Монголын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо (МАУСХ)
Mongolian Association of Medical Journal Editors (MAMJE)
Монголын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоог үүсгэн санаачлагчдын анхдугаар хуралдааныг 2008 оны 4 дүгээр сарын 25-д хийж “Монголын анагаах ухаан”, “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”, “Innovation”, “Нүд судлал”, “Мэс засал”, “Онош”, “Хавдар судлал”, “Өрхийн анагаах ухаан”, “Эмийн мэдээлэл” сэтгүүлүүдийн төлөөлөл оролцов.
Энэ хурлаас МАСХ-ны Ерөнхийлөгчөөр “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн дэд ерөнхийлөгч (Одоо тус сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч), МАУА-ийн Ерөнхийлөгч, академич П.Нямдавааг, Гүйцэтгэх захирлаар “Innovation” сэтгүүлийн эрхлэгч, анагаах ухааны доктор Н.Эрдэнэхүү, нарийн бичгийн даргаар “Хавдар судлал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ нарыг сонгосон болно.
МАУСХ нь Монгол улсад анагаах ухааны эрдэм судлалын бүтээлийн чанарыг сайжруулах, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл бичих, нийтлүүлэх, хянах ур чадварыг дээшлүүлэх, анагаах ухааны сэтгүүлүүдийг дэлхийн анагаах ухааны сэтгүүлүүдийн түвшинд хүргэх, судлаачдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, түүнээс ишлэл авах боломжийг бүрдүүлж, улмаар анагаах ухааныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус нийгэмд, гишүүн байгууллагууд болон гишүүддээ үйлчлэх Төрийн бус байгууллага юм.