Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Монголын уламжлалт анагаах ухааны одоогийн байдал
( Судалгааны өгүүлэл )

З.Мэндсайхан, В.Пүрэвсүрэн, У.Лигаа, Т.Олзвой, Б.Ган-Өрнөх

“Монг-Эм” ХХК-ий эмнэлэг

 
Абстракт

In Mongolian folk medicine is widely practiced for thousands of years under the name “Black Heal” (B.Purevsuren, Z.Mendsaikhan 2003, 2004).

The main tool of health care of nomadic Mongolians was folk medicine, which had been developed over centuries in response to Mongolia’s geographical and climatic conditions and the lifestyles of its people and called as a Black Heal (Har dom).

Beside of use drug composed from numerous of plant remedies plenty of treatment methods used to treat war wound, stop bleeding, splint fracture and even Mongolians imported medicinal plants from neighbor countries ancient time.

For example: in 13th century a lady among the Mongolian soldiers brought with her several kinds of herbal medicines from Korea (G.Sukhbaatar, B.Purevsuren, Z.Mendsaikhan, 1991). 

Tibetan medicine with history since 8-9th century originated from Indian Ayurveda, gathered Indian, Tibet, Arab, Chinese, Mongolian healer-scientists who wrote the fundamental creation ‘Four Tantra of Medicine’ which in 17th century with introducing buddist religion spread out through Mongolia and established educational centers with name Manba Datsan not only in Mongolia but also in Inner Mongolia and carried out the education from one generation to another (B.Boldsaikhan, Sh.Bold, U.Ligaa).

The Mongolian practitioners, healers obtained Tibetan education in medicine were skillful to harmonize the components of herbal medicines, substitute by plants which grew in Mongolia and made great contribution to the health of nomadic people for many years in continental climate country and update treasure creations on pharmacological effects of wide variety of plant remedies (Ishdanzanvanjil, Ishbaljir, Lunreg, Dandar, Luvsanchoidog etc 17-20 century) 

In this way healers with eastern education from 17th century to 1937 played an important role as first line health care givers in Mongolia and they did pick up proper materials, medicinal plants, remedies of animal origin, minerals from which they themselves prepared drugs by the ancient prescription, based on history and clinical appearance 
of each case. Even those Mongolian traditional medicinal drugs were used for tumor and other obstinate diseases with a result in particular stage of diseases.

However, Mongolian traditional medicine (TM) was largely ignored from 1930s until the beginning of the 1990.

During the black days destroyed kinds of monasteries, killed hundreds of educated lams, fired treasure books and the folk medicine was closed until 1990. After the ruining the communist system and from the first day of democracy and economic transition in1990s, the Government made development of Mongolian traditional medicine into the mainstream health service system and opened a great possibility in development of the ancient culture including traditional medicine.

In 1990s, Mongolia set up the first faculty of traditional medicine at the National Medical University of Mongolia. This is a great progress in history of traditional medicine education was brought into the higher educational system and Mongolia began to practice formal college education of Traditional Medicine. Shortly thereafter had undertaken particular activities in this field such as change the structure of Institute of Folk Medicine, permit to give the licenses to government and private clinics to open, treat patients using TM methods, import herbal medicinal raw materials, study of resources and distribution of plants, its physical and chemical components. The activities to study diagnosis and treatment principles of folk medicine intensively implemented in short period (Ts.Khaidav 1975, 1985., Ts.Lamjav, D.Dorjjantsan 1971., B.Boldsaikhan, Baavgai 1990., M.Ambaga, B.Sarantsetseg 1991, 1994, 1996, 1997, 1998, 2001., B.Davgatseren 1997, 2001., Sh.Bold 1998, 2006., U.Ligaa 1987, 1990, 1996, 2006).

After that, Traditional Medicine colleges were established in succession. From 1990s to now, these faculties and colleges trained hundreds students. Besides, them first private Traditional Medicine clinics and pharmacy factories have been opened their doors. 
The 46th resolution initiated by the President of Mongolia and approved by Parliament in 1999 “The government Policy for developing Traditional Medicine in Mongolia” has had a key role to develop, clarify, establish and update regulations governing folk medicine after being closed for many years. 

Today all hospitals of 21 aimags (administrative unit), tertiary and secondary hospitals of UB and its districts have functioning Traditional Medicine department.

The number, 160 private Traditional Medicine clinics, is functioning (Sh.Bold, S.Zina, B.Togtokhbayar). 

Corporation of TM Science and Technology, Government College of traditional medicine, 2 private colleges have been introducing the program on traditional medicine to future  medical doctors. The integrated Traditional Medicine and modern medicine program is giving a possibility to use the Traditional Medicine for the benefit of the people.

Today, 3 government and 3 private pharmacology factories have been manufacturing more than 5 tonn, 270 kinds of TM drugs under the quality control of State Inspect Department. Each herbal medicine has had 2 to 30 components in its compound and they are using 200 kinds of plants, which cultivated in Mongolia and 100 kinds of plants, which are imported from other countries (S.Zina, B.Togtokhbayar 2005, 2006). 

Well known Mongolian researchers published their great, largest publications in which we can found out the biological, geobotanical effects of more than 800 plants which grow in Mongolia with fertile soil and the proper way to use them in the oriental treatment (D.Ts.Khaidav, Ts.Lamjav, D.Dorjjantsan 1970,1971, U.Ligaa and others 1964, 1972, 1977, 1990, 1996, 2006, D.Battseren and others 1983, M.Badam, J.Tsognemekh, Ts.Khaidav 1962, L.Myagmar 1974, 1992, B.Boldsaikhan and others 1990, 2002, 2004).

Key words: Mongolian folk medicine, Four Tantras of Medicine, herbal medicine
Pp.28-30, References 9

Нүүдэлчин монголчуудын олон мянган жилийн туршид өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах гол хэрэгсэл нь тэдний өдөр тутмын амьдралын туршлага дээрээ туршин боловсруулж ирсэн Монгол ардын эмнэлэг буюу олонд "Хар дом" гэж алдаршсан эмчилгээний арга барил байлаа (Б.Пүрэвсүрэн, З.Мэндсайхан, 2003, 2004). Энэ ардын эмчилгээндээ дайн, байлдааны шархыг илааршуулах, цус тогтоох, няцрал, хугарлыг эмнэх, өвчин эмгэгүүдийг засах олон аргуудтай байсны дотор элдэв ургамлын найрлагатай эмт бодисуудыг хэрэглэх, Монгол газар ургадаггүй эмт бодисуудыг ч тэр эрт цагт хөрш зэргэлдээ орнуудаас авч байсан баримт байдаг. Тухайлбал 13-р зууны үед өнөөгийн Солонгос (Гуулин) улсад ирсэн монгол цэргийн элч төлөөлөгчдийн дунд нэг эмэгтэй хүн байсан... Эдгээр элч нар гүргэм, шинца мэтийн олон арван эмийн түүхий эдийг эх нутагтаа авч явав (Г.Сүхбаатар, Б.Пүрэвсүрэн З.Мэндсайхан, 1991) гэсэн байдаг.

Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаанаас эхтэй Түвэд Анагаах ухаан 8-9-р зууны үед үүсэхдээ тэр үеийн Энэтхэг, Түвэд, Хятад, Перс, Араб, Монгол зэрэг орны олон мэргэдийг цуглуулан байж бүтээсэн "Анагаах ухааны дөрвөн үндэс" тулгуур зохиол Монголд шарын шашин нэвтрэхтэй зэрэгцэн (17-р зуун) Монгол нутагт түгэн дэлгэрч энэ үеэс хойш Монголын өргөн уудам нутаг дээгүүр шарын шашны хүрээ хийдүүдийн дэргэд Анагаах ухааны манба дацан нэртэй сургалтын төвүүд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр төдийгүй өнөөгийн Өвөр Монголын өөртөө засах орны нутагт өдий төдийгөөр байгуулагдан эмч маарамбуудыг бэлтгэж байв (Сүрэнжав Б.Болдсайхан, Ш.Болд, У.Лигаа нар) Түвэдийн анагаах ухаанд суралцсан эдгээр монгол эмч, оточ нар олон зууны туршид өвлөгдөн ирсэн Монголын ардын эмнэлгийн (дом) баялаг өвдөө тулгуурлан Түвэд эмнэлгийг эрс тэс уур амьсгалтай Монгол газар нутагт нүүдэлчин ардынхаа ахуй, амьдралын онцлогт тохируулан чадварлагаар тохируулан хэрэглэж ирсэний нэг хэсэг нь Түвэд анагаах ухааны эмт бодисууд, эмийн найрлага дахь ялангуяа Монгол оронд ургадаггүй эмт бодисуудыг тохирох амт, чанар, чадал бүхий өөрийн оронд элбэг тохиолдох эмт бодис ургамлаар орлуулах, монгол хүний бие цогцост зуун зуунд голчлон тохиолдох өвчин эмгэгүүдийн оношлогоо болон эмчлэх эм, тангийн найрлагын талаар гарын авлага, ном сурахуудыг зуун зуунд нь шинэчлэн түвэд хэлээр зохион дараа үеийн эмч, оточ нартаа асар том соёлын өвийг үлдээсэн байдаг (Ишданзанванжил Ишбалжир Лүнрэг Дандар Лувсанчойдог бусад). Ийнхүү 17-р зуунаас 20-р зууны эхний хагас (1937 он) хүртэл монгол улсад ардын эрүүлийг хамгаалах албыг Дорно дахины анагаах ухааны боловсролтой эмч лам нар, өөрсдөө түүж боловсруулж олзворлосон асар олон тооны дотоод гадаад эмт ургамал, эрдэс, амьтны гаралтай түүхий эдээр бүрдэх эмийн амт чанар чадал дээр суурилсан, өвчин болгонд зориулсан, тусгай жороор бүтэх эм тангаа өөрсдөө гардан өвчтөнийхөө бие болон өвчний онцлог чанарт тохируулан бодож болгоож найруулан хүртээж иржээ. Монголын уламжлалт анагаах ухааны эдгээр эм танг, өнөө цагт эдгэрэшгүйд тооцогддог өдий төдий хүнд архаг өвчнүүд, зарим тохиолдолд хорт хавдрын тодорхой үе шатанд үр дүнтэй эмчилгээ болгон хэрэглэсээр иржээ.

Харамсалтай нь коммунист хэлмэгдүүлэлтийн жилүүдэд (1921-1990) энэ их өв соёлыг төгс эзэмдсэн өдий төдий эрдэмт өтгөс лам хуврагууд, үндэсний үзэл соёлоо дээдэлсэн шилдэг сэхээтнүүдийг хомроглон устгаж, ном соёлын өв, сургалтын байр, хийд, дацангуудыг эвдлэн сүйтгэж галдан шатааж, Монголын уламжлалт анагаах ухааныг 1990-ээд он хүртэл хориглон хааж байв.

Коммунист дэглэм нуран унаж, Монгол оронд ардчилал зах зээлд шилжсэн 1990 оны хамгийн анхны өдрөөс олон арван жил хориглогдон нууцлаг байдалд байсан Монгол үндэстний соёл тэр дотроо Монголын уламжлалт анагаах ухааныг Ёвроп эмнэлэгтэй эн тэнцүү сэргээн хөгжүүлэх сайхан боломж нээгдэв. Тухайлбал 1990-ээд оноос Монгол улсын Анагаах ухааны их сургуульд МУАУ-ны зүү төөнө заслын тэнхим байгуулагдан эмч нарыг МУАУ-аар мэргэшүүлэх анхны сургалтууд зохион байгуулагдаж улмаар удалгүй МУАУ-ны факультет зохион байгуулагдан оюутан сургах, Ардын эмнэлгийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, МУАУ-аар  мэргэжлийн  үйл  ажиллагаа явуулах эрхийг зөвхөн улсын эмнэлгүүдээр үл барам хувийн секторуудад хүлээн зөвшөөрч, уламжлалт аргаар эм тан барих, эм тангийн найрлагад орох гадаад түүхий эдийг албан ёсоор экспортлох, Монгол орны эмийн ургамлын тархац олдоц нөөц түүний физик химийн найрлагыг судлах, уламжлалт жорын найрлагыг судлах, МУАУ-ны онол арга зүй, оношлогоо, эмчилгээний зарчмыг ШУ-ны үүднээс судлах ажил эрч хүчтэйгээр богино хугацаанд хэрэгжиж, МУАУ-аар үйл ажиллагаа явуулдаг анхны хувийн ортой, оргүй эмнэлэг, эмийн үйлдвэрүүд үүд хаалгаа нээж эхэллээ (Ц.Хайдав 1975,1985, Ц.Ламжав, Д.Доржжанцан 1971, Б.Болдсайхан, Баавгай 1990, 1996 М.Амбага, Б.Саранцэцэг, 1991, 1994, 1996, 1997, 1998, 2001, Б.Давгацэрэн 1997, 2001, Ш.Болд 1998, 2006, У.Лигаа 1987, 1990, 1996, 2006).

Монголд олон жилийн турш хаалттай байсан уламжлалт анагаах ухаан сэргэн хөгжихөд 1999 онд Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-ын 46 -р тогтоолоор батлан гаргасан" Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого" нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндсэн чиглэл, цаг үеийн бодлогыг боловсруулж улсын хэмжээнд мөрдүүлэх, УАУ-ны талаар хийгдэх эрдэм шинжилгээ судалгаа, эмнэлэг үйлчилгээний ажлыг өргөтгөн чанарыг сайжруулах, аймаг хотуудад монгол эмнэлгийн тасаг нээж ажиллуулах, эм тангийн үйлдвэрлэлийг өргөтгөн улсын бүртгэлд авах, Монгол эмнэлгийн тэнхимийг багшлах боловсон хүчнээр хангах улмаар сургууль болгон өргөтгөх зэрэг тулгамдсан олон асуудлыг анхлан шийдвэрлэв.

Өнөөгийн байдлаар Монгол улсын 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, УБ хотын нэгдсэн болон дүүргийн эмнэлгүүдэд уламжлалт эмнэлгийн тасаг нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд 4 аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяанд УАУ-ны төв ажиллаж байгаагийн зэрэгцээ 160 гаруй хувийн хэвшлийн эмнэлгүүд уламжлалт эмнэлгийн оношлогоо эмчилгээний тусламж үзүүлж байна (Ш.Болд, С.Зина, В.Тогтохбаяр 2006). Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорац, МУАУ-ны улсын нэг коллеж, хувийн хэвшлийн 2 дээд сургууль ажиллаж байгаагийн зэрэгцээ 1990 оноос Монгол улсын Анагаах Ухааны дээд сургууль болон коллежуудын программд уламжлалт анагаах ухааны хичээлийг заадаг болсон нь сум дүүргийн өрхийн эмнэлгийн болон ерөнхий мэргэжлийн тусламжийн түвшинд МУАУ-ны урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж өгчээ.

Өнөөгийн байдлаар Монгол улсад улсын З, хувийн хэвшлийн З эмийн үйлдвэр ажиллаж өөрийн оронд ургадаггүй 100 гаруй, өөрийн орны 200 гаруй эмийн ургамал болон эмт бодисоор Монгол улсын чанарын хяналтын албаны баталгаатай 2-З0 гаруй найрлага бүхий 270 гаруй нэр төрлийн 5 тонн илүү эм танг жилдээ үйлдвэрлэж байна (С.Зина В.Тогтохбаяр 2005, 2006). Өнөөгийн байдлаар онгон тагшин байгальтай Монгол орны өргөн уудам нутагт тархан ургадаг 700 гаруй эмийн ургамлыг биологи, геоботаник тархал зүй өрнө Дорнын анагаах ухаанд хэрхэн хэрэглэх талаас судалсан судалгааны томоохон бүтээлүүд (Ц.Хайдав, Ц.Ламжав, Д.Доржжанцан, 1970, 1971, У.Лигаа бусад 1964,1972,1977,1990, 1996, 2006, Д.Батцэрэн бусад 1983, М.Бадам, Ж.Цогнэмэх, ЦХайдав 1962, Л.Мягмар 1974, 1992, Б.Болдсайхан бусад 1990, 2002, 2004) хэвлэгдэн гараад байна.

Монголын Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд сүүлийн 16 жилд ДЭМБ болон МУАУ-ныг дэлгэрүүлэх, эм, танг өрхийн эмийн сан хэлбэрээр айл гэрт хүргэх төслийг хэрэгжүүлж байгаа Япон улсын Ниррон сан, эмийн ургамлын судалгааг хавсран гүйцэтгэх төсөл хэрэгжүүлж байгаа JICA болон бусад олон улсын байгууллагуудын үзүүлсэн дорвитой дэмжлэгийг энэ индэр дээрээс талархан дурьдахгүй өнгөрч болохгүй юм.

Ном зүй

1. Баавгай Ч., Болдсайхан Б. \"Монголын уламжлалт анагаах ухаан\" УБ, 1990, Хөх хот, 1993
2. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаар тодруулах нь. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 2005
3. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны түүх. - УБ, ADMON ХҮ, 2006
4. Болдсайхан Б., 0юунцээг Ц. Хүнс, эмийн язгуур махбодын нэрийн толь бичиг. УБ, 2000
5. Лигаа У. Монгол уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. (Тэргүүн дэвтэр) УБ, 1996
6. Пүрэвсүрэн Б., Мэндсайхан З. Монгол эмийн эрдэс чулуу, УБ, 2002
7. Пүрэвсүрэн Б. \"Аман сурвалжлага хийсэн тэмдэглэл\" (гар бичмэл) 1965-2002
8. Пүрэвсүрэн Б. \"Цагаан сар бүх нийтийн насны баяр\" Монгол телевизийн нэвтрүүлэг, УБ, 1990
9. Пүрэвсүрэн Б., Мэндсайхан З. (эрхлэн хэвлүүлсэн) \"Чоймпил тойны жор буюу нандин эрднийн шимийн хураангуй\" XIX зууны сүүлчээр барт гарсан. Т.Данзан- 0дсэрийн орчуулга. УБ, 1997
10. Пүрэвсүрэн Б., Мэндсайхан З. Хардом ардын бор арга /анхны хэвлэл/ УБ, 2003
11. Пүрэвсүрэн Б., Мэндсайхан З. Хардом ардын бор арга (хоёрдахь хэвлэл) Улаанбаатар-2004
12. Пүрэвсүрэн Б. Чингис хааны нэгэн зарлигийн учир, ач холбогдол. Монгол Улсын Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. 4-р дэвтэр. УБ, 2005, тал 125-131
13. Пүрэвсүрэн Б. Монгол дом. УБ., 2005, 14. Хайдав Ц. Ардын эмнэлэгт хэрэглэж байсан амьтны гаралтай эм. УБ, 1977
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2413
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК