Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
ХҮН ТӨРӨЛХТНИЙ АНАГААХ УХААНЫ ИРЭЭДҮЙГ ХӨТӨЛГӨӨ МОРИОР ЗҮЙРЛЭХИЙН УЧИР
( Редакцийн зурвас )
 

Зарим судлаач эрдэмтэд Монгол орныг өөрийн гэсэн унаган анагаах ухаангүй шахуу, XIII-X1V зууны үед Түвд анагаах ухааныг, XX зуунд европ анагаах ухааныг “гаднаас” импортолж авсан болохоос бус “анагаах ухааны онолын сэтгэлгээнд” тэдний зүгээс оруулсан тодорхой чиглэл байхгүй гэж ярьж бичдэг байдалд өөрчлөлт гарах цаг хугацаа дөтөлсөөр байна. Манай эрдэмтэд 1990-ээд онд уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний дан хувилбрыг эд, эс, мембраны түвшинд нарийсган холбох түлхүүр санаа болсон “Хий, шар, бадган-мембрант байгууламж” шинэ онолыг дэвшүүлсэн. Энэ онол санаанаас хөөж УАУ-ы хийсвэр билигдмэл Х:Ш:Б төлөвийн тоон харьцааны эрүүл, эмгэг байдлыг үнэлэх “ДокАм" npf фаммчлалыг бий болгосон. Мөн уг тоон харьцааг “ХШБ-МБ” шинэ санааны дагууд редоксипотенциалын 3 төлөв болон мембраны α: β: γ гурван төлөвийн эрүүл, эмгэг тоон харьцааны утганд шилжүүлэх үндэслэлийг боловсруулсан нь цаашид хүн төрөлхтний анагаах ухааны онолын сэтгэлгээ хөтөлгөө морь лугаа адил эрч хүчээр урагшлахад нэг томоохон алхам болно гэж үзэх бүрэн үндэслэл бий.

Тодруулж хэлбэл дээр өгүүлсэн дагуу уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний бие биеэ нөхцөлдүүлсэн битүү хэлхээг боловсруулан хий, шар, бадганы эмгэг харьцаа гэсэн кодыг редоксипотенциалын 3 төлөв, мембраны α:β:γтөлөвийн эмгэг харьцаа гэсэн кодонд шилжүүлэх онол-арга зүйн үндэслэлийг анх боловсруулсны ач холбогдол нь анагаах ухааны онолын сэтгэлгээний энэ 2 тогтолцооны нийцлийг олох талаар гадаад, дотоодын эрдэмтдийн олон жилийн турш шийдвэрлэж чадахгүй тулгамдаад байгаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, нэн энгийнээр “хос морьтой" зүйрлэн хэлбэл бие биедээ ижил буруу мэт байдалтай нэг дохио командлалд захирагдаж чадахгүй, зүгээр л нэг сул хөтөлгөө морьд шиг бие биедээ зүтгэх хүчний хөнгөлөл үзүүлэхгүй зэрэгцэн давхилдаад байсан морьдыг “нэг буулган"-д оруулж, нэгэн битүү хэлхээний хүрээнд хүч нийцлээ хэд дахин нэмэгдүүлэн нэгэн зүгт, нэг өнгө аяс, эрчмээр зүтгэж байх оньчийг олж тогтоон хүн төрөлхтний XXI зууны анагаах ухааны
сэтгэлгээнд шинэ “гарам”-ыг тавьж өгсөнд оршино.

1. Уламжпалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний бие биеэ нөхцөлдүүлсэн битүү хэлхээний зүгээс уламжлалт анагаах ухаан лугаа тусч байгаа ач холбогдол нь хий, шар, бадган гэсэн орчин үеийн эрдэмтэд, судлаачдад нэн бүрхэг, учир битүүлгээр ойлгогддог онолын томъёоллыг “исэлдэлт, ангижралт, редоксипотенциалын гурван ялгаат түвшин", “мембраны α, β, γ  гурван төлөвийн ялгаат түвшин” гэсэн задалгаагаар дамжуулан эс, молекул, ген, бодисын солилцооны нарийн зохицуулгын түвшинд ухааран ойлгох боломжийг өгч байгаагаар тайлбарлагдана. Ийм оньч санааг олоогүй нөхцөлд УАУ-ы оношлогоо, эмчилгээ нь хөтөлгөө морины хэлбэрт орохгүй дан морьтон лугаа адилаар хоцорч үлдэнэ.

2. Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний бие биеэ нөхцөлдүүлсэн битүү хэлхээний орчин үеийн анагаах ухаан лугаа тусгагдах ач холбогдол нь аливаа хурц, архаг өвчний үед илэрдэг үрэвсэл, нөхөн төлжилт, дархлалын хариу урвал, бүлэгнэх, үл бүлэгнүүлэх тогтолцооны алдагдал зэрэг эмгэг жамын олон арван шугамыг "ХШБ-ы эмгэг тоон харьцааны кодоос мембраны 3 төлөвийн эмгэг харьцааны код” гэсэн хувиргалтанд оруулж өмнө нь хэвшиж тогтсон шиг нэг ижил өнгө аясаар бус наанадаж харилцан эрс ялгаатай гурван өөр өнгө аяс, чиглэлд оруулан ухаарч байж оношлогоо, эмчилгээний шинэ зарчим боловсруулах онол арга зүйн үндсийг гаргах боломжийг өгч байгаа юм. Дээр дурьдсан “Уламжлалт ба орчин үеийн оношлогоо, эмчилгээний бие биеэ нөхцөлдүүлсэн битүү хэлхээг” өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн оновчтойгоор чадварлагаар ашиглаж, сэтгэж чаддаг мэдлэг, дадлага, хандлага бүхий үндэсний эмч мэргэжилтэнтэй болох цаг хугацааны дөхөм манай орны хувьд арав хорин жилээр бус дөрөв, тавхан жилээр хэмжигдэх болно гэдэгт найдаж болох юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 539
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК