УРИЛГА
2014-09-24
Монголын анагаахын оюутны 3 дугаар чуулганыг 2014 оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөж байна.
Чуулганд илтгэл бичиж оролцоно уу хэмээн монголын анагаах ухааны салбарын нийт оюутан, магистрант, докторантдуудыг урьж байна. Илтгэлийн хураангуйг ирүүлэх заавар:
- Илтгэл нь анагаах ухаан, эрүүл мэндийн аль ч (нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, биоанагаах, эмзүй, уламжлалт анагаах) чиглэлээр хийсэн судалгааны дүнд үндэслэн бичсэн байна.
- Илтгэлийн хураангуйг монгол, англи хэл дээр ирүүлнэ. Монгол хураангуй A4 хэмжээний 1,5 хуудас (мөрний хооронд 1-ийн хэмжээтэй), англи товчлол нь 300 хүртэл үгтэй байна.
- Илтгэлийн сэдэв, зохиогч, байгууллагын нэрийг монгол, англи хураангуйд бичнэ (олон байгууллагын зохиогчид хамтран бичих бол зохих тэмдэглэгээг зөв хийсэн байна).
- Үсгийн фонт: Arial, Үсгийн хэмжээ: 12
- Илтгэлийн хураангуй нь зураг, схем, хүснэгт, номзүйгүй байна.
- Холбоо барих утас, е-mail хаягаа бичсэн байна.
- Илтгэлээ амаар эсвэл ханын илтгэлээр хэлэлцүүлэх тухай саналаа ирүүлнэ
- Илтгэлийн хураангуйг хэвлэж, нийтийн хүртээл болгоно
- Дээрх шаардлагад нийцэхгүй, хугацаа хоцорсон илтгэлийн хураангуйг хүлээн авах боломжгүй.
Илтгэлийг 2014 оны 9 дугаар сарын 1-ний дотор ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Б.Бурмаажавын дараах хаягаар ирүүлнэ үү. Хугацааг 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгав.
E-mail: burmaajav@moh.com, burmaajav5@yahoo.com, Утас: 263941, 9981-7218
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ