Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 4(97)
Хөвсгөл аймгийн хүүхдийн эрүүл мэндийн байдал
( Судалгааны өгүүлэл )

М. Нансалмаа

Хөвсгөл аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв

 
Абстракт

Had analyzed last 5 years state and aimag statistical report on health. In Huvsugul aimag 41,1 per sent of all population are children under age 15 years.

1992-1993 years, 3.7 per cent of total diseases in Mongolian children under 15 years occupied diseases of children Huvsugul aimag and 1994-1994 years it was increased to 4.5 per sent.

90.3 per cent of total cases of children's diseases are infectious of respiratory , digestive, urogenital systems. In Huvsugul aimag 37.6-61.8 per cent of total acute infectious diseases are children's diseases. Respiratory, urogenital systems diseases were higher by 2-12 times in some cool somon of Huvsugul aimag such as Tsagaan-Uur, Alag-Erdene, Tsetserleg, Hatgal, Tsagaannuur and Bayanzurh.

pp 36-40 , References 5

Улсын хэмжээнд 0-15 насны хүүхдийн өвчлөл сүүлийн жилүүдэд нийт хүн амын өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байгаа нь манай эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын  нэг агаад өвчлөлийг байгаль, цаг уур, нутаг дэвсгэрийи онцлог хүчин зүйлүүд, хүүхдийн бие бялдрын хөгжилтийн байдалгай холбон судлах нь зайлшгуй чухал бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн байдал нь улс орны ирээдүй, эдийн засаг, батлан хамгаалахад нөөц боломж болохын хувьд нийгмийн ач холбогдол асар их юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилд хүүхдийн өвчлөл 10000-д 5140,4, хүүхдийн бие бялдрын хөгжилт зарим иасанд улсын дунджаас доогуур байгаа тул түүнийг нарийвчлан судлах шаардлагатай юм (Д.Мөнхөө 1989).

Материал арга зүй: Улс аймгийн сүүлийн 5 жилийн статистикийн үзүүлэлтүүд, тайлангийн үндсэн материалууд, аймаг улсын хэмжээнд хийгдсэн хүүхдийн бие бялдрын өселт, хоол тэжээлд хийсэн судалгааны зарим материалуудыг ашиглан судалгаа боловсруулалт хийв. Зарим сумдын нутаг дзвсгэр цаг уурын онцлог байдал үнэлэлт, лабораторийн шинжилгээний дүгнэлтийг судалгаанд хэрэглэсэн.

Судалгааны үр дүн: Хөвсгөл аймаг нь нийт 117678 хүн амтай, бүх хүн амын 41,4% нь 0-15 иасны хүүхэд эзэлж байна. Хүн амын цэвэр өсөлт 16,4 хувь байна. 1991-1992 онд улсын хэмжээний 0-15 насны хуүхдийн нийт өвчлөлийи 3,7%-ийг Хөвсгөл аймгийн хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 1994-1995 онуудад 4,5%-ийг эзэлж байна.

Хөвсгөл аймгийн хүн амын дунд амьсгал, хоол боловсруулах, шээс, бэлгийн замын эрхтний өвчлөл 1991-1993 онуудад нийт өвчлөлийи 64,7-73,0%-ийг, 1994-1995 онуудад 73,3%-ийг тус тус эзэлж байна. Амьсгалын замын өвчлөл 1992-1995 онуудад жил бүр 33,3-7,9%-иар буурч харин хоол боловсруулах эрхтний өвчин 1992 онд 37,6%, шээс бэлгийн замын өвчлөл 1992, 1994, 1995 онуудад 58,9 3,3% нэмэгдсэн байна.

Хүүхдийн дунд тохиолдох халдварт паразит, амьсгал, хоол боловсруулах, шээс бэлэг эрхтний   өвчлөл нь хуүхдийн бүх


өвчлөлийи 90,3%-ийг эзэлж байгаа ба 1994-1995 онуудад 66­0,6%, халдварт паразитийн өвчлөл 1995 онд 6% тус тус нэмэгдсэн, амьсгалыи эрхтний өвчлал 1991-1992 онд 38%-29%, хоол боловсруулах эрхтний өвчлөл 1992, 1994 онуудад 2,1-3%, шээс, бэлгийи замын өвчлөл 1991-1992, 1995 онуудад 44%, халдрарт паразитын өвчлөл 1992-1994 онуудад 2-30% буурсан байна.

Амьсгал, шзэс, бэлэг эрхтний өвчлөл нэн хүйтэн, хүйтэн, хүйтэвтэр бус Цагаан-Нуур, Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг, Хатгал, Цагаан -  Нуур, Баянзүрх, сэрүүвтэр бус Их-Уул, Тариалан сумдад харьцангуй их байгаа ба бусад сумтай харыдуулахад 2-12 дахин их байна,

Хөвсгөл аймгийн өвчлөлийг улсын дундажтай харьцуулахад иийт өвчлөл 1991, 1993, 1995 онуудад аймгийн дунджаас 6,1-40,5%-иар, улсын дуиджаас 17,1-57,2%-иар нэмэгдсэн байна.

Амьсгалын замын өвчлөл 1991 онд улс, аймгийн дунджаас 8,1-9,8% буурч, 1992-1995 онуудад 2,4-67,7% нэмэгдсэн байхад хаал боловсруулах эрхтний өвчлөл 1992, 1994,1995 онуудад 6,5­26%, шээс бэлгийн замын өвчлөл 1991-1995 онуудад 4,7-59,8% нэмэгдсэн байна. Мөн зэргэлдээ Завхан, Булган аймгийн өвчлөлтэй харьцуулахад иийт өвчлөл 1991, 1992, 1994 онуудад 0,9-1,8 дахин их, 1993, 1995 онуудад Завхан аймгийнхаас 1,5 дахин их байиа.

Амьсгалын эрхтний өвчлөл 1991 онд Завхан Булганыхаас 1,1-2,6 дахин, 1992-1995 онуудад зөвхөн Завхан аймгийнхаас 1,2­1,6 дахин их байхад хоол боловсруулах, шээс бэлгийн замын өвчлөл 1991-1995 онуудад Завхан, Булган аймгийнхаас 1,2-3,0 дахии их байна. Харии халдварт паразитын өвчлөл харыдангуй бага 0,5-3,0 дахин ихсэж буурсан байна.

Аймгийн нийт хурц халдварт өвчний 37,3-61,8 хувийг 0-15 насны хүүхдүүдийн өвчлөл эзэлж байиа. Хүүхдийн өвчлөлийг улсын дундажтай харьцуулахад 1991-1994 онуудад 6,4-24,8% буурсан ба 1991, 1994 онд аймгийн дунджас 12,3% нэмэгдсэн байна. Хүүхдийн өвчлөл 1993 онд Их-Уул, Цагаан -Нуур, Цэцэрлэг, Тариалан сумдад 1994 онд Тариалан, Хатгал, Цагаан-Үүр, Их-Уул, Алаг-Эрдэнэ сумдад , 1995 онд Алтан-Эрдэнэ, Цагаан-Уул, Ханх сумдад өвчлөл их байгаа нь хүүхдийн бух өвчлөлийн 20,7-36,9%-ийг эзлэж байна.

Тус аймагт хун амын нас баралтын дотор хуүхдийн нас баралт суулийн 6 жилийн дунджаар 35,8 хувийг эзлэж байгаа ба улсын


дундажтай харьцуулахад 1991-1995 онуудад жил бур 25-39,5% нэмэгдсэн байна.

Гэтэл аймгийн хэмжээнд хүүхдийн нас баралт жил бүр 48,4­4,6%, 0-15 наснь5 хүүхдийн эндэгдэл 1994 онд 9,4% буурч, 1995 онд 9,0% нэмэгдсэн байна, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Жаргал, Рэнчинлхүмбэ сумдад 1994 оиыхоос 1995 онд 19,8-94% нэмэгдсэн байна. Хүүхдийи нас баралтын 17,1-22,5% аар 0-1 насанд тохиолдож байна.

• Тус аймаг нь сүүлийн 5 жилд 10000-д ноогдох хүүхдийи өвчлөлийн тувшингээр амьсгалын замын өвчинчин 1938, 7-4311,2, хоол боловсруулах эрхтний өвчин 638,3-11080,0, халдварт паразитын өвчин 90,3-146,5, шээс бэлэг эрхтний өвчин 216,2­419,8 байна. Стационарт нас барагсдын 43,1-60,2 хувийг 0-1 насны хүүхдийн эндэгдэл, 15,5 хувийг 1-15 насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн дунд амьсгал, хоол боловсруулах эрхтний өвчлөл их байгаатай холбоотой бүх нас баралтын 63,3-47,3% нь амьсгал, хоол боловсруулах эрхтний шалтгаантай нас барапт ззлэж байгаа ба бусад-шалтгаанаар буюу гэрийн нас баралт 21,9-41,2%-ийг эзэлж байна.

Өвчлөлийн 1,8%, нас баралтын 4,7% нь халдварт паразит өвчний улмаас шалтгаалсан байгаа нь хүүхдийн дунд халдварт өвчний гаралт зонхилон тохиолдсоор байна, Үүний дотор сүүлийн 3 жилд сурьеэгээр шинээр өвчлөгодийн 15,9% нь 16 хүртлэх насны хүүхэд байна. Сүүлийн 5 жилийн дунджаар бага насны 1000 хүүхдэд амьсгалын замын өвчии 39,2-54,4, хоол боловсруулах эрхтний өвчин 3,6-14,8 байгаа нь хүүхэд эндэхийи зонхилох шалтгаан болж байна.

Сүүлийн 5 жилд 0-15 насны хүүхдийн дунд сульдаа, тэжээлийн доройтол зэрэг суурь өвчлөл 2,5-4,1%, перинталь үеийн эгдэгдэл 2,6-27,5 %-ийг эзлэж байна.

Сүүлийн 5 жилд аймгийн нийт төсвийн 20-27,5%-ийг эрүүл мэндийн байгууллагад зарцуулж ирсэн байна,

Хүүхдийн нарийн мэргэжлийн тусламжийн нэг болсон хүүхдийн эмчийн хангамжаас харахад 1991-1993 онд 41,2  эмч, суулийн 2 жилд 44,5 их эмч болж, 10000 хүүхдэд 9,8 их эмч, нэг их эмчид дунджаар 1305 хүүхэд оногдож, нийт их эмчийн 21,7% нь хүүхдийн эмчийн мэргэжилтэй ба үүний 20,6% нь мэргэжил олгох болон давтан курс хийсзн, 60,8% нь  3-аас доошгүй. жил ажилласан байна. Тухайлбал Рэнчинлхумбэ, Тариалан сумдад ажиллаж буй хүүхдийн эмч нь 18-13 жил ажилласан дадлага туршлагатай


дээрх сумдын хүүхдийн өвчлөл, нас баралт бусад сумдаас 35,5-64,4% доогуур, сүүлийн 5 жилд 41,6-42% буурсан байна.

Хүүхэд нь бие махбодийн бутэц, үйл ажиллагаа, өсөлт хөгжилт, өвчлөл, эмгэгийн хувьд өвөрмөц онцлогтой, түүндээ тохирсон нийгэм, ахуй, ёс суртахуун болон анагаах ухаан, эрүүлийг хамгаалах арга хэмжээг шаарддаг юм.

Аймгийн хэмжээнд 32 сургууль, 31- ясли-цэцэрлэг ажиллаж, сургуулийн насны бүх хүүхдийн 70,8% нь, ясли цэцэрлэгт хамрагдвал зохих насны 18355 хуүхдийн 26% нь хамрагдаж байна. Сургуулийн дотуур байранд жилд дунджаар -2514 сурагчид хамрагддаг ба дотуур байрны хангамж, 81,8%-тай, ясли цэцэрлэгийн ачаалал 12-38,7% их, хоол хүнсний хангамжийн байдлыг зарим сумдын хүүхдийн байгууллагуудад судлахад судалгаанд хамрагдсан 425 хүүхдийн 80% нь хоолондоо цаддаг, 20% нь гурил, гурилан бүтээгдэхүун ховор хэрэглэдэг байсан ба ясли цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны илчлэг эрүүл ахуйн нормоос 0,3-0,6 дахин бага, уураг, өөх тос, нүүрс усны харьцаа 1:0,7:1,7 болж алдагдсан байна.

Мөн Д.Баянбилэгийн хийсэн судалгаараар хүүхдийн байгууллагын 1 хуүхдэд жилд 44 л сүү ноогдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 2 дахин бага байна.

1994-1995 онуудад судалгаанд хамрагдсан 8-17 насны 936 хүүхдийн 21,2-36,5%'нь биеийн өндрийн, 9,8-21,8% нь биеийн жингийн дундаж үзүүлэлт нь тухайн насанд байвал зохих хэмжээнд хүрэхгүй байна.

Хөвсгөл аймгийн 8-17 насны охидын эрүүл мэндийн байдлыг Улаанбаатар хотын охидтой харьцуулахад тухайн насны охидын 70 гаруй хувь нь ямар нэгэн архаг өвчтэй байсан ба хүүхдийн тулгуур хөдөлгөөний системийн өөрчлөлт 40,7-39,5% байхад Улаанбаатар хотод энэ өөрчлөлт 16,6-14,1% байна. Бие бялдрын өсөлт хөгжилтийн хувьд манай аймагт бага насны хүүхдийн 7,2% нь жингийн дутагдалтай байна.

Дүгнэлт санал.

1. Аймгийн хүн амын дунд амьсгал, хоол боловсруулах, шээс бэлэг эрхтний өвчлөл зонхилох хувийг эзэлж байгаа ба шээс бэлгийн замын өвчлөл зэргэлдээ Булган, Завхан аймгийнхаас сүүлийн 5 жилд байнга 1,2-3,0 дахин, улс аймгийн дунджаас 4,7-59,8%-иар их байгаа нь нэн хүйтэн цаг уурын онцлог


байдалтай холбоотой байж болох юм.

  1. Хүн амын болон хүүхдийн нас баралтын зонхилох шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн, халдварт паразитын өвчлөл эзэлж байгаа нь өвчлөлийн байдалтай холбоотой төдийгүй урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл чухал арга хэмжээ, тусламжийг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй юм.
  2. Хүүхдийн хоол тэжээлийн илчлэг найрлага нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа учир бутэц, чанар, нэр төрөл, шимт бодисын хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагагай байна.

Аймгийн хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт, тулгуур хөдөлгөөний системийн өөрчлөлт нь Улаанбаатар хотынхоос 2,4 дахин их байгаа нь сонирхол татсан үзүүлэлт бөгөөд энэ талаар цаашид гүнзгийрүүлэн өвчлөл, ард түмний зан заншил, байгаль цаг уурын онцлогтой холбон судлаж, хүүхдийн өвчлөл, нас баралтыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, зөвлөмж боловсруулах шаардлагатай гэж үзэж байна

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 920
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК