Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Архаг остеомиэлиттой өвчтөнийг шинжлэх арга
( Тойм өгүүлэл )

Т.Пүрэвжав

Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

Для выявления клинических признаков и рентгенологической семиотики хро-нического гематогенного остеомиелита нами разработана схема осбледования боль-ных, в которой включены общие,  частные и специальные способы исследования.

Схема обследования   б о л ь н ы х

1. Общие способы:

1. Сбор анамнестических данных

2. Осмотр больного

3. Объёктивное исследование больного

4. Рентгенологическое исследование органов грудной полости

5. Лабораторные исследования (общий анализ мочи и крови, кровь на реакцию Вассермана и др).

2. Чаетные способы:

  1. Рентгенография пораженной кости
  2. Определение характера отделяемого   из свища.
  3. Определение микрофлоры очага поражения
  4. Определение чувствительности микрофлоры к антибиотикам

3.Специальные способы

1. Рентгенография пораженной кости с прямым увелечением

2. Томография пораженной кости

3. Фистулография

4. Под общими способами исследования больных мы понимаем общеизвестные клинические методы, которые применяются всем пациентам. Частные способы проводятся только больным хроническим гематогенным остеомиелитом. Специальные способы-используются по показаниям с целью диагностики или   подтверждения   диагноза в трудных клинических наблюдениях.

Алив өвчтөнийг зөв мэдэх нь нарийн түвэгтэй, хариуцлагатай асуудал боловч зөв танин мэдсэн үед бахдам сайхан ажил юм. Өвчний оношийг цаг үед нь оновчтой зөв тогтоосноор эмчилгээ хийж өвдөгсдийг эрүүлжүүлэх гайхамшигтай ажлын үндэс суурь нь болно. Өвчнийг оношлох нь тухайн үед эмгэгт өртөгдсөн эрхтэн, системийн байдлаас хамарч олон янз байна. Манай оронд ясны архаг идээт өвчнөөр өвдөж шаналан зовж буй хүмүүс цөөнгүй, гэтэл эдгээр өвчтөнийг шинжлэх нэгдсэн арга одоо хүртэл манай эмнэлгийн ажиллагаанд хараахан нэвтэрч чадаагүй байна. Энэ байдлыг анхаарч бид улсын клиникийн төв эмнэлэгт архаг остеомиелит өвчтэй хүмүүсийн оношийг найдвартай тогтоох түүний клиник рентгений хам шинжийг судлах оношлох ажлыг боловсронгуй болгох зорилгоор архаг остеомиелит өвчтэй хүмүүсийг шинжлэх ерөнхий, тодорхой ба тусгай аргуудыг багтаасан шинжилгээний доорхи нэгдсэн аргыг хэрэглэсэн нь уг өвчний оношийг тогтооход үлэмж давуутай байна.

Өвчтөнийг шинжлэх нэгдсэн арга:

Ерөнхий арга.

а)өвчтөний түүх, явц, зовуур шаналгааг асууж лавлах

б)өвчтөнийг харж, ажиглаж үзэх.

в)өвчтөнд бодит үзлэг хийх, ялангуяа өвчилсөн үе-мөч, эрхтнийг
барьж дарж шинжлзх.

г)цээжний хөндийн эрхтнийг рентгенээр шинжлзх.

д)лабораторийн шинжилгээ (цус, шээсний ерөнхий шинжилгээ,
цусанд вассерманы урвал) үзэх, шаардлагын дагуу элэгний биохимийн
шинжилгээ хийх.

Тодорхой арга.

а)өвчилсөн яс, үе мөчний ердийн рентген зураг авах.

б)идээт цоорхойтой хүмүүст идээний байдлыг (өтгөн, шингэн, өнгө, үнэр, хэмжээ) тодорхойлох.

в)идээнд үүсгэгч нянг бактериологийн аргаар тодорхойлох.

г)нянгийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох.

Рентген шинжилгээний тусгай арга.

а)өвчилсөн ясны рентген зургийг шууд өсгөж авах.

б)Өвчилсөн яс, үе мөчийг томографын аргаар үечлзн зураг авах.

в)идээт цоорхойтой хүмүүст тодосгогч бодис хэрэглэж фистулографын зураг авах.

Өвчтөнийг шинжлэх ерөíхий аргыг шинжилгээнд явуулсан бүх өвчтөнд хэрэглэж, тодорхой apгыг остеомиелит өвчтэй хүмүүст хэрэглэж, рентген шинжилгээний тусгай аргыг тухайн шаардлагын дагуу клиник, ердийн рентген шинжийн хувьд бүдэг, онош тогтооход эргэлзээтэй үед оношийг батлах, эмийн ба мэс заслын эмчилгээг шийдвэрлэх зорилгоор хэрэглэнэ. Ерөнхий шинжилгээний аргын талаар олон ном сурах бичгүүдэд (П.Г.Корнев 1951; Я.Л.Щик; С.А.Гиляревский 1965; В.С.Конев ба А.С.Марков 1965; В.X.Василенко 1974) тодорхой бичигдсэн байдаг учир энэ аргыг тусгайлан бичих шаардлагагүй. Зөвхөн тэмдэглэхэд бид өвчтөнөөс анамнезыг цуглуулахдаа остеомиелитоор өвдөхийн өмнөхөн өөр өвчнөөр өвдсөн, гэмтсэн эсэх, аль улиралд, тодорхой бол хэдэн сард, хэдэн насандаа эхэлж өвдсөн, өвчин эхлэх үеийн субьектив шинж тэмдэг зэрэг бидний судалгаанд шаардлагатай зүйлийг зориуд анхаарч тодруулж байлаа.

Тодорхой арга:

  1. Өвчилсөн яс үе мөчний рентген зураг авах. Бид архаг остеомиелит өвчтэй 158 өвчтөний зургийг «Чехословакийн ДУРОМЕТА-125» маркийн рентген оношийн аппарат дээр авав. Зураг авах нөхцөлийг урьдчилан боловсруулж, өвчилсөн яс үе мөчний зургийг эгц хажуу 2 байрлалаар авч, шаардлагатай үед хагас хажуу ташуу байрлалаар авч байв. Нуруу, дунд чөмөг ясны зургийг торон шүүгчтэй (отсейвающий решеток) авч атгаал, шуу, шилбэ, гар хөлийн сарвуу-тавхайн яс, үений зургийг торон шүүгчгүй авлаа. Зураг авахад хөдөлгөөнгүй байрлуулах зорилгоор эвүүр, дэр, даруулгыг ашиглаж, өвчтөнийг туяаны нөлөөнөөс хамгаалахаар тугалгажуулсан резинийг өргөн хэрэглэж байв.
  2. Цоорхойноос гарч байгаа идээний байдлыг тодорхойлохдоо харж идээрхэг, цусархаг, шүүсэрхэг, өтгөн, шингэн, үнэртэй эсэхийг тогтоож, хэрэв идээ өөрөө ялгарч байвал их, дарж шахаж гарвал бага гэж үзэв.
  3. Идээнд нянг тодорхойлохдоо цоорхойн амсрыг ариутгагч бодисоор арчиж ариутгасан шилэн савхны үзүүрээр эсвэл нарийн урт төмөр зонд буюу хямсаанд ариун хөвөн ороож цоорхойн гүнээс идээний наалдац авч тусгай тэжээл бүхий Петрийн шилэнд хийж термостадад 24 цаг ургуулж дараа нь микроскопоор харж (К.Д.Пяткин, со автор, 1969) үүсгэгчийг тодорхойлно. Бид энэ аргаар 82 өвчтөнд бактери судлалын шинжилгээ хийв.
  1. Нянгийн антибиотик мэдрэг чанарыг М. Н. Лебедовын (1973) цаасан дискийн аргаар 72 өвчтөнд 9 төрлийн антибиотик тодорхойлов.

Рентген шинжилгээний тусгай арга

  1. Сүүлийн үед рентген шинжилгээнд хэрэглэж буй харьцангуй шинэ арга бол рентген зургийг шууд өсгөн авах арга юм. Зөвлөлт улс болон бусад оронд саяхнаас практик ажил болон хэрэгжиж байгаа энэ арга манай эмнэлгийн практикт хараахан нэвтрээгүй байна. Энэ аргын талаар М.К.Климова (1961) Ю.Г.Елашев со.автор (1961) В.В.Рожковская (1968) Э.Я.Протас (1970) нар туршлагаа бичсэн байна. Бид архаг остеомиелит өвчтэй бусад аргаар онош тогтооход эргэлзээтэй 43 өвчтөнд энэ аргыг хэрэглэв. Зургийг 1.5-1.8 дахин тодруулан авч ердийн рентген зурагтай харьцуулан шинжилсний дүнд доорхи дүгнэлтэнд хүрэв. Энэ арга нь архаг остеомиелит өвчтэй хүмүүст ясны хатуу бүрхэвчинд гарсан яльгүй өөрчлөлт, зузаарсан ясны гүнд үүссэн мөхлөгийг тодруулахад давуутай байна. Өсгөх дээд хэмжээг 1,8 дахинаас хэтрүүлэх нь зургийн тодролтыг бүдгэрүүлж байна.
  2. Томографийн шинжилгээ Чехословак улсын «ДУРОМЕТА-125В» маркийн аппарат дээр 20 өвчтөнд хэрэглэв. Знэ аргын давуу талыг яс, үе мөчний шинжилгээнд А.П.Черновская (1956), A.С.Курбатов (1957) Д.М.Абдурасулов соавтор (1964) нар тодорхой бичсэн байна. Томографи хийхэд ердийн рентген зурганд гараагүй чөмөгний булуу, архаг үрэвслийн улмаас зузаарсан ясны гүнд үүссэн үрэвслийн голомт, хөндий мөхлөг, идээ дамжих суваг зэргийг тодруулна.
  3. Фистулографийн шинжилгээг идээт цоорхойтой 27 өвчтөнд хийв. Иодлипол, иодурон, пропилойдон, офакарон, ромпакон зэрэг тодосгогч бодисуудыг хэрэглэв. Энэ аргыг хэрэглэсний дүнд өвчилсөн ясны зөөлөн эдийн дотор үүссэн идээт хөндий, идээ дамжих хоолой, суваг түүний хэмжээ тоог тогтоож ясанд үүссэн үрэвслийн голомт, хөндий мөхлөг зэрэг идээ үүсгэж байгаа голомтыг олоход давуу сайн арга. Энэ аргын талаар академич Г.А.Зедгенезде (1940, 1945), А.И.Шулутко (1943), Д.Е.Гольдштейн (1943) нар эх орны их дайны үеийн буудагдсаны дараа үүссэн архаг остеомиелиттэй хүмүүст тодорхой судалж бичжээ.

Дүгнэлт

1.Ясны архаг остеомиэлит өвчтэй хүмүүсийн оношлолд дээр дурдсан өвчтөнийг шинжлэх нэгдсэн аргыг зохих дарааллын дагуу хэрэглэх нь өвчний оношийг зохих хугацаанд нь найдвартай зөв тогтоох ач холбогдолтой болох нь бидний хийсэн судалгаагаар нотлогдлоо.

2.Рентген шинжилгээний тусгай арга болох рентген зургийг шууд өсгөн авах, ясны томографи болон фистулографийн шинжилгээг шаардлагын дагуу хийх нь ердийн ба тодорхой шинжилгээний аргаар мэдэгдээгүй шинж тэмдгийг илрүүлэх, эргэлзээтэй шинжийг тодруулж батлах тул оношлох бололцоог улам нэмэгдүүлж байна.

3.Шинжилгээний энэ нэгдсэн арга нь зөвхөн архаг остеомиэлиттэй өвчтөнийг шинжлэх төдийгүй яс үе мөчний сүрвеэ, сүрьеэгийн бус гаралтай янз бүрийн хурц архаг өвчтөнийг шинжлэхэд тохиромжтой энгийн дэвшилттэй арга тул манай эмнэлгийн байгууллагуудад өргөн хэрэглэх нь практикийн ач холбогдолтой байна.

Ном зүй

П.Г.Корнев Костне-суставный туберкулёз, М.1951; В.С.Конев и А.С.Mapков обследования больных гематогенным остеомиелитом, в К.Н, Соврменные методы исследования в детской хирургии, М 1965, Я.Л.Щык. Краткий пропедевтический курс по общей рентгенодиагностике, М 1956, М.К.Климова, значение метода рентгенографин с прямым увеличением изображения в диагностике костей. В Кн. частные вопросы рентгенологии и радиологии, М 1961, Ю.Г.Елашев соавтор Опыт рентгенографии е прямым увеличением изображения. Вестник рентгенологии, 1961,2; В.В.Рожковская. Прямое увеличение рентгенологического изображения и томография при различных формах остеомиелита. В.Кн.II Всероссийский съезд рентгенологов и радиологов доклады Л 1966-68, Э.Я.Протас. Значение одномоментной томографии с прямым увеличением изображения при остеомиелите. Мед. журнал Узбекистана, 1970, II; А. П. Черновеская Томографические данные при изучении костей и суставов, Вестник рентгенологии и радиол, 2; A. И. Кубатов Значени е мографий при остеомиэлите, вестник рент и радиологии, 1964,4. Д.М.Абдур о сулов a К.Е.Никишин томография нормального костного скелета, Ташкент, 196 4 В.X.Василенко и др. Пропедевтика внутренних болезней М 1974, 23-43
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 784
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК