Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (029) 2006.No1(029)
Цэвэршилт ба цэвэршилтийн дараахь яс сийрэгжилтийн онцлог
( Лекц )

Б.Эрдэнэчимэг, Т. Дулмаа
 

 
Абстракт

Цэвэршилтийн эхэнд сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа алдагдаж, холдсоор аажмаар зогсдог.Энэ үеийг менопаузын үе гэж нэрлэнэ.
Цэвэршилт нь 45-60 насанд явагдаж 1.5-2 жил үргэлжилдэг.
Цэвэршилтийн үе: Эрт цэвэршилт 40наснаас өмнө цэвэрших
Хожуу цэвэршилт 55 наснаас хойш цэвэрших Цэвэршилтнь наснаасгадна удамшил, сэтгэл санааны байдал, цаг агаар, нийгэм , соёл, боловсролын түвшин эмэгтэйн хувийн онцлог зэргээс хамаардаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар цэвэршилт эрт эхлэх нь 40 наснаас огцом таргалах, турах, тамхи татах , нийгэм эдийн засгийн байдал, эрүүл ахуйн нөхцөл тааруухан , мэдрэл сэтгэцийн хүнд ачаалал цаг агаарын хатуу ширүүн уур амьсгал хоолны чанар халдварт өвчин зэргээс хамаардаг гэж үзэж байна. Гэтэл зарим эрдэмтэд бэлгийн бойжилт, овуляцийн тоо, төрөлтийн тоо, хөхүүл үе, жирэмсэнээс хамгаалах эм зэргээс хамаарахгүй гэж үздэг.Иймээс цэвэршилтийн насыгурьдчилан тодорхойлох боломжгүй юм.
Цэвэрших нь бага тархи ба өндгөвчний шууд үйл ажиллагаагаар ялгарч байдаг гормоны ялгаралттай холбоотой. Эмэгтэйн бие организмд 30 наснаас эхлэн эстроген гормоны ялгаралт багасч , бэлгийн бойжилтын үеэс сарын тэмдэг зогсох хүртэл өндгөн эс боловсруулдаг шар биеийн нөөц ихээр зарцуулагддаж аажмаар тоо нь цөөрч эхэлдэг.40-50 нас хүрэхэд шар биеийн нөөц бүрэн шавхагдаж өндгөн эс боловсрохгүй болж сарын тэмдэг зогсоно.
Сарын тэмдэг зогсохтой холбоотой бүх эд эрхтэний тогтолцоонд дараахь физиологийн өөрчлөлт явагддаг.
•    Үтрээ агшиж түүний хана нимгэрч хуурайшиж эмзэг болдог Уян хатан чанар багасна.
•    Умайн хэмжээ өөрийн хэмжээнээс 3 дахин багасдаг. Умайн салст бүрхэвч нимгэрнэ.
•    Умайн хүзүү үтрээнд ялгарах салсын хэмжээ багасна.
•    Шээс ялгаруулах суваг нимгэрч амархан гэмтдэг.Давсагны булчингийн тонус суларч уян чанараа алдана.
•    Аарцагны хөндийн эрхтэнийг барьж байдаг булчингууд суларна.
•    Цээжний өөхлөг давхрага багасч хөх жижгэрнэ.
•    Яс өөрийн жингээ алдаж хэврэг болно. Эстрогений нөлөөгөөр зүрх судасны системийн хамгаалах чадвар буурч артери агшиж уян хатан чанар нь багасдаг.
•    Арьсан доорхи өөхлөг багасч , арьс хуурай нимгэн сул болдог.
Өндгөвчний үйл ажиллагааны дутагдлаас дотоод шүүрэл болон бодисын солилцооны мэдрэл зохицуулгын өөрчлөлтөөр цэвэршилтийн хам шинж илэрдэг. 1. Мэдрэл сульдал, сэтгэл хөдлөлийн шинжүүд/цэвэршилтийн урьд буюу цэвэршилтийн үед/ Мэдрэлийн талаас нүүр хүзүү биеийн дээд хэсэг халуун оргиж улайх 2-Змин үргэлжилдэг Бүх эмэгтэйчүүдийн 50%-д илэрдэг.Энэ нь гэнэт эхэлдэг боловч ихэвчлэн шөнө илэрдэг. Сэтгэцийн талаас сэтгэлийн хөдөлгөөн буурч гутрах, эсвэл мэдрэл сульдлын шинж болох цочиромхой, уйламхай, адгуу, нойр алдагдах, толгой евдох, бэлгийн дур хүсэл буурах шинж

тэмдэгүүд илэрдэг.Энэ үед паркенсонизм , альцгеймерийн өвчин тохиолдох явдал байдаг.
Нойр алдагдах нь цэвэршилт болохоос өмнө байнга илрэх бөгөөд бусад шинж тэмдэгээс ялгарахнь цэвэршилтийн дараахь үед ч арилдаггүй. Олонхи эмэгтэйчүүд залуу байсан шигээ бөх унтажчадахгүй, гүн нойрсох хугацаа нь бага, хөнгөн маягаар унтаж сэрэх ньолонтой тохиолдоно.
Толгой өвдөлт аажмаар үүсч хэдэн цагаас хэдэн хоногоор үргэлжилнэ. Ихэвчлэн толгой таллаж өвдөх нь элбэг. Мигрений шалтгаан нь тархины зарим хэсэгт цусан хангамж алдагдсанаас судаснууд агшиж тархин доторхи даралт ихэсдэг. Толгой өвдөлтөөс өмнө нойрмоглох, дотор муухайрах, нүдний өмнүүр юм харагдах шинж илэрнэ. Толгой евдөх шинж нь залуу насанд эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн үед тогтмол илэрч байгаад цэвэршилтийн үе эхлэхэд толгойн өвдөлт суларч аажмаар үгүй болно.Нуруу мөр хүзүүний булчин чангарах нь цусны эргэлтийг удаашруулжтолгой өвдөх шалтгаан болно. 2.3үрх судас, хоол боловсруулах, шээс бэлгийн зам, хөдөлгөөн тулгуур эрхтэний тогтолцоонд хатингарших деструктив-дегенератив өөрчлөлт гарах, биеийн жин нэмэгдэх
Зүрх судасны талаас зүрх дэлсэх, зүрх орчмоор өвдөх, даралт ихсэх, ишемийн шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа үед титэм судасны хатуурал хурдан явагдаж кардиомиопатия болдог. Цэвэрших үед даралт ихсэх шалтгаан нь бүх жижиг артерийн ханын эсэргүүцэл ихэсч цусны урсгал саатсантай холбоотой. Судасны хананы тонус нь цусан дахь эстроген прогестроны түвшингээр зохицуулдаг.Даралт ихсэх өвчин нь олон өвчний шалтгаан болно. Хоол боловсруулах эрхтэнийн талаас цэвэршилтийн сонгомол шинж тэмдэг нь гаж буруу амт аманд амтагдах /ихэвчлэн төмөр , давс / Энэ шинж тэмдэг нь аажмаар арилдаг. Мөн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнд харшил өгөх үед мигрень үүсч болно. Энэ үед өвдөлт дух эсвэл дагз хэсгээр өвддөг. Цусан дахь эстрогений хэмжээ буурахад бие мах бодийн шингэн ялгаруулалт багассанаас салстууд хуурайших шинж тэмдэг илэрнэ. / Нүд хуурайших, ам хорсож хуурайших/ Шээс бэлгийн замын өөрчлөлт : Бэлэг эрхтэний болон шээсний замын салст бүрхэвчүүдийн тэжээл дутагдаж нөхөн төлжилт явагдахгүй хатингаршиж янз бүрийн архаг өвчин үүсдэг./вагинит үтрээний хана унжих, уретроцистит, пиелонефрит, шээс барих чадвар муудах/ Яс сийрэгжих. Эрүүл хүний ясны хуучин эд эс элэгдэж шинэ эд эс боловсрох нь тэнцвэртэй явагддаг. Ясны сийрэгжилтийн үед эд эсийн элэлдэл нь нөхөн сэргэлтээсээ хурдан явагдаж яс нь зөөлөн бөгөөд сул амархан хугарамхай болдог.Ясны сийрэгжилт нь олон шалтгаантай. Цэвэршилтийн үеийн ясны сийрэгжилт эстроген гормоны дутагдалтай холбоотой үүсдэг.
Шинж тэмдэг.Яс сийрэгжих шинж тэмдэг нь цэвэршихээс 3-5 жилийн өмнө илэрдэг. /
Ясны сийрэгжилтийн шинж тэмдэг бүдэг удаан хугацаанд явагдах ба голчлон эмгэг хугарлаар илэрдэг. Гол шинж тэмдэг нь өвдөлт юм. Бугуй болон гуяны яс хугарах магадлал ихтэй. Өвдөлт нь бусад үе мөчний өвдөлтийн адил ууц нуруу үеүүдэд илэрнэ. Эрэгтэйчүүдийн цэвэршилт Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг. Төмсөгний үйл ажиллагаа буурч түүний боловсруулдаг эр бэлгийн эс болон тестостероны хэмжээ багасна.Гэхдээ эр бэлгийн эс болвсруулан гаргах чадвар насан туршид нь алдагдахгүй. Зарим эрдэмтэд эрэгтэйчүүдийн цэвэршилтийн энэхүү үеийн андрогений түвшиний бууруалттай холбон андропауз гэж нэрлэсэн байдаг.Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгтээ хүрч 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг учир 40    гарсан зарим эрэгтэйчүүд бэлгийн идэвхи бэлгийн сэрэл буурсанаа мэдэрдэг.Энэхүү өөрчлөлт нь нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних сэтгэл санаагаар унаж гутрах зэргээсшалтгаалах нь илүүтэй байдаг. Гэхдээ ихэнх эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч таашаал авах нь 60 ба түүнээс дээш насанд ч үргэлжилдэг.Бэлгийн идэвхийг сэргээхэд Кегелийн дасгал үр нөлөөтэй байхаас гадна эр бэдлгийн даавар тестостеронийг хэрэглэхэд зарим хүмүүст үр дүнгээ өгөх боловч бэлэг эрхтэн /шодой төмсөг хэмжээгээрээ жижгэрч умдагны үс унах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Цэвэршсэш эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэн төмсөг хуухнаг хэмжээгээрээ жижгэрч түрүү булчирхай томорч шээсний ялгаралтанд саад учруулах зэрэг өөрчлөлт гардаг. Гэхдээ үрийн шингэнд байх зр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц хэмжээгээр агуулагддаг.
Кегелийн дасгал Уг дасгалыг эрэгтэй эмэгтэй хүн хаана ч хэзээч хэдэн удаа ч хийж болно.
1    Шээсээ барьж байгаа мэт үтрээ аарцагны булчинг чангалж 5 сек барь.
2    Үтрээ аарцагны булчинг арай илүү чангалж 5 сек барь.
3    Үтрээ аарцагны булчинг бүр илүү чангалж дахиад 5 сек барь
4    Булчингаа суллахдаа аажмаар дээрхийн адилаар шат дараалж султга. Цэвэршилтийн шинж тэмдэг илэрч байгаа эрэгтэй эмэгтэй аль ч насны хүмүүс юуны өмнө эмэгтэйчүүд /гинеколог/ болон эрэгтэйчүүдийн /андролог/ эмчид хандах бөгөөд түүнчлэн ахмадын эмчээс сэтгэл зүйн тусламж зөвлөгөө авах нь зүйтэй.
 

Ном зүй

1.Советуетдоктор Е.Н.Савелева 2003г/Санкт петербург/
\\\"Климакс советы гинеколога\\\"
2.М.Л. Крымская 1989г /Москва/ Климактерический период.
3.В.П. Сметник Н.М. Ткаченко Г.А. Глезер Н.П. Москаленко 1988г/Москва/
Климактерический синдром.
4.А.Тювина\\\"Психические нарушение у женщины период климактерия
5. Д. Алтанцэцэг Д. Алтанчимэг Ч.Байгалмаа О Баяр 2005он \\\"Хүний бэлгийн амьдрал\\\"
6. Клиническая геронтология 2004-№4
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2346
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК