Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 1(6-1)
Эмнэлэгт суурилсан ротавирусийн тандалт судалгаа
( Судалгааны өгүүлэл )

1-Ministry of Health Mongolia, 2-National Center for Communicable Disease, 3-Maternal and Child Health Research Center, 4-Health center of Sukhbaatar Districts, 5-International Vaccine Institute, 6-Health Sciences University of Mongolia

 
Абстракт

Acute diarrheal diseases are still a major health problem throughout the world, causing 25–30% of all deaths among children younger than 5 years of age in developing countries. Diarrheal diseases are also of public health importance in developed countries and are associated with considerable morbidity and a substantial number of hospitalizations among children. Acute diarrhea can be caused by many different agents including parasites, bacteria and viruses; the latter of which have been given significant attention in recent years. This review is devoted to Rotavirus-induced enteric infection, and in particular, to the path physiological mechanisms proposed to underlie the intestinal fluid secretion caused by the virus.

The objective of study was to describe patterns of RV hospitalizations among children <5 years of age in hospitals of Ulaanbaatar (capital of Mongolia).
A suspected case of rotavirus diarrhea was defined as any child aged <5 years who had admitted for treatment of diarrhea and/or vomiting at any of the participating sentinel hospitals.  

Methods

Fecal specimens collected at the time of admission to hospital and frozen (-20 °C) specimens were tested by rotavirus antigen detection enzyme immunoassay (DAKO, United Kingdom)

Summary

Over the 24-month surveillance period, rotavirus accounted for 39% of all diarrheal episodes among hospitalized children.
Rotavirus occurrence was highest among children aged 6 to 23 months of age and seasonal peak of rotavirus was identified during the months of September and October.
Fever, dehydration, diarrhea and vomiting in children with rotavirus diarrhea were more common compared with children having diarrhea due to other causes.
Удиртгал

Суулгалт өвчин нь хүүхдэд  зонхилон тохиолдох өвчний нэг юм. Хөгжиж буй орнуудад  суулгалт нь хүүхдийн нас баралтын гуравдагч шалтгаан болдог бөгөөд хүүхдийн эмчийн үзлэгийн 70 гаруй хувь, эмнэлэгт хэвтэлтийн хоёрдогч шалтгаан нь суулгалт  байдаг.1,2,3 Дэлхий  дээр жил бүр 6 сая хүүхэд суулгалтаар энддэг ба түүний 17% нь 5-аас доош насны хүүхдүүд байдаг байна. Хэдийгээр одоо анагаах ухаанд судлагдаад байгаа 20 гаруй төрлийн бичил биетүүд (нян, шимэгч, вирус) суулгалт үүсгэдэг гэж үзэж байгаа ч ротавирус нь суулгалтаар эмнэлэгт хэвтэлтийн шалтгааны 22-55%-ийг эзэлдэг ба жил бүр зөвхөн ротавирусийн суулгалтаар 2 сая шахам хүүхэд энддэг.4,5,6

Ротавирусийг эрдэмтэд анх 1973 онд суулгалтаар өвчилсөн хүүхдийн баас, гэдэсний биопсийн материалд электрон микроскопоор илрүүлжээ (Bishop, 1973). Вирусын молекул, удамзүйн бүтэц нэлээд тодорхой судлагдсан байна. 
Манай улсын хэмжээнд хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь суулгалт өвчин юм. Монголд ротавирусийн шалтгаант суулгалтын талаар томоохон хэмжээний судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байна.

Зорилго

Монголд 5-аас доош насны хүүхдэд ротавирусийн шалтгаант суулгалтын тархалтыг тодорхойлох.

Аргазүй

Судалгаанд Эх нялхсын эрдэм, шинжилгээний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 2005 оны 3 сарын 1-нээс 2007 оны 3 сарын 1-ний хооронд суулгалтаар хэвтэж эмчлүүлсэн 5-аас доош насны 736 хүүхдийг хамруулсан. Тусгайлан боловсруулсан судалгааны картаар хүүхэд бүрээс асуумж авсан. Судалгаанд ДЭМБ-ын зөвлөмжөөр сүүлийн 24 цагт 3 ба түүнээс удаа шингэн баасан гэсэн өгүүлэмжтэй эмчлүүлэхээр эмнэлэгт ирсэн 5-аас доош насны хүүхэд бүрийг судалгаанд хамруулахыг зорьсон. Хүүхдээс суулгалтын баасыг авч -20°С-д хадгалж, фермент холбоот дархлалын урвалаар (ELISA, DAKO, United Kingdom) баасанд ротавирусийн антигенийг тодорхойлсон. Судалгааны үр дүнд уламжлалт статистикийн аргаар боловсруулалт хийлээ.

Үр дүн

Судалгаанд оролцогсдыг хүйсээр нь авч үзвэл хүүхдүүдийн 473 буюу  63% нь эрэгтэй байгаа бол насны ангиллаар нь авч үзвэл 0-2 сартай хүүхэд 89(12%), 3-5 сартай 152 (20%), 6-11 сартай 328 (43%), 12-23 сартай 164 (21%), 24-35 сартай 20(3%), 36-47 сартай 3 (0,4%), 48-59 сартай 7 (1%) байна. Эдгээрээс 713 (94%)-д нь ротавирус тодорхойлох шинжилгээ хийгдсэн. Үүнээс ротавирус илэрсэн хүүхдүүдийг насны ангилалаар нь үзвэл 0-2 сартай хүүхэд 10,3%, 3-5 сартай 16,3%, 6-11 сартай 54%, 12-23 сартай 18,1%, 24-35 сартай 0,7%, 48-59 сартай хүүхэд 0,3% тус тус байгаа бол 36-47 сартай хүүхдүүдэд ротавирус огт илрээгүй байна. 
Судалгааны дүнгээс харахад 6-23 сартай хүүхдүүд суулгалтанд өртөмтгий бөгөөд тухайн насны хүүхдүүд ротавирусээр илүү өвчилж байна. Мөн шинжилгээнд орсон нийт 713 өвчтнөөс 281 буюу 39%-д нь ротавирус тодорхойлогдлоо.
Ротавирусийн суулгалтын улирлын байдлыг сар сараар нь тодорхойлоход нэг сард 14, хоёр сард 16, гурван сард 23, дөрвөн сард 28, таван сард 23, долоон сард 14, найман сард 15, есөн сард 57, арван сард 55, арван нэгэн сард 29, арван хоёр сард 6 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 
Ротавирус илэрсэн хүүхдүүдийн хоололтын байдлыг авч үзвэл 21% нь хөхөөр, 39.3% нь угжаар, 35.5% нь холимог хооллолттой байлаа.
Эмнэл зүйн шинжээр ротавирус эерэг сөрөг хүүхдүүдэд эмнэл зүйн ялгаа хэрхэн илэрч буйг тодорхойлох зорилгоор биеийн халууралт, суулгалтын тоо, суулгалт үргэлжилсэн хугацаа, эмнэлэгт хэвтсэн хугацаа, бөөлжилтийн тоо зэрэг шинжүүдийг авч үзлээ. Үүнд:
Халууралтын байдлыг халуунгүй (≤ 37.5), хөнгөн хэлбэрийн халууралт (37.6-38.6), өндөр халууралт (≥ 38.7) гэж 3 бүлэг болгон ротавирус эерэг, сөрөг хүүхдүүдэд ялгаатай байдлыг тодорхойлов. Ротавирус илрээгүй суулгалттай хүүхдийн 202 (47%) нь халуунгүй, 145 (34%) нь хөнгөн халууралттай, 83 (19%) нь хүнд халууралттай байсан бол ротавирус эерэг хүүхдүүдийн 102 (36%) нь халуунгүй, 121 (43%) нь хөнгөн халууралттай, 57 (21%) нь хүнд халууралттай байсан байна. 
Шингэн алдалтыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шингэн алдалтгүй, бага зэргийн шингэн алдалттай, шингэн их алдалттай гэж 3 ангиллаа. Ротавирус илрээгүй суулгалттай хүүхдийн 174 (40%) шингэн алдалтгүй, 236 (55%) бага зэргийн шингэн алдалттай, 21 (5%) шингэн их алдалттай байсан бол ротавирус эерэг суулгалттай хүүхдийн 60 (21%) шингэн алдалтгүй, 195 (69%) бага зэргийн шингэн алдалттай, 26 (10%) шингэн их алдалттай байлаа.

Суулгалтыг үргэлжлэх хугацаагаар нь 3 хоногоос доош, 3-6 хоног, 6 хоногоос дээш үргэлжилсэн гэж 3 бүлэг болгон үзэхэд Ротавирус илрээгүй суулгалттай хүүхдийн  54 (13%) нь 3-аас доош хоног, 126 (29%) нь 3-6 хоног,  250 (58%) нь 6 хоногоос дээш үргэлжилсэн бол ротавирус эерэг суулгалттай хүүхдийн 22 (8%) нь 3-аас доош хоног, 89 (32%) нь 3-6 хоног,  170 (61%) нь 6-гаас дээш хоног суулгалт үргэлжилсэн байна. 

Эмнэлэгт хэвтсэн хугацаагаар нь хоёр хоног хүртэл, 3-6 хоног, 6-аас дээш хоног гэж бүлэглэж үзлээ. Ротавирус илрээгүй суулгалттай хүүхдийн 51 (12%) нь 2-оос доош хоног, 226 (52%) нь 3-6 хоног, 154 (36%) нь 6-аас дээш хоног эмнэлэгт хэвтсэн бол ротавирус эерэг суулгалттай хүүхдийн нь 31 (11%) нь 2-оос доош хоног, 158 (56%) нь 3-6 хоног,  92 (33%) нь 6-гаас дээш хоног тус тус эмнэлэгт хэвтсэн байна. 
Бөөлжилтийг бөөлжөөгүй, бөөлжилт 3 хоног хүртэл үргэлжилсэн, 3 ба түүнээс дээш хоног үргэлжилсэн гэж 3 хувааж үзлээ. Үүнд Ротавирус илрээгүй суулгалттай хүүхдийн 74 (17%) нь бөөлжөөгүй, 270 (63%) нь бөөлжилт 3 хоног хүртэл үргэлжилсэн, 87 (20%) нь 3 ба түүнээс дээш хоног үргэлжилсэн байна. Харин ротавирус эерэг хүүхдүүдийн 24 (9%)бөөлжөөгүй, 186 (66%) нь бөөлжилт 3 хоног хүртэл үргэлжилсэн, 71 (25%) нь 3 ба түүнээс дээш хоног үргэлжилсэн байлаа. 
Дээрх дүнгээс харахад ротавирус илэрсэн буюу илрээгүй суулгалттай хүүхдүүдэд эмнэл зүйн онцын ялгаагүй байгаа нь ажиглагдаж байна.
Судалгааны  ротавирус эерэг гарсан 100, сөрөг гарсан 50 дээжинд G болон P генотип тодорхойлоход  G3, P8 давамгай байна. 

Дүгнэлт

  1. 2 жилийн турш хийсэн судалгаагаар эмнэлэгт суулгалтаар хэвтсэн хүүхдийн 39%-д ротавирус тодорхойлогдож байна.
  2. Ротавирусийн суулгалт нь 6-23 сартай хүүхдүүдэд өндөр тохиолдож байна. 
  3. 9,10 сарууд Ротавирусийн шалтгаант суулгалтын оргил үе байна. 

Дэвшүүлж буй шинэ санаа

Эмнэлэгт суулгалтаар хэвтэж эмчлүүлэгсдийн дунд ротавирусийн халдвар 39% байгаа нь энэ өвчний эсрэг вакциныг Монголд нэвтрүүлэх нь өвчлөл эндэглийг бууруулахад чиглэсэн эдийн засгийн үр ашигтай хамгийн зөв алхам болно гэж бидний судлаачид үзэж байна.
Ном зүй

1. Bresee J, Glass RI, Ivanoff B, Gentsch J. Current status and future priorities for rotavirus vaccine development, evaluation, and implementation in developing countries. Vaccine 1999; 17:2207–22.
2. World Health Organization. Vaccine research and development: rotavirus vaccines for developing countries. Wkly Epidemiol Rec 1997;72:35.
3. World Health Organization. Report of the meeting on future directions for rotavirus vaccine research in developing countries. Geneva: WHO, 2000; WHO/V&B/00.2
4. Cook SM, Glass RI, LeBaron CW, Ho MS. Global seasonality of rotavirus infections. Bull World Health Organ 1990;68:171–7.
5. Rennels MB, Glass RI, Dennehy PH, Bernstein DI, Pichichero ME, Zito ET. Safety and efficacy of high-dose rhesus-human reassortant rotavirus vaccines: report of the national multicenter trial. Pediatrics 1996; 97:7–13. 8. World Health Organization (WHO). A manual for the treatment of diarrhoea. Geneva: WHO, 1990; HO/CDD/SER/80.2 Rev 2.
6. Gouvea V, Glass RI, Woods P, et al. Polymerase chain reaction amplification and typing of rotavirus nucleic acid from stool specimens. J Clin Microbiol 1990;28:276–82. 10. Das BK, Gentsch JR, Cicirello HG, et al. Characterization of rotavirus strains from newborns in New Delhi, India. J Clin Microbiol 1994;32:1820–2.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1562
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК