Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци
Artemisia нь Нийлмэл цэцэгтний овогт хамаарагддаг бөгөөд дэлхийд 2000 гаруй төрөл байна. Харин Монгол оронд 103 зүйлийн шарилжууд байгалийн 6 бүс бүслүүр, ургамал газар зүйн 16 тойрогт өргөн тархжээ.
Монголын уламжлалт анагаах ухаанд Бөндгөр шарилжны үрийг шар шаваг нэрийн дор үрэвсэл намдаах, вирусын эсрэг зарим өвчний үөд тэр ч байтугай хоол хүнсэндээ хэрэглэж байсан мэдээ байдаг.
Судалгааны ажлын зорилго. Уг шарилж нь монголын говь цөл нутгаар арвин их нөөцтэй ургадаг бөгөөд өмне нь судлагдаагүй зэрэг байдлыгхаргалзан үзсэн ба газрын дээрхи хэсгийн хальстай үрнээс усанд уусдаг полисахаридыг ялгаж фармакологийн идэвхи, тухайлбал үрэвсэл эдгээх нөлөө, үйлдлийн мөн чанарыг судлах зорилго тавьж ажилласан юм.
Судалгааны материал, арга зүй.
1. Бэлдмэлийн үрэвслийн шүүдэс (экссудаци)-т үзүүлэх нөлөөг судлахдаа туршилтанд орж буй харханд халуун хүйтэн усаар хандалж гаргасан полисахаридын бэлдмэлийг 30 мг/кг тунгаар дотуур өгөөд 3 цагийн дараа 1%-ийн 0.1 мл формалины уусмалыг арын сарвуунд нь тарьсан. Тарьсны дараахь 5,18 дахь цагуудад туршилтын амьтанд дээрх тунгаар эмээ өгөв. Туршилт, хяналттай харьцуулсан бүлгийн хархнуудын хэвлийн хөндийд нь 50 мг/кг тунгаар бутадионыг хйисэн. Формалин хийснээс 24 цагийн дараа хархыг нядлаж үрэвслийн шүүдсийн эзэлхүүнийг онкометрийн аргаар тодорхойллоо (Ю.Е.Стрөльников 1960).
2. Бөндгөр шарилжны полисахаридын үрэвслийн альтерацын шатанд үзүүлэх нөлөөг судлахдаа Менкин (Ойвин, Шөтөль, 1961)-ий аргаар хархны нурууны арьсан дор 9%-ийн 0.5 мл цууны хүчлийг, мөн хэвлийн хөндийд нь 300 мг/кг тунгаар дөкстраны уусмалыг тарьсан. Туршилтын амьтанд бэлдмэлийг 30 мг/кг тунгаар цууны хүчил хийхээс 1 цагийн өмнө, хийсний дараа 25 өдрийн турш өгсөн. Харин харьцуулах бүлгийн амьтдад бутадионыг 50 мг/кг тунгаар хэрэглэж, хяналтын амьтанд нэрмэл ус өгч байсан. Үхжлийн талбайн хэмжээг туршилтын 9 ба 29 дэх хоногт нь хэмжиж тэмдэглээд дүгнэсэн.
3. Перитонитийн эмгэг загварыг 0.2%-ийн нитрат мөнгөний усан уусмалаас 1 мл-ийг хэвлийн хөндийд тарих замаар үүсгэсэн (Александров и соавт., 1986).Туршилтын бүлэгт нитрат мөнгөний уусмал тарихаас 30 минут, тарьснаас 1 цагийн дараа полисахаридын бэлдмэлийг 35 мг/кг тунгаар өгсөн. Мөн харьцуулах бүлгийн амьтдад бутадионыг 50 мг/кг тунгаар хэрэглэсэн. Хархыг нитрат мөнгөний уусмал хийснээс 3 цагийн дараа нядлаж сэмжийг авч Карнаугийн уусмалд бэхжүүлээд 0.05%-ийн толуидиний хөхөөр будсан.
4.Булчингийн үрэвсэлд бэлдмэлийн үзүүлэх нөлөөг А.Чөрков (1961)-ын аргаар судлав. Үүний тулд бүх хулгануудын баруун хойд хөлийн булчинд 1%-ийн формалины уусмалаас 0.1 мл тарьж зохиомол үрэвсэл үүсгэсэн. Туршилтын хулгануудад 1%-полисахаридын бэлдмэлийг 30 мг/кг тунгаар нийт 7 хоног уулгасан. Туршилтын 8 дахь хоногт бүх хулганыг нядлаж үрэвсэлтэй хойд хөлийн дунд чөмөгний хэсгийг таслан авч электрон (0.001 rp-ийн нарийвчлалтай) жингээр хэмжиж эрүүл талын хөлтэй нь харьцуулан дүгнэсэн.
Судалгааны ажлын үр дүн.
1. Бөндгөр шарилжны үрэвслийн эсрэг үйлдлийг туршилтын цагаан хархан дээр Ю.Е.Стрөльников (1960)-ын аргаар судалсан.
Зураг 1. Хяналт, туршилтын амьтдад үрэвслийн шингэний эзэлхүүний бууралтын хувийг харуулбал:
Үрэвслийн шингэний эзэлхүүний буфалт халуун усаар хандалж гаргасан полисахарид хэрэглэсэн амьтанд 44.5%, хүйтэн усанд хандалж гаргасан полисахарид хэрэглэсэн амьтанд 41%, харин бутадион хэрэглэсэн амьтдад 33,4 хувь байна.
2.Бөндгөр шарилжны полисахаридын үрэвслийн альтерацын шатанд үзүүлэх нөлөөг туршилтыг ижил хүйсний цагаан 120 хархан дээр Менкин (Ойвин, Шетель, 1961)-ий аргаар явуулсан.
Зураг 2.Туршилтын амьтанд үүсгэсэн альтерацын шатанд Бөндгөр шарилжны полисахаридын үзүүлэх нөлөөг графикаар дүрслэн үзүүлбэл
Графикаас харахад туршилтын 9 дэх хоногт харахад хүйтэн усаар хандалж гаргасан полисахарид хэрэглэсэн туршилтын амьтанд үүссэн үхжлийн талбайн хэмжээ хяналтын бүлэгтэй харьцуулахад 55 хувь, харин халуун усаар хандалж гаргасан полисахарид хэрэглэсэн амьтанд 29 дэх хоногг 46 хувиар тус тус багассан байна.
Харин 29 дэх хоногт хяналтын бүлэгтэй харьцуулахад халуун усаар хандалсан полисахарид хэрэглэсэн амьтны үхжлийн талбайн хэмжээ 21.0 хувь, хүйтэн усаар хандалсан полисахарид хэрэглэсэн амьтны үхжлийн талбайн хэмжээ 17.5 хувиар тус тус буурсан байв.
3. Бөндгөр шарилжны полисахаридын үрэвслийн эсрэг үйлдлийг А.Е.Александров (1986)-.ын аргаар перитонитийн эмгэг загвар дээр судалсан.
Хүснэгт 1. Цагаан харханд үүсгэсэн перитонитын үед Бөндгөр шарилжны полисахарид бэлдмэл хэвлийн хөндийн шингэний экссудац, мөхлөггүй хөөмөг эсэд нөлөөлөх нь
Туршилтын амьтдыг хяналтын амьтадтай харьцуулахад халуун усаар хандалж гаргасан полисахарид хэрэглэсэн амьтад үрэвслийн экссудацыг бууруулах нөлөө 26%, харин хүйтэн усаар хандалж гаргасан полисахарид хэрэглэсэн амьтдынх 55%, бутадион 49% байлаа.
Харин Бөндгөр шарилжны полисахарид бэлдмэл хэрэглэсэн туршилтын амьтдыг хяналтын амьтдын мөхлөггүй хөөмөг эсийн тоог бууруулах нөлөө, хүйтэн усаар хандалж гаргасан полисахарид хэрэглэсэн амьтдынх 77%, бутадион 70% байлаа. Эндээс үзэхэд полисахаридын бэлдмэл нь мөхлөггүй хөөмөг эсийн тоог нилээд багасгаж байгаа дүн ажиглагдлаа.
4.Булчинд үүсгэсэн үрэвсэлд бэлдмэлийн үзүүлэх нөлөө.
Булчингийн үрэвсэлд бэлдмэлийн үзүүлэх нөлеөг Черков (1961 )-ын аргаар лабораторийн 40 цагаан хулганад туршив.Туршилтын хулгануудын үрэвсэл үүсгэсэн хөлийн булчин эрүүл хөлийн булчингаасаа хэмжээгээрээ томрон хавдаж үрэвслийн процесс явагдсан байна.Харин хяналтын бүлэгт үрэвсэл үүсгэсэн хөлийн булчин илүү их үрэвсэж хавдаж томорсноос явж чадахгүй, эмзэглэснээс хөлөө чирсэн байдалтай байв.
Зураг 3. Хяналт, туршилтын амьтдын үрэвсэл үүсгэсэн мөчдийн жингийн ялгаа
Эндээс харахад бэлдмэл хэрэглэсэн амьтдын эрүүл ба үрэвсэлтэй хөлийн жингийн харьцаа хяналтын амьтдаас 31,6 хувиар бага байна.
Дүгнэлт
1. Бөндгөр шарилжны полисахарид бэлдмэл нь формалинаар сарвуунд үүсгэсэн асептик үрэвслийн үед шүүдсийн хэмжээг бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь харагдлаа.
2. Бэлдмэл нь цууны хүчлээр үүсгэгдсэн альтөрацын үөд эдийн деструкц (эвдрэлт өөрчлөлт) үүсэхийг саатуулж үхжлийн процессийг эдгэрүүлэхэд эрчимтэй нөлөө үзүүлж байна.
3. Бөндгөр шарилжны полисахаридын үрэвслийн эсрэг үйлдлийг перитонитын эмгэг загвар дээр судлахад судасны ханын нэвчимхий чанарыг бууруулан бичил эргэлтийн процесст эерэг нөлөө үзүүлж, үрэвслийн голомтод мөхлөггүй хөөмөг эсийн тоог харьцангүй багасгаж байгаа нь ажиглагдлаа.
4. Булчингийн үрэвсэлд полисахарид бэлдмэлийг хэрэглэхэд туршлагын амьтдын эрүүл ба үрэвсэлтэй хөлийн жингийн харьцаа хяналтын амьтдаас 31,6 хувиар бага байгаа нь бэлдмэлийн үрэвсэл эсэргүүцэх үйлдэлтэй болохыгхаруулж байна.
1.Расулов М.М., Кузнецов. Ульцеро-статический эффөкт сахарида слизеобразующих бацилл и его возможные механизмы. “Бюлл. Эксп. биол и мөд”, 1993, №11, с. 504-505
2.Tizard, I., Busbee, D., Maxwell,В. & Kemp, M.C. (1994) Effects complex carbogidrate, on wound healing in young and aged rats. Wounds 6,201-209.
3.Guillen, B,E„ Emum, J,A., Souccar,(1997). Analgesic and anti-inflammatory activities of the aqueous extract of Plantogo major L. Int.J. Pharmacognosy 35,99-104
4.Martin.P. (1997) Wound healing-aimin, for perfect skin regeneration. Science. 276, 75-81