Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 2(95)
Эрүүл мэндийн удирдлагын шийдвэр гаргалт ба мэдээллийн технологийн дэвшил
( Лекц )

Ц.Содномпил, П.Алтанхуяг, П.Нямдаваа

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв

 
Абстракт

The objectives of this paper are the levels of decision-making informa­tion needs, use information by decision-makers, and factors decision­ making of the Public Health of Mongolia.

Further task of Health Information system is establish Health Informa­tion National Network.

• pp.29-34. Pictures 3. References 6.

Эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөв боловсруулсан бодлого чухал ач холбогдолтой. Бодлого боловсруулахад хүн амын эрүүл мэндийн мэдээлэл гол тулгуур болдог. Мэдээлэл нь судалгааны үр дүн болон үндэсний эрүүл мэндийн мэдээллийн системээс бүрэлддэг. Үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем нь эрүүл мэндийн тайлангууд болон эмнэлгийн анхан шатны маягтуудын мэдээг боловсруулж, дүгнэж гаргах процесс юм. Мэдээллийн системийг хөгжүүлэхийн тулд мэдээллийн технологийн дэвшлийг мэдээлэл цуглуулах, боловсруулах, хэвлэх, тараах, сурталчлах зэрэг бүх шатанд хэрэгжүүлэх явдал юм.

Энэ зургаас харахад аливаа тулгамдсан асуудлууд шийдвэр гаргахыг шаарддаг, шийдвэр гаргахын тулд мэдээлэл шаардлагатай болдог, мэдээллийг судалгаа шинжилгээний үр бодлого боловсруулж шийдвэр гаргадаг 3 түвшин байдаг.

Үүнд:

  1. Бодлого боловсруулах, төлөвлөх үндэсний түвшин
  2. Эрүүл мэндийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх байгууллагын түвшин
  3. Үйл ажиллагааг гардан гүйцэтгэх түвшин
    Энэ 3 түвшинд гаргадаг шийдвэр нь үндсэн хоёр чиглэлээр гардаг.

Үүнд:

  • Нийгмийн эрүүл мэндийн
  • Эмнэл зүйн гэсэн хоёр чиглэл болно.

Бодлого боловсруулж шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлүүдийг:

  1. Мэдээллээр гачигдах
  2. Байгаа мэдээллийг өргөжүүлэн хэрэглзх чадвар хомсдох
  3. Мэдээлýл дамжуулалт муу байх гэж ангилдаг. Мэдээллээр гачигдах шалтгаан нь

Үндэсний эрүүл мэндийн мэдээллийн системийн хөгжил сул, шаардлагатай үзүүлэлтээр тайлан, мэдээ авч чадахгүй байх, тайлан мэдээ гаргах, боловсруулах, мэдээлэх салбарт ажиллагсдын мэдлэг мэргэжил хомс байдал, анхан шатны маягт бүртгэлийн хөтлөлт буруу буюу алдаатай байх зэрэг болно.

Байгаа мэдээллийг өргөжүүлэн хэрэглэх чадвар хомсдох шалтгаан нь мэдээлэл боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд ажиллагсдын мэдлýг мэргэжил сулаас болж байгаа тоо, мэдээ, материалд дүгнэлт хийх, үзүүлэлт тооцох арга зүй болон боловсруулж гаргасан мэдээллийг ашиглахад дутагдалтай байх явдал юм.

Мэдээлэл дамжуулалт муу байх шалтгаан нь анхан шатны байгууллага нэгжээс эхлэн нэгтгэн боловсруулалт хийх хүртэлх бүх шатанд мэдээлэл дамжуулах процессын хөгжил муу байх, цуглуулсан мэдээллийг боловсруулах техникийí чадамж, хангамж хүрэлцээгүй байх, нэгэнт боловсруулагдсан мэдээллийг хэвлэх, олшруулах, тараах техник хýрэгсэл хүрэлцээгүй байх зýрэг болно. Үндэсний эрүл мэндийн мэдээллийн системийн хөгжил нь:

  1. Боловсруулж буй мэдээллийн цар хүрээ, чанар хүртээж
  2. Мэдэýллийн салбарт ажиллагсдын боловсролын түвшин, чадамж
  3. Мэдээллийн технологийн дэвшил
  4. Мэдээлэл цуглуулаг, дамжуулах, боловсруулах, хэвлэх, тараах техник хэрэглийн хангамжаар тодорхойлогдоно. Мэдээллийн технологийн дэвшил нь электроникийн үйлдвэрлэл, программ хангамж, компьютерийн техник, телекоммуникаци буюу холбооны хөгжилтөөр тодорхойлогддог.

Компьютер хэдийгээр ганцаарчлан ашиглах зориулалттай боловч түүнийг холбооны суваг ашиглан бусад компьютерийн системтэй холбох боломжтой байдаг. Ингэж компьютерийн техникийг өөр хооронд нь холбож сүлжээ үүсгýñýíýýр мэдээллийг алслагдсан хýрэглэгчдийн хооронд шуурхай дамжуулах улс, олон улсын мэдээллийн сантай харилцах боломжтой болдог.

Манай орны хувьд үндэсний эрүүл мэндийн мэдээллийн (Системийн үүсэл хөгжил нь 1945 онд ЭМЯ-нд статистикийн бага эмчтэй салбар нээж, 1961 онд үндэсний анхны статистикч их эмчтэй болж зарим үзүүлэлтээр тайлан мэдээ авч эхэлснээр гараагаа эхэлсэн гэж үздэг. 1962 онд Монгол улс ДЭМБ-ын гишүүнэээр элсч, 1965 оноос Өвчний олон улсын (ӨОУ) 7-р ангилал дээр үндэслэн эрүүл мэндийн статистикийн тайлан мэдээ авч анализ дүгнэлт хийж эхэлсэн. Одоо "Эрүүл Мэндийн  Статистик мэдээллийн төв" (ЭМСМТ) болон зохион байгуулагдаж улсын хэмжээнд ýрүүл мэндийн мэдээлэл боловсруулах , дүгнэлт өгөх, ЭМ-ийн удирдлагын шийдвэр гаргах түвшинд мýдээллэýр хаíгах үйл ажиллагаа явуулж байна.

1994-95 онд өвчний олон улсын 10-р ангиллыг монгол хэлнээ орчуулж дуусгаад 1996 оны 1-р сарын 1-нээс эхлэн мөрдөж эхлýх бýлтгэл хангагдаж байна. Энэ хугацаанд:

  • өвчний шинэ ангилалтай холбогдон өөрчлөгдсөн тайлангийн маягтууд
  • салбарын хэмжээнд гаргах үзүүлэлттийн жагсаалт
  • ЭМ-ийн статистик мэдээллийн алба, тасаг, кабинет, мэдээллийн менежер статистикч эмчийн ажил үүргийн чиглэл
  • тайлан мэдээ гаргах, мэдээлэх журам, мэдээллийн урсгал
  • ӨОУ-ын шинэ ангиллын нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах , хяналт тавих байнгын болон аймгийн зөвлөл, түүний үйл ажиллагааны журам зэргийг боловсруулан ЭМ-ийн сайдын тушаалаар зохицуулна. Бид 1996-97 онд аймаг, нийслэлийн ЭМ-ийн статистик мэдээллийн албыг ЭАХНСУТ-ийн ЭМСМТөвтэй холбосон нэгдсýн мэдээллийн факсмодемын сүлжээ

байгуулахаар төлөвлөж байна. Одоогийн аймгуудаас авч буй ЭМ-ийн сарын мэдээ өнөөгийн шаардлага хангахгүй хомс мэдээлэл байгаа тул ӨОУ-ын шинэ ангиллыг үндэслэн халдварт өвчнөөс гадна илэрсýн ердийн өвчлөлийн мэдээлэл cap бүр авч байхаар өөрчлөн шинэчилж байна. Одоо аймаг бүрээс сард телефон утсаар 200 орчим тэмдэгт мэдээлэл 3-4 минутанд авч байгаа бол шинэ тайлангийн сарын маягтаар тайлан авахад нэг аймгаас 50 хувь нь тэг утгатай гэж үзэхэд 9432 тэмдэгт мэдээлэл авах тооцоо гарч байна. Хэрэв бид знэ мэдээг утсаар авна гэж үзвэл нэг аймагтай 3 цаг орчим хугацаа зарцуулах учраас алсаас компьютераас компьютерт мэдээлэл дамжуулах FAXMODEM-ын сүлжэз байгуулах санал дэвшүүлж байгаа юм. (Зураг №3) Дээрх мэдээллийг сүлжэýгээр авахад 3-4 минут зарцуулах боломжтой, Энэхүү мэдэзллийн ерөнхий сүлжзэ байгуулагдсаны дараагийн шатанд эмнэл зүйн чиглэлзэр шийдвэр гаргах процессыг боловсронгуй болгох шаардлагатай бөгөөд энэ нь эмнэлгийн байгуулагуудад "автоматжуулсан ажлын байр" -уудыг бий болгосноор станционарын өвчтөний оношлогоо, шинжилгээ, эмчилгээний процессыг компьютерэзр хянах, мэдээлзл боловсруулах боломжтой болох юм. Оношлогоо эмчилгзэний нарийн төвөгтэй үйл ажиллагаанд компьютер ашиглах гол арга зам бол зкспертийн систем боловсруулах явдал бөгөөд энз чиглэлзэр хөгжилтэй орнуудад өргөн цар хүрээтэй ажиллаж, олон улсын хурал, семинар зөвлөлгөөн зохиогдож байна. Манай улсын хувьд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шатандаа явж байна.

Бидний цаашдын зорилго бол эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулан хөгжүүлж, олон улсын мэдээллийн сүлжээнд нэгдэн орох явдал юм.

Хүн амын эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах ажлын үе

шатуудыг дараах байдлаар үзэж байна.

  1. р шат: Аймгууд болон хотын эрүүл мэндийн мэдээллийн албыг ЭМСМТ-тэй холбосон мэдээллийн FAXMODEM-ын сүлжээ байгуулах үе (1996-1997)
  2. р шат: ЭМ-ийн байгуулагууд, эрдэм шинжилгээ, сургалт болон бусад тусгай мэргзжлийн төвүүдтэй мздээллийн сүлжээнд холбогдох, клиникийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдийн дотоодын мэдээллийн сүлжээ байгуулах үе (1997-1998)

3-р шат: Олон улсын мэдээллийн сүлжээнд холбогдож мэдээлэл солилцож ажиллах үе (1997-1998)

ДҮГНЭЛТ

Эрүүл мэндийн мэдээллийн системийг боловсронгуй болгож хөгжүүлснээр ЭМ-ийн бодлого боловсруулах түвщинд ахиц гарна.

ЭМ-ийн мэдзэллийн системийг боловсронгуй болгож хөгжүүлэхийн тулд мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, ЭМ-ийн мэдээллийн автоматжуулсан сан бүрдүүлэх шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2195
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК