Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Элэгний өвчний үе дэх мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Б. Цэрэндаш, Л.Тулгаа

Анагаах ухааны хүрээлэн

 

Элэгний эмгэг, ялангуяа элэгний хатуурлын үед үүедэг гол хүндрэлүүдийн нэг бол өвчтөнд мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт гарч, улмаар элэгний энцефалопати, комд хүргэдэг явдал юм.

Элэгний өвчний үед хүний сэтгэхүйд өөрчлөлт гардаг тухай эрт дээр үеэс мэддэг байжээ. Эртний вавилончууд, мөн хятадууд элэг бол хүний сэтгэл санаатай холбоотой эрхтэн гэж үздэг байв. М.Э.Ө 460-370 оны үед Гиппократ элэгний үрэвсэлтэй өвчтөн ойлгомжгүй зүйл ярьдаг тухай бичсэн байдаг. Орчин үеийн элэг судлалыг үндэслэгч Frerichs элэгний эмгэгтэй өвчтөний сэтгэцийн өөрчлөлтийн тухай бичихдээ: “Олон жил элэгний хатууралтай байсан өвчтөнд гэнэт энэ өвчний үед илэрдэггүй шинж тэмдгүүд үүсч, өвчтөн ухаан алдан, дараа нь гүн оврогод орж нас барсан" тухай тэмдэглэжээ.

Элэгний эмгэгийн үед элэг хоргүйжүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноос аммиак болон меркаптан, фенол, богино гинжин холбоот өөхний хүчлүүд тархинд хортой нөлөө үзүүлж, зөвхөн сэтгэлзүйн сорилоор илрэх далд хэлбэрээс эхлэн үхлийн шалтгаан болдог элэгний оврого үүсэх хүртэл янз бүрийн хэлбэрээр илэрдэг.

Элэгний өвчний үе дэх мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт нь янз бүрийн хэлбэрээр, өвчтөн бүрт өөр өөр байдлаар илэрч болно.

Элэгний өвчний эхэн үөд мэдрэл сульдлын хам шинж үүснэ. Үүнд: амархан ядрах, бие сульдах, сэтгэл санаагаар унах, нойрны хэмнэл алдагдах, турах гэх мэт шинжүүд эрт гардаг. Цаашид мартамхай болох, сарвууны чичирхийлэл уүсэх, салганах, зан ааш хувирах, ухаан самуурах, булчин чангарах гэх зэрэг шинжүүд гарч даамжирна.
Бидний явуулсан судалгаагаар ШКТЭ-ийн Элэг судлалын төвд хэвтэн эмчлүүлэгсдийн дундаас элэгний эмгэгтэй 300 өвчтөний 83.1%-д нь мэдрэл сульдлын хам шинж илэрч байв.

Өвчтөний ухамсарт ухаанд өөрчлөлт орж, нойр хямарна. Залхуу хүрч нойрмог болох эсвэл нойр хүрэхгүй байх шинж эрт гарна. Эсвэ. дөр унтаж, шөнө нойр хүрэхгүй болно. Хөдөлгөөн багасна, харц хөшүүн болж, асуултанд товчхон хариулна. Энэ нь даамжирч өвчтөн зөвхөн хүчтэй цочруулд хариу өгнө. Оврогод орох үөдээ эхлээд зүгээр л унтаад байгаа мэт боловч, цаашлаад гадны цочролд хариу өгөх нь багасч ирнэ. Эдгээр өөрчлөлтүүд аль ч шатандаа эргэн сэргэж болно.

Өвчтөний зан харьцаанд өөрчлөлт орж, цочромтгой, ууртай, орчиндоо сонирхолгүй болно. Эсвэл эсрэгээр нь хөөрлийн байдалтай, хөгжилтэй болж болно.

Оюун ухааны чадавхи янз бүрийн зэргээр буурна. Ухаан санаа хэвийн боловч, жишээ нь, шүдэнзний мод эсвэл шоогоор энгийн зүйл хийж чадахаа болино. Мөн энэ үед Рейтаны сорилоор (энд тэнд бичсэн тоог тодорхой хугацаанд дэс дарааплын дагуу олох) шалгаж болно. Бичгийн хэв өөрчлөгдөнө, хэлбэр, хэмжээгээр ижил зүйлсийг хооронд нь ялган таньж чадахаа больдог.

Үг яриа удааширч, ойлгомжгүй болох ба хоолойны өнгө нэгэн хэвийн болно. Заримдаа өвчтөний амнаас “элэгний үнэр” үнэртэнэ. Энэ нь исгэлэн маягийн эвгүй үнэр юм.

Мөн чичирхийлэх шинжүүд ажиглагдана. Гарын хуруунуудыг сарвайлган тэнийлгэх эсвэл гараа ширээн дээр хөдөлгөөнгүй тавьж, гарын сарвууг гэдийлгэх үед чичирхийлэл илүү тод ажиглагдана. Мөн хүзүү, эрүү чичирхийлэх, хэлээ гаргах, амаа ангайх, нүдээ аних үед чичирхийлэл ажиглагдаж болно. Чичирхийлэлт хөдөлж явах буюу амарч байх үед алга болж, тодорхой нэг байрлалд удаа хугацаагаар байх үед илүү тод болно. Ихэвчлэн хоёр талдаа байх боловч, аль нэг талд нь илүү тод байна. Үүнийг мөчдийг ээлжлэн аажим өргүүлэх, эмч гараа атгуулах гох мэтээр мэдэж болно. Оврогын үед чичирхийлэлт алга болно.

Шөрмөсний гүн рефлексүүд нэмэгдсэн байна. Заримдаа булчингийн чангарапт үүсдэг. Оврогын үед рефлекс үгүй болно.

Өвчтөний хоолны дуршил нэмэгдэх, булчин татвалзах, шүүрэх болон хөхөх эмгэг рефлексүүд илрэх нь тархины хямрал тархмал шинжтэй байгааг харуулна.

Өвчтөний ухаан санаа дарангуйлагдах зэргийг үнэлэхдээ Глазгогийн шалгуурыг ашиглана (Хүснэгт1).

Хүснэгт 1. Ухаан санаа дарангуйлагдах зэргийг үнэлэх Глазгогийн шалгуур

Энэ гурван үйл ажиллагааны сорилыг нэгтгэж, үр дүнг оноогоор тооцно.

Ухаан санаа хэвийн үед 15 оноо, оврогын өмнөх үед 14-11 оноо, сопорын үед 10, гүн оврогын үед 8-4 оноо авна. Элэгний дутагдлын үндсэн илрэл бол элэгний энцефалопати юм.

Элэгний дутагдлын үед мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямрсанаас ухаан санаа, сэтгэцийн болон хөдөлгөөний алдагдлаар илрэх шинж тэмдгүүдийн цогцыг элэгний энцефалопати гэж нэрлэнэ. Элэгний энцефалопати нь элэгний дутагдлын эхэн үед эргэх шинж чанартай бөгөөд өвчний төгсгөлийн шатанд эргэж буцалтгүйгээр үүсдэг.
Элэгний энцефалопати хүндэрч өвчтөн гадны ямар ч цочролыг мэдрэхээ больж, ухаан алдахыг элэгний оврого буюу элэгний ком гэж нэрлэнэ.
Элэгний энцефалопатийг үе шат болгон яг нарийн хуваах нь хэцүү байдаг. Янз бүрийн ангилал бий.
Элэгний энцефалопатийг хүндрэлийн зэргээр нь ангилсан ангиллыг авч үзье:
Ш Далд үе -эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэхгүй боловч оюуны чадвар буурч нарийн ажиллагаа шаардагдсан зүйлийг гүйцэтгэж чадахгүй болсон байна. Энэ үеийг зөвхөн сэтгэлзүйн сорилоор илрүүлнэ.
Ш I үе - Өвчтөн тогтворгүй анхаарал муутай болсон, зан харилцаа бага зэрэг өөрчлөгдсөн, нойрны хэмнэл алдагдсан, хөдөлгөөний бага зэргийн алдагдалтай, чичирхийлэлтэй байна.
Ш II үе - Өвчтөн ядарсан царайтай, орчиндоо сонирхол буурсан, зан харьцаа нь мэдэгдэхүйц өөрчлөгдсөн, цаг хугацааны баримжаа алдсан, салганал үүсч, рефлексүүд нэмэгдсэн, үг яриа нь нэг хэмийн болсон байна.
Ш III үе - Өвчтөн нойрмог, ухаан самуурсан, цаг хугацаа ба орон зайн баримжаа бүрэн алдсан, ойлгомжгүй яриатай, ууртай догшин болсон байна. Заримдаа солиорно. Амнаас нь элэгний үнэр үнэртэх ба рефлекс нэмэгдсэн эсвэл суларсан, булчингийн чангарал, чичирхийлэл ажиглагдана.
Ш IY үе - оврого, элэгний үнэр маш их нэмэгдсэн, тархины дотоод даралт ихэссэн шинжүүд ажиглагдана.

Эдгээр мэдрэл сэтгэхүйн өөрчлөлтийг оношлохдоо нэмэлт аргуудыг хэрэглэж болно. Тархины цахилгаан бичлэг хийхэд а-хэмнэлийн идэвх янз бүрийн зэргээр удааширсан байх ба d-ба q-хэмнэл үүсч болно. Артерийн цусанд аммиакийн концентрацийг тодорхойлоход тэр нь нэмэгдсэн байна. Онош тодруулах соронзон-хэлбэлзлийн спектр хэмжих (Магнитно-резонанс спектроскоп), потенциал үүсгэх арга, нугасны ус шинжлэх, биохимийн шинжилгээ, КТ, МРТ зэрэг шинжилгээнүүдийг хийж болно.

Эмчилгээг үндсэн өвчинг эмчлэх болон хорт бодисын үүсэлтийг багасгаж зайлуулах хоёр чиглэлээр явуулна. Үндсэн өвчинг эмчлэхдээ нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгаж, тухайн оношинд тохирсон хоол, дэглэм, эмийн эмчилгээг хийнэ.

Вие махбод дах аммиакийг хоргүйжүүлэх хоёр янзын механизм бий. Энэ нь элгэн дэх мочевины биосинтез (үүнийг орнитины цикл-мөчлөг гэж нэрлэдэг) ба глутамин үүсэх явдал юм. Орнитины цикл аммиакийг холбох үндсэн механизм болдог. Элгэн дэх аммиакийг хоргүйжүүлэх эмийн бэлдмэлүүдийн нэг бол L-орнитин-L-аспартат (гепа-мерц) ба орнитин-а-кетоглутарат юм. Орнитин-аспартатын хоргүйжүүлэх үйлчилгээ нь хэд хэдэн механизмаар тайлбарлагдана. Үүнд:

Ш Орнитин элэгний үүдэн тогтолцооны ойролцоох эсүүдэд мочевины нийлэгшлийн гол фермент болох карбамоилфосфатсинтетазыг идэвхжүүлнэ;

Ш Аспартат элэгний вений ойролцоох эсүүдэд, булчин болон тархинд глутаминсинтетазыг идэвхжүүлнэ;

Ш Орнитин ба аспартат мочевины нийлэгжилтийн циклд оролцдог.

Бид элэгний эмгэгтэй, мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт илэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд Германы Мерц фирмийн Гепа-Мерц (L-орнитин-L-аспартат) бэлдмэлийг хэрэглэж үр дүнг үнэлсэн судалгаа явуулсан юм. Судалгаанд хамрагдсан өвчтнүүдэд эм хэрэглэхийн өмнө болон дараа гэсэн үе шаттайгаар асуумж, үзлэг, Рейтений сорил болон өвчтөний ухаан санааны байдлыг үнэлэх Глазгогийн сорилоор үр дүнг тооцож гаргав. Уг судалгаагаар эмнэлзүйн практикт орнитин-аспартатыг хэрэглэснээр элэгний энцефалопати үусэх эмгэг жамын механизмд шууд үйлчлэх боломж бий болж, элэгний эмгэгийн үе дэх мэдрэл сэтгэхүйн өөрчлөлтийг эмчлэхэд уг бэлдмэлийг хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй болох нь батлагдсан.

Мөн лактулоза(дюфалак), лактитол (Ь-галактозидсорбитол) зэргийгхэрэглэнэ. Эдгээрийг хэрэглэснээр лактобактерийн өсөлт нэмэгдэнэ, E.coli гэх мэт уреазо-эерэг бактерийн өсөлтийг дарангуйлна, бүдүүн гэдэсний рН-ийг багасгана, цусны судаснаас бүдүүн гэдэсний хөндий рүү аммиакийн нэвчилтийг ихэсгэнэ, мөн осмосын хуулиар үйлчилж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэн туулгана.

Ном зүй

1. Тулгаа Л, Цэрэндаш Б., Элэгний эмгэгтэй өвчтөнд орницетил хэрэглэсэн туршлага АУХ-ийн Эрдмийн бичиг. 2003, №5, х. 30-35
2. Григорьев П.Я., Яковенко.А.В. “Клиничөская гастроэнтерология” 1998
3. Ивашкин В.Т. “Болезни печени и желчевыводящих путей” 2002,с. 177-187
4.Комаров Ф.И. Болезни органов пищеварения и системы крови 1999
5. Комаров Ф.И., Хазанов А.И., Гогин E.L Гембицкий Е.В. Диагностика и лечөние внутренних болезней. Москва,1999, с200
6. Логинов А.С, Блок Ю.Е.Диагностика и лөчение гиперазотемии при циррозө печени. Тер.архив, 1983, №9,с.12б-130
7. Менджерицкий И.М. Секреты гастроэнтерологии. Ростов-на-Дону.1998, с. 509-514
8. Надинская М.Ю Латентная печёночная энцефалопатия. РЖГГК.2001.№1
9. Окороков А.Н. Диагностика болезней внутренних органов. Москва, 2002
10. Подымова С.Д Гепатогенная энцефалопатия. РЖГГК.1997.№1
11. Самайлов В.И. “Синдромологическая диагностика заболеваний нервной системы том
12. Шулутко Б.И. Внутренние болезни. Том 1, Санкт-Петербург. 1994, с. 415-426
13. Kircheis G.,Milius R.,Held L. et al. Therapeutic efficacy of L-ornithine-L-aspartate infusions in patients with cirrhosis and hepatic encephalopaty: results of a placebo-controlled, double-blind study. Hepatology,1997, №6.
14. Morgan M.Y. The treatment of chronic hepatic encephalopathy. Hepatogastroenterology 1995,№38,p. 377
15. Sherlock S.Diseasis of the liver and biliary system,1989, Eighth edition,p. 95-112.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3675
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК