Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 4(97)
Улаанбаатар хотын хүн амын дунд В, С вирус тархсан байдал
( Судалгааны өгүүлэл )

Ц. Оюунсүрэн, С. Тогос, З. Одгэрэг, Ч. Шарав

ШУА-ийн Виотехнологийн хүрээлэн, ЭМНХЯ ны Цус Сэлбэлт Судлалын Төв

 
Абстракт

The prevalence of Hepatitis 8 virus (HBV) and Hepatitis C virus (HCV) infections in Ulaanbaatar population was studied using second generation ELISA (Abbott), PHA (Fujiriblo) and RIA methods,

5210 and 2434 patients including general population, blood donors, pregnant mothers and patients with different liver diseases were screened mainly for HBsAg, anti-HBs and for anti-HCV respectively. HBsAg was present in 9,2% of donors, In 15.7% of general population, in 8.9% of pregnant mother and in 51.7% patients with acute hepatitis, in 57.1% of cirrhosis and 39.1% of hepatocellular carcinoma cases (HCC) (Table 1). AnthHCV was present in 34.6% of genera! population, in 32.7% of blood donors and in 27.6% of pregnant mother.

20.3% with acute hepatitis, 38.8% with chronic hepatitis, 38.3 with liver cirrhosis and 69.1 % with HCC were positive for anti-HCV (Table2). .

These data showed that HBV and HCV infections are widespreed and carrier rate of HBV and HCV both is high in Ulaanbaatar.

pp 17-20 , Table 2, References 5.

Одоогоор олон оронд хүний элэгний эд, эсийг үрэвсүүлж, улмаар түүний үйл ажиллагаанд нөлөөлдэг латинаар  А,В, C, D, F,G гэж тэмдэглэгддэг 7 төрлийн вирусийг илрүүлээд байна. Эдгээр нь ихэвчлэн ангилал зүйн хувьд өөр өөр вирус боловч бүгд элэгний эсэнд нөлөөлдөг учраас гепатит вирус гэж нэрлэгддэг. Эдгээрээс бид цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэнээр халдварладаг В, С гепатитийн вирусууд, Улаанбаатар хотын хүн амын дунд хэрхэн тархсныг судласан юм.

Материал арга зүй

Бид эрүүл болон элэгний төрөл бүрийн өвчтэй хүмүүс, цусны донор нийт 5210 хүнд HВsAg, HBsAb илрүүлэх оношлогоог 2-р үеийн оношлуурууд ашиглаи RIA. ELISA, РНА аргуудаар хийв,

HCV-ийн эсрэг биеийг Abbott, Eujinbio зэрэг пүүсүүдийн  2- р үеийн оиошлуурууд, CIAE-ийн изотол ашиглан RIA, ELISА, РНА аргуудаар оношлож, 1318 донор, 208 эрүүл хүмүүс, 105 жирэмсэн эхчүүд, 22 эмнэлгийн ажилтан, 153 элэгний хурц үрэвсэл, 510 архаг үрэвсэл, 60 цирроз, 66 элэгний хавдар оноштой нийт 2437 хүний цусны дээж хамруулав.

Үр дүн, хэлцлэг

HBV –ийн оношлогооны дүнг 1-р хүснэгтэд харуулав.  Судадгаанд хамрагдсан эхчүүдийн 8,9% нь HBsAg тээгчид байв Энэ нь эрүүл популяци (15.7%), цусны донорууд (9.7%) зэрэгтэй харьцуулахад арай бага үзүүлэлт боловч Индонези Тайланд (6.6%), Пакистан (3.2%) зэрэг Азийн бусад орнуудтай харьцууладад өндөр үзүүлэлт юм. Судалгаанд цөөн тооны (22)

Эмнэлгийн ажилтан хамрагдсан ч тэдний 40.9% нь НВsAg эерэг байв. Элэгний хурц үрэвсэл цирроз, хавдартай хүмүүсийн 51,6%, 57,1%, 39,1%, -д тус тус  HBsAg илрэв. Цусны доноруудын

10% орчим HBV тээгчид байгаа нь тогтоогдлоо.

2-р хүснэгтээс харахад манай хүн амын дунд HCV нилээд тархсан  нь тодорхой байна, Судалгаанд хамрагсадын 33,9%-д эсрэг бие элрэв. Ялангуяа эрүүл хүмүүс, цусны доноруудын дунд энэ тоо бусад орныхтой харьцуулахад өндөр байна. Жишээ нь Шри Ланкад цусны доноруудын 7,7%, Японд цусны доноруудын 1,1%, эрүүл хүмүүсийн 1,2%-д HCV илэрчээ.

Нийт 28 дээжийн 4-д буюу 14.3%-д РНХ илрээгүй. Учир нь HCV-ийн эсрэг дархлаа тогтсон хүмүүст вирус байхгүй байж болно. Үлдсэн 24 дээжийн 18 буюу 66,7%-д HCV-ийн 1Ь (зарим ном хэвлэлд II гэж тэмдэглэдэг) генотип илрэв. 8 дээжний 3 нь 1а, 2 нь 2а, 3 нь За ганотинтой байв. Энэ нь Улаанбаатар хотын хүн амын дунд НСV-ийн 1b бүлгийн генотип зонхилон тархсныг харуулж байна. Хятадад мөн 1Ь генотип зонхилдог. Японд 1Ь 2а гэсэн 2 генотип илүү тархсан гэсэн мэдээ бий. Энд нэгэн зүйлийг дүрьдахад одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй, мэдрэг чадвар сайтай РНА, EUSA, RIA зэрэг оношлогооны аргуудаар НСV Ab  илрээгүй хүмүүс нь уг өвчний вирусийн халдвар аваагүй гэж хэлэхэд эртдэх юм. Учир нь эдгээр хүмүүс халдвар авсан ч уг вирусийн эсрэг эсрэгбие үүсээгүй байж болох талтай. Иймд бидний одоо хэрэглэж буй HCV-ийн геномыг PCR-ийн тусламжтайгаар илруүлэх арга нь маш мэдрэг бөгөөд уг вирусийн халдварыг эрт оношлоход ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр интерферон зэрэг вирусийн эсрэг бэлдмэлийн нөлөөгөөр уг вирусийн үржил хэрхэн саатаж буйг тогтооход PCR-ийн арга хэрэглэхэд үр дүнтэй болно.

Дүгнэлт

Улаанбаатар хотын эрүүл хүн амын дунд В гепатит вирус

тээгчид 15,7%, С гепатитийн халдвар авагсад 34.6% тус тус байна. Донорын 9.7% (В), 32.7% (С) эерэг байгааг анхаарч донор бүрийг оношлогоонд хамруулах, вирус тээгчдийн цусыг хэрэглэхгүй байх нь  В,С гепатитийн халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 897
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК