Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 1(98)
Чихний төрөлхийн гажгийн үе дэх дуу дамжуулах тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Л.Шагдар, Б.Эрдэнэчулуун, П.Оюунчимэг, Б.Оюун, А.Сайнжаргал

Анагаах Ухааны Их сургууль, Эх нялхсын Эрдэм Шинжилгээний Төв, Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн

 
Абстракт

 

We have determined the main causes of the deafness due to sound conducting apparatus abnormality in 120 children who have a congenital ear anomaly. The investigation was made with computer tomography. In 52 patients have been made surgical corrections of sound conducting apparatus and determined their correlation. In consequence of investigation the surgical findings corresponded to the computer tomography index. The 80.4+2.7% all abnormality formed from second gills and the 20.0+6.8 of them formed from first gills by the rest of ossicular chain which sound during the operation. Pp 3-6, Tabies 2, Pictures 3., References 3,

 

                

 

Сүүлийн үед гадна, дунд чихний төрөлхийн гажгийн үед дүлийг үүсгэж байгаа дуу дамжуулах тогтолцооны өөрчлөлтийн хэмжээ, байрлалыг компьютерт томографийн шинжилгээгээр тодорхойлж, түүнийг бичил мэс заслын аргаар амжилттай сэргээж байна (1,2,3).

Компьютер томографийн шинжилгээний үзүүлэлт нь мэс заслын олдоцтой тохирч байлаа. Мэс заслын үед илэрч байгаа сонсголын ясны үлдэцийн тогтоцоор төрөлхмйн гажгийн үүслийг заламгайн I, II нумны хүрээгээр ялгав (Зураг 1). Манай оронд 1991 оноос чихний төрөлхийн гажгийн дүлийн шалтгааны байрлал, хэмжээ тогтоох, түүнийг мэс заслаар сайжруулах судалгааны ажил хийгдэж байна.

Судалгааны аргачлал, хэрэглэгдэхүүн:

Гадна, дунд чихний төрөлхийн гажигтай 120 өвчтөнд дүлийн шалтгааны байрлал ба хэмжээг компьютерт томографийн аргаар хэмжиж, тэдгээрээс 52 өвчтөнд сонсгол сайжруулах мэс засал хийж, компьютерт томографийн шинжилгээний үзүүлэлт, мэс заслын олдоцыг хооронд нь харьцуулж, дуу дамжуулах тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны хамаарлын түвшингийн үзүүлэлтүүдийг тооцон бодох машинд оруулж, боловсруулалт хийлээ.

Судалгааны үр дүн:

Гадна, дунд чихний төрөлхийн гажгийн дуу дамжуулах тогтолцооны өөрчлөлтийг компьютерийн томографаар хэнгэрэгний төв тэнхлэгийн түвшинд хэмжиж, түүний дундаж үзүүлэлтийг гаргасны дараа сонсгол сайжруулах (меатотимпанопластик) болон дэлбэн засах (отопластик) мэс засал хийлээ. Сонсгол сайжруулах бичил мэс заслын үед компьютерийн томографаар тогтоосон дуу дамжуулах тогтолцооны хэмжээг бичил харуураар 16 дахин томруулж, түүнийг хэмжиж хооронд нь харьцуулав (Хүснэгт 1).Хэнгэрэгний төв тэнхлэгийн түвшинд дуу дамжуулах тогтолцоог хэмжсэн.Бидний судалгаагаар төрөлхийн гажгийн 0,0+2,7% нь заламгайн II, 20,0+6,8% нь I нумны гажиг илэрлээ.Бид мэс заслын үед дуу дамжуулах тогтолцооны өөрчлөлт, түүний үүслийг тогтоосны дараа хэнгэргэн тогтолцоог сэргээх (сонсгол сайжруулах) зорилт тавив.Нийт өвчтөний 18,4%-д сонсгол сайжруулах мэс заслын II, 76,3%-д III, 5,2%-д IY хувилбарыг тус тус хэрэглэж, дуу дамжуулах ажиллагааг сэргээлээ.Сонсголын ясны оромцогийг сэргээхдээ: 37,9%-д өөрийн алхны толгой-дөшний их биеийн үлдэгдэл, 27,5%-д хиймэл тефлон дөрөө, 24,1%-д өөрийн дөрөө яс, 10,5%-д бусад яс хэрэглэв.Сонсгол сайжруулах мэс заслын дараа чихний шинэ суваг үүсэж, сонсгол 10-35 ДБ хүртэл сайжирлаа.Сонсгол сайжруулах мэс засал хийнээс хойш 3-6 сарын дараа чихний дэлбэн сэлбэх мэс засал хийв (Зураг 2).Гадна, дунд чихний төрөлхийн гажгийн үед дуу дамжуулах тогтолцооны үйл ажиллагаа(сонсгол)-ны болон бүтэц (дэлбээ, гадна чихний суваг, сонсголын ясны оромцог, хэнгэргэн хөндий)-ийн өөрчлөлтийг үндэслэн чихний төрөлхийн гажгийн хэлбэрийг тогтоов. Юуны өмнө дэлбээ, гадна сувгийн өөрчлөлтийг үндэслэж гадна, дунд чихний төрөлхийн гажгийг хэсгийн гаж хөгжилт, дутуу хөгжилт (I, II, III зэрэг), гажиг хөгжилт (I, II, III зэрэг), хавсарсан  гажиг хөгжилт (I, II, III) гэсэн хэлбэрт ангилав.

Чихний төрөлхийн хэсгийн гажигт: сувгийн нарийсалт, сонсголын ясны гажгийг хамааруулав. Чихний үлдэц нь хэвийн байрлалд байгаа атлаа бусад хэсэг нь үүсээгүй гажгийг дутуу хөгжилтөнд оруулж, үлдэц нь хэвийн  байрлалаас досшоо буюу урагшаа чиглэсэн хэт гажиг байрлалтай гажгийг гажиг хөгжилтөнд, зэрэгцсэн гажгийг хавсарсан гажиг хөгжилтөнд тус тус хамаарууллаа.

Гажгийг хэмжээгээр нь 3 (I,II,III) зэрэглэлд ангиллаа ( Зураг 3).

Дүлийн шалтгааныг тогтоох, сонсгол сайжруулах зорилготой уялдан чихний гажиг хөгжилтийг II, III зэрэглэлийг судалгаанд хамруулав.


Бид судалгааны эцэст чихний төрөлхийн гажгийн дуу дамжуулах тогтолцооны үйл ажиллагаа, бүтцийн үзүүлэлтийг чихний гажгийн хэлбэр, түүний II, III зэрэглэлийн өөрчлөлттэй уялдуулан харьцуулж, тэдгээрийн хамаарлыг тогтоох шалгуурыг бодож гаргалаа. (Хүснэгт 2)

Дүгнэлт

Чихний төрөлхийн гажгийн үед дуу дамжуулах тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны хамаарлыг ашиглан чихний гажгийн хэлбэр, түүний зэрэглэлийг тогтоох боломжтой байна. 

Ном зүй

1. Лапченко С.Н. Функциональная хирургия при врожденном недоразвитий наружного и средного уха. Труды научной сессий Киевского НИИ оториноларингологий. Киев, 1968, с.32-36
2. Kimitaka Kaga nd Jim Ichi-Suzuki Bilaterial congenitial atresia, auditiry and vestibular besting and surgical approach. Actaoto-rhino-Laryngology belgy., 1991, pp.45, 51-57;
3. Meha V, N Dubey S.P., Mann S.B, Suri S. Correlation between high-resolution in computed tomography and surgical finding in congenital airal atresia, Arch. Qtolcuyngol. Head & Neck Surg., 1998, pp.114; 137-141
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1012
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК