Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 4(97)
Гипатит В, С вирусын эсрэгтөрөгч, эсрэгбие илрэлтийг халдвартай өвчтөнд харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Ганбаатар, Г. Нямдаваа

Анагаах ухааны их сургууль, Хавдар судлалын клиникийн төв,

 
Абстракт

Out of 102 hepatitis patients there were 68 men and 34 women. In the initial screening of 102 patients of the groupe F (43 patients), 17(43,6%) were positive the HBV-Antigen (HBsAg) according to serodsa ElA»l!and 26(65,1%) manifested anti-HCV positivity. Of the groupe C'(59 patients) as compared with 5(8,1%) of the HBV-HBsAg positive and 22(35,4%) patient was found to be anti-HCV-Ab positiv. In this study we found no relationship between sex patients and the occurrence of hepatitis.

pp 8-13 , Picture 3, References 6

Гепатитын вирусийн хэд хэдэн төрөл (A,B,C,D,E) хүн амын дунд түгээмэл тархаж, халдварын дараа архагшин элэг хатуурах, элэгний анхдагч өмөн болж хувирах тохиолдол ихэсч байгааг судлаачид (Bruix, 1389) мэдээлжээ. Энэ тухай эрдэмтдийн удалгааны тоймыг авч үзвэл: Гепатитын B(HBV), C(HCV) вирусийн халдварын дараа 30-40% нь архагшин, архагшсаи хүмүүсийи 50 орчим хувь элэгний анхдагч өмөнгөөр өвчилж байгааг ( Bruix 1989, Colombo 1989, Zeldis 1991) тэмдэглэсэн байна. Гепатитыи В (HBV), С вирус-халдварт шар өвчин үүсгэхийи зэрэгцээ элэгний өмөн үүсгэж байгаа шалтгааныг эдгээр вирусийн үржих онцлогтой холбон тайлбарлах болов.

Энэ өгүүлэлд "хавдар" оноштой эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст дээрх хоёр (HBV, NCV) вирусийн эсрэгтөрөгч, эсрэгбиө илрэлтийг харьцуулан шинжилсэн дүнг оруулав.

Судалгааны арга обьект,  арга

 Хавдар судлалын нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд элэгний хавдар, элэгний бус хавдар оноштой эмчилгээ хийлгэж байгаа 102 өвчтөнд мэргэжлийн эмч нар эмнэлзүй, лаборатори, ультрасонографи зэрэг шинжилгээгээр онош тавьсан учир бид судалгаандаа 1-рт "элэгний хавдар" оноштой эмчилгээ хийлгэж буй хүмүүст гепатитийн В вирусийн эсрэгтөрөгч (HBsAg), С-вирусийн эсрэгбие (anti HCV Ab) илрэлтийг тогтоох,

2-рт "Элэгний бус хавдар" оноштой өвчтөнд вирусийн эсрэгтөрөгч, эсрэгбие илрзлтийг цус сэлбүүлсэн тохиолдолтай харьцуулан шинжлэв.

Хүн бүрт нэг удаагийн зуу тариур, ийлдсийн сав хэрэглэн 5 мл ийлдэс бэлтгэж урвал тавих хугацаанд хасах 4--8 хэмд хадгалж Серодиа хоёрдугаар үеийн (EIA-2) оношлуур ашиглан В вирусийн (HBV) эсрэгтөрөгч, (HBsAg) С-вирусийн эспэгбие (anfj HCV Ab) илрүүлэх шинжилгээг 1:4 өөс с 1:32-н шингэрүүлэлтээр нийтэд зөвшөөрсөн аргаар хийж, В вирусийн эсрэгтөрөгч, С вирүсийн эсрэгбие илэрсэн тохиолдолд эпидемиологийн 25 үзүүлэлтээр асуулга судалгаа явуулж, ийлдэс судлал, эпидемиолагийн асуулга судалгааны үзүүлэлтүүдийг хэвлэлийн тоймтой харьцуулан дүгнэв.

Серодиа хоёрдугаар үеийи (EIA-2) оношлуурын мэдрэг (sensitivity) өвөрмөц (specifity) чанарыг ХБНГУ-ык Behring-werke пүүсийн ELISA-p баталгаажуулах шинжилгээ давтан хийв. Эпидемиологийн судалгааг Токио хотын их сургуулийн эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүдийн боловсруулсан Гепатитийн В.С вирусийн тархвар судлал" аргачлалаар явуулав.

Судалгааны дү, зөвшлөг.

Шинжилгээнд хамрагдсан 102 өвчтөнг элэгний хавдар оноштой F бүлэг, энэ бүлэгт 43 өвчтөк, элэгний бус хавдартай С бүлэг, энэ бүлэгт 59 өвчтөн орж байгаа бөгөөд бүлэг тус бүрийн үзүүлэлтийг диаграммаар /1,2,3/ харуулав. Судалгааны хоёр бүлгийн (F.C) үзүүлэлтийг нэгтгэн авч үзвэл 22 (21,5%)-д В вирусийм гадаргуугийи эсрэгтөрөгч (HBsAg), 55 (53,9%)-д С вирусийн эсрэгбие (anti-HCV-Ab) илэрч, 10(9,8%)-д HBV, HCV хавсарсан халдвар, 25 (24,7%)д гепатитым В,С вирусийн халдвар сөрөг тодорхойлогдсон байна.

Ийнхүү судалгааны ерөнхий үзүүлэлтээс харахад хавдартай өвчтөний дунд гепатитийн С вирусийн халдварын тохиолдол харьцангуй өндөр (53,3-21.5=32.4) илэрч байна. (Диаграм 1)

Энэ үзүүлэлтийг элэгний хавдартай өвчтөний дунд гепатитийн эсрэгтөрөгч, эсрэгбие илрүүлэх судалгаа хийсэн Н.Нямдаваа (1994), Ж.Оюунбилэг (1992) нарын шинжилгээний дүнтэй жишиж үзэхэд Н.Нямдаваагийн судалгаагаар элэгний хорт хавдартай 161 өвчтөний 42(41,6%)-д нь В вирусийн эсрэгтөрөгч (HBsAg) эсрэг бие илэрсэн байхад, харин элэгний бус хорт хавдартай 246 өвчтөний 26(10.9%)-д мөн эерэг бүртгэгдсэн байна.

Ж.Оюунбилэгийн судалгаагаар элэгний өмөнтэй 29 өвчтөний 14(46.3%)-д В вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg) ' 18(62.1%)-д С вирусийн эерэгбие тодорхойлогдсон байна.


В, С. вирусийн илрэлтийг харуулсан 1 -р диаграммын үзүүлэлтийг судалгааны F,C бүлгээр нь задалж хоёр, гуравдугаар диаграммд харуулбал элэгний хавдартай 43 өвчтний 17(43.6%)-д нь В вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg), 26(65,1 %)-д нь С вирусийн эсрэгбие (anti-HCV-Ab) илэрч, 7(17.5%)-д нь В,С вирусийн хавсарсан халдвар тодорхойлогдож байна,

Судалгааны F бүлгийн үзүүлэлтээр гепатитийн В,С вирусийн халдвар, элэгний хавдраар өвчлөх тохиолдол хоорондоо хамааралтай гэж үзэх үндэслэлтэй, ялангуяа С вирусийн халдвар элэгний хавдарын хооронд энэ хамаарал өндөр байгаа бөгөөд гадаадын эрдэмтдийн (Bruix, Colombo, Zeldis) болон манай судлаачдын (Н.Нямдаваа, Ж.Оюунбилэг) судалгааны үзүүлэлгтэй үндсэндээ тохирч байна.

С бүлэг буюу элэгний бус хавдартай 59 өвчтөний 5(8.2%)-д нь В вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg), 29(49.2%)*д нь С вирусийн эсрэг бие ( anti-HCV-Ab), 3(4.8%)-д В,С вирусийи хавсарсан халдвар тодорхойлогдож, 22(35.4%)-д нь гепатитийн В,С вирусийн эсрэгтөрөгч, эсрэгбие илрээгүй байна. Гепатитийн В.С вирусийн халдвар илрэлтийг эпидемиологийн үзүүлэлттэй харьцуулахад F бүлгийн В вирусийн халдвар илэрсэн 17 тохиолдол бүрд 1-2 удаа шарлаж байсан, мөн өөрсдөө элэгний биохимийн шинжилгээ өөрчлөлттэй гэдгээ сайн ойлгодог 7(41.1%) , бусад нь элгэнд ямар өөрчлөлт байгааг сайн мэдэхгүй  элэгний ямар нэгэн өөрчлөлтгүй" гэж эмч хэлдэг байсан гэж хариулав. Шинжилгээний бүлгийн С вирусийн эсрэгбие илэрсэн 26 тохиолдлын 9 нь (34,6 ) хөнгөн шарлаж байсан, 17(65.3%) нь шарлаж байснаа мэдэхгүй гэжээ.

Энэ хариултаас үзэхэд вирусийн халдварын дараа биед гарах зовиур шаналгааг өвчтөн анзааралгүй өнгөрч онлох боломж алдагдах нэг нөхцөл бүрдэж байна гэж үндэслэлтэй бөгөөд эдгээр хүмүүсийн цусанд гепатитийн С вирусийн эсрэгбие шинжилгээгээр 65.3%-д нь илэрч байна. Судалгааны G бүлгийн  халдвар судалгаанд 1-3 удаа, цус болон тариа хийлгэсэн өвчтөн 24, том жижиг мэс заслын хагалгаа хийлгэсэн 11 өвчтөн байгаа нь С вирусийн халдвар авах нөхцөл мөн байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Гепатитийн B.G вирусийн халдвар бэлгийн замаар дамжин халдварлаж байгаа тухайд судлаачдын мэдээлэл бий. Бид энэ мэдээллийг үндэслэн "Бэлгийн замаар халдвар дамжиж болох" нөхцлийг судлах 8 асуулт оруулж судлаж үзэхэд, энэ асуултанд үнэн зөв  хариулсан тохиолдол байхгүй байгаа нь Монгол оронд гөнатитми В,С вирусийн бэлгийн замаар халдвар тархалтыг гудлах ажил өвөрмөц онцлогтой байж болох гэсэн дүгнэлт хийхэд хүрэв.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг нас хүйсээр нь авч үзвэл 68 эрэгтэй, 34 эмэгтэй байгаа бөгөөд тэдний 14(13,7%) нь 20- 40 насны, 27(26.4%) нь 40-60 насны, 61(59,8%) нь 60-аас дээш насны хүмүүс байна.

Бидний судалгааны дүнгээс үзэхэд хавдартай өвчтөний дунд судалгааны 2 бүлэгт генатитийн C(HCV) вирусийн халдвар тархалт Б вирусийн халдвар тархалтаас харьцангуй өндөр байгаа нь тодорхой .байна,

Энэ нь:

  1. рт Монгол оронд гепатитийн С вирусийн халдвар тархалт ямар түвшиид байна вэ?
  2. рт С вирусийн халдвар тархалтаас сэргийлэх арга хэмжээг монгол оронд хир зэрэг хэрэгжүүлж байна вэ?
  1. рт Элэгний хавдар үүсэх тохиолдолд гепатитийи В,С вирусийн зсрэгтөрөгч, эсрэгбие илрэлт гадаадын болон манай орны эрдэмтдийн судалгаатай тохирч байна гэсэн дүгнэлт хийх үндэслэл болж байна.
Ном зүй

Bruix J., et al Prevalence of antibodies to hepatitis virus in Spanish patients with hepato-cellular carcinoma and hepatic cirrhosis. Lancet ll, 1004-1006 (1989)
2. Lacy R., Overdy, Genomischa Organisation and
Immunobiotogie des Hepatitis C- virus (HCV) Lav. Med 15.609 (1991)
3. Lange W. Diagnostik and Epidemiologie der Hepatitis C. Bundesgesunch.Bl.5/92.
4. Zeuzem.S Roth.W.K and Herrmann.G Virus Hepatitis C.Z. Gastroenterol 1995 33,117-132
5. Ганбаатар.Б, Иши, Ч.Шарав болон бусад Монгол хүн амын дунд гепатитийн В вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg), С вирусын эсрэгтөрөгч (anti-HCV-Ab) илрэлтийг харьцуулан судалсан нь \\\\\\\"Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, цаашдын зорилт\\\\\\\" Опол Практикийн Бага хурлын илтгэлийн хураангуй 1995 он, Улаанбаатар х.51 -52
6. Нямдаваа. Н. Сандуйжав, Хажидсүрэн.О болон бусад. Өмөнтэй өвчтөнд биохимийн зарим үзүүлэлт, HBsAg тодорхойлсон дүн, \\\\\\\"Вирус судлалын тулгамдсан асуудлууд\\\\\\\" Онол практикийн бага 9-р бага хурлын илтгэлийн товчлол, Улаанбаагар 1994. х.21-23.
7. 7. Оюунбилэг. Ж. Купул .Ж., Цацрал.Х болон бусад Монгол хүн амд гепатитийн B,C,D вирусын халдварын тархалтыг судалсан нь практикийн 8-р бага хурлын илтгэлийн товчлол, Улаанбаатар 1992, х. 11-15.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1294
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК