Анагаах ухааны их сургууль
Astradin is a preparation, obtained from sum of polyfenol combination of Astragalus galactites Pall, which grows in the territory of Mongolia. The preparation studied in 50 patients with ischemic heart disease aged 46-65 years.
Astradin increased circulation of myocard while coronary failure. It caused remarkable positive effect on patients' clinical condition and also exert positive influence on the repolarization
the cardiomyocytes.pp-9-13, Tables 7, References 10
Астрадин нь цагаалин хунчир (Astragaus galactitesРаll)ургамлыннийлбэр полифенолт нэгдэл зонхилсон бэлдмэл юм. Цагаалин хунчирт полифенолт нэгдэл 3.2% агуулагддаг бөгөөд үүний доторголчлон тритерпний сапонин, алкалоид (Куваев В. Б., Блинова К.Ф.,1961,Елинова К.6., Баланкзва Л.Г , 1968) Флавонт төрлийнзадраг бодисууд (Дүнгэрдорж Д., Петренко В.В..,1970) каротин, витамин С, кумарин зэрэг биологийн идэвхт бодис (Дүнгэрдорж Д., Ламжав A., 1971, Дүнгэрдорж Д.,1989) агуулагдана.
Монголын уламжлалт анагаах ухаандцагаалин хунчрыг зүрх дэлсэх, амьсгаа давхцах, зүрх судасны гаралтай хаван, цээж, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, шээс хаагдах, уушиг дэлүү болон ходоод гэдэсний зарим өвчний үед (Хайдав Ц., Меньшинова Т.А., 1973., Хайдав .Ц., Алтанцэцэг Б., Варламов Т.С.,1985, Блинова К.Ф, Баланкова М. Н. 1963) мөн идээшлэлийг зүрх судасны өвчин, цусны өвчин, шээлгэх, халуун бууруулах ( Дүнгэрдорж. Д, Петринко. В.В, 1970) ус спиртийн хандыг нь даралт бууруулахад (Блинова К. В, Костыгов Н. М, 1960) хэрэглэж байсан байна. Асдрадин липидийн хэт исэлдэлтийн явцад үүсдэг хорт бүтээгдэхүүний хэмжээг багасган, мэдэгдэхүйц антиоксидант үйлдэл үзүүлж, зүрхний цусан хангамжийг сайжруулах, зүрхний булчингийн ишеми, хэт алдагдлаас хамгаалах идэвхтэй гэж Г. Пүрэвсүрэн, Г. Наранцэцэг, М. Амбага нар (1994) мэдээлжээ.
Судалгааны арга зүй
Судалгаанд зүрхний ишеми өвчтэй 50 хүн хамрагдсанаас 47 өвчтний уг эмээр эмчлэн, ажиглалт хийв. Эдгээр 47 өвчтөн 45-65 насны (дунджаар 56,5+0,76) хүмүүс байсан ба эрэгтэй 39 (83.1%), эмэгтэй 8(16.8%) байлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүс астрадин 0,3г-ын 2 үрлээр өдөрт 3 удаа буцалсан бүлээн усаар даруулан 14 хоногийн турш өгч, клиник ажиглалт хийлээ. Эмчилгээний явцад өвчтөн астрадинаас өөр эм уугаагүй болно.
Үлдсэн гурван өвчтөний хоёрт нь гаж нөлөө илэрснээс эмчйлгээг1-2хоног хийгээд зогсоосон, нэг өвчтөний биеийн байдал хүнд байсан тул өөр эм хэрэглэх шаардлагатай болсноос 2 дахь өдрөөс астрадин уулгахыг зогсоолоо. Эмчилгээний үрдүнг дүгнэхдээ хоногийн турш илрэх зовиурын байдал, давтамж, үргэлжлэх хугацаа болон зүрхний цахилгаан бичлэгт (ЗЦБ) гарсан өөрчлөлтийг харьцуулан үзлээ.
Эмчилгээний үр дүнгийн үзүүлэлтийг статистикийн аргаар боловсруулав
Судалгаамы үрдүн, зөвшлөг
Судалгаанд хамрагдсан 50өвчтөнийг зовиур, анамнез, эмнэл зүйн болон ЗЦБ дахь өөрчлөлтийг үндэслэн зүрхний ишеми өвчинтэй (ЗИӨ) гэсэн онош тавьж эмчилгээт явуулсан. Эдгээр өвчтөнийг клиник оношоор 4бүлэг болгон хуваалаа(Тусг/эгл?1).
1-р бүлэг: Зүрхний архаг ишеми өвчин:
Хүчдэлийн стенокарди оноштой 10 эрэгтэй, 2 эмэгтэй, бүгд 12 өвчтөн (25,5±6,36%),
2-р бүлэг: Зүрхний ишеми өвчин
Миокардын жижиг голомтод шигдээс оноштой 6 эрэгтэй (12,8±4,87%)
3-р бүлэг: Зүрхний архаг ишеми өвчин
Шигдээсийн дараах кардиосклероз оноштой 10 эрэгтэй, 2 эмэгтэй бүгд 12 (25,5±6,36%),
4-р бүлэг: Зүрхний архаг ишеми өвчин
Кардиосклероз оноштой 13 эрэгтэй, 4 эмэгтэй, бүгд 17 өвчтөн (36,2±7,01%) тус тус хамрагдсан байлаа. Эмчилгээнд хамрагдсан өвтөнийг ЗИӨ-өөр өвчилсөн жилээр нь ангилан Хүснэгт 2-р үзүүлэв. Энэ хүснэгтээс үзэхэд бүх өвчтөний 42.6% нь ЗИӨ-ний зовиур шинж мэдэгдээд 4-өөс дээш жил болсон, 46.8% нь 1-4 жил, 10,6% нь энэ зовиур, шинж тэмдэг илрээд нэг жил хүртэл хугацаа болсон байв. Эмчилгээнд хамрагдсан нийт өвчтөний 89,4% нь ЗИӨ-р 1 –ээс дээш жил өвчилж архагшсан хүмүүс хамрагдсан болно. Нийт өвчөний 18 буюу 38,3% нь зүрхний шигдээсээр өвдчөн байна. Эдгээр өвчтөний субъктив зовиурын үзүүлэлтйиг Хүснэгт 3-р үзүүлэв. Судалгаанд хамрагдсан эдгээр хүмүүсээс эмчилгээнияй үеэр зүрх, өвчүү орчмоор дарж, нугалж өвдөх зовиуртай 18(38,3±7,09%), дотор давчдах, зүрх дэлсэх зовиуртай 19 өвчтөн (40,4±7,16%), зүрх орчмоор өвдөлтгүй боловч бага зэрэг ачааллын үед амьсгаадах довиуртай 5 өвчтөн байлаа. Үлдсэн 5 өвчтөнд (10,6±4,49%) дээрх зовиурууд илрээгүй. ЗЦБ-ээр ишемийн өөрчлөлтүүд гарч, оношлогдсон болно. Өвчний шинж тэмдэг ачааллын үед илүү давамгай илэрч байв.
Астрадинаар эмчилсэнөвчтний субъектившинжийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 4 –р үзүүлэв.Астрадинаар эмчилсэний дараа ЗИӨ-ний зовиур бүхийөвчтөний 50%нь зовиургүй болж, 42,9%-д субъектив зовиур цөөрч, багасч, сайжирсан. Бусад 3 өвчтөний зовиур эмчилгээний энэ 14 хоногт арчлаагүй хэьээрээ байсан. Энэ үзүүлэлтээс үзэхэд Астрадин ньзүрхний цусан хангамжийг сайжруулжбайна гэж үзэх үндэслэлтэй болно.
Астрадинаар эмчилсэнЗИӨ-тэй өвчтөний зүрхний цахилгаанбичлэнийн үзүүлэлтйигХүснэгт 5-аар харуулав.
Эмчилгээний өмнө ЗЦБ-т ST хэрчим өгөдсөн 17 өвчин, адил төст гурвалжин хэлбэрийн хасах чиглэлтэй Т шүд илэрсэн 22 өвчтөн байлаа. Эмчилгээний үр дүндSTхэрчмм 14 өвчтөнд буюу 32,3+9.25%-д хэвийн болж,2тохиолдолд ST-ийн өргөгдөл багасчээ. Хасах чиглэлтэй Т шүд 22,7+8,93% нь засарч, хэвийн болсон,43,4+10,62%-д далайц нь багасан сайжирсан байлаа. Ийм байдлаар ЗЦБ-ийн өөрчлөлт багассан буюу засарсан байна. Астрадин нь кардиомисцитын дахинтуйлжилтанд эерэг үйлдэл үзүүлэлт болох нь энэ судалгаагаар ажиглагдлаа. STхэрчим 1 өвчтөнд(5,9%), Т шүд 7 өвчтөнд (31,8%) өөрчлөлт гараагүй эмчилгээний өмнөхбайдлаа хадгалсан хэвээр үлдсэн.
Астрадинаар эмчилсэн ишеми өвчтэй хүмүүсийн ЗЦБ дэх ST хэрчмийн өөрчлөлтийг клиник оношоор бүлэглэн Хүснэгт 6-д үзүүлэв. 1-дүгээр бүлгийн хүмүүст ST хэрчмийн эмгэг өндөрсөлт 1,14 дахин (P<0,01), 2-дүгээр бүлгийн хүмүүст 2,4 дахин (P<0,001), 4-дүгээр бүлгийн хүмүүст 1,9 дахин (P<0,01) буурч байгаа нь дээрх дүгнэлтийг бататгаж байна.
Астралинаар эмчилсэн өвчтөний ЗЦБ дэх хасах чиглэлтэй титэм судасны Т шүдний далайцын дунджийг клиник оношоор бүлэглэн эмчилгээний өмнөх үетэй харьцуулан Хүснэгт 7 –оор үзүүлэв. Хасах чиглэлтэй Т шүдний далайцийн дунджийг эмчилгээний дараах үетэй харьцуулахад 1-р бүлгийн хүмүүсийнх 1,2 дахин (P<0,01), 2-р бүлгийнх 4,4 дахин (P<0,01), 3-р бүлгийнх 1,8 дахин (P<0,001), 4-р бүлгийнх 8 дахин (P<0,001) буурсан байв. Астрадинаар эмчилж, клиник ажиглалт судалгаа хийж байх явцад 2 өвчтөнд 1 хоногийн дараа дотор муужрах, гэдэс базлах, хөнгөн хэлбэрийн суулгалт байдлаар гаж нөлөө илэрсэн тул эдгээр өвчтөний эмчилгээг зогсоолоо. Эмчилгээнйи 2 дахь хоногт 1 өвчтөний зовиур нэмэгдэж, судалгаанд оролуохоос татгалзсан тул хэрэглэхийг зогсоосон.
Дүгнэлт
- Астрадиннь титэм судасны дутагдлын илрэл, зүрхний ишеми өвчнийүед миокардынцусан хангамжийг сэргээх нөлөө үзүүлжбайна.
- Уг эмийн бэлдмэл нь зүрхнийбулчингийн эсийн тэжээлийнхурц хомсдлын эмгэг үр дагаварыг багасгаж байлаа.
- Энэ эмийг хэрэглэхэд ноцтойхүндрэлажиглагдаагүй боловч, цөөнтохиолдолд (4%) хоолболовсруулах эрхтэний талаасдиспепсийнхямрал хэлбзрээр гаж нөлөөилэрч байна.
2. Блинова К. Ф, Баланкова Л. Г, К фитохимическому изучению некоторых представителей рода астрагала Galactites Pall. Вопросы фармакогнозий .л. 1968 вып 5, с. 113-123
3. Варлаков М. Н. Избранные труды Под ред А. Д. Туровой, М. 1963, с. 39-42, 47-52
4. Дүнгэрдорж. Д. Петренко В.В. Вивчения флавоно, в. Монгольский Народной Республики (Фармац журн 1970 т 25 №6) с. 37-41
5. Дүнгэрдорж. Д, Ламжав. А, Эмийн хими, УБ, 1971
6. Дүнгэрдорж. Д, Эмийн бодисуудын шинж чанар, шинжилгээний арга ред, Г. Зориг, УБ, УХГ,
7. Куваев В.Е.,Блинова К.Ф Предвартельная химическая оценка лекартсвенных растений тибетской меднциныпронзрастающих вЗабзйзалья. Вопросы фармакогнозии Л.,1961.вып. 1., с.213-262
8. Пүрэвсүрэн.Г., Наранцэцэг.Г., Авирмаа.А., Амбага., М Зүрхнийцусан хангамжийгсайжруулахүйлчилгээтэй эмийн ургамлын хими-фармакологийн судалгааны дүнгээсХКТЭ-ийн40жилийн
ойд зориулсан онол практикийн хурлын материал.1994.
9. Хайдав. Ц, Меньшикова Т.А., Лекарственные растения вМонгольской медицине УБ.,1978.,с. 192.
10. Хайдав Ц., Алтанцэцзг Б., Варламов Т.C,Лекарственные растения в Монгольской медицине (Историко-мед,иссл-е) Изд.2 с перер. и доп. Ред. канд. биол. наук У.Лигаа., УБ Госиздат
1985. c.391. с ил.