Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Өмөн өвчний үед дархлалын түвшинг тодорхойлсон судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С.Цогтсайхан, Б.Баярт

Анагаах Ухааны их сургууль

 
Абстракт

There are 123 cancer patients with liver, stomach, lung and uterine cervix carcinoma were screened for immunologic characteristics such as number of T cells and its subsets, number of B cells, quantity of serum Ig A, IgM and IgG and neutrophil phagocytosis activity characterstics to establish immunologic status in canser patients. It was shown immunodeficiency in these patients and there are correlation between stage of disease, size of cancer. Some clinical symptoms and immunological characteristics of patients. That immunolgical disorders needed for correction before or during the antitumor therapy, pp. 13-16,  tables-2, pictures 5,  references 14

Өмөн өвчний үүсэлд бие махбодийн дотоод орчны дархлалын хяналт алдагдаж, хавдрын эсийг үүссэн даруйд нь таньж устган зайлуулах үүрэгтэй дархлааны механизм алдагдах нь чухал ач холбогдолтой бөгөөд хавдар нэгэнт үүссэний дараа бие махбодид хавдарын уусамтгай антигенүүд их хэмжээгээр хуралдах, хавдраас шалтгаалан мэдрэл шүүрлийн гүнзгий өөрчлөлт гарах зэргээс шалтгаалан дархлалын чадавхи улам доройтож, дархлалын бүх механизмыг хамарсан дархлал хомсдол үүсдэг болохыг сүүлийн жилүүдийн судалгаа нотолж байна. (1, 2, 3,4)

Өмөн өвчний уед дархлалын хомсдолын түвшингээс өвчний явц, эмчилгээний үр дүн, өвчний тавилан хамаардаг учраас (1, 3) өмөн өвчин оношлогдсон өвчтөнүүдэд дархлалын чадавхийг тодорхойлох нь клиникийн чухал ач холбогдолтой юм.

Бид өмөн өвчний үе дэх дархлалын түвшинг тогтоох зорилгоор Улсын хавдар судлалын төв (УХСТ)-д анх удаа оношлогдон онош нь клиник хэт авиа, дуран, рентген, компьютерийн томограф болон эд эсийн шинжилгээгээр батлагдсан, манай оронд хамгийн их тархсан 4 байрлалын хавдар бүхий 123 өвчтөнд эмчилгээ эхлэхээс нь өмнө дархлалын 1-р түвшингийн 10 үзүүлэлтийг тодорхойлж үзлээ. Судалгаанд 33-68 насны эрэгтэй 58, эмэгтэй 65 өвчтөн хамрагдсан бөгөөд бүх өвчтөнд лимфоцит, эс түүний дэд бүлгүүд (Т, В, Th, Ts-ийг %-оор),

тэдгээрийн харьцаа (Т h ,/Ts), ийлдэсний иммноглобулины концентраци ; Sg A, IgM, tg G-г г/л-ээр) , захын цусны нейтрофил зсийн залгих чадварын үзүүлэлт болох залгилтын тоо (Зт -г %-оор), залгилтын индекс (Зи) зэргийг дархлалын түвшинг үнэлэх иж бүрэн хурдавчилсан аргаар тодорхойлон (5), статистик боловсруулалт хийж, монгол хүний дархлалын лавлах үзүүлэлттэй (6) харьцууллаа.

Судалгааны арга, материал

Энэ аргачлалыг уламжлалт "хүрээ" үүсгэх аргатай харьцуулан үзэхэд лимфоцит эсүүдийн бүлэг, дэд бүлгуүдийн тоо болон аргын мэдрэг болон мэдээллэг чанар, нарийвчлалд онцгой зөрөө ажиглагдаагүй байна. (7)

Голлох 4 байрлалын хавдартай өвчтөнүүдийн дархлалын үзүулэлтүүдийг эрүүл үзүүлэлттэй харьцуулсныг хүснэгт 1-д үзүүлэв. Хүснэгтээс үзэхэд өмөн өвчний үед дархлалын бүх хэсгийг хамарсан дархлалын өөрчлөлтүүд илэрч байна. Эсийн дархлааны хувьд Т-эс болон Th-эс буурч, Ts-эс өсч ирснээс эсийн дархлааны гол үзүүлэлт болох Th/ Тз- харьцаа лавлах үзүүлэлтээс даруй 29-35% буурчээ. Ходоод болон умайн хүзүүний өмөнгийн үед эсуүдийн тоо ерөнхийдөө илүу цөөн байгааг ходоодны өмөнгийн үе дэх цус алдалттай (100% доошоо цус буюу цусархаг ялгадас гардаг гэсэн зовиуртай) холбон тайлбарлаж болох юм.

Шингэний дархлааны хувьд бүх байршлын хавдруудын хувьд В-эсийн тоо ихэсч, ийлдэсний IgM, lg G-гийн хэмжээ буурч, А-гийн хэмжээ ихэссэн байна. Ходоодны өмөнгийн үед ийлдэсний үндсэн ангиудын иммуноглобулины хэмжээ илүутэй буурсныг мөн л хоол тэжээлийн шалтгаантай холбоотой гэж үзэж байна.

Залгилтын идэвхийн үзүүлэлтүүдээс залгилтын тоо бүх байрлалын хавдарт түүн дотроо элэгний хавдрын үед илүүтэй буурсан байна. Залгилтын индекс уушгиныхаас бусад бүх хавдрын үед ихэссэн байгаа нь залгигч эсийн тоо цөөрч, залгигч нэг эсэд оногдох ачаалал нзмэгдэн залгиур эсийн тогголцоо туйлдаж эхэлснийг харуулж байна.

Бид судалгаандаа эмгэг тус бүрийн үе дэх дэрхлалын үзүүлэлтүүд ямар хүчин зүйлээс хамааралтай болохыг тодруулах оролдлого хийсэн юм.

Манай судалгааны үр дүнгээс харахад өмөн өвчний үе дэх дархлалын хямрал нь нь өвчний үе шат, өвчний анхны шинж тэмдэг илэрч эхэлснээс хойш өнгөрсөн хугацаа, хавдрын хэмжээ, байрлал, өвчний клиникт ямар хам шинж давамгайлж байгаа зэргээс хамааралтай байна.

Өмөн өвчний үеийн дархлалын үзүүлэлтүүд нь өвчний үе шатаас шууд хамааралтай буюу өвчин даамжрахын хэрээр дархлалын хямрал улам гүнзгийрдэг бөгөөд энэ нь эсийн, шингэний болон залгилтын идэвхийн бүх үзүүлэлтийг хамарсан шинжтэй байна.

Өвчний анхны шинж тэмдэг эхэлснээс хойш өнгөрсөн хугацааны хувьд элэгний өмөнгийн (ЭӨ) үед В-эс болон залгилтын тоо (Зт) өвчний анхны шинж тэмдэг илэрч эхэлснээс хойш 3 сараас бага хугацаа өнгөрсөн эсвэл онцын клиник илрэлгүй оношлогдсон өвчтнүүдэд илүү болон (диаграмм-1), ходоодны өмөнгийн (ХӨ) үед өвчний анхны шинж тэмдэг илэрч эхэлснээс хойш 1 жилээс бага хугацаа өнгөрсөн өвчтнүүдэд Т эсийн тоо хэдийгээр илүү цөөн боловч (диаграмм-2) Th/Ts харьцаа илүү өндөр байсан (диаграмм-3) байна. Бусад эмгэг болон үзүүлэлтүүд статистик магадлалтай зөрөө ажиглагдсангүй.

  1. р бүлэг -Өвчний анхны шинж тэмдэг илэрснээс хойш 3 сараас бага хугацаа өнгөрсөн эсвэл онцын клиник илрэлгүй оношлогдсон өвчтнүүд (п=14)
  2. р бүлэг. Өвчний анхны шинж тэмдэг мэдэгдэж эхэлснээс хойш 3 сараас илүү хугацаа өнгөрсөн өвчтнүүд (п=17)

ЭӨ -Элэгний өмөнгийн үеийн ерөнхий үзүүлэлт Лавлах-Монгол хүний лавлах

  1. р бүлэг -Өвчний анхны шинж тэмдэг илэрч зхзлснээс хойш 1 жилээс бага хугацаа өнгөрсөн өвчтнүүд (л=16)
  2. р бүлэг -Өвчний анхны шинж тэмдэг илэрч эхэлснээс хойш 1 жилээс илүү хугацаа өнгөрсөн өвчтнүүд (п=17)

ХӨ- ходоодны өмөнгийн үеийн ерөнхий үзүүлэлт Лавлах- Монгол хүний лавлах үзүүлэлт Элэгний өмөнгийн үед хавдрын хэмжээ том байхын хирзэр дархлалын үзүүлэлтүүд түүн дотроо эсийн дархлал ын үзүүлзлтүүд илүүтзй дарангуйлагддаг болох нь тархмал буюу том хавдартай өвчтнүүдэд Th/Ts харьцаа илүүтэй буурснаар (диаграмм-4) илэрч байна.

  1. р бүлэг -Хавдрын хэмжээ нь харьцангуй бага эсвэл эрхтэн дотроо үсэрхийлэлгүй ганц том (гэхдээ 9x10x8 см-ээс томгүй) задраагүй хавдартай өвчөтнүүд (п=13)
  2. р бүлэг -Тархмал эсвэл том (9х10х8см-ээс том) эсвэл эрхтэн дотроо үсэрхийлэлтэй өвчтөнүүд (п=18)

ЭӨ -Элэгний өмөнгийн үеийн ерөнхий үзүүлэлт Лавлах-Монгол хүний лавлах үзүүлэлт

Ходоодны өмөнгийн үед хавдар эрхтний аль хэсэгт байрласнаас хамааран дархлалын бараг бүх үзүүлэлтүүд ялгаатай байдаг бөгөөд тархмал хавдартай өвчтөнүүдэд дархлалын үзүүлзлтүүд харьцангуй доогуур байна. (хүснэгт-2)

  1. p бүлэг. -Ходоодны их биеийн буюу гарах хэсгийн байрлалтай хавдартай өвчтнүүд
  2. р бүлэг -ходоодны орох хэсгийн байрлалтай хавдартай өвчтнүүд
  3. р бүлэг- тархмал хавдартай өвчтнүүд Ерөнхий -ХӨ-гийн үеийн ерөнхий үзүүлэлт Лавлах- Монгол хүний лавлах үзүүлэлт

Өмөн өвчний үед клиникт нь ямар шинж тэмдэг давамгайлж байгаагаас дархлалын үзүүлэлтүүд хамаардаг болох нь ажиглагдлаа. Тухайлбал: Элэгний өмөнгийн үед хавирганы нумаар өвдөх шииж тэмдэг давамгайлсан өвчтнүүдэд Ts эс бусад бүлгүүдээс илүү өндөр, Th/Ts харьцаа илүү бага байна. (диаграм-5)

Энэ нь тухайн бүлгийн өвчтнүүдэд элэгний эсийн үхжил ил үүтэй явагдаж, эсийн задралын бүтээгдэхүүнд нь лимфоцит эсийн дэд бүлгүүдийн ялгаран хөгжлийн тэнцвэрийг алдагдуулах нөлөө үзүүлдгээр тайлбарлагдаж болох юм.

  1. р бүлэг -Хавирганы нумаар өвдөх шинж тэмдэг давамгайлсан өвчтнүүд (п=9)
  2. р бүлзг Ядрах, тамирдах зэрэг ерөнхий туйлдлын хам шинж давамгайлсан өвчтнүүд (п=12)
  3. р бүлэг -Онцын клиник илрэлгүй оношлогдсон өвчтнүүд (п=10)

Ерөнхий -ЭӨ-гийн үеийн ерөнхий үзүүлэлт (п=31)

Лавлах -монгол хүний лавлах үзүүлэлт

Бусад эмгэгүүдийн үед давамгайлж илэрч байгаа клиник шинж тэмдгээр нь бүлэглэсэн бүлгүүдийн дархлалын үзүүлэлтүүдэд статистик магадлалтай зөрөө илэрсэнгүй.

Бид өөрсдийн судалгааны үр дүнггадаадын зарим судлаачдын төстэй аргачлалаар хийгдсэн зарим судалгаатай харьцуулж үзсэн юм. Харин өөр лабораторид хийгдсэн, шинжилгээний аргачлалд зарим ялгаа байсан зэргээс шалтгаалан тоон үзүүлэлтүүдийг шууд харьцуулах боломжгүй байлаа.

Ю.А. Гриневич, Л.Я.Каменец нарын судалгаагаар (9) ходоод, улаан хоолой гэдэс, хөх болон умайн хүзүүний хавдартай, өвчний янз бүрийн үе шатанд байгаа 1029 өвчтөнд судалж үзэхэд бүх байрлалын хавдарт Т-эсийн тоо буусан бөгөөд хавдрын процесс даамжрахын хэрээр энэ үзүүлэлт улам буурч ирсэн байгаа нь манай судалгааны үр дүнтэй дүйж байна.

Мөн Ts эсийн тоо хавдрын өвчтнүүдтэй эрүүл хүмүүсийнхээс мэдэгдэхүйц их бөгөөд хурдан явцтай, үсэрхийлэлтэй хавдрын үед бараг 2 гаруй дахин ихэсч байна. Гэсэн (10, 11) судалгаатай манай үр дүн дүйж байна. Манай судалгаагаар В эсийн тоо лавлах үзүүлэлтээс өндөр гарсан бөгөөд энэ нь өвчний үе шат ахихын хэрээр улам өсөх хандлагатай байсан байна. Хэвлэлд сулдлаачид В -эсийн тооны талаар өөр өөр мэдээ нийтлүүлжээ. Тухайлбал В-эсийн тоо эрүүл үзүүлэлтээс онцгой өөрчлөгддөгтүй (12) багасдаг бөгөөд энэ нь өвчин даамжрахын хэрээр улам ихэсдэг (9), ихэсдэг (13) гм-ээр гаргасан байдаг нь голчлон шинжилгээний аргачлалын ялгаанаас хамаарсан байж болох юм.

Ийлдэсний Ig А манай судалгаагаар бүх байрлалын хавдарт лавлах үзүүлэлтээс өндөр гарсан бөгөөд өвчин даамжрахын хэрээр энэ нь улам ихэсч байсан нь Гриневич Ю.А. нарын судалгаатай тохирч байхад Ig М манай судалгаанд ХӨ, УӨ, УХӨ-гийн үед багасч, тэр нь өвчин даамжрахын хэрээр улам багасч байсан байхад, тэдний судалгаагаар ХӨ-тйн үед Ig М бараг өөрчлөгдөөгүй боловч Т4 хавдрын үед илүү ихэссэн, гэдэсний хавдрын үед эрүүл хүмүүсийнхтэй нэг түвшинд ирсэн дүн гарчээ. Ig G манай судалгаагаар ХӨ-гийн үед лавлах үзүүлэлтээс бага гарсан даамжирсан хавдартай өвчтнүүдэд илүү өндөр гарсан байхад тэднийхээр Тз хавдартай өвчтнүүдэд хэвийн хэмжээнд, Т4 хавдартай өвчтнүүдэд хэвийн хэмжээнээс ялимгүй өндөр гарчээ.

Манай судалгааны үр дүнгээс харахад өмөн өвчний үед дархлалын бүх салбаруудыг хамарсан дархлал хомсдол илэрч, энэ нь хавдрын хзмжээ, байршил, өвчний клиник илрэл зэрэгтэй холбоотой байгаа бөгөөд хавдрын эсрэг оновчтой эмчилгээний тактик боловсруулахад эдгээр хүчин зүйлсийг зайлшгүй тооцож үзэх шаардлагатай байгааг харуулж байна.

Ном зүй

1. Drew S. Immunological surveillance against neoplasia: an immunological quandary. Hym. Pathol., 1979, 10, 1 pp. 5-14
2. Hersh E. new cancer immunodiology.-An overview.-Cancer Bull., 1981,33, 5 pp.187-191
3. Городилова B.B. Боева M.H. Иммунобиология опухолевого роста. М.Медицина, 1983. С. 237
4. Петров Р.В. Хаитов P.M. Роль И- и В лимфоцитов при опухолевом росте- Вестник АМН СССР, 1997, -10, с.64-69
5. Б.Баярт, С.Цогтсайхан, Д. Ичинхрлоо.-Дархлалын түвшинг үнэлэх иж бүрэн хурдавчилсан арга АУИС. УБ 1994. ШБОС гэрчилгээ №22192, 1992
6. Б.Баярт, С.Цогтсайхан, Г.Батбаатар, Д. Энх-Амар, Д.Ичинхорлоо. -Монгол хүний дархлалын түвшинг бүсчилэн тогтоосон судалгаа МАУ 1995,-3, хЗ-5
7. Понякина И.Д, Лебедев К.А, Стефани, Д.В и др, Ускоренный метод поатановки розеткообразования. Лаб, дело 1983, №9 48-50
8. Хорт хавдрын өвчлөл, эмчилгээний дэлгэрэнгуй тайлан 1995 УХСТ-ын мэдээлэл арга зүйн материал х.6-9
9. Sinkovics, Joseph G., Medical Oncology.-An
advanced course. Vol. LI Marcel Dekker, INC., New York,
1986
10. Гриневич Ю.А. Каменец Л.Я, Основы клинической иммунологии опухолей К.: Здоровя 1986 с.160
11. Кадагидзе З.Г. Субпопуляций лимфоцитов при злокачественном росте. Вопр. Онкологии 1984, №1 с.90-97
12. Yata J. Shimbo Т, Sawaki S Changes in T cell subsets and their clinical significance in cancer patients JARS Sci Publ., 1978-20, p 511-521
13. Уманский Ю.А. Пинчук В.Г. Лимфоциты и опухолевый роств К Нацк Думка 1982-255 с
14. Red ko АА; Shamov VA, Dvaladze NA; Karaseva NA; Malygin AM; Kutushev FKh; The immunological monitoring of lung cancer patients and its prognostic importance, http: // www. Infotrive. Com/ medscape Ac.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 993
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК