Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 1(155)
Бага насны хүүхдийн тархины цус харвалтын шалтгаан, нөлөөлж буй зарим хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

Б.Баясгалантай1, Ө.Энхжаргал1, Л.Мөнхтуяа1, Д.Шүрэнцэцэг1, С.Аюуш2, П.Отгонбаяр1

1Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв, 2Хөвсгөл аймгийн Нэгдсэн Эмнэлэг

 
Абстракт

The some influential factors and causes of the intracranial haemorrhage among infants

Background

The Incidence of Intracranial haemorrhage  (ICH) in childhood  compare to adulthood not very common. The multifactorial etiology ICH may involve coagulation disturbance, venousinfarction, infection, heart congenital abnormalities, birth asphyxia and trauma. ICH is a major cause of morbidity and mortality in neonates and it’s related to vitamin K deficiency. The previous studies have shown, that 37.8% of children with Cerebral Palsy and 31.2% of infants with hypoxic-ischemic encephalopathy had ICH and 48.2% of dead premature infants due to ICH. The number of infants with ICH are increasing year by year. Therefore, the aim of this study was to identify and explore influential factors and causes of ICH among infants in own country.

Materials and Methods

The present study was conducted atseveral departments such as PICU, neurology, and cardiology of the State Maternal and Child Health Research of Mongolia. Sixty one patient with ICH involved in the case group and one hundred twenty two infants were involved in control group.

Statistical methods

The Mann Whitney U and Fisher’sexact tests were used to compare clinical characteristics of thecontrol infants and infants with ICH.

Ethics

The present study was approved by the ethics committee of the MoH and MCHRC. Informedparental consent was obtained for each patient before entry into the study.

Results

Among  children  with ICH 95.1% were under one year and just 4.9% were aged 1-5 years. The following causes of ICH in infants aged under one year were identified: hemorrhagic disorder-39.7%;  HIE-13.3%, trauma- 10.4%, unknown reason-12.1% and congenital heart abnormality- 3.4% and Intrauterine infection – 3.4%. However, most common cause of ICH among children aged 1-5 years was trauma – 66.7%, and 33.3% were related to infection.

Conclusion

1.  The incidence of ICH is high among infants.

2.  The most common cause of ICH among children were hemorrhagic disorder-37.7%; HIE-13.1%; trauma-13.1%; infection-sepsis  -14.8%; intrauterine infection- 9.9%; congenital abnormality of the brain- 3.3% and congenital heart defect-3.3%.

3.  Influential factors of ICH are preeclampsia (OR=8.6), CS (OR=3.4), newborn asphyxia (OR=3.3) and pathological jaundice (OR=6.8).

Үндэслэл, ач  холбогдол

Тархины цус харвалт хүүхдэд,насанд хүрэгчидтэй харьцуулахад  харьцангуй цөөн тохиолддог. Тухайлбал, тархины цус харвалт насанд хүрсэн 1000 хүнд 1.5-7.4 (ДЭМБ, 2008), 0-18 хүртэлх насны 100.000 хүүхдэд 0.3 тохиолдол (Yeber G, 2001), үүний 43%-ийг нярай хүүхэд эзэлдэг байна.Nelson K.B (2004)-ны судалгаагаар цус харвалт АНУ-д  4000 амьд төрөлтөнд 1 тохиолдож түүний 80% нь тархины  хураагуур судасны бөглөрлөөс үүссэн байна.Хүүхдэд  тохиолдож байгаа цус харвалтын шалтгаанд цусархаг хамшинж (К амин дэмийн дутал, гемофили гэх мэт цус бүлэгнүүлэх хүчин  зүйлсийн төрөлхийн дутал, судсанд цус түгээмлээр бүлэгнэх хамшинж, ялтсан эсийн  изоиммун  цөөрөл), халдвар, зүрхний төрөлхийн  гажиг, бүтэлт,гэмтэл орж байна [10].Хүүхдийн тархины цус харвалтын голлох шалтгааныг гэмтэл хэмээн зарим судлаачид үздэг [4,5,8]. Хүүхдийн тархины цус харвалтын ихэнх  хувийг  нярайн тархины  цус харвалт эзэлдэг бөгөөд шалтгаан  К  амин  дэмийн дутагдалтай холбоотой байдаг байна [9].Дэлхийд жил бүр 4 сая хүүхэд бүтэлттэй төрж, түүний хүндрэлийн  нэг  болох тархины  цус харвалт нь  хүүхдийн эндэгдлийн  (12%)-ийг эзэлдэг [11]. Хүүхдийн тархины  цус  харвалтын талаар манай оронд хийгдсэн судалгааны  ажил хомс байна.Тархины саа өвчтэй хүүхдийн 37.8% хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшилтэй хүүхдийн 31.2%, дутуу нярайн  эндэгдлийн48.2% нь  цус харвалттай байжээ [1,2,3]. ЭНЭШТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт 2002-2008 онд эндсэн хүүхдийн 4.6-12.8%-ийг, мэдрэлийн  тасагт 2006-2008 онд эмчлүүлсэн хүүхдийн 2.2-2.4%- ийг тархины цус харвалт эзэлж байгаа буюу цус харвалтын улмаас  хэвтэн эмчлүүлэгсэд, эндэгсдийн тоо  жилээс жилд  нэмэгдсэн байна.Ийнхүү тархины цус харвалт манай орны хүүхдийн өвчлөл эндэгдлийн тодорхой хувийг эзэлж байгаа төдийгүй, жилээс жилд өсөх хандлагатай байгаа нь судлах шаардлагатай асуудлын нэг болж байна.

Зорилго

Бага насны хүүхдийн тархины цус харвалтын зонхилох шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг өөрийн орны нөхцөлд судлах

Зорилт

1. Бага насны хүүхдийн тархины цус харвалтын шалтгаан, нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг тогтоох

2. Цус харвалтын  шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг  хүүхдийн насны бүлгээр харьцуулан судлах

Материал, аргазүй

Судалгааг ЭНЭШТ- ийн  ХДК-ийн тасгуудад  (сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, мэдрэл, зүрх судас, цус, бөөр, дотрын I;  II тасаг) эмчлүүлж буй 29 хоногтойгоос 5 хүртэлх насны хүүхдийн дунд явуулав.Тархины цус харвалт оноштой эмчлүүлсэн, эцэг эх нь  судалгаанд оролцох зөвшөөрөл өгсөн 61 хүүхдийг тохиолдлын бүлэгт, мөн дээрх тасгуудад  эмчлүүлж байгаа тархины цус харвалтгүй 122 хүүхдийг хяналтын бүлэгт 1:2  харьцаагаар хамруулан, статистикийн тохиолдол хяналтын, Х2-ын, дүрслэх судалгааны   аргуудыг хэрэглэн   судалгааг явууллаа.Судалгаанд хамрагдагсдад цусны дэлгэрэнгүй, коагулограммын, биохимийн,  нугасны  усны, нүдний  угийн, Эхо,  допплерографийн, компъютерийн, соронзон   резонанст томографийн шинжилгээнүүдийг хийлээ. Судалгааны материалыг компъютерийн SPSS-16 программд оруулан  боловсруулалт хийж үр дүнг тооцов.

Хэлцэмж

Бид ЭНЭШТ-ийн ХДК-ийн тасгуудад эмчлэгдсэн тархины цус харвалттай 29 хоногтойгоос 5 хүртэлх  насны 61, тархины цус харвалтгүй, харьцангуй эрүүл 122, нийт 183 хүүхдийг судалгаанд хамруулж тархины цус харвалтын шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг судаллаа. Бидний судалгаагаар  тархины цус харвалт нэг  хүртэлх насны  хүүхдэд харьцангуй элбэг (95.1%) тохиолдсон  ба  тархины  цус харвалтын шалтгаан нь  цусархаг  хамшинж (37.7%),  хүчилтөрөгч цус  дуталт тархины эмгэгшил  (13.1%), тархины  гэмтэл  (13.1%),үжил халдвар (14.8%), тархины гажиг (3.3%), зүрхний гажиг (3.3%) ургийн халдвар (9.9%), шалтгаан тодорхойгүй (11.5%) байв. АНУ-ын Даллас хотын судлаачид гэмтлийн бус шалтгаантай тархины цус харвалттай 3 сараас 18 хүртэлх насны 68 хүүхдэд судалгаа хийж шалтгааныг  тогтоосон  байна. Үүнд цусархаг хамшинж 33.8%, тархины судасны гаж  хөгжил   32.4%, тархины  хавдар 13.2%, шалтгаан тодорхой бус 20.5% байжээ [7]. Түүнчлэн Гонг-Конгод Chung B, Wong V нар 1 сараас 15  хүртэлх  настай, тархины  цус харвалттай 94 хүүхдэд судалгаа хийж цусархаг хамшинж 14.8%, зүрхний гажиг 15.9%, тархины судасны гажиг 13.8% байгааг тогтоожээ [6]. Дээрх судлаачдын  гаргасан дүнг өөрсдийн судалгааны дүнтэй харьцуулж үзэхэд цусархаг хамшинжтэй хүүхдийн тохиолдол  АНУ-тай харьцуулахад ойролцоо, Гонг-   Конготой харьцуулахад харьцангуй  өндөр  түвшинд байна. Бидний  судалгаанд хамрагдсан хүүхдийн дунд  тархины  хавдар, тархины судасны гаж хөгжилтэй хүүхэд  тохиолдоогүй болно. Харин зүрх, тархины гаж хөгжил (6.6%) байв. Kumar K (2000), Wu Y.W  (2002), Nelson K.B (2004), Suzuki K ба бусад судлаачид нярайн тархины  цус харвалтын гол шалтгааныг К амин дэмийн дутагдалтай холбон тайлбарлаж, К  амин дэмийг  булчинд тарьж хэрэглэхийг зөвлөж байжээ  [9,10]. Хэдийгээр судлаачид витамин  К амин дэмийн дутал цусархаг хамшинжийг үүсгэж  байгаа хэмээн үздэг ч манай оронд витамин К амин дэмийн дутлыг тодорхойлох боломжгүй байгаад судалгааны дутагдал оршиж байна. Иймд цаашид цусархаг хамшинж илэрч буй хүүхдийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.

Дүгнэлт

1. Тархины цус харвалт нэг хүртэлх насны хүүхдэд элбэг (95.1%) тохиолдож байна.

2. Манай оронд бага насны хүүхдийн тархины цус харвалтын шалтгаанд цусархаг хамшинж (37.7%), хүчилтөрөгч, цус дуталт тархины эмгэгшил (13.1%), тархины гэмтэл (13.1%), үжил  халдвар (14.8%), тархины гажиг (3.3%), зүрхний гажиг (3.3%) ургийн халдвар (9.9%) байна.

3.  Тархины цус харвалт үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлд жирэмсний хожуу үеийн хордлого  (OR=8.6), кесар хагалгаагаар төрөх (OR=3.4), нярайн бүтэлт (OR=3.3), эмгэг шарлалт OR=(6.8) орж байна.

Ном зүй

1. Б.Баясгалантай, Д.Баярсайхан, П.Отгонбаяр “Эрүүл болон хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшилтэй нярайн тархины хэт авиан зураглалыг харьцуулан судалсан нь”Монголын анагаах ухаан сэтгүүл. 2006, №3,х14-17.
2. С.Лхамсүрэн, Ө.Энхжаргал, Т.Энхтуяа, Д.Тунгалаг“Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд судлал” сэтгүүл 2008,№3,х169
3. П.Отгонбаяр “Хүүхдийн тархины саа өвчний тархалт, эрт илрүүлэлт”, АУ-ы докторын зэрэг горилсон бүтээл, 1998
4. Aoki N,Masuzawa H; “Infantile acute subdural hematoma: clinical analysis of 26 cases“ J Neurosurg 1984;61:273-280.
5. Caffey. J; “The whiplash shaken infant syndrome: manual shaking by the extremities with whiplashinduced intracranial and intraocular bleedings, linked with residual permanent brain damage and mental retardation “; Pediatrics 1974; 54:396-403
6. Chung B, Wong V, “Pediatric stroke among Hong Kong Chinese subjecfs” Pediatrics.2004 Aug: 114(2):e206-12.
7. Jarallah A, Rifai MT, Riela AR, Roach ES, “ Nontraumatic brain hemorrhage in children: etiology and presentation.” J Child Neurol. 2000 May; 15(5):284-9.
8. H.T.Keenan, D.K.Runyan, S.W.Marshall, M.A.Nocera, D.F.Merten, and S.H.Sinal;‘’A Population-Based Study of inflicted Traumatic Brain Ijury in Young Children’’JAWA, August 6, 2003; 290(5): 621-626.
9. Suzuci K, FukushimaT, Merugo K, et al; ‘’Intracranial Hemorrhage in an infant owing to vitamin K deficiency despite prophylaxis’’; Child’s Neuro. Syst. 1999;15 :292-4.
10. Wu Y.W, Hamrick SE, Miller SP, et al.‘’Intraventicular hemorrhage in term neonates caused by sinovenous thrombosis’’. Ann Neurol 2003; 54:123-6.
11. Canadian Pediatric Ischemic Stroke Registry,2000


 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2847
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК