Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2011, 1(9)
Хүүхдийн өндгөвчний гаралтай хавдар
( Ховор тохиолдол )

А.Цэнджав, Л.Ганбаяр

ЭХЭМҮТ

 
Абстракт

Хүүхдэд тохиолдох хавдрын 1.5 хувийг өндгөвчний гаралтай хавдар эзэлдэг. Өндгөвчний гаралтай хавдар нь үр хөврөлийн хөгжлийн үед үүсэх ба шар уутны гаралтай эсээс үүдэлтэй. 

Хавдрын хэмжээ томорсон үед уг эмгэг оношлогдох нь олонтаа. Эмнэлзүй нь өндгөвчний хавдрын хэмжээнээс хамаарч янз бүрийн шинжээр илэрнэ. Хавдар харьцангуй жижиг үед мухар олгойн цочмог үрэвсэлтэй андуурагдаж оношлогдох нь түгээмэл байдаг.

Бид ЭХЭМҮТ-д оношлогдож, эмчлэгдсэн өндгөвчний хавдрын хоёр тохиолдлыг танилцуулж байна.

  



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК