Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Шенлейн-Генохын өвчний үеийн эсийн дархлааны байдлыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д. Алтанцэцэг, Б. Баярт

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

45 patients aged 4-16 years old were examined. The features of T cell and its subsets. These features were analysed independence on SHP form/skin form, mixed form with and without inflammation of kidneys and activity of SHP/1.2.3 degree/. Most informative features in patients with SHP were: number of T-cell and its sub­sets. It was observed, that decreased number of T cells and its subsets and all clinical form of SHP. Authors suppose that these features can be used as prognostic criterions of SHP and have to be in view during the choice of therapeutic strategy, which can include immunocorrecting drugs.

Pp. 4-6, Tables-3, References 12

Шенлейн Генохын өвчин нь антиген, антител буюу антиген, мэдрэгжсэн В лимфоцитоор дамжин эд гэмтэх механизмаар тайлбарлагддаг дархан бүрдмэлийн өвчин юм. Энэ өвчний үед шингэний дархлааны хариу урвалын зэрэгцээ эмийн хэлбэрийн урвал явагддаг байна (8, 9).Шенлейн-Генохын өвчний үе дэх судасны ханын өөрчлөлт болон бөөрний хамшинж нь аажим хэт мэдрэгшлийн илрэл юм (9).

Өнөөг хүртэл энэ өвчний үед Тлф-ийн тоо хэрхэн өөрчлөгддөг талаар нэгдсэн ойлголт байхгүй байгаа боловч ихэнх судлаачид эмнэл зүйн аль ч хэлбэрийн үед цөөрдөг болохыг тогтоогоод байна (10). Харин ТЛФ-ийн тоо цөөрөх нь зөвхөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд өвчний идэвхтэй үед ажиглагддаг гэж зарим судлаачид үздэг (7)

Тлф-ийн тоо цөөрч байгааг нэг талаас аажим хэлбэрийн харшлын урвал, нөгөө талаас дархлаа дутмагшил болон дархлааны урвалд Т-лф эрт оролцдог зэрэгтэй холбон тайлбарладаг юм (3, 4, 5, 6).

Шенлейн-Генохын өвчний бөөрний хамшинжийн үедTs-ийн дарангуйлах идэвх буурах бөгөөд ялангуяа шээсээр уураг давамгайлан алдаж буй бөөрний хамшинжийн үед улаан эсээ давамгайлан алдаж байгаа гематурийн хэлбэрийнхээс илүү буурч хоол, антибиотик, витамин, антикоагулянт болон гормон эмчилгээний дараа нэмэгддэг байна (9).

ТэрчлэнTs-ийн тооны өөрчлөлтөөр уг өвчний тавилан болон эдгэрэлтийг үнэлэх боломжтой байдаг ажээ (8, 11).Сүүлийн үед энэ өвчнөөр хүүхдүүд өвдөх нь ихсэж байгаа гэж судлаачид үзэж байна (4).

ЭНЭШТөвийн зүрх судас цусны эмгэгийн тасагт жилдээ 200 гаруй хүүхэд энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 27.6% эзэлж байгааг Д.Малчинхүү (1995) нар тэмдэглэснээс үзэхэд манай хүүхдүүдийн дунд ч нилээд тохиолддог болох нь тодорхой бөгөөд бөөрний түүдгэнцэрийн үрэвслээр хүндэрч бөөрний архаг дутмагшилд орох нь ч цөөнгүй байдаг байна (2).

Иймд сүүлийн үед дархлалын системийн талаас гарах өөрчлөлтийг сайтар харгалзан үзэж түүнтэй уялдаатайгаар эмчлэх нь өвчний тавиланд чухал ач холбогдолтой гэж судлаачид үздэг (5).

Гэтэл манай орны нөхцөлд энэ өвчний үеийн дархлааны байдлыг судалсан судалгааны ажил хомс байгаа нь судалгаа хийх үндэслэл болсон юм.

Судалгааны зорилго

Сургуул ийн өмнөх ба сургуулийн насны хүүхдүүдийн дунд тохиолдож буй Шенлейн-Генохын өвчин оноштойгоор хэвтэн эмчлэгдсэн 45, хяналтын бүлэгт 15 эрүүл хүүхэд тус тус хамрагдсан юм. Бид судалгаагаа ЭНЭШТөвийн Зүрх судас цусны эмгэгийн тасаг, АУИС-ийн Биологи, Удам зүй, Дархлал судлалын тэнхимийн лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэлээ.

Шенлейн-Генохын өвчний үеийн эсийн дархлааны үзүүлэлтүүд болох Тлф болон түүний дэд бүлгүүдийг хүрээ үүсгэх аргаар тодорхойлж үр дүнд статистик боловсруулалт хийж үнэн магадлалыг Стьюдентийн t шалгуурыг ашиглан тогтоосон юм (1)

Судалгааны үр дүн ба хэлцэмж

Судалгаанд хамрагдсан нийт 45 хүүхдийн 16 (34.6%) нь эрэгтэй, 29 (64.4%) эмэгтэй хүүхэд байгаагаас үзэхэд охидууд илүү өвчилсөн байдал ажиглагдлаа.

Насны ангилалаар нь авч үзвэл: 4-7 насны 14 (31.1%), 8-12 насны 14 (31.1%), 13-16 насны 17 (37.1%) хүүхэд байлаа. Тэдний 31 (68.9%) нь сургуулийн насны хүүхэд байгаа нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгааг харуулж байна. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 33 (73.3%) нь Улаанбаатар хотоос, 11 (26.7%) нь хөдөө орон нутгаас ирж эмчлэгдсэн байна.

Эмнэлзүйн хэлбэрээр нь авч үзвэл арьсны хэлбэрээр 20 (44.4%), үений хэлбэрээр 8 (17.5%), арьс хэвлийн хэлбэрээр 7 (15.5%), холимог хэлбэрээр 10 (22.2%)хүүхэд тус тус өвчилсөн байгаагаас үзэхэд арьсны хэлбэр илүү тохиолдож байгаа нь ажиглагдсан юм. Шенлейн-Генохын өвчний үеийн эсийн дархлааны үзүүлэлтүүдийг эмнэл зүйн хэлбэрүүдээр тогтоосон үр дүнг хүснэгт 1-д харуулав. Бидний судалгаагаар энэ өвчний үед Т-лф түүний дэд бүлгүүд болохTh.Ts-ийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад цөөрсөн бол (р<0.05),Th/Ts ихэссэн нь ажиглагдсан юм (р<0.01).

Тлф-ийн тоог энэ өвчний эмнэлзүйн хэлбэрүүдээр авч үзвэл: арьсны хэлбэрийн үед 53.5±0.8, арьс-хэвлийн хэлбэрийн үед52.1 ±0.6, холимог хэлбэрийн үед 49.0±0.9 байгааг хяналтын бүлэгтэй харьцуулахад эмнэлзүйн бүх хэлбэрийн үед Элф-ийнtooцөөрсөн (р<0.05)  ажиглагдлаа. (хүснэгт1)

Тухайн эмгэгийн эмнэл зүйн хэлбэрүүдийн хооронд Тлф-ийн хувьд ялгаа буй эсэхийг авч үзэхэд арьс, үе, хэвлийн хам шинжүүдийн хооронд статистикийн үнэн магадлалтай зөрүү ажиглагдаагүй бол холимог хэлбэрийн үед Т-лф бусад хэлбэрүүдийн үеийнхээс буурсан юм (р<0.05). Бидний судалгаагаарTh арьсны хэлбэрийн үед 44.4±0.7, арьс үений хэлбэрийн үед 43.8±0.9, хэвлийн хэлбэрийн үед 43.9±0.6, холимог хэлбэрийн үед 41.3±0.8 байгаа нь хяналтын бүлэгтэй харьцуулахад энэ өвчний эмнэлзүйн бүх хэлбэрийн үед цөөрсөн нь ажиглагдсан юм (р<0.05).

Харин эмнэлзүйн хэлбэрүүдийн хоорондTh-ийн хувьд ялгаа байгаа эсэхийг авч үзэхэд арьс, арьс-хэвлийн болон арьс үений хэлбэрүүдийн хооронд статистикийн үнэн магадлалтай ялгаа харагдаагүй бол холимог хэлбэрийн үед бусдаасаа илүү цөөрсөн байдал ажиглагдлаа (р<0.05).

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэдTs-ийн тоо арьсны хэлбэрийн үед 8.4±0.3, арьс-үений хэлбэрийн үед 8.2±0.4, арьс хэвлийн хэлбэрийн үед 8.4±0.3, холимог хэлбэрийн үед7.1 ±0.4 байгааг хяналтын бүлгийнTs-ийн үзүүлэлттэй харьцуулахад энэ өвчний эмнэлзүйн бүх хэлбэрийн үедTs цөөрсөн нь (р<0.01) тогтоогдлоо (хүснэгт 1). Ts-ийн хувьд энэ өвчний эмнэлзүйн хэлбэрүүдийн хооронд ялгаа байгаа эсэхийг авч үзэхэд арьс, арьс үений ба арьс хэвлийн хэлбэрүүдийн хооронд статистикийн үнэн магадлалтай ялгаа ажиглагдаагүй бол холимог хэлбэрийн үед бусад хэлбэрээсээTs-ийнтоо илүү цөөрсөн нь ажиглагдлаа (р<0.05).

Бидний судалгаагаарTh баTs-ийн харьцаа арьсны хэлбэрийн үед 5.5±0.2, үений хэлбэрт 5.1 ±0.2, хэвлийн хэлбэрийн үед 5.4±0.3, холимог хэлбэрийн үед 6±0.2 байгааг хяналтын бүлэгтэй харьцуулахад Th баTs-ийн харьцаа нь энэ өвчний эмнэлзүйн бүх хэлбэрүүдийн үед ихэссэн ньтогтоогдлоо (р<0.01). Шенлейн Генохын өвчний бөөрний хамшинжийн үеийн эсийн дархлааны байдлыг хүснэгт 2-д үзүүлэв.

Бөөрний хамшинжийн үед Т-лф 47.4±1.2, Th40.4±1.0,Ts 6.9±0.6,Th/Ts, 5.8±0.9 байгааг холимог хэлбэрээр өвчилсөн боловч бөөрний хам шинж илрээгүй өвчтөнүүдийн эсийн дархлааны байдалтай харьцуулж үзэхэд эсийн дархлааны үзүүлэлт Т-лф, Th, Ts, Th/Ts-ны хувьд бөөрний хамшинж илрээгүй холимог хэлбэрийнхээс статистикийн үнэн магадлалтай ялгаа Генохын өвчний холимог болон.

Шенлейн-Генохын өвчний үеийн эсийн дархлааны өөрчлөлтийг тодорхойлсон бидний судалгааны ихэнх үзүүлэлтүүд ерөнхий болон тоон утгаараа дээрх судлаачдынхтай дүйж байлаа. ХаринTs-ийн тооны хувьд зөрүүтэй байдал ажиглагдсан юм. Бидний судалгаагаар арьсны хэлбэрийн үед 8.310.4, холимог хэлбэрийн үед 7.1 ±0.3 болж цөөрсөн бол К.М. Дзилихова нарынхаар арьсны хэлбэрийн үед 22.5±2.6 холимог хэлбэрийн үед22.1 ±1.1 болж ихэссэн байна. Бидний судалгаагаарTs цөөрснийг уг өвчний эмгэг жамтай холбоотой  гэж үзэж байна.

Дүгнэлт

  1. Шенлейн-Генохын өвчний эмнэл зүйн бүх хэлбэрийн үед захын цусан дахь Тлф-ийн тоо цөөрдөг болох нь ажиглагдлаа.
  2. Дархлаа зохицуулагч эс болох Ts-ийн тоо энэ өвчний эмнэлзүйн бүх хэлбэр, ялангуяа холимог хэлбэрийн үед илүү цөөрч байгаа нь түүний эмгэг жамтай холбоотой.
  3. Ts-ийнтоо илүү цөөрсөнтэй холбоотойгоор Th баTs-ийн харьцаа знэ өвчний үед нилээд ихсэж байгаа нь ажиглагдлаа.
Ном зүй

1. Баярт Б, Энх-Амар Д, Монгол хүний эсийн дархлааны үзүүлэлтийг судалсан нь Анагаах ухаан 1993 №2 х 39-42
2. Малчинхүү Д, Навчаа Т, Энхзол М. Хүүхдийн судасны цусархаг үрэвслийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн асуудал. Монголын анагаах ухаан 1996, №3, х. 21-27
3. Бебешко В,П, Донская С.Б, Галкина С.Г. Особенности изменении протеолитических и иммунной систем организма у детей при различных формах геморрагического васкулита \\\"Педиатрия\\\" 1987, №8, с46-49
4. Бреймер И. М Актуальны е вопросы иммунопатологии у детей. Омск. 1993.С. 36-38.
5. Воробьева А.И*. подред. Руководство па гематологии 2-ое изд. Москва. 1985. С 155-161
6. Дзилихова К.М., Долгина Е.Н. Кисляк. Н. С. Особенность клеточного и гуморального иммунитета, комплементарной активность сыворотки крови,

фагоцитарной функции нейтрофилов и моноцитов и уровень ЦИК у детей, больных геморрагическим васкулитом, Педиатрия 1995 №2 с.55-60
7. Иегера Л.Клиническая иммунология и аллергология Персенц -М 1970.
8. Кассирский И.А. Алексеев Г.А. Клиническая гематология М. 1970
9. Макарец Б.Г. Малаховский Ю.Е. Курилова Е.Б., Добролюбов Е.Е., Осложнёненных и рецедивирующих форм геморрагического васкулита у детей (Педиатрия -1996. №2)
10. Папаян А.В. Шабалов Н.П. Геморрагический диатез у детей М. 1982
11. Прохоров Е.В Жовниренко Л.П, Борисова Т.П. Челпан П.Л. //Охрана здровья детей и подростоков -Киев 1989 с-76-78
12. Davim JC, Pierard G, Dechenna -C, Grossman -D, et al//paediatrNeprol -1994 2Apr 121 -p 169-171

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2125
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК