Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 2(156)
Гексахлорбензол агуулсан зарим хүнсний хэрэглээ, хүн амын өртөлт, эрүүл мэндийн эрсдэл
( Судалгааны өгүүлэл )

У.Цэрэндолгор

НЭМХ

 
Абстракт

Daily intake of hexachlorobenzene with food, oral exposure and health risk

Background

Persistent organic pollutants include pesticides such as aldrin,dieldrin, endrin, chlordane, heptachlor, hexachlorobenzene, mirex, toxaphene, polychlorinated biphenyls, dioxins, furans. Hexachlorobenzene has been used on timber and unnatural rubber. It has also been used for the preparation of paints and ammunition. HCB is a fungicide for cereals, onion and wheat, and also a byproducts of the pesticide manufacturing process. During the past four decades, great concern and considerable attention have been given to the toxic effects of the hexachlorobenzene that eliminated or restricted the production, use, import and export by the Stockholm convention. The aim of this work is to estimate a dietary intake of hexachlorobenzene with some food by a general population in Mongolia.

Goal

The goal of this study is to estimate a dietary intake of hexachlorobenzene with some food by a general population in Mongolia which eliminated or restricted the production, use, import and export in the worldwide by the Stockholm Convention and to assess an oral exposure and health risk.

Objectives

1. To determine concentrations residue of hexachlorobenzene in vegetables, fruits and in rice.

2. To estimate a dietary intake of hexachlorobenzene with some vegetables, fruits and rice by a general population in Mongolia

3. To estimate the oral Reference Dose of hexachlorobenzene as units of mg/kg-day in body weight.

Results

Total quantity of fungicides imported to Mongolia in 2007 was about 4.087 l. Residue of hexaclorobenzene was detected in potatoes, vegetables ranging from 0.12 to 0.16 mg/kg, in fruits 0.66 mg/kg, and in rice 0.25-mg/kg. The intake of HCBz in men was estimated at about 0.17806 mg, and in women 0.05791 mg, respectively.The oral Reference Dose of HCBz was estimated 0.0026 mg in per kilogram of body weight in Mongolian men and 0.00094 mg in per kilogram of body weight in Mongolian women per day. The intake of HCBz were estimated about at 0.17196 mg in children aged 1-3 years, 0.13954 mg in children aged 4-6 years, 0.18596 mg in children aged 7-10 years, and 0.18596 mg in children of aged11-14 years. The oral reference Dose of HCBz was estimated about at 0.17196 mg in per kilogram of the body weight of children aged 1-3 years and 0.13954 mg in per kilogram of the body weight of children aged 4-6. Also the oral reference dose of HCBz were estimated 0.13954 mg in per kilogram of the body weight of children aged 7-10 years while 0.18596 mg in per kilogram of the body of children aged 11-14 years per day.

Conclusions

1. Hexachlorobenzene is being imported to Mongolia which eliminated or restricted the production, use, import and export.

2. Potatoes, vegetables, fruit and rice were contained residues of hexachlorobenzene.

3. The oral reference Dose of HCB was reached to liver effects dose in 0.0008 mg/kg day.

Үндэслэл

Гексахлорбензол нь удаан задардаг, тэсвэртэй органик бохирдуулагч бөгөөд үлэмж хортой химийн бодис юм. Гексахлорбезолыг хиймэл мод, түхий резин, будаг, цэргийн зэр зэвсэг болон пестицидийн үйлдвэрлэлд ашиглахаас гадна үр тариа, төмс, хүнсний ногоо, жимсийг хөгц, мөөгөнцрөөс хамгаалах зорилгоор 1965 он хүртэл ашигласан байна [1. 3]. 2001 онд Шведийн Стокгольм хотноо хүний эрүүл мэнд, байгаль орчныг удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготойгоор баталсан конвенцод  [2.3] гексахлорбензолын үйлдвэрлэл, хэрэлээг бүр мөсөн хорилох, импорт, экспортыг бүрэн хязгаарлах заалт оруулсан байна. Гексахлорбензол нь удаан хугацааны туршид хүнсээр дамжин хүний биед орсоноор архаг хордлого үүсгэж, элэг болон арьсыг гэмтээх [1, 2] бөгөөд элэг, бөөр, арьсны эмгэг үүсгэж, дархлааны системийг сулруулдаг болохыг амьтан дээр хийсэн туршилт судалгаагаар нотолсон байна [1.3.6] Хүнсээр дамжин биед орж, хордуулах болон элгэнд сөрөг нөлөө үзүүлэх тунгийн лавлагаа хэмжээг хулгана дээр хийсэн туршилт судаалгаагаар, биеийн жингийн 1 кг тутамд хоногт 0.0008 мг/кг хэмээн тогтоосон байна [4. 5. 6. 7. 8]. Стокольмын конвенцоор үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг бүр мөсөн хорилосон энэхүү органик бохирдуулагчийн хэрэглээ, хүн амын өртөлт, эрүүл мэндийн эрсдэлийн хор нөлөөг сүүлийн 40 жилд дэлхийн бусад улс орнуудад эрчимтэй судлаж байна. Иймээс Стокольмын конвенцоор үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг олон улсын түвшинд хориглосон Гексахлорбензолын агууламжийг монголын хүн амын өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнд судлан тогтоож, энэхүү органик бохирдуулагчийн импорт, хэрэглээг монгол улсад зохицуулах, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх үндэслэлийг боловсруулах шаардлагатай байгаа юм.

Зорилго

Монголын хүн амын өргөн хэрэглээний хүнс болох төмс, хүнсний ногоо, жимс, цагаан будаа зэрэг бүтээгдэхүүнд үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг нь Стокольмын конвенцоор дэлхий дахинд хориглосон Гексахлорбензолын үлдэгдэл тодорхойлон, хүн амын өртөлтийн эрсдэлийг судлах, үнэлэх зорилго тавьсан болно.

Зорилт

1. Хүн амын өргөн хэрэглээний төмс, хүнсний ногоо, жимс, цагаан будаа зэрэг бүтээгдэхүүнд Стокольмын конвенцоор үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг нь дэлхий дахинд хориглосон гексахлорбензолын агууламжийгтодорхойлох.

2. Төмс, хүнсний ногоо, жимс, цагаан будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээр дамжуулан хүн амын хоногт авч буй гексахлорбензолын хэмжээг тогтоох.

3. Төмс, хүнсний ногоо, жимс, цагаан будаа зэрэг хүнсээр дамжин хүний биед орж буй гексахлорбензолын биеийн жингийн 1 кг тутамд ноогдох хэмжээг тогтоож, хүн амын өртөлтийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх.

Материал, арга зүй

Судалгааны ажлыг 2008-2010 онд НЭМХ, УМХГ, НМГ- ыг түшиглэн явуулсан бөгөөд баримт, материал, мэдээлэл цуглуулж,төмс, лууван, хятад сонгино, хүрэн манжин, байцаа, шар манжин, улаан лооль, чинжүү, өргөст хэмх, кимчи, дарсан ногоо, сармис зэрэг 12 төрлийн хүнсний ногоо, фужи алим, усан үзэм, гадил жимс, бэрсүүт жүрж, шийгуа зэрэг 5 төрлийн жимс болон цагаан будаанд гексахлорбензолыг өндөр мэдрэмжит хийн хроматографийн аппаратаар 1 мг/кг -нэгжээр тодорхойж, эдгээр хүнсний хэрэглээгээр дамжин хоногт хүний биед орж буй гексахлорбензолын хэмжээг олон улсын түвшинд хэрэглэдэг математик загварчлалын дагуу биеийн 1 кг жинд тооцоолон тогтоож, хүн амын өртөлтийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөв.

Статистик боловсруулалт

Судалгааны мэдээллийг компьютерт шивэх үйл ажиллагааг SPSS v.11 for Windows, MS Excel 2003 программ дээр гүйцэтгэж, мэдээллийг боловсруулахад SPSS v.11 for Windows, MS Excel 2003 программуудыг ашиглав.

Хэлцэмж

Монгол улсад 2007 онд импортоор орж ирсэн пестицидүүдийг хэрэглээнийх нь зориулалтаар авч үзвэл 21945 л инсекцид, 183280 л гербицид, 4087 л фунгицидийг тус тус хэрэглэсэн байна. Гексахлорбензол нь фунгицидийн бүлэгт багтдаг байна. 2001 онд Шведийн Стокгольм хотноо “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенц”–ийг баталж [2. 3], 100 гаруй орон үүнийг дэмжиж, нэгдэн орсон бөгөөд Монгол улс 2002 оны 5 сард нэгдэн орсон байна. Олон улсын конвенц нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөллөөс хамгаалах эрхэм зорилготойгоор байгуулагджээ. Удаан задардаг органик бохирдуулагчдад альдрин, хлордин, ДДТ, дельдрин, эндрин, гептахлор, гексахлор бензол, мирекс, токсафен, полихлорт, бифенилүүд, диоксан ба фуран зэрэг 12 нэр төрлийн бодис ордог бөгөөд эдгээрээс гексахлорбензолын үйлдвэрлэл болон хэрэглээ, импорт, экспортыг хориглохоор конвенцид заажээ. Тэгвэл монгол улсад 2007 онд, УМХГ-ын төв лабораторт төмс, лууван, хятад сонгино, хүрэн манжин, байцаа, манжин, улаан лооль, чинжүү, өргөст хэмх, кимчи, дарсан ногоо, сармис зэрэг 12 төрлийн хүнсний ногоо, фужи алим, усан үзэм, банан, мандарин, шийгуа зэрэг 5 төрлийн жимс, цагаан будаа, тахианы шөл- хоол амтлагч зэрэг хүнсний бүтээгдэхүүний 1950 дээжинд шинжилгээ хийхэд гексахлорбензол илэрсэн байна. Гексахлорбензол нь бие махбодод хуримтлагдаж, хордуулах, харшил үүсгэх, үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар нотолжээ [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8]. Мөн хүн болон амьтны бамбай булчирхайн даавар болон бусад даавруудад өөрчлөлт оруулж, дархлалын системийг гэмтээн, хавдар үүсгэх аюултай аж. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эмгэг, төрөлхийн гажиг, хүүхдийн өсөлт хөгжилт хоцрох зэргийг гексахлорбензолын хордлоготой холбон үзэж байна (1, 2, 3, 4, 6, 8) Тэгвэл монголын хүн амын өргөн хэрэглээний төмс, хүнсний ногоо, цагаан будаанд гексахлорбензол илэрч, 15-64 насны эрэгтэйчүүд ургамлын гаралтай хүнсээр хоногт 0.17806 мг, эмэгтэйчүүд 0.05791 мг гесахлорбензол тус тус авч, эрэтэйчүүдийн биеийн жингийн 1 кг тутамд 0.0026 мг, эмэгтэйчүүдийн биеийн 1 кг жин тутамд 0.00094 мг гексахлорбензол тус тус ноогдож, эдгээр хэмжигдэхүүн нь элгэнд сөрөг нөлөө үзүүлэх босго хэмжээ болох 0.0008 мг/ кг-д хүрсэн байна. Мөн хоногт хэрэглэж буй төмс, хүнсний ногоо, зарим жимс, цагаан будаагаар 1-3 насны хүүхэд 0.17196 мг, 4-6 насны хүүхэд 0.13954 мг, 7-10 насны хүүхэд 0.18596 мг, 11-14 насны хүүхэд 0.1611 мг гесахлорбензолыг тус тус авч, 1-3 настай хүүхдийн биеийн жингийн 1 кг тутамд 0,008150 мг, 4-6 насны хүүхдийн биеийн жингийн 1 кг тутамд 0,007462 мг, 7-10 насны хүүхдийн биеийн жингийн 1 кг тутамд 0,006594 мг, 11-14 насны хүүхдийн биеийн жингийн 1 кг тутамд 0,003294 мг гексахлорбензол тус тус ноогдож, эдгээр хэмжээ нь элгэнд сөрөг нөлөө үзүүлэх босго хэмжээнд хүрсэн байна. Ийнхүү хүнсэнд илрэх ёсгүй, хортой пестицид хүнсэнд илэрч, хүнсээр дамжин хүний биед нэвтэрч байгаа нь ялангуяа хүүхдийн оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлөх мэдрэлийн системийг хордуулах, жирэмсэн эмэгтэйчүүд дутуу төрөх, зулбах, улмаар хүн амын дунд элэгний эмгэгийг ихэсгэх, бамбай булчирхайн даавар болон бусад даавруудад өөрчлөлт оруулж, хавдар үүсгэх, дархлалын системийг гэмтээх эрсдэлтэй байна.

Дүгнэлт

1. Үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг нь Стокольмын конвенцоор хориглосон гексахлорбензол Монгол улсад импортоор орж ирж байна.

2. Төмс, хүнсний ногоо, жимс, цагаан будаа зэрэг хүнсэнд үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг нь хорилосон, хоруу чанар ихтэй пестицид болох гексахлор бензол илэрч байна.

3. Хүнсээр дамжин хүний биед орж буй гексахлорбензолын биеийн 1 кг жинд ноогдох хэмжээ нь элэг гэмтээх босго хэмжээнд хүрсэн байна.

Зөвлөмж

1. Үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг нь Стокольмын Конвенцоор хориглосон пестицидүүдийн импорт, хэрэглээг монгол улсад зохицуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

2. Пестицидийн метаболитууд болон биомаркеруудыг хүний биологийн шингэн болон хүнсэнд шинжлэх лабораторын хүчин чадавхийг бүрдүүлэх.

3. Судлаачид, лабораторын хүн хүчинг мэргэшүүлэх.

4. Пестицидийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн хөгжүүлж, ойрын хугацаанд хүн амын өртөлтийн байдлыг судлаж, үнэлгээ, дүгнэлт өгөх.

5. Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны удирдлагын түвшинд болон ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн удирдлагын түвшинд сургалт, семинар зохион байгуулах.

6. Хот, аймгийн эрүүл мэндийн газарт сургалт зохион байгуулах.

7. Пестицидийн талаар хүн амын дунд сурталчилгаа явуулах.

Ном зүй

1. Technology Transfer Network Air Toxins Web Site /http: www.epa.gov/ttn/atw/hlthef/hexaben6 html Hexchlorobenzene 118-74-1
2. UNER: Final act of the conference of plenipotentiares on the Stockholm convention on persistent organic pollutions, 2001. http://www. chemunepch/pops/Stockholm, SwedenUnited Nations Environmental programme.
3. Stockholm Convention Awareness Activities. Internation POPs Elimination Project, Syria, May 2006
4. Agency for Toxic Substances and Disease Registry (ATSDTR), Toxicological Profile for Hexachlorobenzene (Update). Public Health Service, U,S.Department of healtrh and Human Services, Atlanta, GA.1996.
5. U.S Environmental Protection Agency, Deposition of Air Pollutants to the Great Waters. First Report to Congress. EPA-453/R-93-055, Office of Air Quality Planing and Standards, Reseaqrch Triangle Park, NC.1994
6. U.S.Department of Health anf Human Services. Registry of Toxic Effects of Chemical Substances. National Toxicology Information Program, National Library of Medicine, Bethesda, MD.1993.
7. U.S Environmental Protection Agency, Integrated Risk Information System (IRIS) on Hexachlorobenzene. National Center for Environmental Assessment, Office of Research and Development, Washington, DC.1999.
8. California Environmental Protection Agency (CaIEPA). Technical Support Document for the Determination of Noncancer Chronic Reference Exposure Levels. Draft for Public Comment. Office of Environmental Health Hazard Assessment, Berkeley, CA. 1997.
9. ЭМЯ, ДЭМБ, Монголын Мянганы Сорилын Сан, НЭМХ Халдварт Бус Өвчин, Осол Гэмтлийн Шалтгаан Эрсдэлт Хүчин Зүйлсийн Тархалтын Судалгаа-2009, Илүүдэл жин ба таргалалт, x.60
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1200
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК