Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Умайн хүзүүний өмөнгийн туяа эмчилгээний үе дэхь дархлал хяналт
( Судалгааны өгүүлэл )

С.Цогтсайхан Б.Баярт

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

20 patients with uterina cervix carcinoma were examined 3 times (before radio therapy, after receiving 30-35 and 70-80 gr of dosage) for immunologic characteristics such as number of

T and B lymphocytes and subsets, concentration of serum Ig A, Ig M and Ig G and number and index of phagocytosis. It was shown, that immunecompetence of patients have a correlation with individual resistence to radiation and complication of radio therapy can be prevented.

pp. 16-19,  tables-4, puctures 3,   references 4.

Туяа эмчилгээ нь мэс заслын эмчилгээ хийх боломжгүй умайн хүзүүний хавдрын үед үндсэн эмчилгээ болдог бөгөөд энэ эмчилгээний үед туяанд мэдрэг чанарыг бууруулах эмчилгээ (өндөр даралтын оксигенаци, медранидазол. пурин, пиримидины аналогууд г.м-ийн эмнүүд) хавсарч хийсэн үед ч өвчтнүүдийн 13%-д нь дархлал-дарангуйлагдсан, үүний улмаас туяаны хордлого урвал илэрсэн байдаг аж (1). Манай орны нөхцөлд ийм хавсарсан эмчилгээ хийдэггүй бөгөөд туяа эмчилгээнээс шалтгаалсан эмчилгээний хүндрэлмйн талаар хийсэн судалгаа байдаггүй юм байна. Иймд туяа эмчилгээний үр дүнг сайжруулах, эмчилгээний тактикийг оновчтой зөв болгоход эмчилгээний үеийн дархлал хяналт нь чухал ач холбогдолтой юм.

Судалгааны аргачлал, үр дүн

Бид умайн хүзүүний өмөн (УХӨ) өвчний эмчилгээний үеийн дархлалын чадавхийн өөрчлөлтийг эмчилгээний явцад нь хянах, дархлал

заслын аргуудыг сонгон хэрэглэх заалт гаргах суурь үзүүлэлтүүдийг гарган авах зорилгоор УХСТ~ийн туяаны тасагт эд эсийн шинжилгээгээр батлагдсан умайн хүзүүний өмөн оноштой хэвтэж туяа эмчилгээ хийгдсэн 20 өвчтөнд эмчилгээ эхлэхээс өмнө, эмчилгээний явцад (30-35 грей тун авсны дараа), эмчилгээний төгсгөлд 3 удаа (1-р бүлэг) шинжилгээ авч статистик боловсруулалт хийв. Мөн донорын даршилсан цусны дархлалд нөлөөлөх нөлөөг тогтоох зорилгоор цус багадалтын улмаас цус сэлбэх эмчилгээ хийгдсэн 10 тохиолдолд цус сэлбэхийн өмнөх болон цус сэлбэсний дараах (+10.3 хоног) үзүүлэлтүүдийг харьцуулж (2-р бүлэг) эмчилгээний явцад клиник шинж тэмдүүд нь буураагуй буюу шинэ клиник шинж тэмдгүүд илэрсэн өвчтөнүүдийг 3-р бүлэгт, клиник шинж тэмдэг нэмэгдээгүй буюу багассан өвчтнүүдийг 4-р бүлэгт, туяа эмчилгээнээс шууд шалтгаалсан хүндрэл буюу хордпого илэрсэн өвчтнүүдийг 5-р бүлэгт хамааруулж бүх өвчтөнүүдэд лимфоцит эс түүний дэд бүлгүүд (Т, В, Th, Ts-ийг %-оор), тэдгээрийн харьцаа (Th/Ts), ийлдэсний үндсэн ангиудыг иммуноглобулины концентраци (Ig A, Ig М, Ig G-r г/л-ээр), захын цусны нейтрофил эсийн залгилтын тоо (Зт-г /-оор), залгилтын индекс (Зи) зэргийг дархлалын түвшинг үнэлэх иж бүрэн хурдавчилсан аргаар (2) тодорхойлон, статистик боловсруулалт хийж, өөр хооронд нь болон монгол хүний дархлалын лавлах үзүүлэлттэй (3) харьцууллаа.

1 .-р бүлэг буюу умайн хүзүүний өмөнтэй туяа эмчилгээ хийгдсэн өвчтөнүүдийн дархлалын үзүүлэлтүүдийг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт-1

УХӨ-гийн туяа эмчилгээний үеийн дархлалын үзүүлэлтүүдийн өөрчлөлт (п=20)

I  Эмчилгээний өмнө

II Эмчилгээний явцад (30-35 грей тун авсны дараа)

III Эмчилгээний төгсгөлд (70-80 грей тун авсны дараа

 

Үүнээс мэдэгдэхүйц ялгаа илэрсэн үзүүлэлтүүдийг графикаар үзүүлбэл:

(диаграмм 1,2)

I Эмчилгээний өмнө

  1. Эмчилгээний явцад (30-35 грей тун авсны дараа)
  2. Эмчилгээний төгсгөлд (70-80 грей тун авсны дараа)

I Эмчилгээний өмнө

  1. Эмчилгээний явцад (30-35 грей тун авсны дараа)
  2. Эмчилгээний төгсгөлд (70-80 грей тун авсны дараа)

Хүснэгт болон диаграммаас харахад Т ба Тп-эс эмчилгээний өмнөхтэй харьцуулахад эмчилгээний дунд болон төгсгөл үед харьцангуй ихэссэн байхад Ts эс эмчилгээний өмнөх үетэй харьцуулахад эмчилгээний явцад болон төгсгөл үед нэмэгдэж ирсэн нь харагдаж байна. Харин В эс бүх үеийн туршид өсч иржээ. Т ба Тh харьцаа тасралтгүй буурч ирсэн нь туяаны дархлал дарангуйлах нөлөөтэй тохирч байна. Зи бүх үеийн турш лавлах хэмжээнээс их байсан бөгөөд эмчилгээний өмнө нилээд өндөр байсан боловч эмчилгээний явцад буурч ирснээ эмчилгээний төгсгөлд эргэж өсч иржээ. IgA эмчилгээний явцад буурч байснаа эмчилгээний төгсгөлд эргэж өссөн байхад, IgM эмчилгээний төгсгөлд илүү огцом буурчээ. Эндээс харахад 30-­35 грей тунгийн дараа дархлалын хямралыг улам гүнзгийрүүлдэг байна. Бие махбодийн ээнэгшлийн механизм дайчлагдсанаас эмчилгээний төгсгөлд зарим үзүүлэлтүүд (Тп/Тв.Зи, Ig А г.м-ийн) ялимгүй нэмэгдэж байгаа мэт боловч, эсийн дархлааны гол үнэлүүр болох Th/Ts харьцаа тасралтгүй буурсаар байгаа нь өвчний тавилан, эмчилгээний үр дүнд муу нөлөө үзүүлэх сөрөг талтай юм.

2-р бүлэгт доош цус алдсаны улмаас цус сэлбэх заалтаар донорын даршилсан цус 250-370 мл-ийг юүлсэн 10 тохиолдолд цус сэлбэхээс өмнө болон цус сэлбэсний дараа (10.3 хоног) дархлалын үзүүлэлтүүдийгтодорхойлж донорын даршилсан цус дархлал засах нөлөөтэй эсэхийг үзлээ (хүснэгт 2).

Хүснэгтээс үзэхэд цус сэлбэсний дараа Ts болон В эсийн тоо өсч Th/Ts харьцаа ба Зи буурч бусад үзүүлэлтүүд онцгой өөрчлөгдөөгүй байгаа нь цус сэлбэх эмчилгээг дархлал сэргээх нөлөөгүйг харуулж байна.

Бид эмчилгээний явц дахь клиник илрэлүүдийн өөрчлөлт нь дархлалын үзүүлэлтүүдийн өөрчлөлттэй ямар холбоотойг тодруулах зорилгоор эмчилгээний явцад зовиур, клиник илрэл нь нэмэгдэж ирсэн өвчтнүүдийг 3-р бүлэгт зовиур клиник илрэлүүд нь нэмэгдээгүй буюу буурч ирсэн өвчтнүүдийг 4-р бүлэгт (хүснэгт 3) хамааруулж үзүүлэлтүүдийг жишиж үзлээ. (хүснэгт 4)

I Эмчилгээний ӨМНӨ

II   Эмчилгээний явцад (30-35 грей тун авсны
дараа)

III Эмчилгээний төгсгөлд (70-80 грей тун авсны

дараа)

Хүснэгтээс харахад эмчилгээний өмнө 2 бүлэгт клиник шинж тэмдгийн давтамж болон дархлалын үзүүлэлтүүдийн хооронд онцгой зөрөө байхгүй байсан байна. Харин эмчилгээний дунд болон төгсгөлд Th, Ts, Th/Ts гэсэн 3 үзүүлэлтийн өөрчлөгдсөн динамик 2 бүлэгт өөр байхад (диаграмм 3) бусад үзүүлэлтүүд 2 бүлэгт төсөөтэй динамикаар өөрчлөгдөж ирсэн байна.

I  Эмчилгээний өмнө

  1. Эмчилгээний явцад (30-35 грей тун авсны дараа)
  2. Эмчилгээний төгсгөлд (70-80 грей тун авсны дараа)

Диаграммаас харахад эмчилгээний 30-35 грей тун туяа авсны дараа 3-р бүлэгт клиник шинж тэмдгүүд нь нэмэгдэж байхад Th-эс цөөрч, Ts эс олширч Th/Ts харьцаа огцом багасч ирснээс өөрөөр хэлбэл дархлалын үзүүлэлтүүд муудаж ирснээ эмчилгээний төгсгөлд клиникийн шинж тэмгүүд багасч ирэх үед энэ үзүүлэлтүүд эсрэгээр өөрчлөгдөн дархлалын үзүүлэлтүүд харьцангуй сайжрах төлөвтэй болж ирж байна. Харин 4-р бүлэгт клиникийн илрэлүүд багасч байгаа боловч дархлалын үзүүлэлтүүд нилээд муудаж ирж байна. Ийнхүү энэ хоёр бүлэг хэдийгээр аль алинд нь клиник нь багасч байгаа боловч дархлалын үзүүлэлтүүдийн өөрчлөгдөж байгаа чиглэл нь эсрэг байгаа нь (хайч) 4-р бүлгийн өвчтөнүүдийг эмчилгээний дараа дархлал хомсдолоос шалтгаалсан хүндрэл гарах, өвчин дахих өндөр магадлалтай болгож байгаа юм. Энэ хоёр бүлэгт эмчилгээний нөлөөгөөр дархлалын үзүүлэлтүүд өөрчлөгдөх динамик өөр өөр байгаа нь хувь хүмүүсийн туяанд мэдрэг чанартай холооотой хэмззн тайлбарлаж байна.

Бид туяанаас шууд шалтгаалсан урвалууд (энтероколиттой-6, лейкопенитэй-7, хавсарсэн -1, бүгд 12 өвчтөнд) илэрсэн өвчтөнүүдийг 5-р бүлэгт хэмааруулж эмчилгээний явцэд дархлалын үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж ирснийг хүснэгт 5-д үзүүллээ.

I Эмчилгээний өмнө

  1. Эмчилгээний явцад (30-35 грей тун авсны дараа)
  2. Эмчилгээний төгсгөлд (70-80 грей тун авсны дараа)

Хүснэгтээс харахад эмчилгээний явцад энэ бүлэгт гарч байгаа дархлалын үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн динамик нь ерөнхий (1-р бүлэг) бүлгийнхтэй төстэй боловч гарч байгаа өөрчлөлтүүдийн хэмжээ нь илүү гүнзгий, илрэл нь илүү онцгой байгаа нь дархлалын хямрал гүнзгий байх тутам эмчилгээний хүндрэл гарах магадлал их болохыг харуулж байна. Мөн энэ бүлэгт T,Th Th/Ts зэрэг үзүүлэлтүүд эмчилгээ эхлэхээс өмнө бусад бүлгүүдэзс илүү бага байгаа нь эмчилгээний явцад туяаны хүндрэл гарч болзошгүй өвчтөнүүдийг сонгон авч урьдчилан сэргийлэх боломж олгож байгаа юм.

Манай судалгааны дүнгээс харахад умайн хүзүүний өмөнгийн туяа эмчилгээний үед дархлал хяналт явуулах нь эмчилгээний явцад хувь хүний туяанд мэдрэг чанарыг тодорхойлж, түүнийг харгалзан үзсэний үндсэн дээр эмчилгээний оновчтой тактик боловсруулах, эмчилгээний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж олгох ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Sinkovics, Joseph G, Medical Oncology.-An advanced course. Vol. Lli ///Marcel Dekker, INC., Mew York, 1986
2. Б.Баярт, С.Цогтсайхан, Д.Ичинхорлоо. ~ Дархлалын түвшинг үнэлэх иж бүрэн хурдавчилсан арга АУИС, УБ. 1994. ШБОС гэрчилгээ №22192, 1992
3. Б.Баярт, С.Цогтсайхан, Г.Батбаатар, Д.Амх-амар, Д.Ичинхорлоо. -Монгол хүний дархлалын түвшинг бүсчилэн тогтоосон сүдалгаа МАУ 1995, №3 х. 3-5
4. Понякина И.Д. Лебедев К.А. Стефани Д.В. и др. Ускоренный метод постановки розеткообразования Лаб. Дело 1983, №9 48-50
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 728
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК