Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Монгол хунчирын биологийн идэвхт нийлмэл бодисын төв мэдрэлийн системд үзүүлэх өвөрмөц үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Ж.Алдармаа, Б. Дагвацэрэн

Уламжлалт Анагаах Ухааны төв

 
Абстракт

Following substsnce in a doze 60 mg/kg rendered anticonvulsion action caused by korazol has. In a doze of 30 mg/kg provided antiserotoninergic action, and in a doze 60 mg/kg the action to leaves out. This substance in a doze 60 mg/kg is strengthens the sleep, calledkhloralgydrate. Biological active substance in a doze of 30, 60 mg/kg possessed an effect, caused arecolyne support.

pp. 10-11   table-1, pictures 2,  references 8.

Бидний өмнөх судалгааны дунд монгол хунчирын бэлдмэл айдас намдааж түгшүүр тайлах (Ж.Алдармаа, Б.Дагвацэрэн 1995, 1997) болон тархины бор гадаргуу ба гипокампын биоцахилгаан идэвхжилтийн нам давтамжийн хэмнэлтийн илрэлийг дэмжиж, дельта, тете хэмнэлийн потенциалын утгыг багасгаж байсан нь (Ж.Алдармаа, Б.Дагвацзрэн 1997) тогтоогдсон. Мөн тухайн бэлдмэл амьтны ой тогтоомжид сөрөг нөлөө үзүүлдэггүй нь туршилтын явцад илэрсэн. (Ж.Алдармаа, Б.Дагвацэрэн 1997). Судалгааны явцад монгол хунчирын бэлдмэл амьтны албадан сэлэлтийг дэмжиж байсан билээ.

(Ж.Алдармаа, Б.Дагвацэрзн, 1997) Тухайн бэлдмэл цөхрөлийн эсрэг үйлдэл үзүүлж байж болохыг илэрхийлэх энэ шалгуурын дунг тодруулах зорилгоор энэ удаагийн судалгааны туршилтууд тавигдсан.

Судалгааны арга зүй

Туршилт судалгааг цагаан хулгана дээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйг ашиглан гүйцэтгэсэн.

  1. Апоморфин 25 мг/кт тунгаар амьтны арьсан дор тарьж температурын өөрчлөлтийг шулуун гэдсээр нь электрод хийж апоморфин тарьснаас хойш 30, 60, 90, 120 минутанд хэмжив. Судалж буй бэлдмэлийг апоморфин тарихаас 30 минутын өмнө уулгах (БИНБ) буюу хэвлийн хөндийд тарьж (диазелам, амитриптлин) хэрэглэсэн (5)
  2. L-триптофаныг хэвлийн хөндийд 500 мг/кг тарьснаас 25 минутийн дараа ,:толгой сэгсрэх" үзэгдлийг үнэлэв. Судалж буй бэлдмэлийг L-триптофан тарихаас 20 минутын өмнө уулгасан (5)
  3. Ареколин (25 мг/кг) коразол (150 мг/кг) арьсан дор тарьж таталтын үргэлжлэх хугацаа, нууц үеийг бүртгэнэ. Бэлдмэлийг урвалж эм тарихаас 45 минутын өмнө уулгав. (5)
  4. Хлоралгидратыг 250 мг/кг тунгаар хэвлийн хөндийд тарьж амьтанд нойрсолтыг өдөөнө. Бэлдмэлийг нойрсолт өдөөхөөс 25 минутийн өмнө уулгана. (6). Судалгаанд хэрэглэгдсэн бэлдмэл: Монгол хунчираас ялгаруулсан БИНБ биологийн идэвхт нийлмэл бодис (30, 60 мг/кг) Диазепам (4 мг/ кг), Амитриптлин (20 мг/кг)-ыг тунгаар хэрэглэсэн.

Судалгааны үр дүн

Судалж буй бодис 60 мг/кт тундаа L-триптофанаар өдөөсөн толгой сэгсрэх үзэгдэлд тодорхой нөлөө үзүүлээгүй бол 30 мг/кг тундаа толгой сэгсрэлтийн тоог эрс багасгасан байна. (Зураг 1)

Имипраминий бүлгийн болон атиличный (миасерин г.м) антидепрессантууд хэрэглэх тунгаас хамаарч төвийн серотониний системд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг ажээ.

Митриптлии серотониний эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг ба түүний энэ үйлдлийг хүчтэй эсрэг нөлөөтэй нь холбож тайлбарладаг байна (5).Тэд норадренергик системийг хүчтэй өдөөдөг учир тэр хэмжээгээрээ серотониний системийн эсрэг нөлөө үзүүлдэг гэж зарим судлаачид үздэг. (6) БИНБ 30 мг/кг тундаа тиосемикарбазид болон бикукулиноор өдөөсөн таталтын эсрэг нөлөө үзүүлж байсан (2)

Судалж буй биологийн идэвхт нийлмэл бодис нь ареколиноор өдөөсөн чичигнэн татах үзэгдэлд тодорхой нөлөө үзүүлээгүй байв. Хяналтын бүлгийн амьтдад үргэлжлэх хугацаа 20.45+2.82 байсан бол бэлдмэлийг 30 мг/кг тунгаар хэрэглэсэн үед 25.88+2.17; 60 мг/кг тунд 26.422.51 тус тус утга илэрсэн. Иймээс тухайн бодис холинергик системийг сулхан дэмжих төлөвтэй нь харагдаж байна. Имипрамины бүлгийн антидепресантууд (а.митриптлин г.м) холинергик системийн эсрэг нөлөө үзүүлдэг байна. Харин хэвийн биш (атипичный) цөхрөлийн эсрэг үйлдэлтэй антидепрессант эмүүд холинерпик системд тодорхой нөлөө үзүүлдэггүй билээ. (7, 8)

БИНБ 60 мг/кг тундаа коразолоор өдөөсөн таталтын эсрэг нөлөө үзүүлж байсан. Хяналтын бүлгийн амьтдын таталтын нууц үеийн утга 2.1+0.26 минут, таталт үргэлжлэх хугацаа 13.22+3.44 байсан. БИНБ-ыг 60 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлэг амьтны таталтын нууц үеийн утга 2.01+0.23 минут, таталт үргэлжлэх хугацаа 33.89+7.3 байсан ба ялгааны магадлалтайгаар уртасжээ. (РО.05)

Хлоралгидратаар өдөөсөн нойрсолтод БИНБ 30 мг/кг тундаа тодорхой нөлөө үзүүлээгүй боловч 60 мг/кг тундаа нойрсолтыг дэмжсэн ба ялгааны магадпал илрээгүй болно.

Хлоралгидратаар өдөөсен нойрсолт үзүүлэх нөлөө

Хунчираас ялгасан биологийн идэвхт нийлмэл бодис нь (БИНБ) 30 мг/кг тундаа апоморфиноор өдөөсөн гипотермид тодорхой нөлөө үзүүлээгүй боловч 60 мг/кг тундаа тухайн үзүүлэлтийг дэмжиж байсан (хүснэгт 1)

Транквилизатор диазепам анксиолитик үйлдэл үзүүлэх тундаа апоморфиноор өдөөсөн гипотермийг хүчтэй дэмжиж байв.

Харин имипраминий бүлгийн антидепрессант болох амитриптилин апоморфины гипотерминий эсрэг нөлөө үзүүлж байгаа нь харагдаж байна.

Апоморфин өндөр тундаа (10 мг/кг дээш) төвийн норадренергик системийн дофамины системээс илүү өдөөдөг бол бага тундаа (10 мг/кг доош) дофамины системийг илүү дэмждэг ажээ (5). Иймээс бидний хэрэглэсэн апоморфины тунгийн хэмжээ 25 мг/кг учир тухайн туршилтаар амьтны норадренергик систөм өдөөгдсөн гэж үзэж болох юм.

Апоморфиноор өдөөгдсөн гипотермид бэлдмэлийн үзүүлэх нөлөө

БИНБ нь 30 мг/кг тундаа ГАМК-ийн системийг өдөөх үйлдэл үзүүлж (2) серотониний эсрэг нөлөө илэрч байгааг, түүний түгшүүрийн эсрэг нөлөөний илрэлтэй холбож тайлбарлаж болох юм. Харин апоморфины гипотермийг 30 мг/кг тундаа дэмжихгүй, коразолын таталтын эсрэг нөлөө суларч (2) байгаа нь тухайн бэлдмэл төвийн норадренергик системд үзүүлэх нөлөө сул болохын илрэл болно. БИНБ 60 мг/кг тундаа тиосемикарбазидаар өдөөсөн таталтыг болон апоморфиноор едөөсөн гипотермийг дэмжиж, коразолоор өдөөсөн таталтын зсрэг нөлөө L-триптофанаар өдөөсөн толгой сэгсрэлтэнд нөлөө үзүүлээгүй байдлаас, тухайн бодис төвийн норадренергик системийг харьцангуй хүчтэй идэвхжүүлж байна гэж үззж болно.

Дүгнэлт

  1. БИНБ 30 мг/кг тундаа L-триптофанаар өдөөсөн толгой сэгсрэлтийн тоог эрс дарангуйлж байсан бол 60 мг/кг тундаа тодорхой нөлөө үзүүлээгүй байна. Харин ареколиноор өдөөсөн таталтын үргэлжлэх хугацааг дэмжих төлөвтэй байна.
  2. Хлоралгидратаар өдөөсөн нойрсолтыг БИНБ 60 мг/ кг тундаа дэмжсэн бол 30 мг/кг тундаа ямар ч өөрчлөлт үзүүлээгүй байна. БИНБ мг/кг тундаа коразолын таталтын эсрэг хүчтэй нөлөө үзүүлсэн.
Ном зүй

1. Ж.Алдармаа. Тэжээхүй ухаан. 1995 он №2 х. 59-63
2. Ж.Алдармаа, Б.Дагвацэрэн. Тэжээхүйн ухаан 1996 он хэвлэлд
3. Ж.Алдамраа Б.Дагвацэрэн. Шинжлэх ухааны акедимийн мэдээ 1997 оны №1 т143 х. 28-34
4. Ж.Алдамраа Б.Дагвацэрэн Анагаах ухаан 1997 он №2 х. 42-45
5. Машковский М.Д. Фармакология антидепрессантов 1981. С190.
6. Зудрин А.Н. Полевой A. Т. Фармакология и токсикология 1964. №1 с.95

7. Crow J,J. Neuropsychopharmac -In Proceedings 7 th. International Congres Pharmacology Oxford; 1979, p 177-185
8. Shaw D.M. Piley G.T. -Lehcet 1977. Vol. 118024. p. 1259¬1260
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 884
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК