Танилцуулга
МонголМед нь Монголын анагаах ухааны сэтгүүлүүдийн санаачлагаар МАУА, ДЭМБ, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Монгол дахь анагаах ухааны сэтгүүлүүд нь одоогийн байдлаар цахим хэлбэрээр гардаггүй бөгөөд сэтгүүлийг эрхлэн гаргах байгууллагууд өөрийн сэтгүүлийн мэдээллийг МонголМед-д оруулж байна. МонголМед-д оруулсан англи товчлолтой өгүүллүүдийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индесжүүлэх байгууллага (WPRIM)-ын цахим мэдээний санд татан оруулж, улмаар дэлхийн анагаах ухааны салбарын судлаачид ашиглаж мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
МонголМед-ийн түүх
МАУА 2004 онд өөрийн веб хуудастай болж түүндээ “Монголын анагаах ухаан” сэтгүүлийн өгүүллийг оруулах булан нээж ажиллуулсан юм.
2008 онд Ази номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлийн холбоо (APAME) байгуулагдсан үед Монголын анагаахын сэтгүүл эрхлэн гаргадаг зарим сэтгүүлийн төлөөлөл хамтран хуралдаж, Монголын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо (МАУСХ)- г 2008 оны 4 дүгээр сард байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбооноос эрхлэн анагаах ухааны мэргэжлийн сэтгүүлүүдийн цахим мэдээний сан байгуулах ажлыг 2010 оноос эхлэн хийлээ. МонголМед-ийн түүхийн товчоон:
- 2010 оны 5 дугаар сард Бээжин хотноо болсон Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийн цахим мэдээнийн сангийн нээлтийн хуралд Монголын анагаах ухааны академийн төлөөлөл оролцсон.
- Дээрх үйл ажиллагааны үед БНХАУ-ын Анагаах ухааны академийн Анагаах ухааны мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.
- 2010 оны 7 дугаар сард БНХАУ-ын Анагаах ухааны академийн Анагаах ухааны мэдээллийн хүрээлэнгийн дэд захирал Фан Ан нар МАУА-ийн урилгаар Улаанбаатар хотноо ажиллаж, МАУА-ийн веб хуудас, МАУ сэтгүүлийн цахим хуудастай танилцаж, боловсронгуй болгоход туслалцаа үзүүлсэн
- МАУА-ийг төлөөлж Гялс төвийн ажилтан Н.Наранбаатар, ХӨСҮТ-ийн ажилтан Б.Ганцоож нар БНХАУ-ын Анагаах ухааны мэдээллийн хүрээлэнд ажиллаж “Монголын анагаах ухаан” (МАУ) сэтгүүлийн 1970-2009 оны бүх дугаарын хуулбар хийж ирэв.
- 2011 онд Сеул хотноо болсон APAME/WPRIM-ийн анхдугаар их хуралд оролцсон МАУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, “МАУ” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Бурмаажав Монгол улсад анагаах ухааны сэтгүүлийн мэдээний сан байгуулахад туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг НДББ-д тавив.
- ЭМЯ-аас “Ач” АУДэС-ийн дэд захирал Л.Баттөр, ЭМЯ-ны цахим мэдээллийн мэргэжилтэн Т.Батдолгор нарыг 2010 оны 10 дугаар сард БНХАУ-ын Ченду хотноо болсон сэтгүүлийн мэдээллийг цахим мэдээний санд оруулах сургалтад оролцуулав.
- НДББ-ийн хорооны анагаах ухааны судалгааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, анагаах ухааны доктор Р.Манжу 2011 оны 11 дүгээр сард МАУА-ийн хүсэлтийн дагуу Монгол улсад ажиллаж, Эрүүл мэндийн сайд, МАУА-ийн Ерөнхийлөгч, анагаах ухааны байгууллага, сэтгүүлүүдийн үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн Монголын цахим мэдээллийн хэд хэдэн компанийн үйл ажиллагаатай танилцаж, МонголМед-ийн загвар бүтээх саналаа тавив.
- Монголын цахим мэдээллийн компаниуд МонголМед-ийн загвар бүтээх төсөл бичиж НДББ-д хүрүүлснээс сонгон шалгаруулалтаар Слайд ХХК сонгогдон.
- 2012 оны 2 дугаар сард Тус компани НДББ-ийн холбогдох талуудтай гэрээ байгуулж МонголМед мэдээний сангийн веб сайтын загвар хийж, түүнд мэдээлэл оруулах гарын авлага боловсруулж, сэтгүүл эрхлэн гаргач байгууллагын ажилтнуудад танилцууллаа.
- 2012 оны 5-11 дүгээр сард Монголын анагаах ухааны 8 сэтгүүл сүүлийн 2–оос дээш жилийн мэдээллээ веб сайтад байрлуулахаар зорилго тавин ажиллаа. Цаашид сэтгүүлүүд бүх оны дугаарыг мэдээний санд оруулж дуусган шинэ дугааруудаар баяжуулж байх юм.
Мэдээний сангийн хамрах хүрээ
МонголМед-ээс Монголын нь анагаах ухааны 8 сэтгүүлийн бүх нийтлэлийг унших боломжтой. Цаашид WPRIM-д бүртгүүлсэн бусад сэтгүүлийн мэдээллийг оруулах боломжтой.
Сэтгүүлийн мэдээлэл
МонголМед-д багтаж буй сэтгүүлийн талаар хэд хэдэн мэдээллийг авч болно. Үүнд: Сэтгүүлийн нэр, хураангуй нэр, анх хэвлэгдсэн он, хэвлэлтийн давтамж, эрхлэн гаргагч байгууллага, сэтгүүлийн эрхлэгч, нийтлэлийн чиглэл, улсын бүртгэлийн дугаар, ISSN, захиалгын дугаар, холбоо барих хаяг зэрэг