Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 2(156)
Томуугийн a(h1n1) 2009 цартахлын Монгол дахь хоёр дахь давалгаа
( Судалгааны өгүүлэл )

 П.Нямдаваа

Монголын анагаах ухааны академи, Халдварт өвчин судлалын үндэсний төв

 
Абстракт

The second wave of the influenza a(h1n1)2009 pandemics in Mongolia

Influenza A(H1N1)2009 strain caused pandemics worlwide has been introduced in October 2009 into Mongolia and replaced by influenza B virus in February 2010 and A(H3N2) virus in October 2010. A new variant of pandemic A(H1N1) virus has been revealed in Mongolia in January 2011 and has been in a short circulation causing a minor epidemics. All 8 segments of a representative strain of this virus have been sequenced fully and deposited into GenBank. The study is continuing.

2009 оны 4 дүгээр сард Америк тивд анх илэрч, Дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан томуугийн A(H1N1)2009 вирүсээр сэдээгдсэн шинэ цартахал Монгол улсад хожуухан (2009 оны 10 дугаар сараас) эрчимтэй тархаж, уг вирүсийн орчил 2010 оны 2 дугаар сараас томуугийн В вирүсээр бүрэн солигдсон хийгээд уг дэгдэлтийн эпидемиологийн болон вирүс судлалын дүр төрх, эмнэлзүйн илрэл, цартахлын эсрэг авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр дүнгийн тухай бид өмнө нь нийтлүүлсэн билээ [1-4]. Томуугийн цартахлын вирүс Дэлхий дахинд үргэлжлэн тархсаар байсан [5] боловч Монгол улсад уг вирүсийн орчил 2010 оны 2 дугаар сард бүрэн зогсож, эхлээд (2010 оны 5-19 дэхь 7 хоногт) томуугийн В вирүсээр, дараа нь (2010 оны 43-53 дахь 7 хоногт) томуугийн A(H3N2) вирүсээр солигдсон юм (Зураг 1.1. ба 1.2. Арын хавтасны дотор талд). 2011 оны эхнээс томуугийн A(H1N1)2009 вирүс Монгол улсад дахин эргэлтэнд орсон боловч цартахлын эхний давалгаатай харьцуулахад 3-4 дахин бага хэмжээний дэгдэлт үүсгэж, богино хугацаанд эргэлтээс дахин гарсан болно (Зураг 1.1. ба 1.2. Арын хавтасны дотор талд). Цартахлын хоёрдох давалгааг үүсгэсэн томуугийн энэ вирүсийн төлөөлөл омгийн 8 сегментийн нүклеотидын дарааллыг манай вирүс судлалчид тогтоож, GenBankнд бүртгүүлсэн бөгөөд уг омгийн хемагглютинин нь 2009 оны цартахлын вирүсийн эх омгийн нэг болох A/California/07/2009 (H1N1) омгийнхоос 2 байрлалд, тухайлбал 188 дугаар байрлалд серин нь треонинаар (S188T), 208 дугаар байрлалд “Х” нь глутаминаар (X208Q) тус тус солигдсон мутацтай байв [6, 7]. Судалгаа үргэлжилж байна.

Ном зүй

1. Бурмаа, А., Нямдаваа, П., Дармаа, Б. ба бусад (2010): Монгол улсад бүртгэгдсэн томуугийн A(H1N1)2009 цартахлын эпидемиологийн төрх,
Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36): 2-6;
2. Нямдаваа, П., Энхсайхан, Д., Майцэцэг, Ч. ба бусад (2010): Монгол улсад бүртгэгдсэн томуугийн A(H1N1)2009 цартахлын вирүсийн молекулгенетикийн төрх, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36): 7-12;
3. Оюунчимэг, Ц., Хоролсүрэн, Н., Дармаа, Б. ба бусад (2010): Томуугийн A(H1N1)v халдварын эмнэлзүйн төрх, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36): 12-15;
4. Nymadawa, P., Burma, A., Darma, B. et al., (2011): The first wave of influenza A(H1N1)2009 pandemics in Mongolia, Influenza and Other Respiratory Viruses, v.5, Suppl.1: 163-165;
5. Нямдаваа, П. (2011): Томуугийн A(H1N1)2009 цартахлын вирүсийн орчил зогсоогүй байна http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&tas k=view&id=613&Itemid=49;
6. Нямдаваа, П. (2011): Шинэ омгийн хемагглютининий гений нүклеотидын дарааллыг тодорхойлж GenBank-нд бүртгүүлэв. http://www.flu.mn/mgl/ index.php?option=com_content&task=view&id=621&Itemid=49;
7. Нямдаваа, П. (2011): Тoмуугийн вирүсийн шинэ омгийн геном http://www.flu.mn/mgl/ index.php?option=com_content&task=view&id=625&Itemid=49;

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 630
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК