Анагаах ухааны Их сургууль, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв
The concentrations of 2 fractions of medium molecular peptides (MMP) have been measured by Kovalevcki's modification of N.I.Gabriel's method in 30 healthy
children. The study have demonstrated that the mean values of the MMP of healthy children is when use 264 nm wavelength permits the detection of the MMP fraction containing no aromatic amino acids 0,257+0,01 conditional unit (0,2270,287) and when use 280 nm the MMP fraction containing aromatic amino acids 0,25010,01 unit (0,247-0,253)
pp 13-16 , Tablel, References 12.
Сүүлийн жилүүдэд бөөрний архаг дутагдал, элэгний кома, нойр булчирхайн шигдээст (үхжилт) үрэвсэл, хорт хавдар, түлэнхий өвчин зэрэг дотоод хордлогот олон эмгэг өвчнуудийн эмнэлзүйн явцыг тодорхойлох, эмчилгээмий үр дүнг үнэлэх шалгуур болдог нь нэгэнт тогтоогдсон дундаж молекулт пептад (ДМП)
хэмээх (300-500 дальтон молекул жинтэй) бодисууд эммэлзүйч, эмч, судлаачдын анхаарлыг ихээхэк татах боллоо (1.7.10,12).
ДМП-үүд нь нуклеионы хүчил, гемоглобины нмйлэгжил, гликолиз, глюкогенез, нүүрс-усны солилцооны исэлтийн пептозийн зам зэргийг дарангуйлан саатуулж, эдийн амьсгал, биомембраны браны ион нэвчүүлэх үйл aжиллагаа, аритроцитын төлжилт, цус, лимжийн бичил эргэлт зэргийг алдагдуулaн дархлааг дарангуйлж, эс хордуупах, улмаар мэдрэл сэтгэцэд сөрөг нөлөөлөх үйлчилэлтэй болох нь тогтоогджээ. ( 2,3,4,6,7).
Одоогоос 20 гаруй жилийн өмнө Америкийн судлаач А.Вавв нар (1971) дундаж молекулын тухай санааг дэвшүүлснээс хойш эдүгээ хүртэл олон орны судлаачид ДМП-ийн хэмжээг тодорхойлсон төдийгүй тэдгээрийг цэврээр ялган авч заримынх нь аминхүчлийн найрлагыг нь тогтоосон байна.
ДМП-ийн хэмжээ хэвийн байхад мочевина, креатиний хэмжээ ер ихэсдэггүй бөгөөд иймд ДМП иилээд ихэссэн үед л мочевин, креатинийг тодорхойлох хэрэгтэй гэж ихэнх судлаачид зөвшөөрчээ.
Ион солилцооны хроматографи, гель-шүүлтүүрийн бичил арга, изотахоферазийн хий-шингэний болон шингэний хроматографийн аргуудаар ДМП-н тодорхойлдог бөгөөд эдгээр нь цаг хугацаа их зарцуулдаг, хийхэд төвөгтэй, тусгай багаж, төхөөрөмж шаарддаг учраас эмнэлзүйн практикт өргөн нэвтрээгүй юм. Харин ОХУ-ым эрдэмтэн судлаач Н.Н. Габриэлян нар (1981) ДМП тодорхойлох экспресс аргыг боловсруулсаи ба түүний олон хувилбаруудыг туршин хэрэглэсээр байна. Олон судлаачдын тодорхойлсноор хүүхэд, насанд хүрэгчдийн цусны ийлдэсний ДМП-н тувшинг 0,260-0.280 (болзолт) нэгж гэж тогтоожээ(6.7.8.9).
В.А.Михельсон, Н.М.Межирова (Москва 1991) нар нярай хүүхдийн цусанд төрөх үед нь ДМП-ийн түвшин 0,300-0.320 нэгж гэж тодорхойлжээ. Үүнийгээ гадаад орчинд дөнгөж дасч эхлэж гэж буй нярайн эрхтэн тогтолцооны физиологийн онцлогууд, хоргүйжүүлэх үйл ажиллагааны түвшин, өвөрмөц байдалтай холбон тайлбарлажээ. Хөхөөрөө хооллодог хэвийн дэглэмтэй эрүүл хүүхдэд төрсний дараах 3 хоногоос ДМП-н Түвшин 0,2800.280 нэгж болж буурч байгааг илрүүлжээ.
Бид Н.И.Габриэлян нарын (1981) экспресс аргын хувилбар (А.Н.Ковалевский нар 1989) аргаар (ЭНЭШТ-ийн биохимийн лабораторид нэвтрэн хэрэглэж буй) 30 эрүүл хүүхдийн цусны ийлдсэнд ДМП тодорхойлж үзсэн дүнг толилуулж байна.
Бид энэ аргаар эрүүл хүүхдийн цусны ийлдэсний ДМП тодорхойлохын тулд 15%-ийн 3 хлорт цууны хүчлээр ийлдэсний уургийг тундасжуулж (депротеинизаци) нэрмэл усаар 10 дахин шингэлж слектрофотометрийн (Японы) 254-280 долгионы урттай гэрэл шүүгчид хяналтын (нэрмэл ус) эсрэг хам шинж гэрлийн нягт (экстинкц)
-ын болзолт нэгжээр илэрхийлэн тоот утгыг гаргав. Судалгааны дүнд варцианын хувилбарт эгнээний
(И.В.Поляков нар, 1975 ) аргаар статистик боловсруулалт хийж дундаж түвшинг тооцоолон. (Хүснэгт 1 )
Хүснэгтээс үзэхэд бидний судалгаанд 7-14 насны эрүүл
хүүхдийн цусны ийлдэсний дундаж молекулт пептидийн түвшин спектрофотаметрийн 254 нм-ийн хэмжилтээр (ароматик бус аминхүчил, пептидүүдийн бүлэг) 0.257±0.01 нэгж (0.227-0.287) 280 нм-ийи хэмжилтээр (ароматик аминхүчил агуулсан пептидийн бүлэг) 0.25+0.01 нэгж (0.247-0.253) байлаа.
Гадаадын олон судлаачдын гаргасан дундаж үзүүлэлтүүдтэй (0,240-0,280 нэгж) харьцуулахад бидний судалгаа(0.250-0.257 нэгж) нилээд ойролцоо байна.
Дүгнэлт
- Бидний судалгаараар эрүүл хүүхдийн цусны ийлдэсний дундаж молекулт пептидийн түвшин Е254-0.257+-0.01: Е280-0;250+-G uS нэгж байгаа нь гадаадын судлаачдынхтай зүйж байна.
- Ялангуяа бөөрний архаг дутагдал зэрэг дотоод хордлогот олон өвчнүүдийг эрт илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй эхлэхэд мочевин, креатинин зэргийг ихсэхээс бүр өмнө "дохио" өгдөг дундаж молекулт пептидүүдийг тодорхойлох шинжилгээг эмнэлзүйн практикт өргөн нэвтрүлэх шаардлагатай.
- ДМП тодорхойлох экспресс аргыг улам боловсронгуй болгож насанд хүрсэн монгол хүн ба хүүхдийн лавламж хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.