Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдээ, Мэдээлэл
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2012-11-29
Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч П.Нямдаваагийн урилгаар Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал ПрофессорХ.Ватанаве тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 7 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, холбогдох хүрээлэнгийн захирал, дарга нартай ажлын уулзалт хийж харилцан санал солилцов. Манай улсын халварт өвчин судлалын үндэсний хүрээлэн, Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний талаарх сүүлийн үеийн судалгааны дүн, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шинжлэх ухааны ололтоос лекц уншлаа. Цаашид шинээр сэргэж буй халдварууд, гэдэсний халдварт өвчин, зоонозын халдварт өвчин, халдварт өвчнөөс сэргийлэх вакцины судалгааны асуудлаар хамтран ажиллах талаар харилцон ойлголцох санамж бичигт гарын үсэг зурав. Энэ хамтын ажиллагааны үр дүнд халдварт өвчний чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан сургах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх юм.
Зураг
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК