Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 4(97)
Ходоодны өмөн, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг ховд, увс аймагт судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Доржготов, Ц. Даржаа

Анагаах ухааны үндэсний хүрээлэн, Ховд аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төв

 
Абстракт

In this article the authors considers the shortage and excessive of microelements in the soil, water and food products, cobalt's shortages as one of the principal causes and origin of stomach cancer.

pp 32-35 , Table2, References 7

Монгол оронд ходоодны өмөн эрэгтэйчүүдэд 29,9%, эмэгтэйчүүдэд  22,4% байгаа нь ходоодны өмөнгийн өвчлөп итэй орны тоонд оруулж байгаа (Б.Доржготов 1973) бөгөөд өвчлөл баруун аймгуудад их байна. Ходоодны өмөнгийн өвчлөлийн улсын дундаж үзүүлэлт 100000 хүнд 35,4 байхад Увс аймагт 84,7, Ховдод 65.3, Говь-Алтайд 55.0, Баян-Өлгийд 43,0 (Б.Доржготов1995) байгаа юм.

Судалгааны арга зүй матераил

Ховд аймагт хорт хавдраар өвчилсөн 434 хүнээс ходоодны өмөнтэй 143, ходоодны хорт хавдрын өвчлөл 100000 хүн амд эрэгтэйчүүдэд 229,0, эмэгтэйчуудзд 126,0 байна. Увс аймгийн хорт хавдраар өвчилсөн хүнийг түүвэрлэн авч судалгаа хийхэд 621 хүнээс 202 ходоодны өмөнтэй, 100000 хүн амд эрэгтэй 250,0 эмэгтэйчүүд 191.2 байгаа нь улсын дундаж өвчлөлөөс өндөр байна.

Үр дүн.

 Ховд аймгийн сумуудад ходоодны өмөнгийн өвчлөл

харилцан адилгүй байна. Тухайлбап: 100000 хүнд (1988 онд) ходоодны өмөн Чандманьд 170,8, Буянт суманд 171,3,  Дөргөнд 141,4 байхад Ховд суманд 21,0, Мөст сумаид 30,3, Жаргалаит суманд 32,6 буюу бага байна. Мөнххайрхам, Дуут суманд ходоодны өмөнгөөр өвчилсөн тохиолдол байхгүй. 1979 онд 100000 хүнд ходоодны өмөн  Зэрэг суманд 160,1, Цэцэг суманд 93,2, Алтай суманд 85,8 байхад Жаргалант (7,9), Манхан (25,3), Мянгад (29,4) сумдад өвчлөл бага байх юм.

  1. онд 100000 хүнд ходоодны өмөн Буянт суманд 85,6, Эрдэнэбүрэн суманд 75,4, Үенч суманд 36,9 байхад Жаргалант (15,0), Булган (22,8) Манханд (24,6) байна.
  2. онд 100000 хүнд ходоодны өмөн Ховд сумамд 82,4, Эрдэнэбүрэн суманд 60,4, Дөргөн суманд 40,0, Булганд 10,8, Жаргалант суманд 11,0 Манханд 22,9 байна.
  3. онд 100000 хүнд ходоодны өмөн Зэрэг суманд 123,8, Үенч суманд 40,2, Булган 32,7; Жаргалант суманд (3,5) өвчлөл бага байв.

1993 онд 100000 хүнд ходоодны өмөн Дөргөн суманд 116,0, Мөст сумаид 92,9, Дарви суманд 73,4, Жаргалант (7,0), Мянгад (2-4,0), Буянт сумамд (27,1) өвчлөл бага байна.

Таван жилийн судалгаагаар ходоодны өмөнгийн өвчлөл байнга өндөр байгаа сумдад өвчлөл харилцан адилгүй байхад Жаргалант суманд байнга бага өвчлөлтэй байна. Мөнххайрхан, Дуут суманд ходоодны өмөнгийн өвчлөл ажиглагдсангүй.

Улс аймгийн сумдад мөн адил ходоодны өмөнгийн өвчлөл харилцаи адилгүй байна, Тухайлбал: 1989 онд 100000 хүнд ходоодны өмөн Завхан суманд 392,7, Бөхмөрөн суманд 92,6, Дарст сумаид 92,2 байхад, Баруунтуруун (19,1) Наранбулаг (47,0) Хяргас (68,2) сумдад өвчлөл бага байна.

  1. онд 100000 хүнд ходоодны өмөн Завхан суманд 42,3, Малчин суманд 59,1, Түргэн суманд 42,9 Ховд суманд 35,9 байна.
  2. онд 100000 хүнд ходоодны өмөн Давст суманд 138,3,

 

 

өмнөговь суманд 128:8, Наранбулаг 88,4 Баруун туруун (17,0), Өндэрхангай (24,1) Зүүнговь суманд (33,1) өвчлөл бага байна, 1992 онд 100000 хүнд ходоодны өмөн Малчин суманд 75,9, Ховд суманд 70,2, Цагаанхайрхан  51,1 байхад, Баруунтуруун

(17,4), Өндөрхангай (28,9) Зуунхангай (З0,5) сумдад өвчлөл бага байна.

1993 онд 100000 хүнд ходоодны өмөн Түргэн суманд (123,0) Цагаанхайрхан суманд (76,8), Завхан (76,1) суманд өвчлөл өндөр, Баруунтуруун (18,1), Тэс (22,6), Өлгий суманд (35,5) өвчлөл бага байна. Увс аймгийн Завхан, Малчин, Тургэн суманд ходоодны өмөншйи өвчпөл байнга өндөр байхад Баруун туруун, Өндөрхангай сумуудад өвчлөл бага байна. Огт өвчлөл гардаггүй сум байсангүй.

Ходоодны өмөнгөөр 50-аас дээш насны хүмүүс их өвчилж байна. Гэвч ходоодны өмөнгийн өвчлөл залуужих хандлагатай


Байна.  30-39 насанд өвчлөл 6,4% байна.

2-р хүснэгтээс харахад 60 дээш насанд ходоодны өмөнгийн өвчлөл өндөр байхад, залуу хүмүүст тохиолдох нь өндөр байгаа нь ажиглагдаж байна.Жишээлбэл 20-29 насанд 1%, 30-39 насанд 5,5% байна.

Ус хөрсний микроэлементийн ихсэх, багасах нь ходоодны өмөн үүсэхэд нөлөөлж байна. Магни  хөрс, усанд их байхад ходоодны өмөнгөөр өвчлөхгүй байж болох тухай хэвлэлд бичих болжээ (Д. Г.Тагджи, 1985 он). Түүнчлэм Кобальтын хэмжээ хөрс. ус, хүнсний бүтээгдэхүүнд багасахад ходоодны өмөн үүсдэг түхай олон эрдэмтэд тэмдэглэж байна. (Я.Д.Мамедов, 1935)

Монгол улсын хөрс, ус, хүнсний  бүтээгдэхүүнд байх микроэлементийг судалсан судалгаа олонтой байна. Түхайлбал Хөрс , ус болон зарим хүнсний бүтээгдэхүүнд Кобальт 1,56 мг/ кг-1,71 мг/кг (Д.Бадарч, 1974) байжээ.

Д.Найдан, Ж.Лосолмаа (1969 онд) нар Төвийн болон говийн нутгуудад хөрсөнд мь кобольтын хэмжээг тодорхойлжээ. Энэ судалгаагаар Монгол орны баруун хэсгийн хөрсөнд кобальтын хэмжээ 0,1-0,4 ыг/кг байна.

ДҮГНЭЛТ

Монголын баруун аймгуудын хүн амын дунд элбэг тохиолдож байгаа ходоодны өмөм хөрсөнд байх зарим микроэлементийн

агууламжаас шалтгаалж болох талтай гэж үзэж болох юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 996
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК