Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 2(156)
Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгсдийн гэрийн сувилахуйн тусламжийн эрэлт хэрэгцээг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Солонго1, С.Наранчимэг1, Б.Оргил2, Б.Батсэрээдэнэ3

1УБДС-ийн Сувилахуйн сургууль, 1ЭМШУИС, 2Ач АУДС, 3 Этүгэн АУДС

 
Абстракт

Survey on the needs of home nursing care among family members who are being served at the family clinics in ulaanbaatar city

Introduction

Today, Health care nursing is dominating only at the hospital but it is deficient at home. Family doctors and nurses actively move around families and receive home calls at the clinic, make assistances but services to prevent from illness, to issue health education and to provide home health care nursing, can’t provide current requirements. Thus, we have chosen this title in order to evaluate health status of citizens who are living in the some district of Ulaanbaatar city and to define demands of home health care nursing.

Goal

To search population health who are being served at the some Family Clinic and home health care nursing in Ulaanbaatar city.

Оbjectives

1. To make compared research to health status of families which are living in apartments and ger districts.

2. To identify faced problems to population health status

3. To define needs of people who want home health care nursing

Materials and Methods

We used descriptive model in our research work. We included total 670 people from 156 families which are served of Ulaanbaatar city. We used SPSS 17 software to the processing. Results: 1178 residents of 266 households live in the territory of Songinokhairkhan district, 7th khoroo, and Chingeltei district are studied in our survey. 21% of them stand for 21-30 years old and a minimum amount or 2% of them stand for the people aged more than 71 years old only. 11.7% of all people who included to the research needs to get home health care nursing. Also we considered illnesses of people who have home cares and 1% has gastric ulcer, 6% have paralysis due to hemorrhage in the brain, 1% have cardiovascular disease and 1% has tumor. 28 families or 16.5% offered to move around families to examine aged people, infants and cases, 12.2% offered to give an advice about preventing from illness.5,7% offered to provide home health care nursing to people who have grave illness and to promptly arrive on home calls.

Conclusions:

1. 45.5% of families who live in apartments and 70%of families who live in ger districts considered that they have problems in relation to health during the one year and hence 85% of them feel respiratory diseases and it is related to air pollution near to the city.

2. The people who live in the ger districts and apartments hypertension and cardiovascular diseases are occupying major percent and it is attracted our attentions.

3. 11.7% of families who live in ger districts at our research, need to get home health care nursing. Also we searched knowledge level of nurses for people who have home health care and 87.6% evaluated that they have medium or less knowledge.

Үндэслэл

Манай оронд, түүний дотор нийслэлд өнөөдөр сувилахуйн тусламж үйлчилгээ зөвхөн эмнэлэгт зонхилоод, харин гэрийн нөхцөлд үзүүлэх явдал хангалтгүй байна. Гэтэл өвчтэй хүмүүсийн илаарших дийлэнх хугацаа нь гэрийн нөхцөлд өнгөрдөг байна. Хувь хүн, тэдний гэр бүлийн эрүүл мэндийн байдлыг сахин хамгаалж, өвчин эмгэгийг нь илааршуулахын тулд хүмүүст гэрийн орчинд, гэр бүлийнхний дунд сувилахуйн тусламжийг цогц байдлаар үзүүлж чадах сувилагч мэргэжилтэн нэн эрэлт хэрэгцээтэйн дээр эмнэлэгт хэвтээд гарсан өвчтөн үргэлжлүүлэн гэрээр асаргаа сувилгаа хийлгэх шаардлагатай байна. Өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар гэрийн идэвхтэй эргэлт хийх, гэрийн дуудлага хүлээн авч, тусламж үзүүлдэг ч гэсэн, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, гэрээр үзүүлэх үйлчилгээ, ялангуяа гэрийн сувилахуйн тусламж зэрэг нь өнөөгийн шаардлагыг төдийлөн бүрэн, сайн хангахгүй байна. Дээр дурдсан нөхцөл байдал нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм.

Зорилго

Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эрүүл мэндийн байдлыг үнэлж, гэрээр үзүүлж буй сувилахуйн тусламжийн эрэлт хэрэгцээг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.

Зорилт

Дээрх зорилгодоо хүрэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1. Орон сууцны болон гэр хороололд амьдарч буй айл өрхийн эрүүл мэндийн байдлыг харьцуулан судлах.

2. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эрүүл мэндтэй холбогдсон, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх.

3. Хүмүүсийн гэрээр сувилахуйн тусламж авах эрэлт хэрэгцээг тодорхойлох

Материал, арга зүй

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны “Энх-Ачит” өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг 156 өрхийн 670 хүн, Чингэлтэй дүүргийн 7-р хорооны “Таны Итгэл” өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг 110 өрхийн 508 хүнийг хамруулсан. 20-28 асуулт бүхий асуумжийн хуудас боловсруулан, судалгаа явуулахдаа асуулгын ба ажиглалтын аргыг хэрэглэсэн. Бид судалгаанд дескриптив загварыг ашигласан. Цуглуулсан материалд SPSS 17 программыг ашиглан гэрийн тусламжийн хэрэгцээг тодорхойлоход боловсруулалт хийсэн болно.

Хэлцэмж

Судлаач С.Наран-Өлзий, Т.Ариунаа нарын 2011 онд хийсэн “Артерийн гипертензийн эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь” сэдэвт судалгаанд хамрагдагсдын 2/3 нь зүрх судасны ба артерийн даралт ихсэлтийн халгаат хүчин зүйлтэй байна хэмээн дурьдсан нь бидний судалгаагаар хүмүүсийн дунд цусны даралт ихдэлт, зүрх судасны өвчин дийлэнх хувийг эзэлж байна гэсэнтэй адил үр дүнтэй байна. Эрүүл мэндийн сайдын 2004 оны А/138 тоот тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-ын үлгэрчилсэн ерөнхий загвар батлагдан мөрдөгдөж байгаа ба түүнд өрхийн сувилагч гэрийн нөхцөлд сувилахуйн тусламж үзүүлнэ гэж тусгасан байдаг боловч одоогийн ажил үүргийн хуваарьт дээд шатны байгууллагад тайлан мэдээ гаргах ажил их байдаг, өдөрт хийх ажлын ачаалалтай байдгаас гэрт очин тусламж үзүүлэх нь үйлчлүүлэгчийн хүсэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь бидний судалгааны үр дүн харуулж байна.

Дүгнэлт

1. Бидний судалгаанд хамрагдсан, орон сууцанд амьдардаг айл өрхийн 45,5%, гэр хороололд амьдардаг айл өрхийн 70% нь нэг жилийн хугацаанд эрүүл мэндтэй нь холбогдсон цочмог тулгамдсан асуудалтай байгаагаас 85% нь амьсгалын замын цочмог өвчнөөр өвчилж байгаа нь хотын орчны агаарын бохирдолтой шууд холбоотой байна.

2. Орон сууцны айл өрхийн 48.8%, гэр хорооллын айл өрхийн 25% нь ямар нэг архаг өвчингүй байгаа нь сайн тал боловч, гэр хороолол болон орон сууцанд аж төрдөг айл өрхийнхний дунд цусны даралт ихдэлт, зүрх судасны архаг өвчин дийлэнх хувийг эзэлж байгаа нь онцгой анхаарал татахуйц тулгамдсан асуудал болсоор байна.

3. Судалгаанд хамрагдсан, гэр хороололд аж төрдөг айл өрхийнхний 11,7% нь гэрээр асаргаа сувилгаа авах шаардлагатай; гэрийн асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүсийн өвчлөлийн байдлыг авч үзэхэд, ходоодны шархлаатай, өндөр настай, хараагүй, тархи мэдрэлийн саажилттай, үе мөчний хүнд өвчтэй, зүрх судасны хүнд өвчтэй, хавдрын сүүлчийн шатанд орсон хүмүүс зонхилж байна. Гэрийн сувилгаа шаардлагатай хүмүүсийн асран халамжлагчдын энэ чиглэлийн мэдлэгийн түвшинг судалж үзвэл, 87,6% нь өөрсдийгөө дунд буюу түүнээс доогуур мэдлэгтэй гэж үнэлсэн нь өрхийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Ном зүй

1. Оргил Б, Мухар Ц, Цогт-Очир Ч, Ганбат Ц. Өрхийн сувилагчийн тусламж үйлчилгээ. 2000, х. 23 - 28
2. Оргил Б, Монгол Улсын өрхийн эмнэлгийн үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн байдал. Монголын Анагаах Ухаан сэтгүүл, 2002 он №1, х.22-25
3. Монгол Улсын Анагаах Ухааны мэргэжлийн нийгэмлэгүүдийн сэтгүүл Онош №4 (36) 2007
4. Оргил Б, Өрхийн анагаах ухаан. 2007, х.52-57.
5. Жаргалсайхан Н, болон бусад. Өвчтөнийг сувилах. 2007, х.186-187.
6. Patricia Gauntlet Beare RN PhD, Judith L. RN BSN Adult Health Nursing 1999. /pp 2140, 329, 13806.
7. Цэнгэлмаа Б, Оргил Б. Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах асуудалд. Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүл. 2010 (13), х.40-42.
8. Цэнгэлмаа Б, Оргил Б. Өрхийн эмнэлгийн хүний нөөцийн талаар хийсэн судалгааны дүн.Монголын Анагаах Ухаан сэтгүүл. 2011 №1, х.58-63
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1342
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК