Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 4(97)
Ундны усны химийн найрлагын зарим элементийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Гомбосүрэн

Говь-Алтай аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв.

 
Абстракт

During 1990-1995 years had analyzed samples of drinking water of 22 wells in 18 somons and aimag center of Goby-Altai aimag and evaluated in comparing with State Drinking Water Standard 900-92. The results of the study shows that 61 per cent of all investigated samples of drinking water were meeting standards, 39 per cent are not meeting standard reguirement. Drinking water of Altai City and some somons are normal by hardness, but the infringement of balance of the content calcium and megnesium may affect to human health.pp 41-43 , References 15

 

-Алтай аймаг, Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт оршино. Газар нутгийн талбай 142 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд байгаль газарзүйн шинжээрээ Алтайн уулархаг болон говийн их мужид багтдаг. Монгол Алтайн нурууны Сутай, Аж богд, Бурхан буудай зэрэг өндөр уулс, Хантайшир, Хасагт Хайрхан, Хар азарга, Идрэн, Таян, Хөвч, Сэрхийн нуруунууд бий, Говь-Алтайн дэвсгэр нутгийн гол мөрний сүлжээний нягтшилт 1000 хавтгай дөрвөлжин км талбайд 50 километрээс бага байгааг тодорхайлжээ (8),

Тус аймагт 550 гаруй жижиг гол горхи 420 гаруй булаг шанд 509 худаг устай, Үүнийг хун ч ууна, мал ч ууна. Чийг дулааны коэффициент 0,5-1,0, ургамлын өсөж хөгжих үе буюу жилийн дулааны хагаст 130-270 мм тунадас унадаг (8). Аймгийн төв, Алтай хот Улаанбаатараас 1005 км-ийн зайд далайн түвшингээс 2600 м өргөгдсөн, Алтай хотод 20 гаруй мянга буюу аймгийн бүх хүн амыи 32% оршин суудаг.

Алтай хотын хүн ам нь ундны чанар сайтай усаар хүрэлцэхүйцээр хангагдаж чадахгүй оршин суугчдаас усны талаар санал хүсэлт, шүүмжлэл гарсаар 30 гаруй жилийг туулжээ. Төр засаг тухайн үеүдэд анхаарч Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 10-р сарын 9-ний өдрийн 472 дугаар тогтоолын заалтын дагуу 1964 онд Говь-Алтай аймгийн төвийн хүн амыг ундны цэвэр усаар хангах асуудлыг шийдвэрлэх зорилгооф геологи-шинжилгээний удирдах газраас усны эрэл хайгуул явуулж 10 уст цэгийн химийн найрлагыг шинжлээд Харзатын районы хоёр худгийн усыг унд ахуйн хзрэгцээнд ашиглаж болно гэж тодорхойлжээ(9).

Ундны усны чанар, найрлага нь хүний эрүүп мэнд ялангуяа шээс, бэлгийн зам, хоол боловсруулах эрхтний эелдэг, бөөрний чулуужих өвчин үүсдэг нөлөөлдгийг дурьдахын зэрэгцээ бөөрний чулууны бүтцийн 70-90% нь кальци, 10% шээсний хүчил эзэлдгийг судлаач эрдэмтэд тодорхойлжээ. (1,6,9,10,12,18).

Хүн амын ундны усны ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг

алдагдуулж усны эх булгийг бохирдуулснаас гэдэсний халдварт цусан суулга, балнад, сальмонеллёз, гастроэнтерит, шалтгаан нь тодорхойгүй гэдэсний халдварууд ихэнхдээ ундны усаар дамжин халдварладгийг цөөнгүй судлаачид цохон тэмдэглэжээ.(2,13,14,15).

Судалгааны арга зүй

Говь-Алтай аймгийн 18 сум, төвийн хүн амын ундны 22 худгийн  уснаас 1990-1995 онуудад cap, улирал бүр дээж авч аймгийн Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газар, Нийгмийн зрүүл мэндийн төвийн химийн лабораторид шинжлэв. Ундны усны найрлага дахь хатуулаг, кальци, магнийн харьцааг манай улсын хүн амын ундны усны УСТ 900-92-ийн үзүүлэлттэй харьцуулан судлав.

Бид шинжилгээний сонгомол аргуудыг хэрэглэн 17 үзүүлэлтийг тодорхойлж шинжилгээний дүнгээс кальци, магнийн харьцааг илүү сонирхож хатуулагийг мг/экр/л, кальци магийг мг/дм3-аар хэмжив. Катион, анионы нийлбэр, усны орчин (РН), 1 литр усан дахь катионууд, анионыг тодорхойлов. Энэхүү шинжилгээний үзүүлэлт дундаж нь юм.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан сумдын төвийн ундны усны эх булгийн 61% нь ундны усны шаардлага хангаж 39% нь ундны усны үзүүлэлтэнд тохирохгүй байна. Хатуулаг нормоос ихгүй, кальци, магнийн төвшин бага боловч харьцаа нь урвуугаар өөрчлөгдөж алдагдсан байна.

Аймгийн төв Алтай хотын хүн амын ундны усны химийн найрлага дахь зарим үзүүлэлтүүд 1985 онд хатуулаг 4,5 мг/экв/ л, кальци 26,9 мг/дм3, 1985-1995 онд дээрх үзүүлэлтүүд 4,75 мг/экв/л, 36,4, 41,5 мг/дм3 нь тогтвортой түвшинд байгааг харуулж байна.

Ундны усны нормтой харьцуулахад кальци, магнийн харьцаа (3:1) алдагдаж магни давамгайлсан, ундны усны кальци магнийн хэмжээ УСТ-900-92-ын үзүүлэлтээс бага байна.

Сумдын төвийн хүн амын ундны усны эх булгийн найрлага нь хатуулаг, кальци, магнийн хэмжээ ихэнхдээ УСТ-ын нормоос доогуур боловч харьцаа нь алдагдсан хандлагатай байв, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Цээл сумын ундны усны хатуулаг харьцангуй их 6,5-8,2 мг/экв/л байна. Ёсөнбулаг, Взян-Уул, Жаргалан, Хөхморьт, Цээл сумынх магни 30-70 мг/ дм3, Цээл, Тонхил, Төгрөг, Баян-Уул, Бугат сумд кальци 58*100 мг/дм3 байгаа ч гэсэн Цээл сумаас бусад сумынх ундны усны кальци нормоос 30-42 мг/ дм3-аэр бага байна.

Алтай хотын Харзатын районы худгийн усны хатуулаг 1964 онд 4,4 мг/зкв/л байоан бол 1981 онд 4,5, 1985-1995 оны дунджаар 4,7 байгаа мь тогтвортой байна.

Хөхморьт, Баян-уул, Жаргалан, Цээл, Төгрөг, Бугат сумдын төвийн хүн амын ундны худгийн усны кальци, магнийн харьцаа алдагдсан шинж чанар хадгалагдсаар байна.

ДҮГНЭЛТ

  1. Алтай хот, зарим сумдын төвийн ундны усны хатуулаг нь нормдоо ч кальци, магнийн харьцаа эсрэгээр өөрчлөгдөж алдагдсан нь хүний эрүүл мэндэд зохимжгүй нөлөө үзүүлэх үндэстэй байна.
  2. Алтай нутгийн уул, нуруу, говь хээрийн бүс нутгийн хөрсний тогтоц, гидрогеологийн бүтэцтэй холбоотой, ундны усны химийн найрлага өвөрмөц өөрчлөлттөй байж болох юм гэж бид үзэж байна.
  3. Аймгийн төв, зарим сумдын хүн амын ундны усны чанарыг өвчлөл эмгэгтэй харьцуулан шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажлыг цаашид нарийвчлан явуулж дүгнэлт гаргах нь практикийи чухал ач холбогдолтой байна.

 

Ном зүй


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2258
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК