Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 1(98)
0-3 насны хүүхдийн түнхний төрөлхийн мултралын рентген болон эмнэлзүйн шинж тэмдгийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Г. Дэмид, Э. Лувсандагва, Б. Бүдээ

Анагаах ухааны их сургууль, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Гэмтэл согогийн клиникийн төв.

 
Абстракт

Data of the roentgenographic examination of 115 patients with the congenital luxations and 100 normal subjects, which included the roentgenometry ofthe linear and angular indices of the hip joint are reported in the work. The result of the ciinico roentgenographic examination showes that a-angular indices is 22°-23° in the normal childrens and 30°-39° in the patients with the congenital luxations.

Pp. 13-15 , Tables 2, References 7,

Манай оронд тулгуур эрхтэний согогоос хүүхдийн түнхний төрөлхийн мултрал нь тохиолдол болон тахир дутуу болгох байдлаараа бусад согогуудаас илүү байгаа юм.

Түнхний төрөлхийн мултралыг эрт оношлож, засал эмчилгээг хийхэд эмчилгээний үр дүн 96-98,2%-д маш сайн, хүндэрлгүй, харин энэ согогийг оройтож оношловол эмчилгээний үр дүн нь өдөр cap өнгөрөх тутам хэмжил зүйн давшилтаар буурч байна(1,2,3,4,5,6,7).

Судлагааны зорилго

Түнхний төрөлхийнн мултралыг эмнэл зүйн болон рентген шинжилгээгээр эрт оношлох боломжийг эрэх, Монгол хүүхдэд рентген шинжилгээгээр "Хильгенрейнерийн гурвалсан" шинж илрэх байдлыг судлах.

Материал, аргазүй, аргачлал

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон бусад төрөх тасаг, Хан уул дүүргийн зарим ясли, цэцэрлэг, Гэмтэл согогийн клиникийн төв эмнэлзгт 1991­-1993 онд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 8800эрүүл хүүхэд, гэмтэл согогийн клиникийн төвд эмчлүүлсэн түнхний төрөлхийн мултралттай 115 өвчтөнд судлагааг явуулав.

Эдгээр хүүхдэд эмнэл зүйн дараах шинжүүдийг үзлээ. Үүнд:

а.  Түнхний үеэр хоёр хөлийг алцайлгахадхөдөлгөөн хомсдох шинж.

б.  Хөлийн тавхайн гадагш болон дотогшэргэсэн байдлын шинж.

в.  Ортолан-Марксын шинж

г.   Цавь, өгзөг, гуяны нугалаас зөрүүтэйбайх шинж.

д.  Хөл богиносох шинж.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Эрүүл хүүхдийн судалгаа

Эмнэлзүйн дээрх шинж эдгээр хүүхдэд илрээгүй бөгөөд хүүхдүүдийн биеийн дундаж жин нь төрөх үед эрэгтэй хүүхдэд:3354,5±27,16эмэгтэйд -3274,6+28,16грамм байна.Төрөх үеийн биеийн өндөрийн дундаж хэмжээ М=47,2±1,79 байна.

Харин эдгээр хүүхдийн рентген шинжилгээний дүнг Хүснэгт 1-д харуулав. Эндээс харахад а=өнцөг

эрэгтэй хүүхдэд23,5+1,99:эмэгтэй хүүхдэд 22,95+1,59градус байлаа.

Түнхний мултралтайхүүхдийн судалгаа

Түнхний төрөлхийн мултралтай хүүхдүүдийн төрөх үеийн биеийн дундаж жин эрэгтэй, эмэгтэй хүүхдэд 3016,9±3,58 грамм байв.


Эмнэлзүйн шинжийг тодорхойлоход

  1. Түнхний үеэр хөлийг алцайлган абдуктомер багажаар 50°, 60°, 70° , 80°, 90°-т хөлийн алцайж чадах хэмжээг тодорхойлж, түнхний мултралыг дараах ангилалаар зааглаж үзлээ.

а.  Түнхний нэг талын мултралтайхүүхдэд: хөлийн алцайлт хязгаарлагдах
шинж 50°-т нийт хүүхдийн 6,9%, 60° -т21,7%, 70°-т10,5%,80°-т 0,9%-д илрэв.

б.  Түнхний төрөлхийн хоёр талынмултралтай хүүхдэд хөлийн алцайлт
хязгаарлагдах шинж 60°-т 39,2%, 70°-т13%-д илрэв.

в.  Түнхний үений нэг талын эмгэгмултралтай хүүхдэд хөл түнхний үеэр алцайлт 50°-т1,8%-д илрэв.

  1. Хөлийн тавхайн гадагш болон дотогш эргэсэн байдлын шинж: Судлагаанд хамрагдсан хүүхдэд хөлийн тавхай ихэвчлэн гадагш эргэсэн байна. Тавхайн гадагш эргэлт 90°-т 52,2%, 80п-т 31,3%, 70°-т16,5% байна. Энэ шинж заримтулгуур эрхтэний эмгэгийн үед илэрдэг бөгөөд түнхний мултралын үед 70°аас дээш хөлийн тавхай эргэлттэй байгааг түнхний мултральгн үеийн үнэмшилтэй шинж гэж үзэж болно.
  1. Ортолан- Марксын шинж: Судлагаанд хамрагдсан нийт хүүхдийн19 буюу 16,6%-д, мөн түнхний үений эмгэг мултралттай2 буюу1,8%хүүхдэд энэшинж илэрсэн байна.
  1. Түнхний мултралтын үед илрэх хөл богиносох, өгзөг, цавь, гуяны хуниас зөрүүтэй байх шинжүүдийг түнхний мултралын үеийн харьцангуй буюу үнэмшил багатай шинж гэж үзлээ.

Рентген шинжийг тодорхойлоход: Хүснэгт №2.

а- өнцөг М=35,8+2,4 Н шугам М=9,92+2,2, d шугамМ=19,9+1.5

Рентген шинжилгээг "Хильгенрейнерийн гурвалсан'шинжээр үзэхэд: ацетабулын өнцөг буюу а-өнцөг 2.0-З,5°-аар, Н-шугам 0,3-0,8 мм-ээр зөрөөтэй, харинd -шугам бусадорны судлаачдынхтай ижил байна. Түнхнийтөрөлхийн мултралын үед ацетабулын өнцөг хэвлэлийн материалд дурдсан дундачаас 5°-9°-аар зөрүүтэй байв.Судалгаагаар түнхний төрөлхийн мултралтай хүүхдүүд нь эрүүл-согоггүй төрсөн нярайгаас биеийн жингээр 257,7­-337,6 граммаар дутуу жинтэй төрж байна.

Судлагаанд хамрагдсан хүүхдийн дотор өгзөг, хөлөөр төрсөн, дутуу төрсөн ,ихэр хүүхдүүдэд түнхний төрөлхийн мултрал нэлээд давуу байгаа нь ажиглагдав.

Дүгнэлт

  1. Судлагаанд хамрагдсан115 хүүхдийн 64.9% нь 0-5 сартай хүүхэд эзэлжбайна. Эдгээрхүүхдэд эвийн-бариазасал змчилгээний үр дун 98.2%байгаа ньоношийг эрт хөхүүл насанд хийвэл,эмчилгээний үр дүн сайтай, мөн эдийнзасгийн ачхолбогдолтой арга болохыг гэрчилж байна.
  2. Оношлогоогрентген шинжилгээгээр ''Хильгенрейнерийнгурвалсан” шинжзэр үзэж нь ач холбогдолтойбөгөөд биднийсудалгаагаар ацетабулын өнцөг 2,9°-З,5°-аар, Н-шугам 0,3-0,8 мм зөрөөтэй байна.
  3. Согогтой хүүхэд төрж байгаашалтгааныг жирэмсэм эхийнэрүүл мэнд,
    умайн цусан хангамж, умайн багтаамж,ихсийн байрлал, ургийн хөгжилтэй холбон
    үзэж, ураг, эрт нярайүеийноношлогооныөндөр мэдрэмжтэй аргыг нэвтрүүлэх
    шаардлагатай байна.
Ном зүй

1. Леванова И.В., Ранняя диагностика дисплазии тазобедренного сустава ипоказания к различным методам лечения у детей в возрастедо 3-х месяцев. Дисс... канд.мед.наук-М.,1991,-С 168.
2. Чернова Т.Н., Винокуров В.А., Новые способы диагностики дисплазиитазобедренного сустава у детей.– Казань1992, 4.1., с.60-61.
3. Унгбаев Т.Э., Файзлев Х.Ф., Рустамова У.М.,
Рентгеноартрографическиеноказатеди тазобедренного суставапри врожденноговывиха бедраи подвывихе бедра у детей.
Узбек стана, 1991.,Мед жур. №9,с.48-19.
4. Миалимов М. М. Жомплексное клинико-рентгеиофуншдиональиое исследование. -ЦНИИ TO ., им.Н.Н.Приорова, 1992., -с.28.
5. Куценок Я.Б., Рулла Э.А. Реитгенография и ультразвукового исследованиятазобедренного сустава.Киев., 1992, -с. 28-31.
6. Artz T.D., Levivie B.D., Wan-Ngo Lim., Saliati E.A. Neonatal diagnosis, treatment
and Related Factors of congenital dislocation of the HIP.(Clin, orthop. -1975. vol. 110. -pp.112-136.
7. Г.Дэмид. Түнхний төрөлхийн мултралын оношлогоо засалт эмчилгээний аргууд.-Улаанбаатар , 1993, с.5.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3521
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК