Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Эрүүл хүний зүрхний хоёр хавтаст хавхлагийн бичил бүтцийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ч.Төвжаргал1, Д.Амгаланбаатар2, Н.Баасанжав1, С.Аюушбаатар3

1Анагаах ухааны хүрээлэн, 2ЭМШУИС, 3Шүүхийн шинжилгээний үндэсний төв

 
Абстракт

 The histologic structure of the leaflets includes three layers: (1) the fibrosa, the solid collagenous core that is continuous with the chordae tendineae, (2) the spongiosa, which is on the atrial surface and forms the leaflet leading edge (it consists of few collagen fibers but has abundant proteoglycans, elastin, and mixed connective tissue cells), and (3) a thin fibroelastic covering of most of the leaflets. On the atrial aspect of both leaflets, this surface (the atrialis) is rich in elastin. The ventricular side of the fibroelastic cover (the ventricularis) is much thicker, is confined mostly to the anterior leaflet, and is densely packed with elastin. The fibroelastic layers become thickened with advancing age owing to elaboration of more elastin and more collagen formation; similar accelerated changes also accompany the progression of myxomatous (degenerative) mitral valvular disease. In addition to these complex connective tissue structures, the mitral leaflets contain myocardium, smooth muscle, contractile valvular interstitial cells, and blood vessels, as well as both adrenergic and cholinergic afferent and efferent nerves. Leaflet contractile tissue is neurally controlled and may play a role in mitral valve function. Mitral leaflet stretch of 10% or more also leads to an action potential that initiates leaflet muscle contraction.

Objective: To study the histology of the mitral valve. 

Material and methods: We studied human mitral valve from normal adults obtained at autopsy according to protocol for tissue use approved by the Clinical Hospital of Traumatology and Rehabilitation and the Forensic Examination National Centre.

The histology was carried out on each of the mitral leaflets. The valves were fixed in 10% neutral formalin and paraffin, sliced in 7-8 μm sections and stained with hematoxylin-eosin.

Results: On the atrial aspect of mitral leaftet is much thin endocardium, but ventricular side is continuous with endocardium and gets thicker. Spongiosa layer forms a continuum with fibrous annulus collagen fibers. Fibrous  nnulus reinforcing side of mitral leaflet is thicker, collagen fibers aligned in a circumferential, radial, and straight directions.

The posterior leaflet is thicker than anterior. The spongiosa layers become thickened with advancing age. 

Conclusions: The spongiosa, which is from fibrous annulus of mitral leaflets leading edge is covering more place and mixed various types of connective tissue, sometimes there has more muscle fibers and vessels. Ventricular and atrium side of free margin of anterior mitral leaflet is clear and spongiosa is revealed dimly. But on the posterior leaflet spongiosa is much thicker, is contained interstitial cells, blisters and gaps, therefore posterior leaflet become thickened. 

Key words: mitral valve, collagen fifers.,sponsgosia, mitrae eaflet
Pp.37-40, References

Удиртгал. Хоёр хавтаст хавхлагын урд хойт хавтасууд гурван давхрагатай: (1) хавтасны тосгуур тал (фиброз) энэ давхрага тосгуур талаасаа нимгэн эндотелиэр бүрээстэй нягт ширхэглэг холбогч эдээс бүтнэ. Тэр нь цаашаа шөрмөсөн утаслаг болж үргэлжилдэг. нягт цавуулаг ширхэгт давхрага шөрмөсөн утаст үргэлжилдэг, (2) хөвсгөр давхрага (спонгиоз), тосгуурын хананд бэхлэгдсэн хавтасын эхэн хэсэгт байрладаг. Энэ давхрага цөөн тооны цавуулаг   ширхэг,   протеогликан,   уян ширхэг, холбогч эдийн эсүүд элбэгтэйгээрээ онцлог юм. (3) хавтасын ховдол талын хэсэг (фиброэластин давхрага) [1]. Урд хойт хавтасын энэ давхрагын тосгуурын тал нь уян ширхэгээр баялаг. Харин ховдлын хэсгээр фиброэластин давхрага илүү зузаан, ялангуяа урд хавтаст. Фиброэластин давхрага нас ахих тусам зузаарч, уян ширхэгүүд илүү нарийсдаг ба цавуулаг ширхэгүүд ихээр үүсдэг. Үүнтэй зэрэгцэн хоёр хавтаст хавхлагын хөвсгөр давхрага нь холбогч эд эмгэгийн миксоматозын (дегенератив) өөрчлөлт эрчимждэг. Хоёр хавтаст хавхлагын нийлмэл холбогч эдийн бүтэц зүрхний булчин, гөлгөр булчин, хавхлагын агшилтын интерстинал эсүүд, цусны судас, адренерик болон холинерик афферент, эфферент мэдрэл агуулдаг [2-17]. Хавтасын агшилтын эд нь мэдрэлжүүлэлттэй ба хоёр хавтаст хавхлагын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг [5-8,18­25]. Хоёр хавтаст хавхлагын 10%-иас их сунамгай байдал хавтасын булчин агших сунах үйл явцыг хангадаг [5-8,23,25].

Судалгааны зорилго:

Хоёр хавтаст хавхлагын хавтасуудын бичил бүтцийг тодорхойлох

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

Шинжилгээний материал:

Бид судалгаандаа Гэмтэл согогийн сэргээн засах клиникийн төв эмнэлэг, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмгэг судлалын тасагт урьд нь авто осол, өндрөөс унах, хурц цус алдалт, осгох зэрэг шалтгааны улмаас зуурдаар нас барсан 20-50 насны харьцангуй эрүүл хүний зүрхийг судалгааны материал болгосон. Эндэгсэд тухайн мөчид ердийн амьдралын горимд байсан тул харьцангуй эрүүл буюу практикийн эрүүл хүмүүс гэж үзсэн болно. Судалгаанд хамрагдагсдын насыг 20-30 нас, 31-40 нас, 41-50 нас гэж бүлэглэн насны бүлэг бүрээс тус бүр нэг хоёр хавтаст хавхлагын урд хойт хавтасуудаас эд авч бичил бэлдмэл бэлтгэсэн.

Эдийн бэхжилт, бэлдэц бэлтгэх явц:

Эдийн шинжилгээний материалыг 10% саармаг формалины уусмалд бэхжүүлж, цаашид стандартын дагуу спирт, хлороформ ксилолын уусмалаар дамжуулж улмаар судалгааны материалыг парафинд цутгаж зүсмэг бэлдсэн.

Микроскопоор шинжлэгдэхүүнийг судлахын тулд бэлдэцээс микротом багажаар 7-8 мкм зузаантай зүсэм бэлтгэж бэлтгэцийг гемотоксилин-эозиноор будаж бичил бэлдмэл бэлдэж шинжилсэн.

Микроскопи

Герман улсын Микростар маркийн микроскопоор бэлдэцийн ерөнхий үзлэг хийж үндсэн шинжийг илрүүлэхийн тулд бага буюу *40 өсгөгчөөр харав. Эдийн үндсэн судалгааг бичил харуурын *100, *200

Зураг 1 Хоёр хавтаст хавхлагын хойт хавтасны фиброзон цагирагт бэхлэгдсэн хэсэг (26 настай, эрэгтэй)

А. өсгөлт *40  В. өсгөлт *100   С. өсгөлт *200 дахин өсгөлттэйгөөр хийв.

Хоёр хавтаст хавхлагын хавтасны тосгуур уруу харсан тал нь маш нимгэн эндокардтай. Харин ховдлын тал нь эндокардийн бүхэл бүтцийг хадгалсан зузаан давхрагыг үүсгэж байна. Дунд хөвсгөр давхрага (спонгиоз) бол фиброзон цагирагийн цавуулаг ширхэгийн багцнаас шилжин орж ирсэн цавуулаг ширхэгээс бүтсэн хөвсгөр болон хэлбэржээгүй нягт ширхэглэг холбогч эдийн бүрдэлтэй байна. Хөвсгөр холбогч эд нь тосгуурын тал уруу нэлээн давамгай байрлалтай байна. Заримдаа хавтас уруу эдгээр цавуулаг ширхэгийн багцыг дагалдаад тосгуурын хананаас цөөн тооны булчингийн ширхэгүүд орж ирж байгаа нь харагдаж байна. Хавтас фиброзон цагираг бэхлэгдэх хэсэгтээ нэлээд зузаан, доторх цавуулаг ширхэгийн багцны чиглэл нь цагираг, цацраг, тууш гэсэн гурван бүлэг чиглэлтэй байна. Хавтас шөрмөсөн утас уруу ойртох тусам дээрх янз бүрийн чиглэлтэй цавуулаг ширхэгийн багцаас тууш багцнууд нь давамгайлж, аажимдаа хэлбэржсэн нягт холбоч эд болж шөрмөсөн утас уруу шилжиж байгаа нь харагдаж байлаа. 

Зураг 2. Хоёр хавтаст хавхлагын урд ялтас шөрмөсөн утас бэхлэгддэг булдруутай хэсэг (33 настай, эмэгтэй) А. өсгөлт *40 В. өсгөлт *100   С. өсгөлт *200

Хавтасын завсрын чангалах болон тэнийлгэх шөрмөсөн утас бэхлэгддэг газар хавтасын дунд давхрага зузаарч ховдол талдаа хэлбэржээгүй холбогч эдэн бөөгнөрөл зангилаа үүсгээд бүхэлдээ энэ хэсэгт дунд давхрага хэлбэржсэн, хэлбэржээгүй нягт ширхэглэг холбогч эдийн хоёр давхрага болж тод ялгарч байна.

Зураг 3. Хоёр хавтаст хавхлагын хойт ялтасын чөлөөт ирмэг (45 настай, эрэгтэй) А. өсгөлт *40 В. өсгөлт *100 С. өсгөлт *200

Хойт хавтас харьцангуй зузаан байна. Нас ахих тусам хавтасын дунд хөвсгөр давхрагад үндсэн бодисын хуримтлал бүхий хонхруусан хөндий ан цав үүсгэх замаар улам зузаарч байна.

Судалгааны хэлцэмж. Хойт хавтас жинхэнэ фиброзон эдийн багц агуулдаг ба зүүн тосгуурын хажуу ба хойт ханын эндокардын үргэлжлэл болдог. Хавтасууд булчингийн ширхэг агуулахаас гадна нэг талаараа цавуулаг (коллаген) ширхэгийн багцаар фиброзон цагирагтай, нөгөө талаараа шөрмөсөн утасуудаар дамжуулан хөхлөг булчинтай бүтцийн холбоотой. Шөрмөсөн утасууд хавтасанд бэхлэгддэг бүс нягт цавуулаг ширхэгээс тогтоно гэсэн хэвлэлийн мэдээлэл бидний судалгаагаар бүрэн батлагдсан. Фиброзон цагираг нь нягт ширхэглэг холбогч эдийн бүтэцтэй. Цагирагийн хажуу 2/3 хэсэг нарийн фиброз-уян бүтэцтэй [26]. Иймээс нэг талаас фиброзон цагираг нь хөшингөдүү бүтэцтэй ба энэ нь түүнийг тэлэгдүүлэхгүй, нөгөөтэйгүүр уян налархай болгож хуниасын үүргийг хэрэгжүүлдэг.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрүүл хүний зүрхэнд наслалттай холбоотой гардаг өөрчлөлтийг микроскопоор судалж, тоон үзүүлэлтийг гаргасан судалгаа нэлээд хийгджээ [27-29]. Биохимийн аргаар наслалттай холбоотой эрүүл хавхлагын холбогч эд, ялангуяа коллагены өөрчлөлтийг үнэлж судалсан нэлээд олон ажил байна [30,31]. Хүний наслалттай холбоотой зүрхний хавхлаганд өөрчлөлт гардагийг зарим судлаачид тэмдэглэсэн [32]. Хоёр хавтаст хавхлагын хавтасууд нас ахих тутам зузаарч, хавтасуудын эдэд шингэний тунадас хуримтлагдсанаас тунгалаг байдлаа алддаг, энэ нь ялангуяа хавтасын ховдлын хэсэгт илүү хүчтэй илэрдэг [33,34] гэсэн баримт бидний судалгаагаар ахин батлагдсан.

Хоёр хавтаст хавхлагын цагирагийн шохойжилт, бүтцийн хувирал настай хамааралтай ихэсдэг, ялангуяа эмэгтэйчүүдэд [35,36] гэсэн хэвлэлийн мэдээллийг баталсан эс баталсан баримт бидний судалгаанаас гарсангүй.

Хавтасын давхрагуудын ялгааны хувьсах чанар, хоёр хавтаст хавхлага болон түүний бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүд нь шөрмөсөн утас ба хавтасуудын өвөрмөц үйл ажиллагааны үүргээр тодорхойлогддог. Хоёр хавтаст хавхлагын коллаген эд агуулсан хэсгүүдэд шөрмөсөн утасууд, цагираг ба дээд ирмэгийн хоорондох урд хавтасын хэсэг багтана [37].

Хойт хавтас ба урд хавтасын чөлөөт захад протеогликанаар баялаг хөвсгөр хэсэг (спонгиоз) голдуу зузаавтар байдгаас коллаген давхрага харьцангуй нимгэн байдаг [38] гэсэн хэвлэлийн баримтыг хойт урд хавтасын шөрмөсөн цагираганд бэхэлсэн хэсэгт хөвсгөр давхрага илүү зузаан тэнд байгаа холбогч эд хөвсгөр болон хэлбэржээгүй нягт ширхэглэг холбогч эдийн дундын төлөвт байдаг. Хойт хавтасны чөлөөт ирмэгт урд хавтасны ижил нэр бүхий бүрдэлтэй харьцуулахад хөвсгөр давхрагад нь эс завсрын үндсэн бодис (протеогликан) агуулсан зурвас тод илэрч энэ чанараараа нөгөө хавтасаа бодвол илт зузаан байгаа нь бидний судалгаагаар батлагдсан.

Дүгнэлт

  1. Хоёр хавтаст хавхлагын хавтасуудын фиброзон цагирагнаас эхлэх хэсэгт түүний хөвсгөр давхрага илүү зай эзэлсэн эдийн бүтцэнд нь холбогч эдийн олон хэлбэржил холилдсон, зарим үед булчингийн ширхэг, судсан тор ихтэй байна.
  2. Хоёр хавтаст хавхлагын урд хавтасын чөлөөт ирмэгт тосгуурын болон ховдлын талын давхрага тод илэрч хөвсгөр давхрага сул тодорч байгаа бол хойт хавтасанд үүний эсрэгээр хөвсгөр давхрага эс завсрын үндсэн бодисоор дүүрсэн цэврүү ангал ихтэй болж илт зузаарч, энэ хавтасыг зузаан болгох үндэслэл болж байна.
Ном зүй

1. Anderson RH, Wilcox BR. The anatomy of the mitral valve, I Wells FC, Shapiro LM, et al. Mitral valve disease. Oxford, England, Butterworth-Heinemann 1996;4.
2. Williams TH: Mitral and tricuspid valve innervation. Br Heart J 1964; 26:105.
3. Cooper T, Napolitano L, Fitzgerald M, et al. Structural basis for cardiac valvular function. Arch Surg 1966; 93:767.
4. Wit AL, Fenoglio J Jr., Hordof AJ, Reemtsma K. Ultrastructure and transmembrane potentials of cardiac muscle in the human anterior mitral valve leaflet. Circulation 1979; 59:1284.
5. Curtis MB, Priola DV. Mechanical properties of the canine mitral valve: Effects of autonomic stimulation. Am J Physiol 1992; 262:H56.
6. Marron K, Yacoub MH, Polak JM, et al. Innervation of human atrioventricular and arterial valves. Circulation 1996; 94:368.
7. Ahmed A, Johansson O, Folan-Curran J. Distribution of PGP 9.5, TH, NPY, SP and CGRP immunoreactive nerves in the rat and guinea pig atrioventricular valves and chordae tendinae. J Anat 1997; 191:547.
8. Filip DA, Radu A, Simionescu M. Interstitial cells of the heart valves possess characteristics similar to smooth muscle cells. Circ Res 1986; 59:310.
9. De Biasi S, Vitellaro-Zuccarello L, Blum I. Histochemical and ultrastructural study on the innervation of human and porcine atrio-ventricular valves. Anat Embryol (Berl) 1984; 169:159.
10. Boucek RJ, Bouckova B, Levy S. Anatomical arrangement of muscle tissue in the anterior mitral leaflet in man. Cardiovasc Res 1978; 12:675.
11. Williams TH. Fast-conducting fibres in the mitral valve. Br Heart J 1964; 26:554.
12. Smith RB. Intrinsic innervation of the atrioventricular and semilunar valves in various mammals. J Anat 1971; 108:115.
13. Hibbs RG, Ellison JP. The atrioventricular valves of the guinea pig: II. An ultrastructural study. Am J Anat 1973; 138:347.
14. Williams TH, Folan JC, Jew JY, et al. Variations in atrioventricular valve innervation in four species of mammals. Am J Anat 1990; 187:193.
15. Jew JY, Fink CA, Williams TH. Tyrosine hydroxylase- and nitric oxide synthase-immunoreactive nerve fibers in mitral valve of young adult and aged Fischer 344 rats. J Auton Nerv Syst 1996; 58:35.
16. Ellison JP, Hibbs RG. The atrioventricular valves of the guinea pig: I. A light microscopic study. Am J Anat 1973; 138:331.
17. Mulholland DL, Gotlieb AI. Cell biology of valvular interstitial cells. Can J Cardiol 1996; 12:231.
18. Fenoglio J Jr., Tuan DP, Wit AL, et al. Canine mitral complex: Ultrastructure and electromechanical properties. Circ Res 1972; 31:417.
19. Erlanger J: A note on the contractility of the musculature of the auriculo-ventricular valves. Am J Physiol 1916; 40:150.
20. Dean AL Jr. The movements of the mitral cusps in relation to the cardiac cycle. Am J Physiol 1916; 40:206.
21. Sarnoff SJ, Gilmore JP, Mitchell JH. Influence of atrial contraction and relaxation on closure of mitral valve. Circ Res 1962; 11:26.
22. Sonnenblick EH, Napolitano LM, Daggett WM, Cooper T. An intrinsic neuromuscular basis for mitral valve motion in the dog. Circ Res 1967; 21:9.
23. Cooper T, Sonnenblick EH, Priola DV, et al. An intrinsic neuromuscular basis for mitral valve motion, in Brewer LA (ed). Prosthetic Heart Valves. Springfield, IL, Charles C Thomas, 1969; Chap 2.
24. Anderson RH. The disposition and innervation of atrioventricular ring specialized tissue in rats and rabbits. J Anat 1972; 113: 197.
25. Kawano H, Kawai S, Shirai T, et al. Morphological study on vagal innervation in human atrioventricular valves using histochemical method. Jpn Circ J 1993; 57:753.
26. Chiechi MA, Lees WM, Thompson R. Functional anatomy of the normal mitral valve. J Thorac Surg 1956;32:378-98.
27. Monckberg JG. Der normale histologische Bau und die Sklerose der Aortenklappen. Virchows Arch 1904;23:415-9.
28. Gross L, Kugel MA. Topographic anatomy and histology of the valves in the human heart. Am J Pathol 1931;7:445-74.
29. Lev M. The histology of the heart and its changes with age. Milit Med 1957;120:257-61.
30. Kumar N, Kumar M, Duran CMG. A revised terminology for record¬ing surgical findings of the mitral valve. J Heart Valve Dis. 1995;4: 70-5.
31. Torii S, Bashey R, Nakao K. Acid mucopolysaccharide composition of human heart valves. Biochem Biophys Acta. 1965:101;285-291.
32. Sahasakul Y, Edwards WD, Naessens JM, Tajik AJ. Age-related changes in aortic and mitral valve thickness: implications for two-dimensional echocardiography based on an autopsy study of 200 normal human hearts. Am J Cardiol 1988;62:424-30.
33. McMillan JB, Lev M. The aging heart: II. The valves. J Gerontol 1964;19:1-14.
34. Sell S, Scully RE. Aging changes in the aortic and mitral valves: histologic and histochemical studies, with observations on the patho-genesis of calcific aortic stenosis and calcification of the mitral annulus. Am J Pathol 1965;46:345-65.
35. Kitzman DW, Scholz DG, Hagen PT, Ilstrup D.M, Edwards WD. Age-related changes in normal human hearts during the first 10 decades of life: Part II (Maturity). A quantitative anatomic study of 765 speci-mens from subjects 20 to 99 years old. Mayo Clin Proc 1988;63: 137-146.
36. Roberts WC. The sensile cardiac calcification syndrome. Am J Cardiol 1986;58:572-574.
37. Kunzelman K.S, Cocharan R.P, Murphree S.S, Ring W.S, et al. Differential collagen distribution in the mitral valve and its influence on biomechanical behaviour. J Heart Valve Dis. 1993:2:236-244.
38. Jane K. Grandle-Allen, Anthony Calabro, Vishal Gupta, et al. Glycosaminoglycans and proteoglycans in normal mitral valve leaflets and chordae: association with regions of tensile and compressive loading. Glycobiology. 2004:14(7);621-633.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1618
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК