Онош, 2011, 49(049)
АЛИРСТ-3 ЦАЙНД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )
Товч утга: Хүн төрөлхтөн ургамалтай байнга харьцаж, түүнийг хоол хүнс, цай, эм, хувцас, орон сууц, эдлэл хэрэглэл, багаж төхөөрөмжийн материал болгон өргөн ашиглаж ирсэн ба үүгээрээ амьдрах орчин, нөхцлөө байнга бүрдүүлж байдаг билээ. Үүний дотор эмийн ургамлыг цай хэлбэрээр хэрэглэх явдал түлхүү байна. Эдгээр ургамалд Алирсын овгийн (Vaccinaceae) алирс, Халгайн овгийн (Urticaceae) халгай, Сарнайн овгийн (Rosaceae) нохойн хошуу багтах бөгөөд эдгээр 3 ургамлыг нийлмэл байдлаар нийлмэл байдлаар цай болгон судалсан явдал ховор байсан тул судалгааны ажлын үндэслэл болсон юм. Алирст-3 цайны найрлаганд алирсны жимс (Fructus vaccinum vitis idaea) 2 хэсэг, халгайн навч (folium urticae) 3 хэсэг, нохойн хошууны жимс (fructus rosae) 3 хэсэг хамаарагдана.
Судалгааны зорилго: Алирст-3 цайнд фармакогнозын зарим судалгааг хийх зорилго тавилаа.
Судалгааны материал арга зүй: Судалгааны дээж болох алирсны жимс (Fructus vaccinum vitis idaea), халгайн навч (folium urticae), нохойн хошууны жимс (fructus rosae)-iwr 8-р сарын дундуур
Г.Ганчимэг, Б.Баясгалан
Хэнтий аймгийн Дадал сумын нутгаас түүж бэлтгэсэн болно. Алирст-3 цайнд полисахарид, пектиний хэмжээг жингийн аргаар, аргаах бодис, органик хүчлийг титрийн аргаар, уургийг Кьелдалийн аргаар, макро, микро элементийг атом шингээлтийн спектрофотометрийн аргаар тус, тус тодорхойлов.
Судалгааны ажлын үр дүн:
Алирст-Зцайндагуулагдахполисахаридыг усанд уусдаг, хүчилд уусдаг, шүлтэнд уусдаг полисахаридаар тус тус тодорхойлсныг хүснэгт 1-ээр харуулав.
Хүснэгт 1
Алирст-Зцайндагуулагдахполисахаридын агууламж
Алирст-З цайнд усанд уусдаг полисахарид 9.9±0.05%, хүчилд уусдаг полисахарид 8.5±0.004%, шүлтэнд уусдаг полисахарид 35.3±0.22%, нийт полисахарид 53.7±0.01%, пектины хэмжээ 3.6412±0.0041% байгааг тогтоолоо.
Алирст-3 цайнд агуулагдах уурагт нэгдлийг хүснэгт 2-оор харуулав.
Алирст-3 цайнд уургийн хэмжээ 11.3%± 0.0082 байгааг тогтоолоо.
Пектин нь цайны чанарт ихээр нөлөөлнө. Цайны зуурамтгай чанар, бэлэн болсон цайны амт, үнэрт пектины бодис нөлөөлнө. Алирст-3 цайны пектины хэмжээг хүснэгт 3-аар харуулав.
Хүснэгт 3
Алирст-3 цайнд агуулагдах пектины агууламж
Тооны тодорхойлолт нь пектиний бодисыг гидролизд оруулж полигалактуроны хүчлийг пектат кальци хэлбэрт оруулан тунадасждаг шинж чанарт үндэслэгдэнэ. Түүхий эдэд пектиний бодисын хэмжээг ОХУ-н X фармакопейн жингийн аргаар тодорхойллоо. Бидний судалгаагаар уусдаг пектин 1.694%, уусдаггүй пектин 1,968%, нийт пектины хэмжээ 3.6412%±0.0041 байгааг тогтоов.
Алирст-3 цайнд агуулагдах органик хүчлийг хүснэгт 4-р үзүүлэв.
Хүснэгт 4
Алирст-3 цайнд тодорхойлсон дүн
Алирст-3 цайнд органик хүчил тодорхойлоход 64.34 мэкв, үүнд алимны хүчил 4.3%, нимбэгийн хүчил 4.1%, хурган чихний хүчил 2.59% байгааг тогтоолоо.
Аргаах бодис нь нийлмэл бүтэцтэй янз бүрийн полифенолт нэгдлийн холимог бөгөөд тогтворгүй чанарыг үзүүлдэг тул ургамлаас ялгах болон тухайн нэгдлийг танихад ихээхэн бэрхшээлтэй байдаг хэдий ч ус, ус-спиртийн холимгоор амархан хандлагдах чанартай тул ургамлын түүхий эдээс ихэвчлэн дээрх уусгагчдыг ашиглан ялган авна.
Аргаах бодисын тоо хэмжээг тодорхойлохдоо жингийн, исэлдүүлэх болон фотоколориметрийн аргыг ашиглан хийдэг. Дээжний тооны тодорхойлолтыг хийхдээ исэлдэх чанар дээр тулгуурласан титрметрийн аргыг ашиглан хийв. Дээжинд агуулагдах аргаах бодисын агууламжийг хүснэгт 5-аар харуулав.
Хүснэгт 5
Дээжний түүхий эдэд агуулагдах аргаах бодисын агууламж
Алирст-3 цайнд уургийн хэмжээ 11.3%± 0.0082 байгааг тогтоолоо.
Пектин нь цайны чанарт ихээр нөлөөлнө. Цайны зуурамтгай чанар, бэлэн болсон цайны амт, үнэрт пектины бодис нөлөөлнө. Алирст-3 цайны пектины хэмжээг хүснэгт 3-аар харуулав.
Зураг 16. Алирст-3 цайнд макро, микро элемент тодорхойлсон дүн
Зургаас харахад Алирст-3 цайны дээжинд макро, микро элементийн агууламжийг тодорхойлоход натри (Na), магни (Мд) ,төмөр (Fe), манган (Мп), ихээр, цайр (Zn), кальци (Са), кали (К), зэс(Си), кобальт (Co), никель (Ni) зэрэг элемент бага болох нь тогтоогдлоо.
Дүгнэлт:
Алирст-3 цайнд полисахарид 53.7% үүнээс усанд уусдаг полисахарид 9.9%, хүчилд уусдаг полисахарид 8.5%, шүлтэнд уусдаг полисахарид 35.3%, аргаах бодис 7.0611 ±0.0007% байгааг тогтоов. Нийлбэр пектиний хэмжээ 3.6412%±0.0041, органик хүчил 64.34 мэкв, алимны хүчил 4.3%, нимбэгийн хүчил 4.1%, хурган чихний хүчил 2.59% , нийт уургийн хэмжээ 11.3%±0.0082 байгааг тус тус тогтоолоо.
Алирст-3 цайнд Na-358.46, Mg-258.04, Fe-157.692, Мп-85.39 ихээр, Zn-19.06, Ca-0.42, K-1.17, Cu-4.93, Co-0.01, Ni-0.01 зэрэг элемент бага болох нь тогтоогдлоо.
Ном зүй
Ном зүй:
Энхжаргал.Д, Пүрэвсүрэн.С, Баясгалан.Б. \'Эмийн ургамал судлал\'. ЭМШУИС УБ. 2004 он. ЭМШУИС-ийн «Эрхэс» хэвлэх үйлдвэр
Эрдэнэцэцэг.Г. Хандсүрэн. С. \'Эмийн технологи\' 1-р хэвлэл. 1-р боть. Улаанбаатар хот 2004 он. Голден Ай принтинг ХХК. Х-70-75
\"Фармакогнози\" УБ хот. 1977 он. Улсын хэвлэлийн газар х-14,16,342
Равдан.Д, Лхагвасүрэн.Ж. «Халгайн эмчилгээний гайхамшиг». УБ. 201 Оон. Битпресс ХХК
Плешков.Б.П.\"Чүлтэмсүрэн.М. Практикум по биохими растений\" 1985г с-153-154
\"Энциклопедия народной медицины\" Москва 1994гс-438
Энхжаргал.Д, Пүрэвсүрэн.С, Баясгалан.Б. \'Эмийн ургамал судлал\'. ЭМШУИС УБ. 2004 он. ЭМШУИС-ийн «Эрхэс» хэвлэх үйлдвэр
Эрдэнэцэцэг.Г. Хандсүрэн. С. \'Эмийн технологи\' 1-р хэвлэл. 1-р боть. Улаанбаатар хот 2004 он. Голден Ай принтинг ХХК. Х-70-75
\"Фармакогнози\" УБ хот. 1977 он. Улсын хэвлэлийн газар х-14,16,342
Равдан.Д, Лхагвасүрэн.Ж. «Халгайн эмчилгээний гайхамшиг». УБ. 201 Оон. Битпресс ХХК
Плешков.Б.П.\"Чүлтэмсүрэн.М. Практикум по биохими растений\" 1985г с-153-154
\"Энциклопедия народной медицины\" Москва 1994гс-438
Нийтлэлийн нээгдсэн тоо: 1143