АНАГААХЫН ОЮУТНЫ ЭРДМИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО
2012-11-29
Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан МАУА, ЭМЯ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Анагаахын оюутны эрдмийн хоёрдугаар чуулганыг 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Чуулганд анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол олгож буй 5 их, дээд сургуулийн 170 гаруй оюутан 50 шахам илтгэл бэлтгэж хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.
Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд, анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвал, Монголын анагаах ухааны академийн дэд Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн нар оролцож үг хэллээ.
Зохион байгуулах хороо Чуулганд хэлэлцүүлэхээр ирүүлсэн илтгэлээс 22 илтгэлийг сонгон хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, дурсгалын цом, мөнгөн шагнал гардууллаа.