Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 1(98)
Анагаах ухааны цөмийн оношлогоо, үр ашгийн тухайд
( Судалгааны өгүүлэл )

П.Онхуудай

Анагаах Ухааны  Их Сургууль

 

Анагаах ухааны цөмийн оношлогооны эцэг, Нобелын

шагналт физик, химич Георт фон Хэвэши 1935онд цацраг идэвхит изотопыг ашиглаж, хүний ясны фосфорын солилцоог судалж үзсэн анхны оролдлого нь өнөөдрийн бидний хийж буй бөөр, элэг, цөс, бамбай булчирхай г.м. эрхтний эмгэгийг оношлох анагаах ухааны цөмийн оношлогооны аргыг нээж өгсөн юм.

Өнгөрсөн 60жилийн хугацаанд анагаах ухаанд цөмийн оношлогоо мжилттай хөгжиж буй жишээнь АНУ, Японд бүх эмнэлэгийн хагасаас илүү нь, Европод гурван эмнэлгийи нэг нь анагаах ухааны цөмийн оношлогооны клиник, тасагтай болж чадсанявдал болно.

Манай оронд анх 1975 онд УКТЭ-ийн харъяанд цөмийн оношзүйн тасаг байгуулсанаас хойш 22 жилийн дотор оношлогоо, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний туршлагатай болсон бөгөөд1992онд АУИС-д Дүрслэл оношлогооны тэнхим байгуулагдлаа.

Рентген оношлогоо, компьютертомографи нь эрхтэн, эдийн бүтцийн тухай мэдээлэл илүү өгдөг бол цөмийнонош зүйн арга нь үйл ажиллагааны талаар давамгайлан мэдээлэл өгч чадаж байна. Жишээлбэл: зүрх, судасны үйлажиллагааны дутагдлыг тодорхойлохын тул эмч зүрхний янз бүрийн хэсгийн ханын хөдөлгөөн, түүний өөрчлөлтийг, зүрхний агшилт, тэлэлт болон судасны цусны урсгалын саатал, дутагдлыг шууд харах бололцоотой болно. Цацраг идэвхт изотопыг өвчтөн амьсгал авсанаар уушгины цусан хангамж, цусны урсгал, амьгалын зам дахь агаарын хуваарилалтыг шалгаж тодорхойлно. Ингэснээр амьсгалын замын саатал, хориг, цусны бүлэн (тромбо)-г олж оношлоно. Элэг дэлүүний голомтот эмгэгийн
(хавдар, буглаа гэх мэт)дүрслэж өгөх ба цөсний гэрийн үрэвсэл, бөглөрөл зэргийг оношлоно.Цөмийн оношзүйн ясны дүрслэл нь ясны хугарал, яс, үе мөчний хорт хавдрын үсэрхийлэл, тархалтыг оношлохын хувьд рентген оношлогооноос илүү мэдрэмтгий юм.

Тухайн өвчний үе шатаас шалтгаалж, оновчтой эмчилгээ хийхэд онц чухал ач холбогдолтой. Анагаах ухааны цөмийн оношлогооны арга нь зөвхөн цацраг идэвхит изотопын цацруулж буй гамма-цацрагийн мэдээллээр явагддаг, харин богино долгионтой бета-цацраг гаргадаг изотоп нь эмчилгээнд зориулагддаг гэдгийг цухас дурдъя.

Цөмийн оношлогоонд олон жил хэрэглэгдэж ирсэн ганц изотоп бол йод 31бөгөөд бамбай булчирхайн эмгэгийн оношлогоонд одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.1970-80 онуудад цөмийн оношлогоо аcapхурдан хөгжсөн нь шинэ шинэ цацраг идэвхт изотопыг үйллвэрлэж эхэлсэнтэй холбоотой. Энэ үеийг 'Генераторын үе" гэж нэрлэлэг. 1980 оноос "компьютерийн үе" шина байр сууриа эзлэв.Үүнийг өндөр мэдрэмтгий электрон тоолууртай холбож үзнэ. 1990-ээд он бол СПЕКТРО-гамма камерын үе юм. Энэ нь бие махбодын эрхтэний үйл хөдлөл, ажиллагааны зургийг, компьютерийн тусламжтайгаар 3 хэмжээстэйгээр дүрсэлж өгч чаддаг.

Өнөөдөр анагаах ухааны цөмийн багаж төхөөрөмж (СПЕКТ, Цөмийн соронзон резонансын томографи) техник, технологийн өндөр түвшинд үйлдвэрлэгдэж, дэлхийн зах зээлд чухал байр суурь эзлэх боллоо. Зөвхөн АНУ-д л гэхэд 3500 гаруй эмнэлэг цөмийн тасгуудтай, жил бүр10 сая гаруй шинжилгээ хийж, 1 тэрбум доллар зарцуулж олон сая хүний амийг аврахад тусалж байна. Цөмийн оношлогоо нь туяаны ачаалал үзүүлэхийн хувьд рентген туяанаас арав дахин бага байдаг. Түүгээр ч үл барам олон улсын онгоцоор аялагчдын авсанаас ч бага туяаны ачаалал өгдөг юм. Бид цацраг идэвхит изотопын үнэлгээний тухай авч үзье.

Дэлхийн хэмжээнд аль ч улс орон бүрт эрүүл мэндийн санхүүжилт ямагт төвөгтэй бөгөөд бэрхшээлтэй тулгарч байдаг нь нууц биш. 1993онд Английн анагаах ухааны цөмийн нийгэмлэг цөмийн оношлогооны үр ашигт үнэлэлт өгөх санал дэвшүүлжэз.Энэ хугацаанд мэргэжлийн сэтгүүлүүдэд300гаруй өгүүлэл, янз бүрийн эмнэлгүүдэд хийгдэж буй анагаах ухаамы цөмийн оношлогооны үр ашигт дүн шинжилгээ хийсэн материал хэвлүүлжээ.1994онд тус нийгэмлэг үнэлгээний зөвлөмж нийтлүүлсэн байна.

Цөмийн оношлогооны үнэлгээ

Өвчин                                      Үнэлгээ

Зүрх судасны овчин

  • Оношлогоо                       дунд
  • менежмент                       өндөр

Бөөр

-цусны даралт ихсэлт         Дунд-өндөр

Шилжүүлэн суулгалт

Шээсний замын халдвар

Уушги

-уушгины эмболизм               өндөр

Тархи(судалгааныүед)        бага

Ясны үсзрхийлэл

-анхдагч оношлогоо                өндөр

-хоёрдогч                                 бага

Хэвлий

-үрэвсэлт өвчин                      өндөр

Бамбай булчирхай

-голомтот                          бага

-хоёрдогч                          өндөр

Сүүлийн үед кардиологичид цөмийн оношлогоог ихэд сонирхож байгаа бөгөөд зүрх судасны шинжилгээний дараалал сонголтын дагуу өртгөөр нь харьцуулалт хийж үзжээ.

Цөмийн оношлогооны кардиологийн дүрслэлийн техникийн үнийн харьцуулалт

Техник                               хэвлэлээс                Лондоны эмнэлгээс

Стресс-ЭКГ                       1,0                             1,0

Эхо-кардиограмм            1,0                             1,3
Стресс Эхокардиограмм1.3-7.4                       1,8
Миокардын

перфузийн дүрслэл            1.3-7.4                        2,8-3,7
Магнетик резонанс            -                               4,6-5,0
Коронар
ангиографи5.3-18.5 9.6-11.6

Эндээс харахад миокардын цөмийн перфузийн дүрслэл нь ангиографигаас өртөгийн хувьд хямд бөгөөд өвчтөнд мэс ажилбар хийхгүйгээрээ давуу байна.Ирээдүйн тухайд бол тархины цусан хангамж, судасны шинжилгээгээр тархины судасны өвчнийг оношлох их боломж нээгдэх болно. Цөмийн оношлогоо зорилтоо биелүүлэхийн тулд цаашид өвчний тухай мэдээллийг хурдан авч оновчтой, баталгаатай, өвчтөнд зовиургүй шинжилгээг орчин үеийн электроник, компьютерийн багаж төхөөрөмж, цацраг идэвхит изотопыг хэрэглэн амжилттай, нэр төртэй гүйцэтгэх болно.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2960
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК