Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Настны хоол тэжээлийн хоногийн хэрэгцээ
( Судалгааны өгүүлэл )

Б.Бямбатохтох, Д. Эржен, Ё. Думаа

Хоол судлалын төв, Хөдөө аж ахуйн их сургууль

 
Абстракт

The survey of nutrition status of elders have been conducted since 1993, Survey results show that the daily food energy of elders is 2239.5+369 kcal, energy consumption is 2500+361 kcal, which means that 89.5% of the consumed energy was taken from food. Elders use in average 102.6+18.1 g protein, 57.9+9.8 g of fat, and 327+56.5 g carbohydrates. The ratio of basic nutrients per day is 1:0.69:3. pp. 8-9, tables-2,    references 3

Хүнсний хэрэглээ нь улс орны нийгэм эдийн засгийн байдал, ард түмний амьжиргааны түвшинтай салшгүй холбоотой цогц асуудал юм. Манай орон зэх зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжсэн өнөө үед хүн амын хоолны нэр төрөл, хүнсний хэрэглээний хэмжээ, хэрэглэх арга ихэд өөрчлөгдөж, хотжих үйл явц эрчимжсэнээр хөдөлгөөн илч зарцуулалт багасч, нийт хүн амын дунд хоол тэжээлтэй холбоотой өвчлөлийн түвшин нэмэгдэх болсон зэргээс шалтгаалан хүн амын хоол тэжээлийн хэрэгцээг нарийвчлан тогтоох ажил зүй ёсоор шаардлагатай болсон юм. Энэ зорилгоор ЭМНХЯ--ны (хуучин харьяалалаар) Хоол Судлалын төвөөс хүн амын дунд бодит хооллолтын судалгаа хийж, судалгааны үр дүнд түшиглэн "Монгол улсын хүн амын тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ" Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зарчмыг баримталж ажил, хөдөлмөр эрхлэлтийн онцлог, нас хүйсний ялгаа, физиологийн өвөрмөц байдпыг (хөхүүл ба жирэмсэн үе) тусган тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай улсын засгийн газраас настны амьдралын чанарыг хангах зарчим баримтлан тусгай зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор энэ бүлэг хүмүүсийн хоол тэжээлийн зөвлөмж хэмжээг тогтоох ажил хийгдлээ. Энэ удаад настангуудын хоол тэжээлийн


байдалд хийсэн судалгааны дүнгээс танилцуулья.

Материал арга зүй

Бид хот, хөдөөгийн 1387 настны бодит хооллолтын байдлыг асуумж-анкетийн, хоолны шингэцийн балансыг химийн, илч зарцуулалтыг хронометражийн аргаар, мөн эдгээр бүлэг хүмүүсийн хоололтын дэг жаяг, тэдний дунд хоол тэжээлтэй холбоотой өвчлөлийн түвшин ямар байгааг бодит үзлэг, асуумж болон бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийг лабораторийн аргаар судаллаа.

 Судалгааны дүн, зөвшлөг: Судалгаанд хамрагдсан 1387 хүний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй байлаа. Боловсролын хувьд ангилж үзвэл: Дунд ба тусгай боловсролтой нь 21 хувь, дунд боловсролтой хүмүүс 36 хувь, бага болон боловсролгүй настан 43 хувийг эзэлж байна. Ам бүлээр нь үзвэл 1-3 хүнтэй өрх 39 хувь, 4-7 хүнтэй өрх 43 хувь, 8-10 хүнтэй өрх 13 хувь, 10-аас дээш хүнтэй өрх 6 хувь байна. Өрхийн сарын орлого 10000 төгрөг хүртэл 53 хувь, 10-30000 төг хүртэл 38 хувь, 30-50000 төгрөг хүртэл 8 хувь, 50000-аас дээш төгрөгний орлоготой өрх 1 хувь байна. Настангуудын орон гэрийн нөхцлийг судлахад: Гэрт 51 хувь, улсын байранд 28 хувь, хувийн байранд 20 хувь нь амьдарч байна. Бусад судалгаанд хамрагдагсадтай харьцуулахад настны дунд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур түвшинд амьдардаг хүмүүсийн хувь харьцангуй их байна. Настны дунд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд: Хоногийн хоолны илчлэг дунджаар 2239.5+367 ккал, уураг 102.6+18.1 г өөх тос 75.9+9.8 г, нүүрс ус 327+56.5 г байна. Хоол тэжээлийн найрлага дахь аминдэм С, В2, эрдэс, кальци зэрэг тэжээлийн бодисуудын хангамж хангалтгүй байна.

Хоногийн хоолны үндсэн шимт бодисын харьцаа 1:1:4 байх ёстойгоос 1:0.69:3 болсон байна. Хоногийн нийт илчлэгийн 19 хувийг уургийн, 24 хувийг өөх тосны, 58 хувийг нүүрс усны илчлэг бүрдүүлж байна.

Судалгаанд хамрагдсан настны хоногийн нийт илч зарцуулалтыг тооцож үзэхэд дунджаар 2500±361 ккал илчлэг зарцуулсан байна. Зарцуулж буй илчлэгийн 85.9 хувийг хоол хүнсний илчлэгээр нөхөн авч чадаж байгаа нь харагдлаа.

Настны голчлон хэрэглэж байгаа хүнсний бүтзэгдэхүүнийг авч үзэхэд гурил махны хэрэглээ өндөр, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны байнгын хэрэглээ бага байна. Судалгаанд хамрагдагсдын 61 хувь нь ногооны байнгын хэрэглээ бага байна. Судалгаанд хамрагдагсдын 61 хувьд нь хоолны дэглэм баримталдаггүй. 63 хувь нь гол хоолоо орой иддэг, 71 хувь нь өдөрт 3 удаа хооллодог байна. Хоолны шингэцийн байдлыг үзэхэд уураг 88.7 хувь, өөх тос 90.6 хувь, нүүрс ус 89.8 хувь, эрдэс бодис 62.4 хувийн шингэлттэй байлаа. Настны цусанд биохимийн нилээд үзүүлэлтийг үзсэний дотроос ханасан ба ханаагүй тосны хүчлийн агууламжийг тодорхойлоход ханасан тосны хүчил 52.52 хувь байгаа нь эрүүл донор хүнтэй харьцуулахад 21.24 хувиар их байна. Энэ бүлэг хүмүүсийн жин-өндрийн индексийн 4 жилийн дунджийг гаргаж үзэхэд хэвийн жинтэй (БЖИ 18.5-25) 81.5 хувь, илүү жинтэй (БЖИ 25-аас дээш) 13.8 хувь, жингийн алдагдалтай (БЖИ 18.5-аас доош) 4.7 хувь байна. Настны 22.7 хувьд нь цусны даралт ихэссэн, 36.6 хувьд нь судас хатуурах өвчний шинж тэмдэг илэрч байгаа нь судалгаанд хамрагдсан бусад бүлгийн хүмүүстэй харьцуулахад харьцангуй их хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээр бүлэг хүмүүсийн хоногийн хоолны найрлагад ургамлын гаралтай өөх тос, хүнсний ногооны эзлэх хувь бага байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна.

Судалгааны дүн, хоол судлалын салбарт гарсан онол, зөвлөмж зэргийг үндэслэн настны хоногийн хоолны хэрэгцээг дараах байдлаар тогтоолоо. Үүнд: Илч зарцуулалтыг үндэслэн настны хоногийн хоолны хэрэгцээг, бодит хоолон дахь уургийн хэмжээ, цусан дахь уургийн хэмжээ, хоол тэжээлийн уургийн шингэц балансын судалгаан дээр үндэслэн уургийн хэрэгцээг, илчлэг болон уургийн хэрэгцээн дээр үндэслзн хоногийн илчлзгт уургийн болон өөх тос, нүүрс усны эзлэх хувийн жингээр бодож бусад бодисын хэрэгцээг, бодит хоолон дахь кальци, фосфор, төмрийн хэмжээ, тэдгээрийн эрүүл мэндтэй холбосон үнэлгээ болон ДЭМБ-аас зөвлөмж болгосон хэмжээг үндэслэн аминдэм, эрдсийн хэрэгцээг тогтоов. Настны хоногийн хоолны илчлэг, үндсэн шимт бодисын хэрэгцээ.

        

Дүгнэлт:

Настны хоногийн хоолны илчлэг нь хоногт зарцуулж байгаа илчээ гүйцэд нөхөж чадахгүй байна.

Настны хоногийн хоолны найрлаганд байх аминдэм, эрдсийн хангамж 1981 оны физиологийн нормын хэмжээнд хүрэхгүй байна. Настны хоол тэжээлийн шинэчлэн тогтоосон зөвлөмж хэмжээ нь амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлснээр энэ бүлгийн хүмүүсийн дунд хоол тэжээлтэй холбоотой өвчлөлийн түвшин бууруулахад зохих ёсоор нөлөөлнө гэж үзэж байна.

Ном зүй

Ашигласан хэвлэл.
1. Потребности в белке и энергий. 1987, ВОЗ, Женева,
2. Питание людей пожилого возроста. 1979, Москва, с. 4,
3. Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм, 1981, УБ, х. 17
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1980
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК