Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 2(156)
Отгонтэнгэрийн рашааны антирадикалийн идэвх болон мембраны тэсвэрт чанарыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Олдох1, М.Амбага2, Г.Мягмарбаатар2, Д.Зоригтбаатар3

1ЭМШИУС, УАС, 2Монос АУДС, 3Завхан аймаг УАУ-ны төв

 
Абстракт

Study result on anti-radical actvity and membrane endurance of otgontenger resorts

Introduction

Although the physic-chemical nature and compounds of Otgontenger spring have been relatively studied over the last years, no any substantial scientific work was done in regard to its therapeutic action and significance. It is known that during gastritis, chronic hepatitis and rheumatism macro and micro elements and biologically active compounds dramatically decrease within cells of each related organ and the processes of cell’s bioenergy, bio-synthesis, and re-synthesis [1.2] are imbalanced that leads to loss of cell’s divisibility and its rejuvenescence. Consequently, disbalance in blood coagulation, micro-circulation, ischemia, hypothermia, reperfusion substantial decrease of endurance to anti-oxidant deficiency and anti-radical activity weakness are observed. So, our study has been done basing on our hypothesis that macro and micro elements as well as biologically active compounds in Otgontenger resorts as sulphate ion (SO42-), azotes (N2), hydrosulfuric acid (H2S), oxygen (О2), carbonate ion (СO32-), chloral ion (CL-), hydrogen (Н2), carbonic acid (СО2,) could replace the biologically regulative agents which are cardinally shortened and becoming the main factor of pathologies [3. 4].

Goal

The goal of this study is to investigate treatment activity “Otgontenger” resorts treatment experimental conditions. It is purposed to define the redoxy-potentiality and anti-radical activities of Otgontenger resorts.

Materials and Methods

The study was conducted at the Central Scientific Laboratory of Monos MedicalUniversity between 2009-2011. Otgontenger mineral water was transported in a package accordingly to the Mongolian Standard “The Technical requirements to mineral water of treatment and drinking intent” (MNS 3651: 2005). In order to determine the anti-radical activity of the mineral water each portion of the studying water is dissolved in ethanol. After that 0.1 and 0.2 mlg are taken from these solutions and are added to 1.5 mlg of alfa, alfa-demetilpicril-gydralice suspension. The solution is shaken well and once color deeply changed it was defined at 517 HM through spectrophotometer by B.Yu. Kulikov’s method (1995, 1996).In regard to Osmos’s endurance property, 16 white experimental rabbits are taken by mouth 1.0 mlg/200 grams each from the mineral water number 1 of the 1st group, number 18th of the 4th group and number 47th of the 7th group respectively two times a day for the consecutive five days. The blood is taken and centrifuged in a way that serum is segregated and 0.5 mlg of 10 percent erythrocytes is separated. Consequently, 5.0 mlg of distilled water is added and hymolize is carried out. Once gymolize is fully done, supernatant is separated after centrifuge and absorption is measured at 420hm by spectrophotometer. In regard to defining hydropereoxide endurance, the white rabbit is taken by mouth 1.0 mlg/200 grams each from the mineral water number 1 of the 1st group, number 18th of the 4th group and number 47th of the 7th group respectively two times a day for the consecutive five days. The blood is centrifuged and serum is segregated. The blood is taken and centrifuged in a way that serum is segregated and 0.5 mlg of 10 percent erythrocyte is separated. Consequently, 3.0 mlg of Н202 is added and hymolize is carried out. Once gymolize is fully done, supernatant is separated after centrifuge and absorption is measured at 420hm by spectrophotometer.

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд Отгонтэнгэрийн рашааны физик, химийн шинж чанар, найрлага нь харьцангуй судлагдсан боловч уг рашааны эмнэлзүйн үйлдэл, ач холбогдолыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан дорвитой судалгааны ажлууд хараахан хийгдээгүй байна. Отгонтэнгэрийн рашаанд агуулагддаг сульфатын ион (SO42-), азот (N2), хүхэрт устөрөгч (H2S), хүчилтөрөгч (О2), карбонатын ион (СO32-), хлорын ион (CL-), устөрөгч (Н2), нүүрсхүчлийн хий (СО2,) зэрэг макро, микроэлемент [1.2], биологийн идэвхит нэгдлүүд нь ходоодны салст бүрхүүлийн гэмтэл, элэгний эсийн архаг үрэвсэл, үе тулгуур эрхтний архаг үрэвслийн үед тухай, тухайн эрхтнийг бүрдүүлж байгаа эсүүд дотроо эрс багасч, эсийн биоэнерги, бионийлэгжилт, дахин нийлэгжилтийн үйл ажиллагаа алдагдах, эсийн хуваагдал нөхөн төлжилтийн процесс алдагдах гол урьдчилсан нөхцөл болдог ба эд эсийн зүгээс гипокси, ишеми, реперфузи, цусны бүлэгнэлтийн болон микроциркуляцийн алдагдал,антиоксидантын дутагдлыг тэсвэрлэх чадамжийг эрс бууруулан, антирадикаль идэвхийг сулруулдаг [3] бөгөөд эдгээр рашаанд агуулагдаж байгаа макро, микроэлемент, биологийн идэвхит нэгдлүүд нь дээрх өвчний үед эрс багассан, эмгэг жамын гол хүчин зүйл болж хувираад байгаа биологийн зохицуулгын хүчин зүйлийг орлон, эмчилгээний идэвх үзүүлдэг байж болох юм гэсэн шинэ таамаглалыг дэвшүүлэн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Зорилго, зорилт

Отгонтэнгэрийн рашааны редокси потенциаль, антирадикалийн идэвхийг судлан тогтоох

Материал, арга зүй

Судалгааг 2009-2011 онуудад “Монос” АУДС-ийн дэргэдэх эрдэм шинжилгээний төв лабораторид явууллаа. Отгонтэнгэрийн рашааныг Монгол улсын стандарт “Эмчилгээ ундааны зориулалтаар хэрэглэх рашаан, техникийн шаардлага” (MNS 3651: 2005)-ын дагуу савлан тээвэрлэж сорил туршилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Рашааны антрадикаль идэвхийг тодорхойлохдоо судлах рашаануудыг тус бүрд нь этанолд уусгана. Үүний дараа тэдгээрээс 0.1, 0.2 мл авч 1.5 мл 0.05 М альфа, альфа диметильпикрил-гидразилийн (3мг альфа, альфа диметильпикрил-гидразилийг 50 мл этанолд уусгана) 1.5 мл уусмал дээр нэмээд сайн сэгсэрч, өнгөний тогтвортой хувирал явагдсаны дараа спектрофотометр дээр 517 нм-д хэмжиж В.Ю.Куликов (1995,1996) [4] аргаар тодорхойлов. Осмосын тэсвэрт чанарыг тодорхойлохдоо туршилтын 16 цагаан харханд I бүлгийн 1 дугаартай рашаан, IV бүлгийн 18 дугаартай рашаан, VII бүлгийн 47 дугаартай рашаанаас тус бүр 1.0 мл/ 200гр тооцож өдөрт 2 удаа амаар нийт 5 хоног уулгав. Амьтны цусыг авч центрифугдэж ийлдсийг ялган 10%-ийн 0,5 мл цусны улаан эсийг ялгана. Дараа нь 5,0 мл нэрмэл ус нэмж гемолиз явуулав. Гемолиз бүрэн явагдсаны дараа центрифугдэн супернатантыг ялган авч спектрофотометрт 420 нм-д шингээлтийг хэмжив[5]. Перокисийн тэсвэрт чанарыг тодорхойлохдоо туршилтын цагаан харханд I бүлгийн 1 дугаартай рашаан, IV бүлгийн 18 дугаартай рашаан, VII бүлгийн 47 дугаартай рашаанаас тус бүр 1.0 мл/200гр тооцож өдөрт 2 удаа амаар нийт 5 хоног уулгав. Амьтны цусыг авч центрифугдэж ийлдсийг ялган 10%-ийн 0,5 мл цусны улаан эс (ЦУЭ)-ийг ялгана. Дараа нь 3%-ийн Н202 3.0мл нэмж гемолиз явуулав. Гемолиз бүрэн явагдсаны дараа центрифугдэн супернатантыг ялган авч спектрофотометрт 420 нм-д шингээлтийг хэмжив [5].

Дүгнэлт

Отгонтэнгэрийн рашаан нь DPHH зэрэг чөлөөт язгуурыг саармагжуулан багасгах өндөр идэвхтэй болох нь тогтоогдлоо.

Ном зүй

1. Намбар Б. Рашааны анагаах увидас. Улаанбаатар.2004.18-20x
2. Сүхбаатар Т. Хоол боловсруулах замын зарим өвчний үед рашаан сувиллын эмчилгээний үр нөлөөг судлах критери. ШУА сэтгүүл. Улаанбаатар.1976.
3. Амбага М, Саранцэцэг Б. Зүрх, элэг, уушги, ходоод зэрэг эрхтний эмгэгүүд ба бодис энергийн солилцооны 13 хэлбэршил. Улаанбаатар: 2009, 57-65х
4. Амбага М. NCM анагаах ухаан 2010. 45-50х
5. Саранцэцэг Б. Амбага М., Өөхний хэт исэлдэлт антиоксидант тогтолцоо Улаанбаатар: М-БиСи хэвлэлийн газар; 1999. 69-71х.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 555
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК