Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Улаанбаатар хотын настангуудын амьсгалын замын өвчлөлийг агаарын бохирдолттой холбон судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц.Цэрэгмаа, Ж.Мөнхцэцэг

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Судалгааны ажлын үндэслэл. 2025 онд 1950 онтой харьцуулахад дэлхий дээр 60 аас дээш насны хүн 6 дахин, 80 аас дээш насны өндөр настан 10 дахин өсөх болно гэсэн НҮБ-ийн тооцоо байдаг. Манай улсын 65, түүнээс дээш өндөр настан хүн амын 3.54% эзэлж байна. Дэлхийн хүн амын энэ өсөлт нь ихэнх улсуудад төрөлт багасан, хүн амын наслалт уртсаж байгаатай холбоотой юм. Үүнтэй уялдан Геронтологи-настан судпалын асуудал биологи, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал татах боллоо (1.2.3.6.7.8.9.16).
Настанд зонхилон тохиолдож байгаа өвчний тоонд амьсгалын тогтолцооны эмгэг настаны өвчлөлийн 6,2%-ийг, үхлийн шалтгааны 8,3%-ийг эзэлж байна (3). Эмгэг судлалын материалаар ахмад настаны нас баралтын шалтгаанд амьсгалын замын эмгэг 4-р байрт ордог байна (5).
Дэлхий нийтийн болон бүс нутгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд хамгийн их нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг нь агаарын бохирдол юм гэж ДЭМБ-ын 2002 оны тайланд тусгасан байна (17).
Настаны өвчлөлийн байдалд дотоод, гадаад олон хүчин зүйл нөлөөлдөг. Нас ахихад гарах насны физиологи өөрчлөлт, дархлаа сулрал, гадаад болон дотоод стресс хүчин зүйлд дасах чадвар багасах, хөдөлмөрийн чадвар буурах, өвчин үүсгэгч хүчин зүйл, хорт зуршилд мэдрэг болохоос гадна тухайн орны цаг агаар нийгмийн байдал, ажил, амьдралын нөхцөл, орчны бохирдолт зэрэг гадаад орчны таагүй хүчин зүйлс нөлөөлдөг. Ингэж дотоод болон гадаад хүчин зүйлийн хавсарсан үйлчлэлийн улмаас настаны өвчлөл өндөр, олон өвчин хавсрах тохиолдол их байдаг гэж үздэг(10.11.12.13.14.15).
Үүнээс үндэслэн бид манай оронд бага хөндөгдсөн манай настангуудын дунд зонхилон тохиолддог өвчний нэг болох амьсгалын тогтолцооны өвчлөлийн байдлыг агаарын бохирдолттой холбон судлахаар дараах зорилго, зорилтыг дэвшүүлсэн юм.
Судалгааны ажлын зорилго. Улаанбаатар хотод оршин суугаа ахмад настангуудын амьсгалын тогтолцооны өвчлөлийн байдал, бүтэц, түүнийг агаарын бохирдолттой холбон судлах.
Судалгааны ажлын зорилт
1.    Улаанбаатар хотын настангуудын амьсгалын тогтолцооны өвчлөлийн байдлыг сүүлийн 5 жилээр СБД, СХД-д судлах.
2.    Сонгосон дүүргүүдийн сүүлийн 5 жилийн агаарын шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулан судлах.
3.    Настангуудын амьсгалын тогтолцооны өвчлөлийг агаарын бохирдолттой холбон судлах
Судалгааны ажлын материал, арга зүй. Судалгааг ДЭМБ-ын санхүүжилтээр 2002-2003 онд хийж гүйцэтгэсэн. 1998-2002 оны настангуудын амьсгалын тогтолцооны өвчлөлийн байдлыг тодорхойлох зорилгоор дээрх 2 дүүргүүдийн ЭМТ-ийн сүүлийн 5    жилд хэвтэж эмчлүүлэгсдийн 9248 өвчний Г. ,'үх, эмнэлгээс гарагсдын 12546 ширхэг 5-р маягтад эргэмж судалгаа хийв. Агаарын бохирдолын үзүүлэлтүүдийг Байгаль орчны яамны харъяа Ус цаг уур, орчны шинжилгээний газрын архивын материал, харьяа лабораториудын шинжилгээг ашиглан эргэмж судалгааны аргаар тодорхойлов. Эргэмж судалгаагаар 1998-2002 оны 1-12сард,сар бүрийндундах 15-24-ныөдрүүдэд хийсэн агаарын шинжилгээний үзүүлэлтүүдийг судалгаанд ашигласан болно.
Судалгааны материалд статистик боловсруулалт хийхдээ EPI-lnfo, Statgraph, Excel програмуудыг ашиглан статистик энгийн харьцуулалт, корреляци, экстенсив, интенсив үзүүлэлт, Стьюдентийн t критери, Хи квадрат зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж, дүрслэлийн аргуудыг ашиглав.
Судалгааны ажлын дүн.
1. Хоёр дүүрэгт настаны амьсгалын тогтолцооны өвчлөлийг судалсан дүн Настаны амьсгалын тогтолцооны өвчлөлийг дүүрэг тус бүрийн нийт настангуудын тоонд харьцуулан 1000 настанд тооцож гаргасан болно. Настангуудын амьсгалын тогтолцооны өвчлөлийн байдлыг 2 дүүрэгт харьцуулсан судалгааг хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1. 2 дүүргийн сүүлийн 4 жилийн өвчлөл  (0/00)

Настны амьсгалын өвчлөлийн байдал эмнэлэгт хэвтэлтээр 2 дүүрэгт аль алинд нь багассан динамик ажиглагдаж байна. Сүүлийн 4 жилийн дундажаар УБ хотын настангуудын амьсгалын тогтолцооны өвчлөл 1000 хүнд 21,6 % байна. Сүхбаатар дүүрэгт настаны амьсгалын өвчлөл Сонгино-Хайрхан дүүргээс харьцангуй өндөр байгаа боловч статистик магадлал бүхий ялгаатай байж чадахгүй байна. Настаны сүүлийн 5 жилийн амьсгалын тогтолцооны өвчлөлийн байдлыг сараар авч үзвэл (зураг 1) настаны амьсгалын тогтолцооны өвчлөл 5-10 сард буурах хандлагатай, 11-4 сард ихсэж буй динамик ажиглагдлаа (р=0.05).

Зураг 1. Настны өвчлөлийн сарын хөдлөл зүй

Зураг 1-с харахад ялангуяа зуны 6,7,8-дугаар саруудад настаны өвчлөл өвөл, хаврын саруудтай (12, 1, 2, 3, 4) харьцуулахад статистик магадлал бүхий бага (р<0.001) байна. Харин 2-дугаар сард өвлийн бусад сараас өвчлөл бага байгаа нь Монголын уламжлалт цагаан сарын баяртай холбоотой эмнэлэгт хэвтэгсдийн тоо багассан байж болох талтай.

Хүснэгт 2. Настны амьсгалын өвчний бүтэц, түүний өөрчлөлтийн динамик (%%)

1998-2001 онд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрийн эрүүл мэндийн нэгдлийн дотрын тасагт хэвтэж эмчлүүлсэн амьсгалын тогтолцооны эмгэгтэй настангуудын өвчний бүтцийг судлахад настангуудын (хэвтсэн 1000 настанд) дунд гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушигны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчнүүдийн эзлэх хувь өндөр байна (Хүснэгт 2). Өөрөөр хэлбэл амьсгалын тогтолцооны өвчтэй настангуудыг эмнэлэгт хэвтэхэд хүргэдэг гол шалтгаан нь эдгээр өвчин болж байна.
Судалгаа хийсэн 2 дүүрэгт өвчний бүтцийг харьцуулан үзсэн судалгаагаар 1998-2001 онуудад гуурсан хоолойн архаг үрэвсэл СХД-т СБД-тэй харьцуулахад статистик магадлал бүхий өндөр (р<0.001) байна. Харин гуурсан хоолойн багтраа өвчин хотын төвийн дүүрэг болох СБД-т 1998, 2000, 2001 онуудад СХ дүүргээс статистик магадлал бүхий өндөр (р<0.001) байна. Уушгины үрэвслийн хувьд өвчлөл сүүлийн дөрвөн жилд СБД-т илүү өндөр (р<0.001) байжээ.
2. Агаарын бохирдолын үзүүлэлтүүдийг судалсан дүн Азотын давхар ислийн (NOz) агаар дахь зөвщөөрөгдөх дээд хэмжээ 0,04 мг/м3, хүхрийн давхар исэл (S02) 0,15 мг/м3 байдаг. Судалгаанд хамрагдсан 2 дүүргийн агаар дахь азотын давхар исэл, хүхрийн давхар ислийг сүүлийн 5 жилийн дунджаар авч үзэхэд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс ихгүй үзүүлэлт гарсан боловч жил бүр өссөн динамик ажиглагдаж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хотын замын хөдөлгөөн, үйлдвэр, хүн амын төвлөрөл, техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл өссөн зэрэг шалтгаантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй юм.
Агаар дахь азотын давхар ислийн хэмжээг 2 дүүрэгт харьцуулсан дүнгээс харахад үзэхэд СБД-ийн агаарт N02-vwh агууламж СХД-ээс жилээс жилд статистик магадлал бүхий ихэссэн байна (р<0.05). Агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ мөн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их биш байна. 1998, 1999, 2002 онуудад хүхрийн давхар исэл 2 дүүрэгт ихэссэн динамик ажиглагдаж байгаа боловч статистик магадлал бүхий ялгаа байхгүй байна. Харин 2000, 2001 онуудад СБД-ийн агаарын 302-ийн хэмжээ статистик магадлал бүхий ихэссэн байлаа (р<0.05).

Зураг 2. СБД, СХД-ийн агаарын SOz (сараар)

Зураг 3. СБД, СХД-ийн агаарын N02 (сараар)

2.3-дугаар зургаас харахад Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт 302-ийн агууламж зуны саруудад буурдаг, харин NOj-ийн агууламж жилийн туршид тогтвортой байдаг нь харагдаж байна. Агаарын бохирдолын үзүүлэлтүүдийн сүүлийн 5    жилийн дунджийг сараар авч үзвэл N02, S02 нь өвлийн саруудад статистик магадлал бүхий өндөр (р=0.05) байлаа. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотод өвлийн саруудад агаарын бохирдолт ихсэж байна. Энэ нь настангуудад амьсгалын тогтолцооны өвчлөл ихсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл нь болж байна гэж үзэхэд хүргэж байна.

Зураг 4. NOz, SOz сарын дундаж (мг/м3)

Агаарын бохирдолт, настаны амьсгалын тогтолцооны өвчлөлийн хоорондын хамаарлыг авч үзэхэд NOz ба өвчлөл хоёрын хооронд шууд дунд зэргийн хамаарал (Rxy=0.45), S02 болон өвчлөлийн хооронд мөн шууд дунд зэргийн хамааралтай (Rxy=0,66) болох нь тогтоогдсон болно. Бидний судалгааны энэ үр дүн нь 19981999 онд Н.Сувд нарын Хан-Уул дүүргийн хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг агаар дахь тоосны агууламжтай холбон судалсан судалгааны дүнтэй үндсэндээ дүйж байна.

Дүгнэлт
1. Улаанбаатар хотын (СБД, СХД) настангуудын амьсгалын тогтолцооны өвчлөл сүүлийн 4 жилийн ЭМНЭЛЭГТ ХЭВТЭГСДИЙН ЭРГЭМЖ судалгаагаар 21,6(°/00) байна. Амьсгалж тогтолцооны өвчтэй настангуудыг эмнэлэгт хэвтэхэд хүргэж буй гол өвчин нь гуурсан хоолойн архаг үрэвсэл (бронхит), уушгины үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчин байна.
2. Судалгаанд хамрагдсан 2 дүүргийн агаарын бохирдолт жил бүр ихсэж байна. 2 дүүргийг харьцуулсан дүнгээс үзэхэд Сүхбаатар дүүрэгт Сонгинохайрхан дүүргээс статистик магадлал бүхий ихэссэн байна (р<0.05). Агаарын бохирдолт cap, улирлаас хамаарч байна. Өвлийн саруудад статистик магадлалтайгаар ихсэж байна. Өндөр настны амьсгалын замын өвчний сэдрэл, эмнэлэгт хэвтэлт өвлийн саруудад өндөр байна.
3. Улаанбаатар хотын агаарын бохирдолт нь (N02, S02) настангуудын амьсгалын тогтолцооны эмгэгтэй шууд дунд зэргийн (Rxy=0.45, Rxy=0.66) хамааралтай байгаа нь агаарын бохирдол ихсэх нь настаны амьсгалын замын эмгэг сэдрэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Ном зүй

1. Мухар Ц. Хүний дундаж наслалт ба өтлөлт. Ахмад үе. 1998, №47х.4-5
2. Мухар Ц., Оргил Б. Настан ба эрүүл мэнд 1997.
3. Настан ба эрүүл мэнд. Дэд төслийн үр дүн ЭМУМБТ. УБ2000 он.
4. Сувд Н., Оюунбилэг Д., Бурмаа Б., Энхцэцэг Ш. Хан-Уул дүүргийн агаарын бохирдол, хүн амын зарим өвчлөлийн хоорондын хамаарлыг судалсан дүн. МАУ. 2003. №3 (125) х.28-33.
5. Сэржээ Д., Энх-Амгалан Д., Батсэрээдэнэ Б., Өлзийхутаг А., Гэрэлцэцэг С., Энх-Амар Я. Клиникийн III эмнэлгийн ахмад настны 1994-1998 онуудын эмгэг судлалын материалд хийсэн судалгаа. // МАУ 2001. №2(115) х.21-22
6. Апьперович В.Д. Геронтология, старость, социокультурный портрет.1998
7. Анисимов В.Н. Программа ООК ло исследованиям старения в XXI веке. // Вестник геронтологии
8. Анисимов В.Н. Фундаментальная геронтология на рубеже веков. //Клиническая геронтология 2000 №1 с. 25-32
9. Безруков В.В., Дуплөнко Ю.К., Бурчинский С.Г. Тенденции геронтологических исследований в мире.// Клиническая геронтология 2000 №1 с.70-73
10. Коркушко О.В. Дыхательная система. Руководство по геронтологии. Под редакцией Чеботарева.Д.Ф. 1978с.232-245
11. Коркушко О.В; ЧеботаревД.Ф.Калиновская Е.Г гериатрия в терапевтической практике. 1993.
12. Харисанфова Е.Н. Основы геронтологии. 1999
13. Чеботарёв Д.Ф. Гериатрия 1990
14. Чеботарёв Д.Ф., Коркушко О.В., Иванов А.А. Адаптационные возможности системы внешнего дыхания в пожилом и старческом возрасте. Старение и адаптация. Геронтология и гериатрия. (ежөгодник) 1981
15. Jone W. Rowe, EL Schneider. Ageing processes. The Merck Manual of Geriatrics p. 303306.
16. Human development report of Mongolia. 2003
17. Reducing risk promotion healthy life. World Health Report. WHO. 2002.7
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1452
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК