Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Олигодендроглиомын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Р.Пүрэв, Р.Болдбат, А.Сайнжаргап,Т.Дуламсүрэн

Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн П.Н.Шастины нэрэмжит Кпиникийн төв эмнэлэг “Ачтан-Элит” Клиникийн эмнэлэг
 

 

Гавал тархины хоргүй ба хорт олигодендроглиомыг оношлоход компьютерт томографи шинжилгээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдгийг гадаадын (5-7,12,13,15-19) ба манай орны судлаачид (2 - 4, 8 - 11) тэмдэглэж байна. Гавал тархины хавдрыг эсийн бүтцээр нь ангилна (1,13,14).
Мэдрэлийн эпитель здээс гаралтай хавд уудаас олигодендроглиомууд илүүтэй тохиолддог (13) ба гавал тархины хавдрын 1.3% -12.6% - ийгэзэлнэ (13,14). Олигодендроглиом нь харьцангуй хоргүй хавдар (5) ба 40-50 насны хүмүүст илүүтэй тохиолдож (5,14), гавал тархины тал бөмбөлгийн цагаан бодист ялангуяа өмнөт хэсгээр байрлаж (5,7,13,16,19), тодосгогч бодис тарьсны дараа давтан компьютерт томографи хийхэд хавдар тодосгогч бодисоор 87% - д тодорно (5,7,12,18).
Манай оронд гавал тархины голомтот эмгэгүүд олонтоо тохиолдож компьютерт томографиар оношлогдож байгаа учир хоргүй ба хорт олигодендроглиомыг компьютерт томографиар оношлох боломжийгсудалж, практикт нэвтрүүлэх нь хойшлуулшгүй чухал асуудал болж байна.
Судалгааны ажлын зорилго: Хоргүй ба хорт олигодендроглиомын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг өөрийн орны нөхцөлд анхлан тогтоож, компьютерт томографи оношлогооны шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын аргачлал: Бид 2001-2004 онуудад “Ачтан-Элит” Клиникийн эмнэлгийн компьютерт томографи кабинетад олигодендроглиом хавдар гэж оношлогдсон 11 өвчтөний (хоргүй олигодендроглиом -6, хорт олигодендроглиом-5) компьютерт томографийн шинж тэмдгүүдэд судалгааны карт боловсруулж, түүнд дүгнэлт хийсэн.
Эдгээр шинжлүүлэгчдийн оношийг мэс ажилбар, биопсии шинжилгээгээр баталсан. Япон улсын Тошиба пүүсийн СТ техеөрөмжөөр стандарт 10 зүслэгээр буюу шаардлагатай үед зүслэгийн хоорондын зай 2-5 мм-ээр гүйцэтгэв. Компьютерт томограммаар хавдрын байрлал, бүтэц, нягтрал, хил хязгаар, гавал тархины хавагналт, дунд бүрдлийн хазайлт, хажуугийн ховдлуудыг, тодосгогч бодис урографины 76 хувийн уусмалыг 1 кг жинд 1 мл оногдохоор судсанд тарьж, дахин компьютерт томографи хийж, голомтот өөрчлөлтийн нягтралын өөрчлөлтийг тус тус үнэлсэн. Хажуугийн ховдпыг J.Hahn (1976)-ын аргаар хэмжиж, Ц.Бадамсэд, Э.Бямбажав (2002)-ын нарын боловсруулж гаргасан "Монгол хүний тархины ховдлуудын компьютерт томограммын лавламж хэмжээ”-тэй харьцуулж дүгнэлт өгсөн.
Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэгдэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгасан.
Судалгааны үр дүн, хэлцэмж: Бид хоргүй олигодендроглиомтой-6, хорт олигодендро-глиомтой - 5 өвчтөний компьютерт томографийн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийсэн.

Хүснэгт 1. Хоргүй ба хорт олигодендроглиомын компьютерттомографийн шинжтэмдгүүд

Тайлбар: ХиХ -хил хязгаар; ТБТД -тодосгогч бодис тарьсны дараа; ГТХ-гавал тархины хаван; ДБ-дунд бүрдэл; ХаХ - хажуугийн ховдол

Хүснэгт 1 -ээс үзэхэд хоргүй олигодендроглиом нь зулай - дагз, дух хэсэгт байрласан, бүтцийн ижил бус төрөлшилтэй, нягтрал жигд бус ба жигд ихэссэн, хил хязгаар жигд, тодосгогч бодис тарьсны дараа голомтот өөрчлөлтийн нягтрал жигд бус ба жигд ихэссэн, гавал тархины хавагналт, дунд бүрдэл хазайх, хажуугийн ховдол жигд бус ба жигд өргөссөн шинжүүд давамгайлж илэрч буй нь статистикийн үнэн магадлалтай (Р < 0.05) байна.
Хорт олигодендроглиомын 60.0% ± 24.5 нь дух-зулай хэсэгт байрласан ба хажуугийн ховдол жигд бус өргөссөн, 80.0% ± 20.0-д бүтцийн ижил бус төрөлшилтэй, хил хязгаар тод бус ба жигд бус, дунд бүрдэл хазайсан, 100%-д нягтрал жигд бус ихэссэн, тодосгогч бодис тарьсны дараа голомтот өөрчлөлтийн нягтрал жигд бус ихэссэн ба гавал тархины хавагналт шинж тэмдгүүд давамгайлж илэрч байна.
Бид өөрсдийн судалгаанд үндэслэн голомтот өөрчлөлтийн байрлал, бүтэц, нягтрал, тодосгогч бодис тарьсны дараах голомтот өөрчлөлтийн нягтралын өөрчлөлт, гавал тархины хаван, дунд бүрдэл, хажуугийн ховдлыг үнэлэх нь хоргүй оа хорт олигодендроглиомын компьютерт томографийн оношлогооны гол шалгуур үзүүлэлт болохыг тогтоолоо.
Хоргүй олигодендроглиомын 83.3% ±16.7- д голомтот өерчлөлт бүтцийн ижил бустөрөлшилтэй байгаа нь D.Steinhoff., W.Lanksch., E.Kazner (1977); P.F.J.New., S.Aronow., J.R.Hesselink (1980);
A.Н.Холины    (2000) хавдрын шохойжилтоос бүтцийн ижил бус төрөлшилтэй байна гэсэн дүгнэлтийг баталж байна.
Хорт олигодендроглиомын 80.0%±20-д голомтот өерчлөлтийн хил хязгаар тод бус, жигд бус байгаа нь H.L.Baker., O.W.Houser., J.K.Campbel! (1980); D.G.Poots., G.F.Abboti., J.V.Sneidern (1980); А.Н.Коновалов., B.Н.Корниенко.,    Г.А.Лобанов (1981) нарын дүгнэлттэй ойролцоо байна. Бид голомтот өөрчлөлтийн хил хязгаарын тод ба тод бус, жигд ба жигд бусаар хоргүй ба хорт олигодендроглиомыг ялган оношлох гол үзүүлэлт мөн болохыг баталсан.  I. >

Дүгнэлт
1. Хоргүй олигодендроглиомын үед 50.0%±22.4-д дух хэсэгт байрласан ба голомтот өөрчлөлтийн нягтрал жигд ихэссэн, 83.3%±16.7-д бүтцийн ижил бус төрөлшилтэй ба хил хязгаар жигд, хорт олигодендроглиомын үед 80.0% ±20.0-д голомтот өөрчлөлтийн хил хязгаар тод-жигд бус компьютерт томографийн шинж тэмдгүүд давамгайлдгийг илрүүлэв.

2. Голомтот өөрчлөлтийн байрлал, бүтэц, нягтрал, тодосгогч бодис тарьсны дараах голомтот өөрчлөлтийн нягтралын өөрчлөлт, гавал тархины хаван, дунд бүрдэл, хажуугийн ховдлыг үнэлэх нь хоргүй ба хорт олигодендроглиомын компьютерт томографийн оношлогооны гол шалгуур үзүүлэлт болох нь тогтоогдов.

Ном зүй

1. Архангельский В.В.Опухоли центральной нервной системы. Вкн.: Патологоанатомическая диагностика опухолей человека. - М.: Медицина. 1982.-С. 472492.
2. Бадамсэд Ц., Оюун Б. Тархины зарим голомтот өөрчлөлтийн рентген цахим тоолуурт томографи оношлогоо. - Радиологийн оношлогооны зарим асуудалд. - ном -Улаанбаатар хот. - 1996 он. - х. 129 -136.
3. Бадамсэд Ц., Бямбажав Э. Тархины ховдлуудын компьютерт томограммын лавламж хэмжээ. П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг. Олон улсын сувилагчийн өдөрт зориулав. “ Сувилагч - судлаач” сэдэвт онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. -Улаанбаатар хот. -2002 он.-х.11 -13.
4. Бадамсэд Ц. Гавал тархины зарим хавдруудын компьютерт томографийн шинж тэмдгүүд. - Анагаах ухааны хүрээлэнгээс эрхлэн жил тутам гаргадаг эрдмийн бүтээлүүдийн эмхэтгэл “ ЭРДМИЙН, БИЧЙГ” сэтгүүл. - № 5. -Улаанбаатар хот. - 2003 он. - х. 49 - 59.
5. Верөщагин Н.В., Брагина Л.К., С.Б.Вавилов., Левина Г.Я. Компьютерная томография мозга. - Москва. Медицина.: - 1980. -с.190 -193.
6. Коновалов А.Н., Корниенко В.Н., Лобанов С.А. Компьютерная томография глиальных опухолей мозга. - Обнинск. - 1981. - с.13 - 14.
7. Коновалов А.Н., Корниенко В.Н. Компьютерная томография в нейрохирургической клинике. - Медицина. Москва.: - 1985. - с. 20 -23. 27 - 34.
8. ОнхуудайП. Дүрслэл оношлогоо.-ном.- Улаанбаатар хот. - 1993 он. - х. 68 - 73.
9. Онхуудай П. Дүрслэл оношлогоо сонголт, дэс дараалал. - ном. - Улаанбаатар хот.- 20ц.0 он. - х. 65 - 66.
10. Оихуудай П., Гончигсүрэн Д. Рентгенологи Радиологи. - ном. - Улаанбаатар хот. -2003 он. -х. 138 - 139.
11. Оюунбат Д. Гавал тархины цус харвалт, буглаа ба хавдрын компьютерт томографи оношлогооны асуудалд. - 03.22.10 Дүрслэл оношлогоо. - Анагаах ухааны магистрийн зэрэг горилж бичсэн тезис. - Улаайбаатар хот. 2003 он. -х. 29-31.
12. Ромоданов АП, МаликовА.И. Некоторые особенности морфологии, клиники и лечения олигодендроглиом больших головного мозга. -Журн. Вопросы нейрохир. -1980. - вып. 5. - с. 23 -28. .
13. Холин А.В. Магнитно резонансная томография при заболеваниях центральной нервной системы.- Издательство Типпократ\\\". -2000. - Г истологическая классификация опухолей центральной нервной системы /согласно изданию Международной серии ВОЗ. 1993 /. - с. 182 -184.
14. Хоминский Б.С. Гистологическая диагностика опухолей центральной нервной системы. - М.: - Медицина. - 1969. - с. 240.
15. Шмидт Е.В., Верещагин Н.В., Брагина Л.К., Вавилов С.Б. Компьютерная томография мозга в неврологии. -Журн. Невропатол. -1978.№ 1. -с. 3-7.
16. Baker H.L., Houser Q.W., Campbell J.K. National cancer institute study: evaluation of computed tomography in the diagnosis of intracranial neoplasms. I. Overall results. - Radiology. - 1980. vol. 136. p. 91-96.
17. New P.F.J., Scott W. Computed tomography of the brain and orbit. - Baltimore: Williams Wiliams Wilkin. - 1975. p. 486.
18. New P.F.J., Aronow S., Hesselink J.R. et al. National cancer institute study: evaluation of computed tomography in the diagnosis of intracranial neoplasms. - Radiology. - 1980. vol. 136. p. 665 -675.
19. Poots D.G., Abboti G.F., Sneidem J.V. National cancer institiute study: evaluation of computed tomography in the diagnosis of intracranial neoplasms. - Radiology. - 1980. vol. 136. p. 657 -664.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 672
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК