Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 1(94)
Монгол орны тарваган тахлын дэгдэлтүүдэд байгалын хүчин зүйлүүдийн нөлөөг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Энхбаатар, Л.Лхагва

Эрүүл Ахуй, Халдвар Нян судлалын Үндэсний Төв, Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

It has studied the correlation of 113 cases of plague outbursis with solar activity in Mongolia. The author has revealed 4,9,11,22,3,,44 years cycles of increase if 22,44 years authors cycles were marked at high degrees of Wolf's Numbers, for last 30 years they have been moved to low periods of solar activity. The author has con­cluded that outburst of 1993 was increase of following 44 year cycles.

pp.26-32. Diagrams 3, References 18,

Манай улсад сүүлийн 30 жил тарваган тахал өвчин харьцангуйгаар тасралтгүй өñсөнөөс Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймгийн тарваган тахалын байгалийн голомтууд идэвхжиж голомт нэмэгдэн өвчилсөн хүмүүсийн 33-40% нь нас баржээ. Зөвхөн сүүлийн 13 жилд 53 дэгдэлтэнд 101 хүн, ¿үнээс 1993 онд 12 дэгдэлтэнд 13 хүн өвчилснөөс 8 хүн нас барсны 66.7% нь 9-15 насны хүүхэд, 38% нь амьсгалын замаар, 62% нь хавьтлын замаар уг өвчнийг авчээ. Сүүлийн 13 жилд 1956-1979 оныхтой харьцуулахад дэгдэлт 17.1%, өвчлөл 91.8% өсчээ. (1)

Хаëдварт өвчний цар тахал, үүнээс тарваган тахлын байгалын голомт идэвхжих механизмыг эрдэмтэд олон янзаар тайлбарласнаас мэрэгчид нууц ба архаг байдлаар нян хадгалах ба бусад учир шалтгаанууд нь олон тооны агуулагч, дамжуулагч, газар нутгийг богино хугацаанд хамрах нөхцөлийг бүрдүүлж чаддаггүй гэж үздэг. Эдгээр онол таамаглалуудаас Оросын биофизикч А.Л.Чиæевскийн нарны идэвхжил (НИ)-ийн өөрчлөлт дэлхийн шим мандал, биемахбодод нөлөөлөх онол сонирхол татаж байна.(2)

Судалгааны арга хэрэглэгдэхүүн

Судалгаанд Монгол улсад 1880 оноос хойш БГХАЭСГ-н түүхэнд тэмдэглэгдсэн 115 жилийн хугацаан дахь бүрэн бус 287 илуу тахлын гаралтыг Австрийн одон орны оргил судлалын төвөөс гаргасан НИ-н Вольфын тоон утгатай ретроспектив, т¿үхэн адилтгалын аргаар харüöуулан судлав.Судалгааны үр дүн хэлцэмж:

Судалгаагаар тус улсад уг хугацаанд тарваган тахлын 4 томоохон дэгдэлт болсон гэж үзэв. (График№1)

1-р дэгдэлтийн оргил үе 1899 он
2-р дэгдэлтийн оргил үе 1928 он

3-р дэгдэлтийн оргил үе 1949 он

4-р дэгдэлтийн оргил үе 1993 он

Эдгээр оргил үеүд нь тухайн цаг хугацаа орон зайд дэгдэлт, өвчилсөн хүний тоогоор хамгийн өндөр байсан болно.

Тухайлбал: 1-р дэгдэлтийн оргил үе: 1899 онд одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хятад, Монгол лам иргэд хамрагдсан 300 хүн, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын өмнөт хэсэгт дэгдэлт, Дорнот аймгийн Чойбалсан сумын баруун суврагт 80 орчим хүн өвчилсөн дэгдэлтүүд гарчээ.(З)

  1. р дэгдэлтийн оргил үе: 1928 онд тал, хээр, ойт хээрийн бүсийн Дорнот, Дундговь, Төв, Өвөрхангай,Хэнтий зэрэг аймагт нийт 10 дэгдэлтэнд 37 хүн, 1931 онд Сүхбаатар, Дундговь, Хэнтий аймагт нийт 11 дэгдэлтэнд 23 хүн өвчилж байсан байна. (4)
  2. р дэгдэлтийн оргил үе: 1940-1950 оны дунд уе хүртэл тахлын голомтууд идэвхжиж олон дэгдэлт гарснаас 1949 он оргил үе нь байв. Энэ дэгдэлтүүд Монголын зүүн хэсгээс баруун хэсэгт шилжсэн гэж үзэж болохоор байна. (5) Зөвхөн 1949 онд 23 дэгдэлтэнд 37 хүн өвчилж дэгдэлтүүд Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн нутаг Хангай, Алтайн нуруунд болжээ.

4-р дэгдэлтийн оргил үе: 1993 он сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй олон дэгдэлт болжээ. Дэгдэлтүүд Өвөрхангай, Хэнтий, Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийг хамарч нийт 12 дэгдэлтэнд 13 хүн өвчилсөн байна. Томоохон дэгдэлтүүдийн хоорондын зай 1899-1928 он 29 жил, 1928-1949 онд 21 жил, 1949-1993 он 44 жил дунджаар (31.3-34.3)=33 жил болж байна. Судалгаанд хамрагдсан 11 жилд 21; 33; 44 жилийн хэмнэлээс гадна богино, дунд хэмнэл илрэв.

Богино хэмнэл: 113 жилд тодорхой хугацаанд харьцангуй

ихэссэн дэгдэлтүүд 23 удаа тохиолдсон байна. Эдгээр онууд 1880, 1886, 1899, 1905, 1912, 1918, 1922, 1926, 1931, 1938, 1940, 1942, 1945, 1949, 1952, 1961, 1964, 1967, 1970, 1973, 1983, 1986, 1990, 1993 дунджаар 3.9-4.9 жил тутамд ямар нэг хэмжээгээр дэгдэлт гарч байжээ. Дунд хэмнэл: Дэгдэлтүүд богино хэмнэлийнхээс харьцангуй өндөр, мэдэгдэхүйц ихэссэн дэгдэлтүүдийн хоорондын зайг авав. Дунд хэмнэлийн харьцангуй ихсэлтүүд 115 жилд ойролцоогоор 12 удаа тохиолджээ. 1880, 1886, 1899, 1905, 1912, 1918, 1928, 1942, 1949, 1964, 1973, 1983, 1993 он дунд хэмнэлийн үргэлжлэх хугацаа дунджаар 9.4 жил байна. Дунд хэмнэл сүүлийн 45 жилд (1949-1994 он) тод илэрчээ.

Тухайлбал 1949, 1964, 1973, 1983, 1993 он харьцангуй ихсэлт дэгдэлтүүд дунджаар 11.5 жил тутамд 1949 оныг эс тооцвол НИ- н уруудах, нам үед тогтвортой тохиож байв.

Оросын эрдэмтэн А.Л.Лавровскийн үзсэнээр тарваган тахлын
томоохон эпизоотиуд 10-11, завсрынх 4-5 жилийн зайтай гардаг
гэж үзсэн байна. (6)                                                               

Монгол орны тарваган тахлын байгалийн голомтонд шилжилт идэвхжлийг тодорхойлох зорилгоор 1920-1995 оны хоорондох

 
   

хугацаанд аймгуудыг уртрагийн дагуу үечлэн дэгдэлтүүдэд ажиглалт хийв. (Зураг №1) Тахлын дэгдэлтүүд газар зүйн байрлалаар ялгаатай идэвхжиж, дөлгөөнжиж буй байдал ажиглагдаж байна.

  1. 1918-1934 онд харьцангуй дөлгөөн, Монгол орны дорнот хэсэг идэвхтэй байжээ.
  2. 1934-1957 оны хооронд Хангай, Говь-Алтайд голомт идэхтэй, зүүн хэсэг харьцангуй намжмал, Монгол оронд хур тунадас бага гандуу өвчлөл, дэгдэлт их байв. (График№2)
  3. 1976 оноос хойш Монгол орны баруун хэсэг Алтай, Хангайн нурууны голомтууд идэвхжсэн бөгөөд хамгийн өндөр дэгдэлттэй он 1993 он болжээ. Монгол оронд тарваган тахлын харьцангуй идэвхтэй үеийн хугацаа ерөнхийдөө 23 орчим жил гэж үзэж болохоор байна.  Манай оронд явагдсан нийт тахлын дэгдэлтүүдийг НИ-тэй холбон судлахдаа уг өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдаж ирсэн 1931 оноос авч үзлээ.

Дэгдэлтүүдийн НИ-н эерэг, сөрөг мөчлөг түүний өндөр, нам үе дэхь тохиолт нь түүний богино, дунд, их хэмнэлийн далайцтай тодорхой хэмжээгээр тохирч байна. 22-44 жилийн их хэмнэлийн оргил үе НИ-н эерэг, мөчлөгийн өндөр үетэй, сүүлийн 30-45 жилийн дэгдэлтүүдийн оргил үе дунджаар 9.4-11.5 (10.4) жилийн хэмнэлтэй идэвхжлийн нам, уруудах үед тохирч байна.

Тахлын дэгдэлтүүдийн 10.4, 21, 23, 44 жилийн хэмнэл нь НИ-н 11,22,33,44 жилийн хугацаатай дүйж байна. Дэлхий нийтэд тохиолдож байсан цар тахал дэгдэлтүүдийн 65% нь өндөр, 35% нь нам үед, газар зүйн байршлаас шалтгаалан Энэтхэгт өндөр үед гарч байжээ. (7)

Тус орны тарваган тахлын байгалийн голомтуудад цаг агаар, чийг хур тундаñны нөлөөг зөвлөлтийн болон үндэсний мэргэжилтнүуд бичиж байв. Тухайлбал: 40-50 оны үед Хангай нурууны тарваган тахлын байгалийн голомтонд 1941, 1944, 1947, 1951, 1953 оны ган нөлөөлөж хур тунадас 45 мм-ээс бага үед ургамлын гарц, тарваганы амьдралд сөрөг нөлөөлдөг. (8)

Дорнот Монголын тарваган тахлын байгалийн голомтын эпизоотид цаг агаарын нөлөөллийг 1981 онд (9), Монгол Алтайн зүүн өмнөд бүсийн тарваган тахлын 9 голомтонд сүүлийн 49 жилд дунджаар 11.3 жил үргэлжилж 13.6 жилийн завсарлагатай 22.9 жилийн үечлэлтэй хур тунадастай холбоотой (1) байжээ.

Гурвансайхан огдойн голомтын халдваржилт, өсгөвөр илрэлт нарны идэвхжлийн уруудах үед өндөр байна гэж үзжээ. (10)

Газарзүйч Б.Авирмэд , П.Цолмон нарын судалгаагаар XYIII-XX зууны гангийн тохиолдол НИ-н бага үед эерэг мөчлөгийн уруудах үед их байгааг тэмдэглэсэн ба цаг уурч А.Намхайн судалгаагаар ган, зудын давтамж 6.10-12.45 жилийн давтамжтай явагдаж буйг тогтоосон байна. (11,12) Манай орны байгаль газар зүйн нөхцөлд хоол боловсруулах, амьсгал, зооантроноз малын зарим халдварт өвчний ихсэлтэнд НИ-л нөлөөлж хэмнэлт явцтай байгааг тэмдэглэжээ. (13,14,15,16)

Эрдэмтдийн судалгаагаар тарваган тахлын нянг агуулагч мэрэгчдийн тоо толгой, НИ-н тодорхой үед ихэсдэг байна. (17) Манай орны тарваган тахлын үндсэн агуулагч тарваганы тоо толгойд НИ-н нөлөөг судлаагүй боловч тахлын нян агуулагч үлийн цагаан оготнын хэт олшролтонд НИ-н нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.

Судлаачдын тэмдэглэснээр манай оронд 1926-1929 онд, 1941­1943, 1956-1957, 1963—1965, 1970-1973, 1980-1985 онуудад үлийн цагаан оготно хэт ихэссэн байна. Ихсэлтүүдийн оргил үе 1926, 1943,1956,1964,1973 онуудад тохиож зарим тохиолдолд ургамлын нөмрөгийн 90%-ийг хөнөөж байв. (18) Уг мэрэгчийн хэт олшролт, оргил үеүдийг НИ-тзй холбон авч үзэхэд нийт ихсэлтийн 50-66% нь НИ-н нам, уруудах үед 11,7 жил тутамд ихсэж байв. Ихсэлтүүд дунджаар 2.6 жил үргэлжилж байна. (График №3)

Дүгнэлт:

1. Судалгаанд хамрагдсан хугацаанд тус улсад 4 томоохон дэгдэлт явагдсан байна. Голомтын идэвхжил зүүнээс баруун тийш чиглэлтэй одоогийн байдлаар идэвхжил Монгол орны баруун хэсэгт явагдаж байна.

2.Тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил
4,9,10,5,22,33,44 жил тутамд идэвхжиж знэ нь байгалийн
хэлбэлзэл НИ-н соронзон орны нөлөө гэж үзэв.

  1. Тарваган тахлын 22-44 жилийн томоохон дэгдэлтүүдийн оргил үе НИ-н өндөр үед, 9.5-11 жилийн хэмнэл НИ-н нам, уруудах үед явагдаж байна. 1993 онд Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Завхан зэрэг аймагт гарсан 12 дэгдэлт нь тарваган тахлын байгалийн голомтын 44 жилийн хэмнэл идэвхжлийн оргил үе гэсэн дүгнэлтэд хүрэв.
  2. Тарваган тахлын агуулагч үлийн цагаан оготно 11,7 жил тутамд НИ-н нам үед хэт олширч буйг тогтоов. Үүнээс үндэслэн үндсэн агуулагч тарваганы ихсэлтийг байгалийн голомт тус бүрээр тогтоож уг өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх практикт ач холбогдолтой юм.
  3. Монгол орны тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил 2000 он гартал аажим буурах боловч жил, жилд тахал гарах боломжтой гэж үзэв.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1448
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК