Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 2(99)
Уушигны артерийн анхдагч гипертензи
( Лекц )

Д.Цэгээнжав

Анагаах ухааны үндэсний хүрээлэн

 
Абстракт

The authors propose to distinguish congenital and acquired forms of this disease, by the course slowly and rapidly progressing forms.

The clinical picture of which the most frequent are dyspnea,second sound assent over the pulmonary artery ,signs of right ventricular hypertrophy.

Primary pulmonary hypertension most frequently combined with chronic recurrent thrombophlebitis and thromboembolic episodes in the pulmonary artery sys­tem.

The greatest difficulties arise when primary pulmo­nary hypertension has to be clinically differentiated from some congenital heart diseases ( septa! defectu and patient Botaily duct)

The discrepances of clinical and anatomic diagnosis of primary pulmonary hypertension happen most often cases of the above mentioned congenita! heart diseases.

Catheterization of the cardiac cavities is an impor­tant tool in the diagnosis of pufrnonary hypertension that permits to differentiate it from congenital heart diseases At the present time the treatment is of little effectiveness.although a lesser or longer remission could be attained.

Pp. 27-30 References 16.

Зүрх болон уушгины ямар нэгэн өвчинтэй холбоогүйгээр уушигны артерийн (УА) даралт хэвийнхээс 5-6 дахин ихсэхийг уушигны артерийн анхдагч гипертензи (УААГ)гэж үзнэ(1Д1).

УААГүүсэх үндэс нь уушигны дунд зэргийн болон жижиг судсуудад органик өөрчлөлт үүсч улмаар уушигны судасны эсэргүүцэл бага эргэлтийн даралт ихсэх явдал юм.

Энэхүү эмгэг зүрх судасны эмгэгийн дотор 0.17%(Wood., 1965), зүрхний гажгийн дотор 1% (Ф.Г.Углов) ховор тохиолддог өвчний нэг бөгөөд ДЭХБ-ын1973 оны мэдээллээр 0.6-3%, эмнэл зүйн ажиглалт, зүрх сэтгүүрдэх шинжилгээгээр 0.25-1% тохиолдожбайна. (1.3.5.12.13)

Анх энэ өвчтний тухайRomberg , Aust (1891) нар зүрхний дутагдлаар нас барсан тохиолдлын үед уушгины жижиг судасны тархмал хатуурал үүссэн байсиыг илрүүлэн бичсэн ба 1901онд энэ тухай нэлээд дэлгэрэнгүй бичсэн бөгөөд тэр үеэс хойш Айерсийн өвчин нэрээр хэвлэлд бичигдэх болсон юм. (1.12.13)Хожим 1951 оноос D.T.Dresdale бусад эрдэмтэд уг өвчний эмнэлзүйн болон морфолог шинжийг нарийвчлан судалж зүрх судасны системийн ямар нэгэн эмгэггүй үед УА-ийн даралт байнгын өндөр байх энэ эмгэгийг УААГ гэж нэрлэсэн тэр үеэс өдийг хүртэл дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн нэршил болсон байна. 1990 оны байдлаар хэвлэлд нийтдээ мянга орчим тохиолдол бичигдсэн байна. (1.7.11.15)

1950-иад оноос уушигны артерийн гипертензи J.Edwards (УАГ) төрөлхийн ба олдмол үндсэн хоёр хэлбэрээр үүсдэг тухай үндэслэлийг бичсэн юм. Төрөлхийн хэлбэр нь үр хөврөл бүрэлдэн буй болох шатанд уушигны судасны хэвийн бус хөгжил явагдаж улмаар гипертензи үүсэх явц юм. Энэ хэлбэрийг Эйзенменгерийн төрөлхийн хам шинж буюу уушгины анхдагч гипертеизи гэж нэрлэх нь чбий.(5.7.8)

Олдмол хэлбэр нь амьдралын явцад бидэнд мэдэгдэх болон үл мэдэгдэх шалтгаануудын нөлөөгөөр уупхишы судсанд бүгцийн өөрчлөлт бий болгосноор УА-ийн гипертензи үүсэх процесс юм.

УААГ эрт ба хожуу хоёр хэлбэрээр буюу зарим тохиолдолд1-2насанд, зарим тохиолдолд 30 орчим насанд хүрч уушигны судасны бүтцийн өөрчлөлт илэрдэг байна.(1.12)

Зүрх уушигны тодорхой нэг өвчний үед буюу ховдол хоорондын болон тосгуур хоорондын таславчийн цоорхой, том судасны гаж байрлал, артерийн битүүрээгүй цорго, гол судас, УА-ийн хоорондъш цоорхой зэрэг цусны урсгал зүүнээс баруун хаялт бүхий дээрх гажгуудын үед баруун ховдол, УА-ийн даралт аажим аажмаар ихсэж цусны бага эргэлтийн ачаалал ихэссэнээр уушигны гипертензи үүсэх шинжийг уушигны хоёрдогч гипертензи гэж нэрлэх бөгөөд энэ шинж уушигны хатгалга, бронхит, фиброзын үед ч үүсдэг.

Үүсэл, шалтгаан.

УААГ-ийн үндсэн шалтгаан бүрэн тогтоогдоогүйн улмаас энэ талаар олон онол таамаглал бий.

щЭмгэг судлаачид энэ өвчний үед гарах, уушишы судасны бүтцийн өөрчлөлтийг тогтоосон гэх боловч эмнэл зүйчид, эмгэг судлаачдын дунд санал зөрөлдөөнтэй асуудал цөөнгүй бий.

Олонхи судлаачид энэ өвчний үүслийг УА-ийн жижиг салаануудад удаа дараа, дахин давтагдах хэлбэрээр бүлэгт судалсантай холбож(Bernard.Р1954, Thomas., 1956) үүнийгээ зарим талаар туршилтаар баталсан байхад Gorlin.R (1958), Marshall.R (1959) болон бусад эрдэмтэд уушигны судасны агших үйл ажиллагаатай холбож тайлбарладаг. В.П.Казмин (1964), M.Riedcl. J. Widimsky (1982), В.И.Бураковский (1989), Н.Р.Палеев (1990) зэрэг олон судлаачид халдвар, хордлого, харшлын улмаас уушигны судсанд өвөрмөц бус үрэвсэл явагдаж улмаар бүтцийн өөрчлөлт бий болсноор УААГ үүсэх үндсэн нөхцөл бий болдог гэсэн үзэл баримтлалыг баримталж байна.

Сүүлийн үед УААГ-ийг аутоиммуни өвчин ч гэж үзэх болсон (1.12) Зарим судлаачид (5.6.9.12) өндөр уулын бүсэнд оршин суугчид хүчилтөрөгчийн байнгын дутагдалд өртөж байдаг учир УААГ үүсэх нэг хүчин зүйл гэж үздэг. УААГ бүхий өвчтэй нэг гэр бүлийн дотор доод мечний тромбофлебит олонтоо тохиолдож байгаа шалттааныг төрөлхийн антитромбиндутагдалтай холбоотой гэж / Meyer. 1984/ үзэж байгаа нь уг өвчний төрөлхийи шалтгааны нэг илрэл юм. (12).

Эмгэг анатом. УААГ-ийн морфолог шинж харьцангуй сайн судлагдсан хэсэг юм.1976 онд ДЭХБ-ын экспертийн хороо зүрх судас, уушигны ямар нэгэн өвчингүй үед уушгины гипертензийн улмаас хүндэрч нас барсан 156тохиолдын уушгины биопсийн шинжилгээ хийж олонхи тохиолдолд ньнэг төрлийн өөрчлөлтийг олж илрүүлснээр энэ өвчний үеийн морфолог шинжийг тогтоосон байна(12).Үүнд уушигны артерийн судасны хананд жигд тархмал байрлалтай фиброз өөрчлөлт илэрч зарим хэсэгт үхжлийн голомт илэрсэн, артерийн судасны диаметр 100-1000мкм хүртэл нарийссан, судас хоорондын өвөрмөц бус холбоосууд үүссэн зэрэг өөрчлөлтийг УААГ-ийн морфолог өөрчлөлт гэж үзэх болсон байна.

Олонхи судлаачдынхаар уушигаы шпертензийн


үед уушгины артерийн голч, түүний том салаанууд өргөсч, тэлэгдэн дунд ба жижиг судасны дотор хананд судас хатуурлын хөхлөгүүд үүсч, судасны булчингийн давхарга зузааран зарим хэсэгт үхжлийн голомт тодорхойлогдох зэрэг өөрчлөлт илэрдэг байна. Уушигны судасны дээрх тархмал өөрчлөлтөөс үүдэн уушигны судасны ээлттэй талбайн хэмжээ багасдаг байна. (1.5.12)Уушигны судсанд гарсан өөрчлөлтөор нь уушигны анхдагч болон хоёрдогч гипертензи аль нь болохыг ялгахад амаргүй боловч УААГ-ийн үед ихэвчлэн уушигны судасны даамжрах хэлбэрийн нарийсал, миозластоз, фиброз ихээр үүсдэг онцлогтой.

УААГ-ийн төрөлхийн болон олдмол аль ч хэлбэрийы үед баруун ходвлын хэмжээ ихэсч ховдлын индскс 3 (Крючкова Г.С,1973) хүрч УА-ийн баганын хэсэгт судас хатуурлын өөрчлөлт мэдэгдэхүйц үүссэн байна. Гол ялгаа нь УА-ийн салаануудад гарах бөгөөд олдмол хэлбэрийн үед эрхтэн доторхи УА-ийн судасны ханын цагираг булчингийн гипертрофи, судасны дотно хапын хэвийн бус ургалт.

УААГ-ийн төрөлхийн хэлбэрийп үед хоёр төрлийн оөрчлөлт ажиглагдана. Нэгдэх хэлбэрийн үедхүүхэд нас барах ба артерийн салаануудын хана зуаарч, үр хөврөлийнсулсууд тодорхой илэрнэ. (12.13).Хоёр дахь хэлбэрийн үед10хүртэлх наспы хүүхдийп уушигны доторхи суласны системд артери-венийн өвөрмөц холбоосууд үүссэн байдаг ба цаашдаа тавилан муу бакна.

Уушигны гипертензийн үеийн уушгинд гарах морфотог өөрчлөлтпнг Д.Хит, Дж.Эдвардсын ангиллаартодорхойлдог.(1). Энэ ангаллыг уушигны анхдагч болон хоёрлогч гипертензийн алинд ч хэрэглэж болох ангилал гэж үздэг. Хит-Эдвардсын ангиллаар уушигны гипертензийн эхний үед уушигны жижиг судасны булчинлаг давхаргыи гипертрофи (15-300мкм) болно. Хоёрдахь шатанд дээрх өөрчлөлт нь уушишы судасны дотно хананд эсийн пролифераци үүснэ. Гуравдахь шатанд уушигны жижиг судасны дунд давхаргын шпертрофи илрэхээс гадна, дотор хананы хатуурлын шинж ажиглагдаиа. Дөрөвдэхшатанд судасныдунд давхарга нимгэрч судасны нүх тэлэгдэн плексиформ бүтэцтэй болсон байна. Тавдахь шатанд уушишы артерийн судаснууд нилдээ тэлэгдэн өргөсч, уушигны гемосидероз үүссэн байх ба судасны хананд үхжлийи голомт илэрнэ.

Эмгэг физиологи. УААГ-ийн үед уушигны судасны эсэргүүцэл ихэсч эмгэг физиологийн өөрчлөлтrapсны улмаас цусны хөдлөл зүйн өөрчлөлтийн шинж тэмдэг илэрнэ.

Цусны бага эргэлтийн прекапиллярийн түвшинд цусны урсгал саатсанаас уушигны артери, зүрхний баруун ховдлын даралт ихэсч цусны эргэлтийн дутагдлын шинж ажиглагдана.

Уушигны гипергензийн үед УА даралт аажмаар ихэсч сүүлдээ гол судасны даралттай тэнцэх буюу түүнээс ч ихсэхэд хүрнэ. Аажмаар ихэсч байгаа уушигны судасны эсэргүүцлийг давахын тулд баруун ховдол илүү их ачаалалтай ажилласнаас баруун ховдлын булчингийн гипертрофи үүсч энэ нь цаашдаа булчингийн тэлэлтэнд шилжин баруун ховдлын хөндий томорч баруун ховдлын дутагдал үүссэнээр зүрхний шахалтын хүч сулардаг.

Баруун ховдлын хөндий тэлэгдсэнээс баруун ховдлын диастолийн эцсийн даралт, мөн баруун тосгуурын даралт ихсэнэ. Үүний зэрэгцээ зарим тохиолдолд зүрхний тосгуур хоорондын таславчин дахь зуйван нүх нээгдэн венийн цус зүүн тосгуурт орсны улмаас өвчтөнд хөхрөлтийн шинж илэрнэ. УААГ-ийн үед уушгииы үлдэгдэл агаар ихэссэнээс уушигны хийн солилцоо өөрчлөгдөх буюу бронх уушишы холбоос олширч хөнгөн хэлбэрийн хөхрөлт ажиглагдаж болно.

Дээрх байдлаас үзэхэд эмгэг физиологийн гол илрэл нь баруун ховдлын дутагдлын шинжээр ажиглагдаиа.(1.12)

Эмнэлзүйн шинж.

УААГ ихэвчлэн 20-40 насны эмэгтэйчүүдийн дунд тохиолдох ба хэвлэлийн материалаас үзэхэд эмэгтэй эрэгтэй харвцаа 3:1 байна. (1.5.12.16). Эмнэлзүйн шинж ихэнх тохиолдолд 30-40 насанд илрэх бөгөөд бага наснытохиолдолд хурдан, даамжрах явцтай явагдана. Олопхи судлаачдын үзэж байгаагаар өвчний эхний шинж тэмдэг

Илүү наслах нь ховор гэж үздэг. (1.5.8).

Өвчний эхний шинж тэмдэг эхлэх хүртэл ажил, амьдралын ердийндэглэм үргэлжлэх бөгөөд эхний шинж тэмдэг пь тодорхой шалтгаангүйгээр амьсгаадах буюу ачааллын үед илүүтэй ажиглагдаж сүүлдээ тайван үед ч амьсгаадах учир эмчид очихоос аргагүйд хүрнэ. Ийнхүү амьсгаалах шинж40-60% ажиглагдана. (1.5.12).

Амьсгаадах, цээж бачимдах, зүрхээр өвдөх, толгой эргэх түр зуур ухаан балартах, цустай ханиах, хамарнаас цусгарах, уруул, хацар хөхрөх, хоолой сөөнгөтөх зэрэг нь уушигны гипертензийн гол шинжүүд юм. Бага насны хүүхэд амьсгаадалтаас болоод хөхөө хөхөж чадахгүйд хүрнэ. Толгой эргэх түр хугацаагаар ухаан балартах шинж өдөрт хэд хэдэн удаа ч давтагдаж болно. Ухаан балартах шииж нь зүрхний шахалт муудсанаас тархины цусан хангамжийн дутагдал илэрсэнтэй холбоотой (James., 1962)Энэ шинж30-40% тохиолдоно. (1.12).

Уушигны өндөр гипертензийн улмаас судасны хана хагарч цустай ханиах шинж 30% орчим тохиолддог ба уушгины артерийн цүлхэн хэлбэрийн өргөсөлт нь эргэх мэдрэлийг дарснаас хоолой сөөнгөтөх шинж хааяа тохиолдоно. Зарим тохиолдолд огиулах, зогсолтгүй бөөлжих шинж ажиглагдах ба энэ нь төвийн гаралтай байх учир эмэнд төдийлөн дарагддаггүй.

Насанд хүрсэн хүмүүсийн дунд ачааллын дараа уруул, чих, хацар, хурууны үзүүр хохрөх, бага насны хүүхдэд хөхөө хөхөх, тоглож наадах үед хөхрөлт илрэх шинж ажиглагдах ба өвчний даамжрах үед байнгын хөхрөлт илэрч хуруу хэнгэргийн цохиур хэлбэртэй болох нь бий. Өвчний хожуу үед өвчтөн сэтгэл санааны гутрал, солиоролд хааяа ордог.

Зүрхний 3 хавтаст хавхлагийн харыдангуй дутагдал илэрсэн үед хүзүүний судас өргөсч лугшилтгай болох, өвчтөн дэргүйгээр хэвтэхэд цээж


давчдах, амьсгаадалт ихсэх шинж илэрнэ. Зүрх орчим болон аюулхайн дээд хэсэгт лугшилт ажиглагдах ба чагнахад олонхи тохиолдолд өвчүүний зүүн ирмэгийн дагуу агшилтын шуугиан сонсдох бөгөөд хааяа гурван хавтаст хавхлагг байрлалд зөөлөн агшилтын шуугиан сонсдоно.

УААГ-ийн нэг онцлог шинж нь хоёрдугаар авиа өргөлттэй буюу хоёрлосон, өвчүүний зүүн талд 2 ба 3 дугаар хавирганы завсар протодиастол шуугиан (Грехем-Стилла) сонсдоно.

Энэ нь баруун ховдлын тэлэгдлийн улмаас уушигны артерийн хавхлагийн харьцангуй дутагдал үүссэнтэй холбоотой юм. Өвчний хожуу үед цусны эргэлтийн архаг дутагдлын улмаас элэг томрох, захын хаван үүсэх, хэвлийд шингэн хурах зэрэг шинж илэрч болно.

Оношлогоо.

Өвчний эхлэл явц, үндсэн зовиур шаналгаа, бодит үзлэгээр илэрсэн шинж тэмдгийг үндэслэн зүрх судасны эмч нар урьдчилсан онош тавьж болох хэдий ч төгс оношлоход нэн төвөгтэй эмгэгийн нэг юм. Иймд багажит шинжилгээний доорхи аргуудыг хэрэглэж үнэлэлт дүгнэлт өгч оношийг батлах шаардлагагай.

Зүрхний цахилгаан бичлэг(ЗЦБ) ЗЦБ-ийн IIIзалгалтанд өндор R;l залгалтанд гүизгий S, VI-д Rөндөр , S үгүй байх ба зүрхний цахилгаан тэнхлэг баруун тийшээ хазайсан, зарим тохиолдолд Гиссийн багцын баруун хөлийн бүрэн ба бүрэн бус хориг илэрч зүрхний булчингийн тэжээл дутлын шинж болохSTхэрчим цахилгаан тэихлэгтэй давхцах буюу тэнхлэгээс хазайсан байна.

Рентген шинжилгээ.

Цээжний хөндийн эрхтэнг гэрэлд харахад уушигны уг өргөсч, УА-ийн нум цүлхийж, том салаавгуудын лугшилт ихэссэн байхаас гадна артерийн судасны агшилтын улмаас уушигны зураглал зах руугаа бүдгэрсэн байна. Зүрхний баруун хэсэг, өвчний хожуу үед хоёр ховдол томорсон, уушигны артерийн нум цүлхэн хэлбэрээр тэлж өргөссөн уушигны тунгалагжилт ихэссэн байна.

Фонокардиографи (ФКГ). ФКГ-ийн шинжилгээгээр доорхи шинжүүдийг тодорхойлж болох юм. -            Уушигны компонент болон Павианы амплитуд өндөрсөх, II авианы А2/В2-ийн коэффициентийн харыдаа багасах:

-  Протодиастолийн шуугиан бичигдэх; -ЗЦБ-т "Р" pulmonale байгаа нөхцөлд IY авиабичигдэх,

Эхокардиографи. Эхокардиографийн шинжилгээгээр уушигны гипертензийн шууд бус шинжийг тодорхойлж болох ба догшлер өнгөт эхокардиографийн шинжилгээгээр УААГ-ийг бүрэн оношлох боломжтой.

Зонд.ангиокардиография. Зонд. ангиокардиографийн шинжилгээгээр төвийн цусны хөдлөл зүйн гол үзүүлэлтүүд болох баруун зүүн ховдол, тосгуур, гол судас, уушигны артерийн даралт, уушигиы болон системийн судасны нийт эсэргүүцэл, зүрхний хөндий, том судасны төрөлхийн гажгийг үгүйсгэж УААг-ийг батлах бүрэн боломжтой юм. Энэ шинжилгээгээр зүрх судасны ямар нэгэн гажиг байхгүй нөхцөлд УА-ийн даралт өндөр байх нь УААГ-ийг оношлох гол үзүүлэлтбөгөөд уушигны судасны эсэргүүцлийг системийн судасны эсэргүүцэлд харьцуулсан харьцаа 0,6 хүртэл ихэссэн байх нь уушигны гипертензийн зэргийгтогтоох чухал үзүүлэлт юм. Ийм учраас

эмнэлгийн практкт В. И. Бураковский Л.Р.Плотникове,, В.А.Бухарины (1989) ангиллыг уушгины гипертензийн зэргийг тогтооход өргөн ашиглаж байна. (1). Энэ ангилал нь УА-ийн даралтыг системийн даралтанд, уушгины судасны нийт эсэргүүцлийг системийн судасны эсэргүүцэлд харьцуулсанд үндэслэгддэг.

Дээр дурьдсанаас үндэслэн УААГ-г оношлоход хэд хэдэн зүйлийг үндэс болгох хэрэгтэй.

1.Уушигны артерийн даралт их байх;

2.Зүрх, судас, уушигны ямар нэгэн өвчингүйбайх;

3.   Агиокардиографи, пульмонографийншинжилгээгээр зүрхний гажиг,уушигны судасныгаж байдал илрээгүй байх;

4.Уушигны биопсийн шинжилгээгээр уушигныгипертензи үүсэх бусад шалтгаан тогтоогдоогүй байх;

5.   Эсийн (гистолог) шинжилгээгээр УААГбатлагдсан байх.

Ялгах онош.

УААГ-ийг оношлоход амаргүй өвчний нэг юм. Гагцхүү апгиокардиографийн шинжилгээгээр эцсийн онош тавих боломжтой. Цусны эргэлтийн зүүнээс баруун хаялт бүхий зүрхний төрөлхийн бүх төрлийн гажиг (ховдол хоорондын таславчийн цоорхой-ХХТЦ, тосгуур хоорондын таславчийн цоорхой-ТХТЦ, артерийн битүүрээгүй цорго-АБЦ), хэрлэг өвчний гаралтай хоёр хавтаст хавхлагын нарийсал уушигны артерийн хавхлагийн дутагдал зэрэг уушигны гипертензийн хоёрдогч шинж бүхий гажгуудаас УААГ-ийг ялгах шаардлагатай.

  1. Эйзенменгерийн комплекс. Энэ нь бие даасан эмгэг бөгөөд анх 1897 онд Eisenmenger дараа нь 1938 онд Abbott нар бичсэнээс хойш Эйзенменгерийн өвчин гэж нэршиж ирсэн. Энэ эмгэгт дээгүүр байрлалтай ХХТЦ, гол судасны баруун байрлал, уушигны артерийн багана түүний салаануудын өргөсөлт, баруун ховдлын гапертрофи зэрэг үндсэн 4 эмгэг багтана. Энэ өвчний үедУАГ-ийн шинжүүд илрэх боловч өвчүүний зүүн талд 3 ба 4 дүгээр хавирганы завсраар агшилтын тод шуугиантай байдгаараа ялгаатай бөгөөд зонд.ангиокардиографийн шинжилгээгээр дээгүүр байрлалтэй ХХТЦ тодорхойлогдоно.
  2. Зүрхлий төрөлхийн зарим гажгийн үедилрэх Эйзенменгерийн хамшинж. Зүрхний төрөлхийн гажгайн бараг 50% нь цусны бага эргэлтийн ачаалал ихтэй буюу зүүнээс баруун хаялт бүхий (ХХТЦ, ТХТЦ, АБЦ) гажгууд юм.(2.13)

Бага эргэлтийн цусны хөдлөл зүйн хэвийн үйл ажиллагаа баруун тосгуурын даралт 2.8-3.5; баруун ховдол (БХ)3УА 20-30; БХ, УА-ийн диастолын эцсийн даралт ойролцоогоор 8-15, уушигны кагшллярийн даралт 7-9 мм.муб буюу зүүн тосгуурьш даралттай тэнцүү байх үндсэн нөхцлүүдээр хангагдаж байдаг.( 1.5.7). Гэтэл зүүнээс баруун хаялт бүхий зүрхний гажгуудын үед бага эргэлтийн ачаалал аажим ихсэх тутам дээрх хэвийн29үзүүлэлтүүд алдагдаж уушигны хосрдогч гипсртензийн шинж илэрч улмаар БХ, УА-ийн даралт системийн даралттай тэнцэж ирэх үед гипертензийн зэрэг хамшинж өндөр(ШБ) байх бөгөөд өвчний хожуу үед зүрхний баруун хэсгийн даралт зүүнээсээ давж баруунаас зүүн хаялт бүхий хох гажгийн хэлбэрт шилжинэ. Энэ үед гарах шинжийг Эйзенменгерийн хам шинж гэж нэрлэдэг.

Зүрхний зарим гажгийн үед илрэх уушигны гипертепзийн хоёрдогч шинж тэмдэг буюу Эйзенменгерийп хам шинжийг хэрэв шинжилгээгээр төрөлхийн гажиг гэдгийг батлаагүй тохиолдолд УААГ-ийн шиггжээс ялгахад бэрхтэй. Гэвч УААГ-ийн үед зүрхний төрөлхийн гажгийн адил хүчтэй төвлөрсөн шуугиан сонсдох нь ховор бөгөөд ихэвчлэн өвчний хожуу үед ТХТЦ гажгийнхтай төсөөтэй шуугиан сонсдоно.

УААГ. Эйзенменгерийн хам шинжийн үсд уушгинд гарах морфолог өөрчлөлт ойролцоо хэдий ч УААГ-ийн үсийн морфологийн зарим онцлог, торөлхийн гажгийг илрүүлснээр ялган оношлох боломжтой том.

3. Уушигны зарим өвчнийүед илрэх уушгины гипертензи.Уушигпы өвөрмөц бус үрэвсэлт өвчин архаг бронхит, эмфизем, уушгины фиброз үед уушгины гипертензи үүснэ (9.10.1 1.14).

Дээрх өвчнүүдийн үед УААГ-ийн адил зовиур, шинж тэмдэг илрэх төдийгүй цээж гэрэлд харах, ЗЦБ-ийн шипжилгээгээр цуспы бага эргэлтийн ачааллын шинж болох зүрхний баруун хэсэг томрох, УА-ийн багана цүлхийх, зүрхний цахилгаан тэнхлэг баруун тийшээ, хазайх, цээжний баруун залгалтанд "Т'шүд хасах гарах, "Р" Pulmonale илрэх зэрэг шинж ажиглагдах боловч уушигны талын бусад шинжилгээгээр дээрхи бие даасан уушигны овчнийг баталсны үндсэн дээр УААГ-ийг үгүйсгэх үпдэстэй.

Эдгээр өвчнүүдийн дотроос өндөр уулын бүсэнд оршин суугчдын дунд тохиолддог "уулын өвчин"-ийг УААГ-ээс ялгахад нэн төвөгтэй бөгөөд зарим судлаачид үүнийг УААГ үүсэх нэг хүчин зүйл ч гэж үздэг.(2.9)

Далайн түвшнээс дээш 2000-3000 м-ийн өндөрт амьдардаг хүн бүр уулын өвчнөөр өвчилдөггүй бөгөөд энэ нь тухайн хүний гадаад орчиндоо дасан зохицох онцлог, чадвараас хамаарна. (9).

Өндөр уулын бүсийн хүсүүийн дунд уушгины гипертензи үүсдэг үндсэн шалтгаан нь амьсгалж буй агаарын найрлага дахь хүчилтөрөтчийн парциал даралт бага байх учир уушигны альволын гипокси үүсэж уушины судасны эсэргүүцэл ихсэн улмаар уушигны судасны хананд бүтцийн өөрчлөлт үүсдэгтэй холбоотой.

Өндөр уулын бүсийн хүмүүсийн дунд үүссэн уушигаы гипертензи ихэвчлэн архаг хэлбэртэй байх ба зарим тохиолдолд УА-ийн даралт 31-60 мм.муб хүртэл өндөр болж баруун ховдлын архаг дутагдльш шигтж үүсдэгээрээ УААГ-тэй төсөөтэй юм.

Эмчилгээ. УААГ-ийн үеийн эмчилгээний асуудал бүрэн шийдэгдээгүй. Сүүлийн үед захын судас өргөсөх бэлдмэл, кальцийн ионын эсрэг бэлдмэл, антикоагулянт, тромбоцитын эсрэг бэлдмэл, зүрхний гликозид, кортикостероид болои бусад шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Эмийн эмчилгээ хийгээд ч тодорхой үр өгөхгүй учир шаардлагатай гэж үзвэл уушиг-зүрхийг солих эрхтэн суулгах мэс засал хийх заалттай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5157
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК