Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2012, 1(6-3)
Тэтгэлэгт хөтөлбөр
( Товч мэдээлэл )
 

Австраль улсад тэтгэлгээр суралцах

Австраль улсын засгийн газраас хөрш зэргэлдээ улс орнууддаа хийж буй оюуны хөрөнгө оруулалтын нэг хэлбэр нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг (AUSAID)-аас жил бүр зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөрүүд билээ.

Монгол эрдэмтэд ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн  тэтгэлэг гэсэн хоёр төрлийн тэтгэлэгтшалгаруулалтад өрсөлдөн хамрагдах боломжтой.

ADS буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг

Буурай хөгжилтэй орны иргэдэд Австраль улсад суралцан өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг боловсон хүчин болоход нь туслаж ADS тэтгэлгийг олгодог билээ. ADS тэтгэлгээр жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнууд бакaлавр, магистр, докторын зэрэгт суралцдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болно.

Монголын хувьд магистрын зэрэгт (master by coursework) суралцуулахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр заасан төрийн байгууллагын 14 хүнд тэтгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон юм. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчдад, төрийн бусад байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэг олгох юм байна. Иймээс энэ жилээс анх удаа зөвхөн төрийн албан хаагчид бус, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажиллагсад энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.

Тэтгэлэгт тавьдаг гол шаардлага:

Хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн  байгууллагад хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан,  ажлын туршлагатай, бакалаврын зэрэг эзэмшсэн.

Австралид суралцаад төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагадаа 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх,

IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та Австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр наад зах нь 6.0) хэрэгтэй.

Хэлний түвшингийн хувьд танд одоогоор Австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй (гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх) боловч таны өргөдөл шалгарах юм бол танд есөн сарын англи хэлний курст Монголд үнэгүй сурах боломж олгоно. Есөн сарын дараа дахин IELTS -ийн шалгалт өгч, австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулсан эссэ юм. Уг эссэ нь Австралид суралцах зорилго болон суралцах шинжлэх ухааны салбараа  тодорхойлж,  Австралид тухайн чиглэлээр суралцсанаараа таны одоогийн хийж байгаа ажил, байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн сайнаар нөлөөлөх вэ? Австральд суралцах нь байгууллагын хөгжлийн зорилт, зорилгот яагаад нийцэж байгааг тайлбарласан байна . Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль хэр хэмжигдэхүйц, биелэгдэхүйц байна вэ, хэр бодитойгоор хэрэгжих вэ? гэдгээр нь дүгнэдэг. Австрали руу явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар шинжлэх ухаан,  үйл ажиллагааны хөтөлбөрөөр шийдэгддэг учраас  анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах салбараа зөв сонгон, үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй

Тэтгэлгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар (www.cabsaf.mn) зохион байгуулж явуулдаг.

ALA- Австралийн манлайлагчийн  тэтгэлэг

ADS тэтгэлэгтэй харьцуулахад илүү өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч наад зах нь  бакалаврын зэрэгтэй байх бөгөөд бакалавраас дээш зэрэг эзэмшсэн байж болно. Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байвал сайн. Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (дор хаяж IELTS 6.5) байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах  чиглэлийн хувьд эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, боловсрол, жендер, эрүүл мэнд, хүний эрх зэрэг бүх чиглэлээр суралцах боломжтой. Шалгаруулалтын хувьд Та монголдоо бус, харин Ази, Номхон далайн бусад орны хүмүүстэй хувийн болон мэрэгжлийн чадваруудаараа өрсөлддөг. Өргөдлийг бичгээр болон интэрнэтээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интэрнэтээр бол и-мэйлээр илгээхээс гадна, www.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар  бөглөж болно.

ALA тэтгэлгийн 2010-2011 оны сургалтын тэтгэлгийн өргөдөл хүлээн авах хугацаа дууссан байгаа боловч дараа дараагийн жилүүдийн тэтгэлгэд одооноос бэлдэж эхлэхэд эртдэхгүй болов уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ausaid.gov.au/scholar  вэб сайтаас аваарай.

Erasmus Mundus

Та бүхэнд европийн холбооноос явуулж буй шинэ хөтөлбөр болох “Erasmus Mundus” -ийг танилцуулж байна.

“Erasmus Mundus” нь магистрын сургалтыг европийн холбооны гишүүн орнуудын их сургуулиудад түшиглэн явуулах замаар эдгээр орнуудын дээд боловсролын чанарыг сайжруулах, гуравдагч орнуудтай харилцах шинжлэх ухааны харилцаагаа гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн олон улсын хөтөлбөр юм.

Дээр өгүүлсэнчлэн энэхүү хөтөлбөрийн мөн чанар нь хамтарсан хөтөлбөр дээр тулгуурладаг. Магистрын сургалт нь европын холбооны гишүүн улсуудын их сургуулиудаас дор хаяж гурван сургууль дээр явагдах тул сургалтанд хамрагдагч нь англи хэлнээс гадна европийн өөр нэг хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардалагатай.

  “Erasmus Mundus”-аас зарласан анагаах ухааны чиглэлийн тэтгэлгүүдээс танилцуулъя.

Europubhealth- Нийгмийн эрүүл мэндийн Европийн магистерийн тэтгэлэг

2 жилийн хугацаатай магистрийн сургалтын эхний жилд нийгмийн эрүүл мэндийн ухааны суурь сэдвүүдийг Английн Шэффилдийн их сургууль, Испаний Андалузианы их сургуулийн аль нэгэнд сонгон суралцана. 2 дахь жилээс Дани, Испани, Польш, Францийн их сургуулиудад нарийвчилсан сэдвүүдийг судлах болно.

Өндөр чадвартай 17 багш судлаачидтай уг хөтөлбөрт жил бүр 40 магистрант хамрагддаг. Хөтөлбөрийн төгөсгөлд суралцагч нь өөрийн судалсан 2 чиглэлээр европийн холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн магистрын зэрэг эзэмшинэ.

Оролцогч сургуулиуд:

National School of Public Health, France (Co-ordinating Institution)

University of Copenhagen, Denmark

University of Rennes 1, France

Jagiellonian University, Poland

Andalusian School of Public Health, Spain

University of Sheffield, United Kingdom

Холбоо барих:

Laurence Theault, Director of International Affairs

Ecole Nationale de la Santй Publique

Avenue du Prof. Lйon Bernard

FR-35043 Rennes, FRANCE

Ном зүй

http://www.europubhealth.org/ http://ec.europa.eu
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4389
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК