Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 3(96)
Хүнсний бүтээгдэхүүн дэх нитрамын агууламж, эрүүл ахуйн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Б. Бурмаа, Ж. Дашдэлэг, Д. Уранчимэг, Т. Бэрцэцэг, П. Батчимэг, Н. Гэрэлсүрэн

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүул ахуй, халдвар судлалын хяналтын алба Чингэлтэй дүүргийн эрүүл ахуй,халдвар судлалын хяналтын алба

 
Абстракт

The colorimetric method was used for the determination of ni­trate in some vegetable and milk, nitrite in sausage. There were inves­tigated total of 236 samples of vegetable, 48 sample of milk, and 176 samples of sausage.

The nitrate content in carrot, cucumber and in spring onions was more than norm, but in potatoes, cabbage, tomato, turnip, turnip-onions it was in norm or less than it.

The nitrate content in milk was 0.66 mg/l, milk of cow, which feeded by fodder grass, it was 0,62 mg/l, nitrate content of milk were depended of the character cow's fodder.

The nitrite content in sausage was less than standard, but in 10.7% of samples from private sector the nitrate content was more than standard.

pp. 27-34; tables 7, references 11

Улс ардын аж ахуйд химийн бодисыг өргөн хэрэглэж байгаа нь хүрээлэн буй орчин хөрс, ус, агаар, хүнсний зүйл төрөл бүрийн химийн бодисоор бохирдох нөхцлийг бүрдүүлж улмаар хүн амын эрүүл мэндэд cөpөr нөлөө үзүүлдэг байна.

Хөдөө аж ахуйд ургацыг нэмэгдүүлэх зорилгоор азотын бордоог өргөн хэрэглэдэг бөгөөд хөрсөн дэх азотын нэгдлүүд нь хүнсний ногоо бусад хүнсний зүйл, усаар дамжин хүний биед ордог. Хүний биед ордог хүнсний бодисуудын 30-80% нь хоол хүнсээр дамждаг тул ДЭУБ, хүнс хөдеө аж ахуйн байгуултагаас хүнсний бүтээгдэхүүн, хүний хоногийн хоолоор авах химийн бодисуудын (ксенобиотик) агууламжид тандалт судалгаа хийж тогтмол хяналт тавих нь эрүүл ахуйн судалгаа, шинжилгээ хяналтын ажлын салшгүй хэсэг гэж үзэж байна (4,6).

Хүний эрүүл мэндэд,сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодисуудын нэг нь нитрат түүний нэгдлүүд юм (5). Хүнсний бүтээгдэхүүний нитратын агууламжийг тодорхойлон хүн амын эрүүл мэндтэй холбон судлах асуудалд дэлхий дахин их анхаарч байна (3,7). Орчин үед 100 гаруй нитроз нэгдлүүдыг судалсан бөгөөд эдгээр нь бүх төрлийн туршлагын амьтанд хорт хавдар үүсгэх нөлөөтай, зарим нь ходоодонд сонгомолоор үйлчилдэг болохыг нотолжээ (11).

Манай оронд олон арван жилийн турш хөрсийг азотын бордоогоор бордож, үр, тариа, төмс, хүнсний ногоо тариалж хөдөлмөрчдийн өргөн хэрэгцээнд хэрэглэж байгаа боловч хүнсний бүтээгдэхүүний нитратыр агууламжийг судлан үнэлгээ, дүгнэлт өгөх талаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил бараг үгүй байна.

Нитрат нь хорт хавдар үүсгэх нитроз аминуудын урьдал нэгдэл учир хоол боловсруулах эрхтний өмөн үү өвчин цөөнгүй тохиолддог манай оронд хүн амын өргөн хзрэглээний хүнсний бүтээгдэхүүнд нитрат, нитритийн агууламжийг судлан тогтоож, эрүүл ахуйн үнэлгээ өгөх нь чухал юм.

Материал,арга зүй.

Ургамал, амьтны гаралтай зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэх нитратын агууламжийг судлан эрүүл ахуйн үнэлгээ өгөх зорилгоор 1991-1995 онд хүнсний ногооны 236, сүүний 48 дээжинд нитратын, хиамны 176 дээжид нитритийн агууламжийг өнгө жишлийн аргаар тодорхойлж холбогдох нормтый харьцуулан үнэлгээ өгөв.

Үр дүн

Тус улсын хүн амын өргөн хэрэглээнд зориулан Улаанбаатар хот орчмын 11 САА, пүүс, компаний тариалсан төмс хүнсний ногоонд нитратын агууламжийг тодорхойлсон дүнгээс (хүснэгт 1) үзэхэд шилжилсэн нийт дэжийн 89,41 %-д нь нитрат илэрсэн байна.

Хүнсний ногооны нитратын агууламжийг "Ургамал, амьтны гаралтай хүнсний нитрат (N03)-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээ" (1992)-тэй (10) харьцуулан үнэлгээ өгөхөд лууван, ногоон сонгино, өргөст хэмхээс бусад төрлийн ногоонд ЗДХ-нд болон түүнээс бага, харин лууванд ЗДХ-нээс 324,98 мг/кг, ногоон сонгинод 290,0 мг/кг, өргөст хэмхэд 306.02 мг/кг-аар тус тус илүү байна (хүснэгт 2). Шинжилсэн нийт дээжийн 27.97%-д нитратын хэмжээ ЗДХ-ээс илүү байна.

Судалгааны дүнг Г.Б.Барсильянц (2), В.А.Донецко (5) нарын судапгаатай харьцуулахад (Хүснэгт За, б) лууван, өргөст хэмх, булцуут сонгины нитратын агууламж их байгаа нь энэ төрлийн ногооны тариалалт, бордоо, хадгалалтын байдалд анхаарч цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг харуулж байна.

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан хот орчмын зарим компани, хувь хүмүүсээс нийлүүлж буй сүүнд нитратын агууламжийг тодорхойлсон дүнгээр (хүснэгт 4) дундаж хэмжээ нь 0,66 мг/л, дан өвсөөр тэжээдэг үнээний сүүнд нитратын агууламж 0,62 мг/л байгаа нь бусад төрлийн (холимог) тэжээлээр тэжээдэг үнээний сүүнээс доогуур байгаа боловч статистикийн магадлалгүй байна.

Сүүний нитратын агууламж нь тэжээлийн онцлогоос хамаардаг болохыг судлаач B.Avram нотолсон байна (8). Иймд сүүнээс гадна тэжээлийн ургамалд нитратын агууламжийг тодорхойлох нь чухал байна. Сүүнд нитратын агууламжийг тодорхойлсон дүнг бусад судлаачдын дүнтэй харьцуулахад нитратын агууламжийн хэмжээ Япон, Польшийн судалгаатай ойролцоо, бусад  судлаачдынхаас доогуур байна .(Хүснэгт 5).

Төрөл бүрийн хиаманд өнгө, амт оруулах, муудахаас сэргийлэх зорилгоор нитритийг нэмдэг байна. Хиамны нитритийн хэмжээг Улаанбаатарын МИХК-д үйлдвэрлэсэн 98, зарим компани, ХЭАА-д үйлдвэрлэсэн 83 дээжид тодорхойллоо. (Хүснэгт 6).

Судалгааны дүнгээс үзэхэд Улаанбаатарын МИХК-д үйлдвэрлэсэн нитритийн хэмжээ (дундаж агууламж) УСТ 108-81, УСТ°109-81, УСТ 1579-81-д заасан хэмжээнээс хэтрээгүй;   харин хувийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн хиамны нитритийн агууламж дундаж үзүүлэлтээрээ стандартад заасан хэмжээнээс бага байгаа боловч шинжилсэн нйит дээжийн 10,71% нь нормоос их нитрит агуулсан байна.

(Хүснэгт 7 ).

Энэ нь олон жилийн турш зохих технологийн дагуу ажилсан, ажиллагаа нь тогтворжсон, өөрийн хяналтын лабораторийн улсын үйлдвэрийн хиамны нитрит стандардад заасан хэмжээнд харин шинээр хиам үйлдвэрлэх ажил эрхэлж буй хувийн үйлдвэрүүдэд өөрийн бүтээгдэхүүн лабораторийн хяналт тавих боломжгүй, хиаманд нэмэх нитритийн хэмжээ янз бүр байгаагаас энэ үзүүлэлт тогтворгүйг харуулж байж болох юм.

Дүгнэлт

  1. Нитритийн агууламж лууван, өргөст хэмх, ногоон сонгинонд нормоос их, бусад төрлийн ногоонд нормоос хэтрээгүй байна.
  2. Үнээний сүүний нитратын дундаж агууламж 0,66 мг/л байгаа бөгөөд сүүний нитратын хэмжээ тэжээлийн онцлогоос хамаараи өөр өөр байсан боловч статистикийн магадлалгүй байна.
  3. Улсын үйлдвэрийн хиаманд нитритийн агууламж стандартад заасан хэмжээнээс бага, хувийн үйлдвэруүдэд үйлдвэрлэсэн хиамны шинжилсэн дзэжийн 10,71%-д нь нитритийн агууламж нормоос их байна.

Санал

  1. Төрөл бүрийн хүнсний ногооны нитритийн агууламжийг хангалттай тоо, хэмжээний дээжинд орчин үеийн илүү мэдрэг аргаар тодорхойлон эрүүл ахуйн үнэлгээ өгөх, нитритийн илүү хэмжээгээр агуулж буй лууван, өргөст хэмх зэрэг ногооны тариалалт, бордорлт, хадгалалтын байдалд анхаарч гүнзгийрүүлэн судлаж түүнийг багасгах үндэслэлийг боловсруулах.
  2. Тус орны байгал, газар зүйн мужлалаар бэлчээрийн малын сүү, уламжлалт аргаар бэлтгэдэг цагаан идээний нитратын агууламжийг судлан тогтоох, ялангуяа хоол боловсруулах эрхтний үүгийн өвчлөл илүүтэй тохиолддог  бүс нутгийг анхааран судлах.
  3.   Хувийн үйлдэрүүдэд үйлдвэрлэсэн хиамны нитригийн агууламжид  тогтмол хяналт тавихын зэрэгцээ уламжлалт аргаар бэлттэдэг махан бүтээгдэхүүнд нитритийн агууламжийг тодорхойлох шинжилгээ хийх.
  4. Гол нэр төрлийн хүнсий бүтээгдэхүүний нитрит, нитрит агууламжийг судлан тогтоосны үндсэн дээр монгол хүний хоногт авч буй нитритийн хэмжээг тооцон гаргаж үнэлгээ өгөх.
  5. Хүнсний бүтээгдэхүүнд нитрат, нитрит төдийгүй тэдгээрийн илүү хортой иитрозо нэгдлүүдийг тодорхойлох сүүлийн үеийн илүү мэдрэг арга, багаж төхөөрөмжийг эрүүл ахуйн судалгаа, хяналтын ажилд нэвтрүүлэх
  6. Цаашид хүн амын хоол боловсруулах эрхтний өмөн үүгийн өвчлөлийг хүнсний бүтээгдэхүүний нитратын агууламжтай холбон судлах нь зүйтэй гэж үзэж байна.
Ном зүй

1. Андрюшенка В.Г. Содержание нитратов в овошах. Вопросы питания, 1981, №3, х.57.
2. Барсильянц Г.В., Гигиеническая оценка минеральных удобрэний. Гигиена и санитария, 1985 №10 х.74.
3. Боговский П.A. Изучение канцерогенных N-нитрозосоединений в пищевых продуктах. Вопросы питания, 1981 №2, х-3.
4. Габович Р,Д., Селюченко А.И., Мониторинг ксенобиотиков е пищевых продуктах и суточных рационах. Гигиена и Санитария, (1990), NaT х.26
5. Донецко В.A., Эколого-гигиеническая концепция питания человека, Гигиена и Санитария, 1990, №7, х-13.
6. Зарубин Г.П. Дмитриев М.Т., Приходько Е.И., Мишихии
В.А., Гигиеническая оценка нитратов в пищевых продуктах. Гигиена
и Санитария, (1984), №7, х-49.
7. Пименова В.В., Жукова Г.Ф., Архилов Г.Н., Дискаленка А.П.,
Опополь Н.И., Добрянская Е.В. Содержание канцерогенных
нитрозоаминов в пищевых продуктах Молдавской ССР, Вопросы
питания (1985), №2, х-58.
8. Тулупов В.П., Приходько Е.И., Фомиченко Э.М., Содержание нитратов в молоке, вырабатываемом в подсобных сельских хозяйствах. Гигиена и санитария, (1989), №2 х.83.
9. Цыганенко О.И., Емченко Н.А., Латченко B.C., Рымарь-Шербина И.Б., Слободник О.Я. Гигиенический мониторинг нитратов в пищевых продуктах. Гигиена и Санитария, (1990), №9 х,42.
10. \\\\\\\\\\\\\\\"Ургамал, амьтны гаралтай хүнсний бутээгдэхүүнд нитратын (N03) зөвшөөрөгдөх дээд хэмжээ\\\\\\\\\\\\\\\" (1992).
11. Пименова В.В., Жукова Г.Ф., Архипов Г.Н., Божков В.Н.
нар, Содержание канцерогенных нитрозосоединений в пищевых
продуктах, Вопросы питания (1985) №3, х 66.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3322
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК