Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Хурц мухар олгойн үрэвсэлт өвчинд хагалгаа хийлгэсэн өвчтөнийг хэт өндөр давтамжтай цахилгаан (УВЧ) эмчилсэн үр дүн
( Судалгааны өгүүлэл )

С. Цэрэнгүндэгмаа

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг

 

Сүүлийн 5 жилийн хугацаанд цахилгаан гэрэл эмчилгээний кабинетад бүгд 5107 өвчтөн ирж үйлчлүүллээ. 5107 өвчтөнөөс 2125 буюу 41.3% өвчтөн нь хурц мухар олгойн үрэвсэлт өвчнөөр хагалгаа хийлгэсэн байна. Хурц мухар олгойн үрэвсэлт өвчнөөр хагалгаа хийлгэсэн өвчтөн илүү зонхилж, эмчилгээний үр дүн, эдгэрэлт нь түргэн байсан учир мэс заслын тасгийн хурц мухар олгойн үрэвсэлт өвчнөөр хагалгаа хийлгэсэн 2125 (41.6%) өвчтөнөөс зөвхөн 1996 оны II, III улиралд хагалгаа хийлгэсэн 256 өвчтөнийг сонгон авч хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар (УВЧ) эмчилсний үр дүнг тооцлоо.

Эмчилгээний аппарат нь ОХУ-д үйлдвэрлэсэн УВЧ-30 аппарат юм. Уг аппаратын сул бүлээн доз нь өвчин намдаах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийг дарах, бактер үхүүлэх үйлчилгээтэй.

Өвчтөний шархыг хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар (УВЧ) 1 см зайнаас 4 номерын электродоор зэрэгцээ аргаар, сул бүлэзн дозоор 10 минутаар өдөр бүр шарж, курс эмчилгээг 6-12 удаа хийлээ.

Өөрийн ажпын хүрээнд карт, өвчтөний түүхийг ажигласан ба тусгай хөрөнгө, зардал шаардагдаагүй. Судалгаанд хамрагдсан 256 өвчтөнг нас хүйс, байршил, олгойн хэлбэр, ор хоног, хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар (УВЧ) эмчилгээ эхэлсэн хугацаа зэргээр нь авч үзлээ.

Мөн 256 өвчтөнөөс хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар (УВЧ) эмчилгээ хийлгэсэн 134 (52.3%) өвчтөнийг хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар (УВЧ) эмчилгээ хийлгээгүй 122 (47.7%) өвчтөнтэй харьцуулж судалгааг гаргав.

1, 2-р хүснэгтээс хурц мухар олгойн үрзвслээр хөдөөгийн болон 15-30 насны хумүүс, 0-15 н.асны хүүхзд; эмэгтэйчүүдэд илүү өвчилдөг нь харагдаж байна.

 (УВЧ) эмчилгээ хийлгэсзн 134 өвчтөнийг УВЧ эмчилгээ хийлгээгүй 122 өвчтөнтйэ харьцуулж үзэхэд мухар олгойн үрэвсэлт өвчинд хагалгаа хийлгэсэн хүмүүс

Судалгааны үр дүн

  1. Хурц мухар олгойн хагалгаа хийлгэсэн өвчтөний шархыг хагалгааны эхний хоногоос эхлэн хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар (УВЧ) эмчлэхэд эзэлсэн ор хоног буурч, шархны эдгэрэлт түргэсэж байгаа байдал харагдаж байна.
  2. Хөдөлмөрийн чадвар түр алдалт 5-10 хоног буурч нэг өвчтөнд ноогдох ор хоног 15-30 мянган төгрөгний хэмнэлттэй байна.
  3. Мөнгөн илэрхийллээр гаргавал эхний өдрөөс эхлэн хэт өндөр давтамжтай цахилгаан талбай (УВЧ) эмчилгээ хийлгэсэн 134 өвчтөний ор хоног 938 хоногоор богиносож, 268000 төгрөгний хэмнэлт гаргаж, хөдөлмөрийн чадвар түр алдалт 40% буурч байна.

Дүгнэлт:

1. Хурц мухар олгойн үрэвслээр хагалгаа хийлгэсэн өвчтөний шархыг хагалгааны эхний өдрөөс эхлэн эмчилгээ хийхэд эмчилгээний үр дүн маш сайн, дундаж ор хоног 7-9 хоног богиносож байна.

2. Хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар (УВЧ) эмчлэхэд эдгэрэлт тургэн, зардал хэмнэх бүрэн боломжтой байна.

Судалгааны чиглэл нь:

Ер нь хурц мухар олгойн үрэвслээр хагалагаа хийлгэсэн өвчтөнг эхний хоногт нь УВЧ шарлага эмчилгээнд ирүүлж байх.

Ном зүй

1. Физиотерапия -М.Веайсса А. Зембатого 1986
2. Справочник по физиотерапий A. Н. Обросове
3. Курортология и физиотерапия журналууд
4. Рашаан сувилал
5. Монголын анагаах ухаан сэтгүүлүүд 1997, 1996 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2713
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК