Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 1(98)
Докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн
( Товч мэдээлэл )
 

 

Нэг. Докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн

Дэнсмаагийн Дүнгэрдорж

Анагаах ухааны их сургууль (докторант)

"Монгол ардын эмнэлэгт хэрэглэж   байсан зарим зүйл  ургамлын  химийн судлгаа" сэдвээр 1996 оны 12 дугаар   сарын 20-нд Украйны Харьков хотод эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Судлаач энэхүү бүтээлээрээ монгол ардын эмнэлэгт хэрэглэж байсан хунчир, ортууз дэгд, бэришийн төрлийн 12 зүйл ургамлын химийн бүрэлдэхүүнийг судалж 74 бодис цэвэршүүлэн гарган авч бүтцийг нь тогтооход 42 флавониод, 16 ксантон, 4 алколоид. 4 иридоид, 3 кумарин, 2 эфир байснаас 6 нь шинэ бодис болохыг орчин үеийн физик, хими, спектр судлалын аргуудаар баталж химийн судалгааны үндсэн дээр эм судлалын болон технологийн туршилт хийж биофлавон пропингозид, силодин, гепахол зэрэг эмийн бэлдмэлүүдийг бүтээж эмнэлгийн практикт нэвтрүүлсэн байна.

Хоёр. Дэд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд

 

1.    Дарьсүрэнгийн Анхлан

Анагаах ухааны их сургууль (аспирант)

"Монгол улсад ялгасан хүний томуугийн А вирусийн Н1 N1 дэд хэвшинжийн молекул-эпидемиологийн судалгаа" сэдвээр 1996 оны 3 дугаар сарын 21-нд ХБНГУ-ын Гийсэн хот дахь Юстус Либихийн нэрэмжит Их сургууль дээр хүний биологийн   дэд докторын (Doctor der Human biologie) зэрэг хамгаалсан.

Монгол улсад 1985-1991 онд ялгасан хүний томуугийн вирусийн А/Монгол/231/85, А/ Монгол/153/88, А/Монгол/ 111/91, А /Монгол/ 162/91 омгуудын HA, Np, NA, М, NP, РВ1 генүүдийн анхдагч бүтцийг олон улсын стандарт омгуудтай орчин үеийн молекул биологийн болон комьпютер жишгийн аргуудыг ашиглан харьцуулан судлаж, өвөрмөц онцлогуудыг илрүүлж, стандарт омгуудын тархалттай харьдуулан дүгнэлт хийжээ. А/Монгол/ 231/85 омог нь РВ1 NA, НА генээ А/ СССР/90/77 омгоос, NP, М, NS генээ A/PR/8/ 34 омгоос авсан реассортант болохыг тогтоосон нь нэн сонирхолтой үр дүн юм.

 

2.    Пүрэвсангын Одонтуяа

Арьсны  өвчин  судлалын төв (аспирант)

"Хүний арьс болон олон давхраат мембраны загварт кловетазол пропионат-17-ийн нэвчилтийг окклюзийн боолтоор "in vitro" нөхцөлд судалсан нь" сэдвээр ХБНГУ-ын Халле хотод 1996 оны 5 дугаар сарын -21-нд анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Псориаз зэрэг үрэвсэлт дерматозуудын эмчилгээнд хэсэг газрын идэвхит үйпчлгээтэй бодисуудын нэвчих чадварыг сайжруулах шинэ арга (гидроколлоид ашигласан окклюзийн боолт)-ыг уламжлалт аргуудтай харьцуулан туршилтын болон эмнэлзүйн сорилоор судлаж, үр дүнг тогтоожээ.

 

3. Агваандрамын Гүрбадам

Анагаах ухааны их сургууль (аспирант)

"Монгол хүүхдийн хялгасан хорхойдолтын эрүүл ахуйн ба биологийн эпидемиологийн төлөв" сэдвээр 1996 оны 6 дугаар сарын 21 -нд ОХУ-ын Эрхүү хотод биологийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

Хүүхдийн хялгасан хорхойдолтын халдварлалтын түвшин, нас, ажил мэргэжлийн бүлгийн онцлог, хүүхдийн хялгасан хорхойн өндөг халдварлах үндсэн  замыг тогтоож, хүүхдийн хялгасан хорхойн ялгаруулж байгаа шүүрэл үрэвслийн процесст хэрхэн нөлөөлж байгааг анх  удаа туршлагаар баталжээ.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 430
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК