МонголМед Тусламж
"МонголМед"-ийн тухай
"МонголМед" дэх сэтгүүлүүд
Үндсэн хайлт
Лав хайлт
Хайлтын үр дүнг ойлгох нь
Хэрэглэгчийн хэсэг
"МонголМед"-ийн тухай
МонголМед нь Монголын анагаах ухааны салбарт хийгдсэн судалгаа шинжилгээний бүтээлүүдийн нэгдсэн онлайн сан юм. Энэхүү системийг Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо дэмжин ажилладаг бөгөөд одоогоор анагаахын 8 сэтгүүлийн нийтлэлүүдийг уншиж танилцах боломжыг олгож байгаа юм.

МонголМед нь бүхий л нийтлэлүүдийн абстрактыг агуулахаас гадна ихэнх нийтлэлийг бүтнээр нь агуулна.
"МонголМед" дэх сэтгүүлүүд
МонголМед-ийн нүүр хуудас дээр нийт сэтгүүлүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан харуулсан. Сэтгүүлийн нэр дээр дарж сэтгүүлийн талаарх товч мэдээлэл болон тухайн сэтгүүлийн дугааруудын жагсаалтыг харах боломжтой.

Сэтгүүлийн нэрийг хайлтын талбар дээр бичиж хайлт хийснээр тухайн сэтгүүлийн нийтлэлүүдийг жагсаан харах боломжтой.
Үндсэн хайлт
Үндсэн хайлтын талбар дээр хайх түлхүүр үг, нийтлэлийн нэр, зохиогчийн нэр, сэтгүүлийн нэр зэргээс аль нэгийг бичээд "Хайх" товчийг эсвэл гараас "Enter" товч дарна.
Лав хайлт
Үндсэн хайлтын талбараас нэг хоёр үгээр хайлт хийхэд хэт олон нийтлэл гарч ирээд хүссэн нийтлэлээ олоход төвөгтэй байвал "Лав хайлт"-аар илүү тодорхой хайлт хийх боломжтой.


Хайлтын нөхцөл үүсгэх хэсгээс аль талбараас хайхаа сонгоод хайлтын талбар дээр үгээ бичээд "Хайлтын цонхонд нэмэх" товчийг дарна. Товчийг дарахын өмнө хайлтын утгуудаа "AND, OR, NOT" холбоосуудаас алийг ашиглахаа сонгоно.
  • AND нөхцөл нь таны оруулсан хайлтын утгуудыг бүгдийг агуулсан үр дүнгүүдийг харуулна
  • OR нөхцөл нь таны оруулсан хайлтын утгуудын аль нэгийг агуулсан үр дүнгүүдийг харуулна
  • NOT нөхцөл нь таны оруулсан хайлтын утгуудыг агуулаагүй үр дүнгүүдийг харуулна
Хайлтын нөхцөлөө үүсгэж дууссаны дараа "ХАЙХ" товчийг дарна. Хайлтын нөхцлөө буруу үүсгэсэн бол "ЦЭВЭРЛЭХ" товчийг дарж талбараа цэвэрлэнэ.


Лав хайлтын хэсэгт мөн таны хайлтын түүх болох хайлтын нөхцлүүд, хайлт хийсэн огноо, хайлтын илэрцийн тоо хадгалагдана. Та веб хөтөч программыхаа (Google Chrome, Internet Explorer, Mozilla) түүхийг устгаагүй тохиолдолд таныг дараа МонголМед вебд орох үед өмнөх хайлтын түүхүүд хадгалагдаж байх болно.
Хайлтын үр дүнг ойлгох нь
Хайлтын үр дүнг хураангуй байдлаар сүүлд орсон нь эхэнд гарах дарааллар жагсаан харуулна. Нэг хуудсанд 10 нийтлэлийг жагсаан харуулах бөгөөд бусад нийтлэлүүд нь дараа дараагийн хуудсуудад агуулагдана. Та харуулах тохиргоог өөрчлөх боломжтой.


Нийтлэлүүдийн жагсаалтын дээд хэсэгт байрлах "Харуулах тохиргоо" дээр дарахад жижиг цонх гарч ирнэ. Энэ цонхноос нийтлэлийн харуулах жагсаалтыг өөрчлөн тохируулах боломжтой. Сонголтуудаа хийгээд "Харуулах" товчийг дарна.


Нийтлэлүүдийн жагсаалтын баруун дээд хэсэгт байрлах "Илгээх" дээр дарахад жижиг цонх гарч ирнэ. Энэ цонхноос нийтлэлүүдийн жагсаалтыг и-мэйлээр илгээх, өөрийн ном зүй үүсгэж эсвэл түр хадгалах болон файл хэлбэрээр татан авах боломжтой. Ямар форматаар болон эрэмбээр мөн хэдэн нийтлэл илгээх тохиргоог хийх боломжтой.


Нийтлэлийн жагсаалтаас тухайн нэг нийтлэлийн гарчиг дээр дарснаар тэрхүү нийтлэлийг дэлгэрүүлэн үзэх боломжтой. Хэрэв тухайн нийтлэл нь төлбөргүй нийтлэл бол нийтлэлийг бүрнээр нь уншиж танилцах боломжтой бөгөөд харин төлбөртэй нийтлэл бол нийтлэлийн абстракт болон зургуудыг үзэх боломжтой.


Нийтлэлийн баруун талд тухайн нийтлэлийг зохиогчдын нэрийг жагсаан байрлуулсан. Зохиогчийн нэр дээр дарж тухайн зохиогчийн бусад нийтлэлүүдийг системээс хайх боломжтой. Доод талд нь таны сүүлд хийсэн үйлдлүүд хадгалагдах ба та өмнөх үйлдэл тус бүртээ хялбараар буцах боломжтой.
Хэрэглэгчийн хэсэг


"МонголМед" системд хэрэглэгч болон бүртгүүлэх боломжтой. Хэрэглэгч болж бүртгүүлэхэд төлбөргүй бөгөөд и-мэйл хаягаа бүртгүүлэн хэрэглэгч үүсгэнэ. Мөн и-мэйл хаяг болон түлхүүр үгээ тэмдэглүүлсэнээр таны тэмдэглүүлсэн түлхүүр үг бүхий нийтлэл системд нэмэгдэхэд автоматаар таны бүртгүүлсэн и-мэйл рүү мэдээ илгээгдэнэ.


Бүртгэлтэй хэрэглэгч болсноор та сүүлд хийсэн хайлтын түүхээ харах мөн нийтлэлүүдийн түүвэр болон ном зүй үүсгэж ашиглах боломжтой. Үүнээс гадна бүртгэлтэй хэрэглэгч зохих хураамж төлбөрийг төлснөөр төлбөртэй нийтлэлүүдтэй бүрэн танилцах боломжтой юм.