Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 1(98)
Хөдөөгийн хүн амын хоол тэжээлийн бодит байдлыг судалсан зарим дүн
( Судалгааны өгүүлэл )

М.Оюунбилэг, Б.Бямбатогтох,Д.Эржен

Хоол судлалын төв

 
Абстракт

Since 1993 the survey on real condition of nutrition of some geographical zones in rural areas havebeen conducted.

Survey results: The daily food energy in rural areas is 2174.0+142 calories. Population living in rural areas areusing in average 101.42+75 gramm proteins, 62.5 + 7.69 gramm fats, 302.0+25 gramm carbohydrates. And accordingly, proteins has18%, fats 26%, hydrogens 54.9% of calories per day. Animal fat has 58.7% that is limits of the physiological norms. The ratio of basic nutrients per day are 1:0.64:2.997.

The food calorie Population living in rural areas are at the low level limits calories of the physiological requirements per day. Therefore, priority attention will needed to the rational food of rural population, especially fats and carbohydrates.

Pp 15-17, Tablel, References 3.

Хүн амын амын өдөр тутмын хэрэглээний гол үндэс нь хоол хүнс юм. Хүн амын хоол тэжээлийн хэрэгцээг нарийвчлан тогтоох нь нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой. Энэ зорилгоор ЭМНХЯ-ны Хоол судлалын төвөөс "Хүн амын хоол тэжээлийн хэрэгцээг нарийвчлан тогтоох" төсөлт ажлыг хэрэгжүүлсэн юм. Энз ажлын нэг гол хэсэг нь хөдөөгийн хүн амын хоол тэжээлийн хэрэгцээг тогтоох асуудал юм.

Материал, арга зүй

Уг судалгааны ажлыг хэрэгжүүлэхийн тулд 1993-1995онуудад хөдөөгийн хүн амын бодит хооллолтын байдлыг асуух анкетын аргаар, тэдний илч зарцуулалтыг тооцооны аргаар судалсан юм.

Судалгаанд14аймгийн нийт 4675хүн хамрагдсанаас эрэгтэй 1645, эмэгтэй3030 хүн байлаа. 64,4% ажилтай, 18 % нь дээд, 66,-5% нь дунд боловсролтой,14,93% нь бага буюу боловсролгүй хүмүүс байв.

Судалгааг газар зүйн5бүсээр бүсчилж хийхийг зорьсон юм. Энэ удаад бодит хоололтын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулья.

Үрдүн, хэлцэмж

Хөдөөгийн хүн амын хоногийн хоолны үндсэн шимт бодис болох уураг нь физиологийн нормын85,2%,өөх тос48­.9%, нүүрс ус-73,7%, илчлэг 65,5%-г хангаж байна.

Үүнээс үзэхэд уураг , өөх тос, нүүрс ус, илчлэг нь физиологийн нормын

хэмжээнд хүрэхгүй байна. Илчлэгийн хангамж 65.6% байгаа нь ДЭМБ-аас гаргасан хоногийн хоолны илчлэгээр хоололтын байдалд үнэлгээ өгөх үзүүлэлттэй харьцуулахад физиологийн нормоос ихээхэн доогуур байна.

Хөдөөгийн хүн амын хүнсний хэрэглээний давтамжийг үзэхэд, мах, гурилын хэрэгцээ хангалттай, сүү, төмс, хүнсний ногооны байнгын хэрэглээ хангалтгүй, улирлын чанартай хэрэглэж

байна.

Судалгаанд хамрагдсан хөдөөгийн хүн амын жин, өндрийн хэмжээг харыдуулж биеийн жингийн индексийг бодож үзэхэд хэвийн жинтэй хүн 78,4%, жингийн алдагдалтаи хүн 7,29%, илүү жинтэй хүн 16,37% байна.

Хоол тэжээлээр авч байгаа илчлэгийн хангалт физиологийн нормоос доогуур байхад жингийн алдагдал харьцангуй бага байгаа нь судлаач бидний анхаарлыг татаж байна. Хоол судлалын салбарт бидний баримталдаг баланслагдсан хоол тэжээлийн онолоос гадна Ленинградын физиологийн институтийн акедемич А.М.Уголевийн "Тохиромжтой хооллолтын" онол , доктор Ж.Шагжийн "Хүн ба амьтны бүдүүн гэдсэнд дулааны энерги үүсэх" шинжлэх ухааны нээлт зэрэг нь хоол тэжээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах зорилготой судлаачдын ажилд хэрэгтэй онол бөгөөд физиологийн нормын хэрэгцээнээс дутуу байгаа илчлэг нь доктор Шагжийн нээлтийн дагуу бүдүүн гэдсэнд үүсч байгаа дулааны энергээр нөхөгддөг байж болох юм. Баланслагдсан хоол тэжээлийн онолоор хүн, амьтдын хоол тэжээл боловсруулах бүх системд нийлмэл нүүрс ус болох эслэгийг задлах, шингээх систем байхгүй. Хоолтэжээлтэй хамт орсон эслэгийн 40 орчим хувь нь бие махбодид шимэгдэггүй гээд тооцооноос хасагддаг гэх боловч энэ нь дулаан үүсэх материал болдог (Ж.Шагж 1989) зэрэг энергиүүсэх эх үүсвэрийг гүйцэд тооцож чадахгүй байгаа нь бидний судалгааны дүн бодит байдлын хооронд зөрүү гаргаж байж болох юм.

байна.


Дүгнэлт

1.  Хоногийн хоолнынайрлаганд үндсэн шимт бодисын эзлэх харьцаа физиологийн нормоор 1:1:4 байх ёстойгоос 1:0.61:2.99 байгаань хөдөөгийн хүн амын хоногийнхоолны өөх тос, нүүрс усны хангамж нормоос бага байгааг харуулж байна.

2.  Ca, Р-н харьцаа 1:1,5байхаас 1:2,6 болж бланс алдагдсан байна. Хоногийнхоолны найрлаганд байх аминдэмийн хэрэгцээ бага, ялангуяа аминдэм С-ийн хэрэгцээ нормоос бараг 5 дахин бага байна.

3. Нийт илчлэгийн 18%-г уургийн ,26%-гөөх тосны, 56%-гнүүрс усны илчлэгээр хангаж байгаа нь хоолооравах өөх тосныхэмжээ бага байгаагхаруулж байна.

4. Биеийн жин, өндрийн индексийн3 жилийн дундажийгхарахад жингийн илүүдэл16,37% байгаа нь насанд хүрэгсдийндунд таргалалт ихсэж байгаагхаруулж байна.

Ном зүй

1. Хоол тэжээлийн норм УБ.1981 он
2. Шагж Ж., Явления образования тепловой энергии в толстомотделе кишечиника человекаи животных. УБ:1989г.
3. Уголев A.M.,\\\\\\\"Новаятеормя питания “Наука и жизнь.1986 г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1467
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК