Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 3(96)
Түнхний төрөлхийн мултралын оношлогоо, эмчилгээний үр дүнгийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г.Дэмид

Анагаах Ухааны Их сургууль

 
Абстракт

Among the etiological factors of congenital hip dislocation the wrong position of child in the inner womb period has a high rate.

The wide distribution of population and poor infrastructure of our country is directly influenced on the lack of up-to-date examination and observation of all newborn children by specialists. So the organization of treatment by operative of one year old children is significant now.

According to the statistics the open method of setting the dislo­cation has the best results that the other operative methods.

According to the survey it is clear that congenital dislocation of hip among the population Is different, however, the reason of disloca­tion has not a definit answer and diagnosis of it is difficult due to onfidential symptom in the young ages, pp. 8-16, tables 2, references 11.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нярай хүүхдийн 2-3% түнхний төрөлхийн согогтой төрдөг (1), Европ, Азийн орнуудын хүн амын дунд түнхний төрөлхийн согогтой хүүхэд тарах тохиолдол харилцан адилгүй. Англид мянган нярай хүүхдээс 6-7 нь түнхний дутмаг хөпжилтэй төрдөг бол, ЗХУ-д (хуучии нэрээр) мянган нярайгаас 3-5 нь согогтой төрж, нярай хүүхдийг удаан хугацаагаэр гуя хавчих байрлалд өлгийдөх люлка хэрэглэдэг. Грузиид мянгаас 7-8 нь согогтой байна (2). Хятад, Вьетнам, Африкийн орнуудын хүн амын дунд ийм согогтой хүүхэд төрөх нь ховор (3). Харин БНСҮ-ЫН хүн амын дунд 3-н мянгаас 1 тохиолдол байдаг байиа (4)

Согог гэмтэлд орсон жирэмсэн эхчүүдээс түнхний төрөлхийн согогтой хүүхэд төрөх, Гиппократын онол үндэслэл багатай байна (.5). Удам судраараа түнхний төрөлхийи согогтой гэр бүлийн хүүхдүүдийн 20% нь мултралтай, 60% нь үений тогооны хөмөг дутуу хөгжилтэй, 20% нь түнхний үеийн дутмаг хөгжилтэй төрөх болон өсөлтийн явцад эмчилгээгүйгээр засардаг гэж үзэж байхад эхийн умайд ураг гаж буруу байрлалд байснаас түнхний согогтой хүүхэд төрдөг (7) гэж үзэж байна.

Рентген шинжилгээгээр түнхний төрөлхийн дутмаг хөгжилтэй хүүхдийн уений тогооны хөмөг хөгжил муүтай байна гэж (8) үзэж байхад, нярайн асаргаа сувилгаатай холбоотойоор төрсний дараа мултрал үүснэ. (9).

Эрдэмтэн, судлаачид түнхний төрөлхийн дутмаг хөгжил, мултралыг оношлоход магадлалтай шинжүүд нь түнхний үеийн алцайлт хязгаарлагдах, үе мултарч засагдах доргилт чимээ мэдрэгдэх: шинжүүд гэж үзэж байхад, энэ чиглэлээр томоохон бүтээлүүд хийсэн эрдэмтэд (10) дээрх шинжүүд нь магадлалтай боловч дутмаг хөгжилтэй хүүхдүүдэд  илрэхгүй үе мултарч засрах, доргилт чимээ мэдрэгдэх шинж нь нярай хүүхдэд маш хозор (11) гэжээ.

Дээрх судалгаанаас үзэхэд улс орны хүн амын дунд түнхний төрөлхийн мултрал харилцан адилгүй байгаа нь тодорхой боловч согогтой хүүхэд төрөх шалтгаан нь нотлогдоогүй, илрэх шинж тэмдгүүд нь бүдэг байдаг учраас бага насанд нь оношилж эмчлэхэд бэрхшээлтэй болох нь харагдаж байна.

Судалгааны зорилго

Өөрийн орны бага насны хүүхдийн хүн амын дунд түнхний дутмаг хөгжил, мултралыи тохиолдол, тархалт, түүнд нөлеөлж байгаа хүчил зүйлүүд оношлогоо, эмчилгээнд дүн шинжилгээ хийх юм.

Зорилт

Түнхний дутмаг хегжилтэй хүүхдийн согог даамжирч хүндрэхэд нөлөөлөх гадаад хүчин зүйлүүдээс сэргийлэх, эмчилгээний үр дүнг сайжруулан нарийн мэргэжлийн тусламжийг хөдөөний хүн амд ойртуулах юм.

Судалгаа

Манай орны хүн амын дунд түүвэр үзлэгээр хийгдсэн

судалгаагаар таван мянган хүүхдээс нярай хүүхдийн өлгийдөх "Биска" хэрэглэдэг Баян-Өлгий аймгийнханд энэ өвчин нилээд түгээмэл байна. Түнхний согогтой хүүхдийн хоёр талын түнхний үений мултрал 11,6%, зүүн талынх баруун талыихаас 2 дахин их, эмэгтэй хүйсд

эрэгтэйгээсзэ 5 дахин их байгаа нь гадаадын эрдэмтэдийн судалгаатай ойролцоо байна (10).

Түнхний төрөлхийн мулралтай хуүхэд төрж байгаа шалтгааныг гэмтлийн, удамшлын, механикийн эх сурвалжтай гэж үздэг.

Бидний судалгаагаар сүүлийн 30-н жилд эмчилгээнд хамрагдсан 598 хүүхдээс 18-д нь удам дамнасан ба бусад асуулт өчилгөөр удамшил ажиглагдахгүй байна. Харин түнхний мутрал, дутмаг хөгжил согогтой төрсөн хүүхдүүдийн 54 нь өгзөгөөр, 104 хүүхэд хүндрэлтэй төрснөөс гадна физиологийн төрөлтөөр төрж чадаагүй мэс хагалбараар төрүүлсэн 2, дутуу төрсөн 10, ихрийн өрөөсөн 4 байна. Мөн эхэс нь сэмжинд барьцалдаж, хэвлийн хөндийд байрласан 1 хүүхэд, ховоо толгойтой 2 талын түнхний мултралтай байлаа. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 32,1%-д нь шатгаан тодорхойгүй байна.

Орчин үед түнхний төрөлхийн мултралын оношлогоо эмчилгээний асуудлыг олон улсад харилцан адилгүй шийдвэрлэж байна. Нэгдсэн Герман улсад нярай хүүхдийн түнхний согогийг (хэт авиа) оношлуурын тусламжтайгаар, Япон улсад эхийн хэвлийд байх үеэс оношилж эмчилгээнд хамруулдаг байна. Зарим хөгжилтэй орнуудад бүх нялхсыг 3-н сартайд нь рентген шинжилгээнд оруулж түнхний согогийг илрүүлж оношилж эмчилгээнд хамруулж байна.

Нярай хүүхдийн түнхний дутмаг хөгжлийг рентген шинжилгээгээр баттай оношлоход . нилээд дадлага туршлага шаардагдахаас гадна, түнхний согогтой нярайд илрэх магадлалтай гэгдэх шинжүүд нь түнхний өөр төрлийн согогийн үед ажиглагдахаас гадна зарим тохиолдолд бодитой биш байгаа нь (9, 10, 11, 12) эрдэмтэдийн судалгаатай тохирч байна.

Бид амаржих газар төрөх тасгуудын 8800 нярай хүүхдэд толгой дараалан үзлэг хийхэд 32,2%-д нь түнхний үеэр алцайлт хязгаарлагдмал байсан боловч 29,3%-д нь согог илрээгүй. Түнхний төрөлхийн дутмаг хөгжилтэй хүүхдэд (ортолан-Маркс) үе мултарч засагдах, доргилт чимээ мэдрэгдэх шинж ихэнхи тохиолдолд илрээгүй байна. Манай улсад газар нутаг өргөн уудам, хүн ам сийрэг, хагас нүүдэл суудлын байдлаар амьдардаг, олон тооны төрөх цэг, салбарууд ажилладаг зэрэг онцлогуудаас шалтгаалан хүүхдийг 0-3 сартайд нь рентген шинжилгээ, согог илрүүлэх үзлэгт.хамруулан эвийн эмчилгээнд оруулах боломж хязгаарлагдмал байна.

1960-аад оны эхэн үеэс нялхсын дунд согог илрүүлэх үзлэг зохион байгуулж мэргэжлийн эмч нарыг согог илрүүлэх үзлэгт сургаж, хэвлэл, радио, телевизороор хүүхдийн түнхний согогийг бага насанд нь эмчлүүлээгүйгээс өсөх насандаа хазгар, доголон, өтлөх насандаа тахир дутуу болж байгааг өргөм сурталчилж АУИС-ийн сургалтын хөтөлбөрт дээрхи асуудлыг өргөн тусгасан юм. Эдгэзр ажлуудын үр дүнг өмнөх онуудтай харьцуулан судлахад 1963-1972 онуудад эмчлуүлсэн түнхний төрөлхийн согогтой хүүхдүүдийн 79,07% нь 8-аас дээш насандаа мэс заслын эмчилгээнд орж байсан бол 1978­, 1984 онуудад 44% нь мэс заслаар 56% нь эвийн аргаар 1985-1989 онуудад 69% нь мэс заслаар 31% нь эвийн аргаар (14) 1990-1992 онуудад 40,4% нь мэс заслаар 56,6% нь эвийн аргаар (12) эмчлэгдсэн байна.

Эрт дэзр үеэс эрдэмтэд түнхний төрөлхийн мултралтай хүүхдэд мэс заслын эмчилгээг 8-25 насны хязгаарт хийх нь зүйтэй гэж үзэж байсан бал сүүлийн үед 1-9 насны хүүхдийн түнхний мулралыг мэс хагалбараар засаж үүнээс ахимаг насны хүүхдийн мултралыг үенээс гадуур тулгуур үүсгэх мэс заслаар эмчлэх нь илүү үр дүнтэй гэж үззж байиа. Бид түнхний төрөлхийн мулралтай хүүхдүүдийн насны ангилалыг харгалзан эмчилгээний олон асуудлыг сонгон авч хзрэглэж байна. Үүнд:

0-3 сартайдаа эмчилгээнд хамрагдсан хүүхдийн түнхний мултралыг засахдаа хөлийг алцайлган өвдөгний үеэр нугалан тусгай байрлалд өлгийдөх, тэвх мод, павликийн дөрөөвч өмсгөх зэрэг аргуудыг нөхөн  сэргээх эмчилгээтэй хавсруулан хийж байна. 4 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдийг тусгай татлагаар мултралыг засаж, үений тогоонд нь чөмөгний жинсийг тогтворжуулахын тулд 2-3 cap, Лерөнцийн гелтгенен боолттой байлгасны дараа рентген шинжилгээгээр үений тогооны налуу хөмөг засарч жинсний дээгүүр бүрхүүл үүсэх хүртэл модон тэвх буюу павликийн дөрөөвч өмсгөж хөдөлгөөний дасгал иллэгээр эмчилдэг.

Гэхдээ дунд чөмөгний жинсний хүзүүний эргэлт хэт их Ill зэргийн мултархайг нэгээс хоёр насанд нь мэс заслаар эмчлэх нь үр дүн сайтай байна.

3-9 насны хүүхдийн түнхний мултралыг мэс заслаар эмчлэхдээ үеиий тогооны мөгөөрсийг хөндөхгүйгээр түүний доторх зөөлөн эдүүдийг хусаж аваад жинс хүзүүний эрэлтийн өнцгийг засаж хадаад зарим тохиолдолд үений тогооны сэтэрхийг үений уутаар нөхөж жинсний мөгөөрсийг гэмтээхгүйгээр мултралыг засна. Бидний судалгаагаар өсвөрийн насны хүүхдүүдийн мултралыг мэс заслаар эмнлэхэд алсын үр дүн сайнгүй байгааг харгалзан мултархайг зарахгүйгээр дунд чөмөгний суудлын ясны түвшинд тасалж сүүжний ясанд шахаж тулгуур үүсгэх, сүүжний ясыг тасалж хөмөг үүсгэх, үегүйжүүлэх мэс заслаар эмчилж байсан боловч хөл нь гадагшаа сарийх, тулгуур алдагдах богиносолт ихсэж үеэр өвчин орсноос доголох зэрэг үлдэц хүндрэлүүд гарч байв. Бид дээрх хүндрэлүүдээс сэрийлэхийн тулд 1990 оноос эхлэн өсвөрийн насны хүүхдүүдийн түнхний мултралын эмчилгээнд Илизаровын аргыг нэвтрүүлснээр эмчилгээний үр дүн сайжирч байна.

       

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд түнхний төрөлхийн дутмаг хөгжил, мултралын улмаас эвийн ба мэс заслын эмчилгээний аргуудаар эмчлэгдсэн 394 өвчтөний эмчилгээний үр дүнг насны ангилал, эмчилгээний аргуудаар харуулав. {Хүснэгт №1)

Хүснэгтээс үзэхэд эвийн аргаар эмчлэгдсэн хүүхдүүдийн 91.8% нь түнхний үений үйл ажиллагаа тулгуур бүрэн сэргэсэн байна. Харин мэс заслын аргаар мултархайг зассан хүүхдүүдийн 82,7% нь

артропластик хагалгааны аргаар мултархайг зассан хуүхдүүдийн 86% д түнхний үеийн үйл ажиллагаа тулгуур бүрэн сэргэсэнн байна. Үенээс гадуур тулгуур үүсэх , үегүйжүүлэх (артродез) засал хийгдсэн 49 өвчтөнөөс 38 нь сайжирсан байна (Хүснэгт №2), Энэ судалгааны материалыг 1995 онд АУИС, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн багш нарын хамтарсан эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж доорхи үнэлэлт дүгнэлтийг гаргах боломжтой болов.

ДҮГНЭЛТ

1. Удамшлаар буюу умайд буруу байрлалтай байсан хүүхдүүдэд түнхний согог илүү ажиглагдаж байгаагаас гадна өвөрмөц маягийн өлгийдөлт нь согогийг даамжирч хүндрүүлэх үндсэн хүчин зүйл болж
байна.

2. Манай орны нөхцөлд түнхний дутмаг хөгжилтэй хүүхдүүдийг нярайгаас нь төгс оношилж эвийн эмчилгээнд хамруулах нөхцөл боломжгүй байгааг харгалзан сурталчилгаа сургалтын ажлыг
эрчимтэй болгох нь зүйтэй байна.

3. Эмчилгээний үр дүнгийн судалгаагаар согогийг нярай үед нь оношилж эвийн аргаар эмчлэх, бага насанд нь жинс хүзүүний эргэлтийг гаргаж мултралыг ил аргаар засаж, эмчилгээний үр дүн сайн байна.

  1. Биеийи хүчний хөдөлмөр эрхлэх өсвөрийн насны хүүхдүүдэд (хүмүүст) үегүйжүүлэх (артродез) засал эмчилгээ тохиромжтой байна.
  2. Үенээс гадуур мэс заслаар хөмөг тулгуур үүсгэх эмчилгээний олон аргууд дотроос Илизаровын эмчилгээний арга харьцангуй илүү үр дүнтэй байна.
Ном зүй

1. Б.Фрема. РуководствО по ортопедии и травматологии |1968)
2. М.В.Волков. Диагностика и лечение врождённого вывиха -бедра у детей. Мед. Кн. (1968) г. 67.
3. Я.ПДубровДруды юбилейной научной сессии, посвящённой 100 летию со дня рождения Г.И.Турнера (Вр.деформации О.Д.А) (1959),
4. Hun Wong Lee. Congenital Dislocation of the Hip. (1995).
5. Faber. \\\"Руководство no ортопедии и травматологии\\\". II (1968) с.571.
6. Гоффа, Howort, Lorenez. Руководство no ортопедии и травматологии Ш, (1968). с.570-571.
7. Putts Руководство ло ортопедии и травматологии II. (1968),
8. Б. Фрейко Руководство по ортопедии и
травматологии\\\". II. (1968). с.580
9. Г.Дэмид. Распространённости врожденного вывиха бедра
в МКР, Научно-практическая конференция мед. работников
(материалы докладов) (1974), х. 57-59.
10. Г.Дэмид, Ж.Буран. Түнхний төрөлхийн мултралын эмчилгээний асуудал. Гэмтэл согогийн эмч нарын нийгэмлэгийн эрдэм шинжилгээний Бага Хурлын материал. (1990). х.17-18.
11. Б.Бүдээ. АУИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илттэл (1992).
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3649
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК