Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Бага насны хүүхдийн дундах Д аминдэм дутлын эмгэг-рахитын тархалтын түвшин
( Судалгааны өгүүлэл )

У.Цэрэндолгор, Б.Балжмаа

НЭМХ-ийн Х.С.Т

 
Абстракт

The incidence of rickets found in Ulaanbaatar was 37.7%8, in Bulgan aimag 37.8%, and in Dundgobi aimag 37.6%. The total incidence of rickets 37.7%.

Evidence of clinical signs of oseteomalacia rickets was higher among the examined children who were born during the month October throufh April. There are two main reasons for this high incidence: inadequate exposure to supplementary foods lack vitamin D, and there are few vitamin D foods available. To addles this problem, it would be appropraite to design prophylactic programs for infants to provide oral vitamin D supplementation and increase sunlight exposure through education programs, pp. 19-21, tables-2, references 12.

Орчин үед бага насны хүүхдийн дунд тохиолдох Д аминдэмийн дутлын эмгэг буюу рахит өвчнийг дэлхийн хөгжилтэй улс орнууд хүүхдийн хоол тэжээлийг Д аминдэмээр баяжуулалт хийх, эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, Д аминдэмийг нэмэгдлээр уулгах зэрэг асуудлуудыг амжилттай шийдсэнээр эрс бууруулж, одоо үед энэ өвчнийг бараг устгасан гэж үзэж байна. Жишээлбэл, АНУ-д 1938 онд рахит өвчний тархалтын түвшин 20% байсан бол 1944 онд 2% болтол буурсан байна. Мөн Франц улсад 1959-1971 оны хооронд эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 12-47% нь рахиттай байснаас, Франц улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа 5-аас доош насны бүх хүүхдэд Д аминдэмийг нэмэгдлээр уулгаж байх бодлогыг Францын эрүүл мэнд.ийн систем нь баримтлаж, 1963, 1971 онуудад зөвлөмж гаргаж, мөрдсөнөөр бүх хүүхдүүд 1 нас 6 cap хүртлээ Д аминдэмийг ууж байсан бөгөөд бороо, манан ихтэй улиралд 5 хүртлэх насны бүх хүүхдүүд уудаг байсан байна. Үүний үр дүнд 1977-1985 оны хооронд явуулсан судалгаагаар рахит өвчний тохиолдол 0.5­-1.7% болтол буурсан байна. (8-203)

Гэвч энэ өвчин нь эдийн засаг нийгмийн хөгжлөөр буурай болон хөгжиж байгаа орнуудын хувьд хүүхдийн эрүүл мэндийн бэрхшээлтэй асуудлын нэг болсон хэвээр байна. Хүн амын дунд эзлэх бага насны хүүхдийн тоогоор дээгүүрт ордог эдгээр орнуудад рахит өвчний тархалтын түвшингийн байдал нь дэлхийд хамгийн их тархалттай 5 өвчний нэгэнд энэ өвчнийг оруулах шалтгаан болжээ. (12) Гэвч одоо үед рахиттай гэгдэж байгаа улс орнуудын хүрээнд авч үзэхэд манай оронд энэ өвчний тархалтын түвшин нилээд өндөр байна. Алжир улсад сүүлийн 4 жилийн судалгаагаар 17%, Польшийн Варшавт сүүлийн 15 жилийн судалгаагаар 20%, Өмнөд Африкийн орнудад 1950-1960 оны хооронд хийсэн судалгаагаар 15-25%


байхад Монголд 1992-1994 онуудын хоорондох судалгааны дүнгээр 25.7% байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь зарим барууны орнуудын 1930-аад он буюу 60 гаруй жилийн өмнөх үзүүлэлттэй ойролцоо байгаа юм.

Рахит өвчин нь дангаараа хүүхдийн амь насанд аюул учруулахгүй ч гэсэн хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, биеийн дархлаа урвалыг сулруулж, өвчтөмтгий болгодог учраас хүүхдийн өвчлөл, эндэгдлийг ихэсгэхэд нөлөөлдөг байна.

Бид энэ судалгаагаар рахит өвчний тархалтын түвшинг олон улсын хэмжээнд бариталдаг судалгааны ага зүйгээр тогтоож, өмнөх жилүүдийн судалгааны дүнтэй харьцуулах, өвчинд нөлөөлж байгаа хүчин зүйлийг нарийвчлан тогтоож уг өвчнийг бууруулах талаар цаашид авах арга хэмжээг болозсруулах зорилт тавилаа.

Судалгааны хэрэглэхдэхүүн ба аргачлал

Үндсэн судалгааг Улаанбаатар хот, Булган, Дундговь аймагт түүврийн сонголтын аргаар хийв. Үүнд олон шатлалтай бүлэглэсэн түүврийн арга, санамсаргүй түүвэрлэлт хүн амын тоонд харьцуулах аргуудыг хослуулан хэрэглэсэн болно. Түүврийн тоо хэмжээг рахит өвчний 1992-1994 оны үндэсний судалгааны дундаж үзүүлэлтийг үндэслэн статистикийн үнэн магадлалыг 90-95% байхаар тооцоолж тогтоов. Судалгаанд 900 өрхийн 5 хүртлэх насны 454 хүүхэд хамрагдаа. Рахит өвчний түвшинг 5 хүртлэх насны бүх хүүхдэд үзлэг хийж, олон улсын түвшинд баримталдаг эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдгүүдээр оношилж, тогтоохыг зорив. Асуумжинд хүүхдийг сэрүүн ба дулааны улирлалд наранд гаргадаг байдал, хүүхэд өлгийддэг хугацаа, хөхөөр хооллолт ба нэмэгдэл хоолны дадал заншил, эх ба хүүхдийн Д-аминдэм агуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, рахит өвчний тухай эхчүүдийн мэдлэгийн талаар тодорхой асуултууд оруулсан болно. Судалгааны материалын боловсруулалт дүн шинжилгээг "Сант Марал сан" "Энхжин" компьютер, статистикийн боловсруулалтын ХК-тай хамтран SPSS/PS+Statisical Package for the Social Science/-biH Windows-ын орчингийн программаар дүн шинжилгээ хийв.

Судалгааны үр дүн ба зөвшлөг

Судалгааны дүнгээр Улаанбаатар хотод рахит өвчний тархалт 37.7%, Булган аймагт 37,8%, Дундговь аймагт 37.6, нийт судалгааны дүнгээр 37.7% тархалттай байна. (Хүснэгт 1) Энэ үзүүлэлтийг (37.7%) 1992-1994 онуудын улсын дундажтай харьцуулахад ихэссэн байна. (Р<0.001) Рахиттай хүүхдийн 10.5% нь хөнгөн, 79.5% нь дунд, 9.9% нь хүнд хэлбэрээр өвчилсөн байв. Бүгд 234 хүүхдэд яс зөөлрөх шинж тэмдзг илэрснээс 10.4%-д толгойн яс зөөлрөлт, 24.3 -д О ба X хэлбэрийн хөл, 5.2%-д нурууны ясны өөрчлөлт, 46.5%-д Гариссоны ховилын шинж тэмдэг илэрсэн буюу нийт хуүхдийн 52.2% н яс зөөлрөлтийн шинж тэмдэгтэй байлаа. (Хүснэгт 2)

Яс зөөлрөх шинж тэмдэг нь ихэвчлэн рахит өвчний цочмог явцын үед илэрдэг бөгөөд энэ нь өвчний сэргийлэлт хийгдээгүй хүүхдэд, хоол хүнсэнд нь Д аминдэмийн баяжуулалт хийгдээгүй тохиолдолд үүсдэг байна.

Рахит өвчний тухай нийт эхчүүдийн 86.7% нь сонссон боловч (98%) нь энэ өвчнөөс сэргийлэх нөлөөтэй нарны гэрэл, д аминдэм, өлгийдөхгүй байхын ач холбогдолыг мэдэхгүй байв. Өвчнийг юугаар эмчилдэг тухай эхчүүдийн мэдлэгийг шалгахад дөнгөж 7% нь Д аминдэм, наран шарлага гэж хариулжээ. Үүнээс үзэхэд өвчний шалтгаан, түүнээс сэргийлэх талаар эхчүүдийн анхны мэдэгдэхүүн хангалтгүй байгаа нь хүүхэд рахит өвчнөөр өвчлөх, цаашид даамжрахад зүй ёсоор нөлөөлж байна.

Манай оронд зуны улиралд төрсөн хүүхдийг 3 cap, намар төрсөн хүүхдийг 7 сарын турш өлгийддэг болох нь бидний судалгаагаар тогтоогдсон бөгөөд энэ нь хүүхдэд шаардагдах Д амидэмийн зарим хэсгийг нарны гэрлийн тусламжаар олж авахад саад болдог байж болох юм. Гадаадын судлаачдын тогтоосноор 2 гар, нүүрний хэсгийг наранд 7 хоногт 3-аас доошгүй удаа тус бүр 10-15 минутын турш ил байлгахад 10 000 нэгж Д аминдэмийг уусантай тэнцэх хэмжээний аминдэмийг биед үүсгздэг байна. (7) Гэвч энэ нь нарны гэрлийн хэт ягаан туяаны В цацрагийн нөлөөг бууруулах саад: хувцас, арьсны өнгө, цаг уур, агаар мандлын бохирдолт нарны тусгалын өндөг зэргээс ихээхэн шалтгаалдаг байна. (2, 7)

Бидний судалгаанд хамрагдсан өвөл төрсөн 118 хүүхдийн 66.1 нь, хавар төрсөн 124 хүүхдээс 46.8% нь зун төрсөн 99 хүүхдээс 64.6% нь, намар төрсөн 100 хүүхдээс 66% хувьд нь тус тус рахит илэрчээ. Үүнээс үзэхэд нийт   хүүхдийн 77.6% нь хүйтэн сэрүүний улиралд төржээ. 5.6± 3.6, өвчтэй хүүхдийг 5,5±3.1 удаа гаргадаг гэж тогтоогдсон боловч энэ үед Д аминдэмийн нийлэгшилд нөлөөлөлх нарны гэрлийн хэт ягаан туяаны цацрагийн хэмжээ буурсан, мөн эдгээр улиралд бага насны хүүхдийг наранд удаан хугацаагаар гаргах боломжгүй үе таарч байгаа юм. Энэ нь манай орны хувьд хүүхдийн цусан дахь Д аминдэмийн хэмжээ бага байх явдалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг харуулж байгаа бөгөөд дулаан ба хүйтэн сэрүүний улирал ээлжилж байдаг бусад оронд судалгаа хийсэн эрдэмтдийн саналтай тохирч байна. Энэ утгаар гадаадын судлаачид нарны гэрлийг рахитаас сэргийлэх аргад дангаар нь авч үзэх нь ялангуяа хүйтэн улирал удаан хугацаагаар үргэлжилдэг улс оронд хангалгүй юм гэсэн санааг гаргасан байдаг бөгөөд (4, 5, 7) Д аминдэмийг өөрийнхөө биед хүрэлцээтэй хэмжээгээр нийлэгшүүлж, хэрэгцээгээ хангадаг загаснаас өөр амьтан байдаггүй. (10)

Д амидэмийн байгалийн хоёр дахь эх үүсвэр нь маш цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд тухайлбал загасчы элэг, зарим төрлийн загасны дотор эрхтний тос, загасны түрс өндөгний шар уурагт байдаг. (7) Эхийн сүү болон бусад малын сүүнд маш бага хэмжээтэй байх боловч хүүхдийн бие махбодын өсөн нэмэгдзж байгаа хэрэцээг хангаж чаддаггүй ажээ. (9)

Манай оронд далайн загас байхгүй бөгөөд өөрийн оронд байдаг загасны хэрэглээг 375 хүнийг хамруулан судалж үзэхэд Улаанбаатар хотод 2.7%, загасны тосыг 1.1% нь хэрэглэж байхад хедөө орон нутагт огт хэрэглэдэггүй байна. Өндгийг нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5% нь хэрэглэж байгаагаас Улаанбаатар хотод 8.8%, хөдөө орон нутагт 4% байна. Мөн эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг 342 эхэд судлаж үзэхэд загасыг 2.6% нь, загасны тосыг 1.2% нь өндгийг 7.6% нь тус тус хэрэглэдэг гэсэн байв. Бага насны 385 хүүхдийг хамруулан судлаж үзэхэд загасыг 1.3% нь загасны тосыг 1.0% нь өндгийг 5.4% нь хэрэглэсэн байв. Энэ нь туйлын бага хэрэглээ бөгөөд хооллох үндэсний зан заншил, баталгаатай хүнсний бүтээгдэхүүний олдоц хүмүүсийн амьжиргааны түвшинтэй холбоотой юм.

Үүнээс үзэхэд манай орны х.увьд биед шаардагдах Д аминдэмийн зарим хэсгийг хоол хүнснээс хангах боломж хомс байна. Гадаадын судлаачдын бичсэнээс үзэхэд аль ч улс оронд дан ганц хоол хүнсээр Д аминдэмийг хэрэгцээг хангах үндэслэл бага гэж үзсэн нь хүмүүсийн хооллох үндэсний зан заншил, хүмүүсийн жигд бус хэрэглээ эдийн засаг зэрэг олон зүйлтзй холбоотой ажээ. (8)

Иймээс бага насны хүүхдийн Д аминдэмийн хэрэгцээг хангахдаа ямар нэгэн нэмэгдэл хийж, хоол хүнсийг нь Д аминдэмээр баяжуулах эсвэл Д аминдэмийн бэлдмэлийг нэмэгдлээр хүйтэн сэрүүний улиралд тогтмол уулгах аргыг сонгож, тухайн улс орны эрүүл мэндийн байгууллагын хүрээнд, эсвэл засгийн газрын хэмжээнд тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ өвчний тархалтыг бууруулахад их амжилт олсон байна. (3, 4, 6, 8)

ЭМЯ-ны ХСТ 1993-1996 онуудад НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжаар 1 үрэлдээ 50 000 нэгж бүхий Д аминдэмийг жил бүр хүлээн авч Улаанбаатар хот, 21 аймгийн 3 хүртлэх насны хүүхдүүдийг хангаж байв.

Энэ хангамжийн байдлыг авч узвэл: 1993 онд Улаанбаатар хотын 3 хүртэлх насны хүүхдийн 70%, 1994 онд 60%, 1995 онд 42.6%, 1997 онд 34%, 1994 онд хедөе аймгуудад 3 хүртлэх насны хүүхдийн 47%, 1994 онд 55%, 1996 онд 56%-ийг тус тус хамруулахад хүрэлцээтэй Д аминдэмээр хангасан байна. Гэвч 1997 онд Д аминдэмийн нөөц дууссанаас хангалт хийгдээгүй бөгөөд 1997 оны 7-8-р саруудад хийсэн судалгаагаар өнгөрсөн 6 сарын хугцаанд Д аминдэмийн бэлдмэлийг судалгаанд хамрагдсан хүүхдийн 33.1% нь жирэмсэн эмэгтэйчүүдийн 3.6% нь уусан нь манай өнөөгийн рахит өвчний тархалтын түвшинтэй харьцуулж үзэхэд сэргийлэлт хангалтгүй байгааг харуулж байна. Иймд рахит өвчнийг сэргийлэх, эмчлэх талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Д аминдэмийн хангамжийг тогтмолжуулах шаардлагатай байна.

Дүгнэлт

  1.  Д аминдэмийг агуулсан хүнсний бүтээгдэхүүний зарим нь манай оронд байхгүй бөгөөд байдаг ганц нэгэн бүтнэгдэхүүний хэрэглээ нь туйлын хангалтгүй учир хүнс хоолноос Д амигдэмийн хэрэгцээг хангах боломжгүй байна.
  2. Бага насны хүүхдэд наран шарлага хийж болох хугацаа манай оронд богино байдаг бөгөөд рахит өвчинд өртөж болох эгзэгтэй үед хүүхэд өлгийтэй байдаг зэргээс шалтгаалж, дан ганц нарны гэрлээр рахитаас сэргийлэх боломж байхгүй байна.
  3. Хүүхдээ рахитаас сэргийлэх талаар эхчүүдийн мэдлэг, дадлага хангалтгүй байна.

4.   Рахит өвчнөөс сэргийлэх талаар үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, Д аминдэмийн хангамжийг тогтмолжуулах шаардлагатай байна.

Ном зүй

1. Rickets. Nestle Nutrition Workshop Series Volume 21. Edited by Francis H.CIorieux 1991 New-York.
2. Abdel-Wahad T.H. Elidrissy. Vitamin D- deficiency Rickets in Saudi Aribic 1991. P-223
3. Huakand Zhou. Rickets in China 1991 P-258, 259
4. Louis David. Common Vitamin D-deficiency Rickets 1991. 1991. P 116, 117
5. Luc Paunier. Prevention of Rickets 1991. P 1168 266
6. Michele Garabedian and H. Ben Mekhdi. Is Vitamin D deficiency Rickets a Public Health Problem in France and Algera? 1991. P-215
7. Micheal Holick. Photosyntesis Metabolism, and Biologic Actions of vitamin D 1991. P 5, 7, 8, 10
8. Trond Markestad and Abdelaziz V Elzouki. Vitamin D deficiency Rickets in Northern Europe and Lidya. 1991. P-208, 211, 212
9. Б.П. Бисярина Рахит. 1975 c-127
10. И.Н. Усов. 3, A Станкевич Рахит y детей. 1980.
C-12, 46, 57
11. Л.А. Исаева. Рахит 1986 с-192, 195
12. Rickets. Erom the 212st Nestle Nutrition Workshop.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1964
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК