Монголын âирус судлалын нийгэмлэг, Монголын анагаах ухааны академи , бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2013 оны 9 дүгээр сарын 27 ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 14 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцохыг урьж байна.
Илтгэлийн хураангуйг тус бүр 200 үгэнд багтаан монгол болон англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж, 2013 оны 5 дугаар сарын 15-ний дотор: nymadawa@gmail.com Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , darmaa2001@yahoo.com Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , amurd@nccd.gov.mn Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар буюу ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухайгаа илэрхийлсэн байх шаардлагатай.
Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2013 оны 8 дугаар сарын 1-ний дотор сонгон шалгаруулж, Та бүхэнд эргэж мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 мин орчим илтгэхээр буюу PowerPoint-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.
Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор, дэд проф. М.Алтанхүү (утас 9909-2337; amurd@nccd.gov.mn Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ; altankhuu_mor@yahoo.com Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ), хурлын редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаа (утас 99754824; darmaa2001@yahoo.com Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ) нараас авна уу.
Хурлын үйл ажиллагаан ивээн тэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харгалзан,:
- 3 саяас дээш төгрөгийн дэмжлэг үзүүлбэл “Очир эрдэнэ ивээн тэтгэгч”,
- 1-3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлбэл “Алтан ивээн тэтгэгч”,
- 1 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлбэл “Мөнгөн ивээн тэтгэгч” өргөмжлөл олгохын зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагаагааг үнэ төлбөргүй сурталчлах боломж олгоно.
Хурал зохион байгуулах хороо,
Редакцийн зөвлөл