Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 1(6-1)
Физиологи, Анагаах Ухааны салбар дахь Нобелийн шагналтнууд
( Түүх )
 
The Nobel Prize in Physiology or Medicine 2008

“for his discovery of human papilloma viruses causing cervical cancer”

“for their discovery of human immunodeficiency virus”

Хэвлэлийн мэдээ 2008-10-06  

Каролинска Институт дахь Нобелийн Хороо өнөөдөр 2008 оны Анагаах ухаан, Физиологийн салбар дахь Нобелийн шагналын нэг хагасыг “Хүний папиллома вирус умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг” гэдгийг нотолсон нээлтийнх нь төлөө Harald zur Hausen-д нөгөө хагасыг “Хүний дархлал хомсдолын вирус”-ыг нээснийх нь төлөө Françoise Barré-Sinoussi болон Luc Montagnier нарт олгохоор шийдвэрлэлээ.
 

Ерөнхий

Энэ жилийн Нобелийн шагнал хүний маш аюултай өвчний үүсгэгч 2 вирусын нээлтийг шагналаа. Harald zur Hausen тогтсон хэвшмэл ойлголтын эсрэг сөрөн зогсож эмэгтэйчүүдэд тохиолдлын тоогоор 2-т ордог хорт хавдар болох умайн хүзүүний хорт хавдрыг хүний папиллома вирус (ХПВ) үүсгэдгийг нотолсон. Тэрээр ХПВ-ДНХ нь хавдар дотор идэвхтэй бус (non-productive) байдлаар оршиж байж болох бөгөөд тэр нь вирусын ДНХ-ийн өвөрмөц хайлтаар илрэх ёстой гэдгийг ойлгосон. Тэр ХПВ нь хетероген вирус гэдгийг олсон бөгөөд ХПВ-ийн зөвхөн зарим хэлбэр нь л хорт хавдар үүсгэдэг. Түүний нээлт ХПВ-ээр өдөөгдсөн хорт хавдар үүсэх механизмын ойлголт болсон бөгөөд ХПВ-ийн халдварын эсрэг урьдчилан сэргийлэх вакцины хөгжилд хүргэсэн ХПВ-ийн халдварын нарийн ширийнд хүн төрөлхтөнийг хөтөлсөн юм. 
Françoise Barré-Sinoussi, Luc Montagnier нар хүний дархлал хомсдолын вирусыг (ХДХВ) нээсэн. Вирусын бүтээгдэхүүн дархлалын олдмол хомсдолын эхний шатан дахь томорсон тунгалгийн зангилаа бүхий өвчтөнүүдийн лимфоцитэд болон сүүлийн шатандаа орсон өвчтөнүүдийн цусанд илэрсэн. Тэд энэхүү ретровирусын морфологи, биохими болон дархлааны онцлогуудыг харгалзан анхны мэдэгдэж буй хүний лентивирус хэмээн ангилсан. Маш их хэмжээний вирусын репликац болон лимфоцит эсийг гэмтээснээрээ ХДХВ нь дархлалын системийг сулруулдаг. Энэхүү нээлт нь одоогийн ДОХ-ын биологийн ойлголт болон ретровирусын эсрэг эмчилгээний нэг урьдчилсан нөхцөл болсон юм. 

Умайн хүзүүний хорт хавдрыг хүний папиллома вирус үүсгэдэг тухай нээлт

1970-аад оны үе дэхь давамгайлагч үзлийн эсрэг Harald zur Hausen умайн хүзүүний хорт хавдарт хүний папиллома вирусын гүйцэтгэдэг үүргийг нотолж чадсан. Тэрээр хавдрын эсүүд хэрвээ онкоген вирус агуулсан бол геномд нь вирусын ДНХ интеграцлагдсан байх ёстой хэмээн таамагласан. ХПВ-ийн генүүд эсийн пролиферацийг дэмждэг тул хавдрын эсийг тиймэрхүү вирусын ДНХ-г илрүүлэх зорилгоор хайхад өвөрмөцөөр илрэх ёстой. Harald zur Hausen 10 гаруй жилийн турш өөр өөр ХПВ-ийн хэлбэрийг хайн энэхүү санаагаа хөөсөөр байсан бөгөөд вирусын ДНХ-ийн зөвхөн зарим хэсэг нь л эзэн биеийн геномд интеграгцлагддаг нь энэхүү хайлтыг төвөгтэй болгож байлаа. Улмаар тэр 1983 онд умайн хүзүүний хорт хавдрын биопси дахь шинэ ХПВ-ДНХ-г олсон, ингэснээрээ шинээр хавдар үүсгэгч ХПВ-16 хэлбэрийг нээсэн. 1984 онд тэрээр умайн хүзүүний хорт хавдар бүхий өвчтөнөөс ХПВ 16 болон 18-ийг клоны аргаар гаргаж авав. ХПВ 16 болон 18 хэлбэр нь дэлхий даяар тохиолдох умайн хүзүүний хорт хавдрын 70 орчим хувьд илэрдэг юм. 

ХПВ-ийн нээлтийн ач холбогдол

Дэлхийн нийгмийн эрүүл мэндэд ХПВ-ийн үзүүлэх дарамт бага биш. Дэлхий дээрх нийт хорт хавдрын 5-аас илүү хувь нь энэхүү вирусын халдвараар үүсгэгдэж байна. Хүний папиллома вирусын халдвар нь хүн амын 50-80%-ийг хамарч буй хамгийн түгээмэл бэлгийн замаар дамждаг халдвар юм. Одоогоор мэдэгдэж буй 100 илүүтэй ХПВ-ийн хэлбэрүүдээс 40 нь бэлгийн замын эрхтэнүүдэд халддаг бөгөөд эдгээрийн 15 нь эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдар тусах өндөр эрсдэлд оруулдаг. Үүн дээр нэмэгдээд ХПВ нь бэлгийн уруулын, бэлэг эрхтэний, амны зарим хорт хавдрууд болон бусад хорт хавдруудад илэрдэг. Хүний папиллома вирус эд судлалын хувьд нотлогдсон умайн хүзүүний хорт хавдар бүхий эмэгтэйчүүдийн 99.7%-д илрэн жил бүр 500,000 гаруй эмэгтэйчүүдийг өвчлүүлж байна. 
Harald zur Hausen папиллома вирусээр өдөөгдсөн хорт хавдар үүсэх механизм болон вирусын тэвчилтэй байдал, эсийн трансформацийн урьдчилсан хүчин зүйлсийн талаарх ойлголтын суурь болсон ХПВ-ийн шинэлэг шинж чанарыг нотолсон. Тэрээр шинжлэх ухааны талбарт ХПВ 16 болон 18-ийг гаргаж тавьсан. Эцсийн бүлэгт өндөр эрсдэл бүхий ХПВ 16, 18 хэлбэрээр үүсгэгдэх халдвараас ≥95% хамгаалж чадах вакцин үүссэн бөгөөд энэхүү вакцин мөн мэс заслын хэрэгцээ болон дэлхий даяарх умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг бууруулж байна. 

ХДХВ-ийн нээлт

1981 онд мэдэгдсэн шинэ дархлалын олдмол хомсдолын талаарх анагаах ухааны мэдэгдлүүдийг даган үүсгэгчийг олох эрэл эхэлсэн. Françoise Barré-Sinoussi, Luc Montagnier нар дархлалын олдмол хомсдолын эхэн үеийн шинж болох томорсон тунгалгийн зангилаатай өвчтөнүүдийн тунгалгийн зангилааны эсүүдийг ялгаж аван өсгөвөрлөсөн. Тэд ретровирусын репликац явагдаж буй шууд шинж болох ретровирусын эргэх транскриптаза энзимийн идэвхжилийг илрүүлсэн. Тэд мөн халдварлагдсан эсээс ретровирусын хэсэг ургаж байгааг олсон. Ялгаж авсан вирус өвчтэй болон эрүүл донорын аль алиных нь эсэд халдварлаж лимфоцитыг нь устгаж байсан бөгөөд халдварлагдсан өвчтөний эсрэг биед хариу урвал үзүүлж байлаа. Өмнө мэдэгдсэн хавдар үүсгэгч хүний ретровирусээс ялгаатай нь тэдний шинээр нээсэн ретровирус болох одоогийн хүний дархлал хомсдолын вирус нь эсийн хяналтгүй үржлийг өдөөдөггүйд байлаа. Харин тэрний оронд вирус репликацид орохын тулд Т лимфоцитын эс нийлэх болон эсийн идэвхжилийг шаарддаг. Дархлааны хамгаалалтанд Т эсүүд амин чухал учир энэ нь зарим талаараа ХДХВ хэрхэн дархлаа тогтолцоог сулруулдгийг тайлбарласан. 1984 он гэхэд Barré-Sinoussi, Montagnier нар лентивирус хэмээн нэрлэсэн шинэ төрлийн хүний ретровирусыг бэлгийн замаар халдсан хүмүүс, эхээс урагт дамжсан болон цусан бүтээгдэхүүнээр халдсан өвчтөнүүдээс ялгаж авсан байлаа. Тэдний амжилтын ач холбогдлыг дэлхийн нийт хүн амын 1 гаруй хувьд халдсан глобал эпидемикийн хүрээнд авч үзэх ёстой. 

ХДХВ-ийн нээлтийн ач холбогдол

Вирусыг нээсэн нь хүний дархлалын олдмол хомсдолын хэд хэдэн бүлэг хам шинжийг ХДХВ үүсгэдэг талаарх баталгаануудад өндөр хувь нэмэр болсон. Barré-Sinoussi, Montagnier нарын нээлт ХДХВ-1 геномын хурдавчилсан клоныг боломжтой болгосон бөгөөд энэ нь вирус эзэн биетэй хэрхэн харилцан үйлчилдэг болон түүний репликацийн талаарх илүү нарийвчилсан мэдээллүүдийг бидэнд өгсөн. Улмаар энэ нь халдварлагдсан өвчтөнүүдийг оношлох арга боловсруулах болон пандемик тархалтыг хязгаарласан цусан бүтээгдэхүүнийг хянах боломжтой байдалд хүргэсэн. Урьдчилан таамаглаагүй шинэ вирусын эсрэг эмүүд нь мөн л вирусын репликацийн мөчлөгийг илүүтэй нарийвчлан мэдэх болсны үр дүн юм. Урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний хослол өвчний тархалтыг ихээхэн бууруулж, эмчлэгдэж буй өвчтөнүүдийн дундаж наслалтыг эрс дээшлүүлж чадсан. ХДХВ-г клон хийсэн нь түүний гарал үүсэл, хувьслыг судлах боломжтой болгосон. Вирус нь анх 20-р зууны эхээр Баруун Африкт шимпанзегаас хүнд халдсан байж магадгүй байгаа боловч одоог хүртэл 1970-аад оноос хойш вирусын тархалт эрс нэмэгдсэн шалтгаан тодорхой бус байсаар байна. 
Вирус-эзэн биеийн харилцан үйлчлэлийн талаарх мэдээлэл бидэнд ХДХВ лимфоцитын үйл ажиллагааг сулруулан, байнга өөрчлөгдөн, эзэн биеийн лимфоцитийн ДНХ-д геномоо нууснаараа хэрхэн эзэн биеийн дархлаа тогтолцооноос зайлсхийдэг болон хэрхэн удаан хугацааны вирусын эсрэг эмчилгээний дараа ч гэсэн бие махбодиос устдаггүй талаарх ойлголтыг өгсөн. Энэхүү эзэн бие ба вирусын өвөрмөц харилцан үйлчлэлийн талаарх өргөн мэдлэг нь бидэнд ирээдүйн вакцин, мөн мэдээж хэрэг вирусын нууц байдалд чиглэсэн эмчилгээний аргын талаарх шинэ санааг өгч чадна. 
ХДХВ шинэ пандемик үүсгэсэн. Шинжлэх ухаан болон анагаах ухаан урьд өмнө нь хэзээ ч шинэ өвчнийг ийм хурдан илрүүлж, үүсгэгчийг нь тогтоож, эмчилгээгээр хангаж байгаагүй. Ретровирусын эсрэг эмчилгээ амжилттай хийгдэж буй ХДХВ-ын халдвартай өвчтөнүүдийн дундаж наслалт одоо халдвар аваагүй хүмүүсийнхтэй ижил түвшинд очиж байна. 

Harald zur Hausen, 

1936 онд Германд төрсөн, Германы иргэн
Дюсселдорфын их сургуульд M.D. цол авсан.
Германы Хайделберг дахь Германы Хорт хавдар судлалын төвийн Хүндэт профессор, Шинжлэх ухааны захирал асан 

Françoise Barré-Sinoussi, 

1947 онд Францад төрсөн, Францын иргэн
Вирус судлалын доктор, Пастер Институт, Гарч, Франц
Парис дахь Пастер Институтийн Вирус судлалын тэнхмийн ретровирусын халдварын зохицуулгын хэсгийн Профессор, Захирал

Luc Montagnier,       

1932 онд Францад төрсөн, Францын иргэн
Вирус судлалын доктор, Парисын их сургууль, Парис, Франц
Парис дахь ДОХ-ын судалгаа болон урьдчилан сэргийлэлтийн дэлхийн сангийн Захирал, Хүндэт Профессор

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3239
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК